Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/01101

 

 

оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/01101

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  холбогдох,

 

7 264 070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З

хариуцагч Ж.Х нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлээр худалдан авсан *******ны үнийн үлдэгдэл 7 264 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Ц.******* нь ******* захад ******* худалдан борлуулдаг. Ж.******* нь 2018 оны 12 сарын 22,23,24 өдөр ******* худалдан авсан, өөрийн биеэр ирээгүй жолоочоо явуулсан гэсэн. 2018 оны 12 сарын 22-ны өдөр 543,1кг үхрийн цул *******, 2018 оны 12 сарын 23-ны өдөр 283 кг, 2018 оны 12 сарын 24-ний өдөр 692кг *******, нийт 1 тонн 518 кг ******* худалдаж авсан нийт 9 264 07 төгрөг болж гэрчээр оролцож байгаа ******* гэх хүн жинлэж өгөөд ингээд худалдах худалдан авах процесс явагдсан. Мах худалдаж авсныхаа дараа 2018 оны 12 сарын 31-ний өдөр *******ын эхнэр *******ийн данснаас урьдчилгаа болгоод 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. ******* нь *******ын эхнэр гэдэг нь мэдүүлгээс нь харагддаг. Тухайн үеэс хойш үлдэгдэл 7 264 070 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд 7 264 070 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаа дэмжиж байна... гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: ...миний бие Ц.*******гийн шүүхэд гаргасан 7 264 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Ц.*******гоос 1 кг ч ******* худалдаж авч байгаагүй ба ******* дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст 2 удаа шалгагдаж байсан. 1 кг ч ******* аваагүй гэдгээ тогтоолгож мэдүүлэг өгсөн боловч энэ хүн яагаад ийм үйлдэл удаа дараа гаргаад байгаа, хүний гэр бүлийн нэр хүндэд халдаж байгаа үйлдэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Ж.******* би Ц.*******гоос 1 кг ******* ч худалдаж аваагүй болно... гэв.

 

4. Нэхэмжлэгч Ц.*******гийн ирүүлсэн

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

СХД дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсийн албан бичиг /хэргийн 5 дугаар тал/

Зарлагын баримт /хэргийн 6 дугаар тал/

Гар бичмэл /хэргийн 7, 8 дугаар тал/

******* дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 5611 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол /хэргийн 9 дүгээр тал/

Ц.*******гийн ******* дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 10 дугаар тал/

2020.04.02-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 11-15 дугаар тал/

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.22-ны өдрийн 245 дугаар шийдвэр /хэргийн 16-18 дугаар тал/

Ш.Эрдэнэцогтын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 19-73 дугаар тал/ баримтууд

 

5. Хариуцагчийн ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 86 дугаар тал/

 

6.Шүүхээс

******* дүүргийн Прокурорын Газрын Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 102 дугаар тал/

Хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 103-109 дүгээр тал/

Гэрч Э.*******од хууль сануулсан баримт /хэргийн 111 дүгээр тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... 2018 оны 12 сарын 22, 12 сарын 23, 12 сарын 24-ны өдрүүдэд 1 кг *******ыг 6100 төгрөгөөр тооцож нийт 1 518.7кг 9 264 070 төгрөгийн ямааны цул *******ыг хариуцагчид зээлээр худалдаж, нэг бүрчлэн баримт үйлдэж хүлээлгэн өгсөн, эхнэрийнхээ дансаар 2000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 7 264 070 төгрөг төлөөгүй тул нэхэмжилж байна... гэж тайлбарласныг

 

3. хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэгчээс 1 кг ч ******* худалдаж аваагүй, бичгээр болон амаар ямар ч гэрээ хийгээгүй... гэж маргаж байна.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч өөрийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох баримтаар нотлох хуульд заасан үүрэгтэй.

 

5. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж тайлбарласан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хэлцэл байгуулагдаагүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ямар нэг баримт ирүүлээгүй, хариуцагч бичгээр болон амаар байгуулагдсан ямар нэг хэлцэл байхгүй гэж үгүйсгэсэн.

 

7. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор заажээ.

 

8. 2018 оны 12 сарын 21-ний өдрийн Зарлагын баримт дүн 9 268 000 хүлээлгэн өгсөн ******* гэх баримтад хүлээн авагч гэх хэсэгт гарын үсэггүй, хэн хүлээн авсан нь тодорхойгүй, мөн 12.21 нд ямааны цул 164.6х6100=1004000, 12.23-нд 378.5х6100=2308700, 283.6х6100=1730000, 12.24 692х6100= 4221000, 9263 800, үүнээс эхнэр ******* 12.30-нд данснаас 2000 000 орж ирсэн гэх баримтыг хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй тул эдгээр баримт нь нэхэмжлэгч хариуцагчид 9 264 070 төгрөгийн үнэ бүхий ******* хүлээлгэн өгснийг нотлохгүй. /хэргийн 6-7 дугаар тал/

 

9. Мөн гэрч Э.*******ын бичсэн гэх 2020 оны 11 сарын 06-ны өдрийн Тодорхойлолт баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр нөхөж хийж өгсөн болох нь гэрчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг баримтаар тогтоогдож байх ба энэ баримт нь зөвхөн *******ны жингийн талаар тодорхойлсон байх ба энэ нь нэхэмжлэгч хариуцагчид 1518.7 кг 9 264 070 төгрөгийн үнэ бүхий ******* хүлээлгэн өгснийг шууд нотлох нотлох баримт болохгүй.

 

10. Нэхэмжлэгч Ц.*******гийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг шалгах явцад бүрдүүлсэн хохирогчийн ...ямааны цул ******* авдаг байсан ба итгээд зээлээр өгсөн... гэх мэдүүлэг байх боловч энэ нь гэрч Ж.*******, гэрч Э.Саруул, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор үгүйсгэгдэж байна. /хэргийн 9-15, 103-109 дүгээр тал/

 

11. Хууль болон гэрээний дагуу талууд ******* буюу эд хөрөнгө худалдах худалдан авах талаар хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэн, гэрээний гол нөхцлийн талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, тодруулбал ямар хэмжээний *******ыг ямар үнэ хөлстэй худалдахаар тохиролцсон, нэхэмжлэгч буюу худалдагч эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчид хэрхэн хүлээлгэн өгөх талаар яаж тохиролцсон, хариуцагч буюу худалдан авагч хөрөнгийг хэрхэн хүлээн авч үнэ хөлсийг хэрхэн төлөх талаар яаж тохиролцсон нь тодорхойгүй, талуудын хүсэл зориг, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон байдал нотлох баримтаар хангалттай эргэлзээгүй талаас нотлогдохгүй байна.

 

12. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43 дугаар зүйлийн 43.4, 195 дугаар зүйлийн 195.2, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хариуцагч Ж.*******т холбогдох *******ны үнийн үлдэгдэл 7 264 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 175 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

14. 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 0621 тоот итгэмжлэлээр Д.Захирахбаатарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ж.*******т холбогдуулан гаргасан 7 264 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 175 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ