Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 143/ШШ2022/00027

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З Х

Хариуцагч: Г.М

******* аймгийн ******* сумын *******, *******ны 06 тоот 54 м2 байрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярмагнай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* 167 дугаар анги нь Г.*******д холбогдуулан албан тушаалын орон сууцнаас албадан гаргуулж, байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* 167 дугаар анги нь 2008 онд ******* аймгийн ******* сумын *******ийн нутаг дэвсгэрт Албан тушаалын 20 айлын орон сууц-ыг бариулж, 2009 онд ашиглалтад оруулсан бөгөөд тухайн байр нь өөр орон нутгаас томилогдож ирсэн алба хаагчдыг алба хааж байх хугацаанд нь байрлуулж амьдруулах зориулалттайгаар баригдсан байр юм. Гэтэл тус *******ыг ашиглалтад орсны дараа 2 давхрын 6 тоотод нүүж орсон /тухайн үедээ ******* йн 148 дугаар тусгай салбарын захирагчаар ажиллаж байсан/ бэлтгэл хошууч Г.******* нь ******* *******ын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/872 дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл албаны байрыг суллаж өгөхгүй байна.

Батлан хамгаалахын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан Албан тушаалын орон сууцыг ашиглах журам-ын 2.3-т заасны дагуу цэргийн нэгтгэл, анги, байгууллагын Албан тушаалын орон сууц-ыг ашиглагч нь тухайн албан тушаалд байх хугацаандаа орон сууцыг ашиглах, өөр нэгтгэл, анги, байгууллагад шилжих, цэргийн жинхэнэ албыг дуусгавар болгож тэтгэвэр, чөлөөнд гарсан тохиолдолд ашиглаж байгаа орон сууцаа ашиглалтын зөрчилгүйгээр тухайн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж байх тул Г.*******ыг албан тушаалын орон сууцнаас албадан гаргуулж, байрыг чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна.

Тухайн үед хариуцагч нь албан тушаалын орон сууц ашиглах гэрээ байгуулж байсан боловч тэр гэрээг нотлох баримтаар бүрдүүлэх гэсэн боловч тэр нь ерөөсөө байгаагүй. Гэрээнд зааснаар 2017 онд тэтгэвэртээ гараад албан тушаалын орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь энэ байрыг йн байр гээд байгаа боловч энэ нь манай 167 дугаар ангийн өмчлөлийн байр ба төрийн өмч болохоор байрны ордер, гэрчилгээ гэж байхгүй. Анх манай 167 дугаар ангийн байр гэж тоолуулж авсан аудитын шалгалтын тооллогын зүйл бий. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

2. Хариуцагч Г.******* хариу тайлбартаа: Миний бие Зэвсэгт хүчинд 28 жил ажиллахдаа 25 жилийг нь ******* 148 дугаар салбарт алба хааж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан. 2009 оны хавар уг барилгыг ашиглалтад ороход ЗХЖШ-ын ар талын газрын дарга Бригадын генерал даргын шийдвэрээр ******* 124 дугаар ангийн 148 дугаар салбарын нэр дээр энэ байрны түлхүүрийг надад гардуулж өгснөөр энэ байранд манай гэр бүл одоог хүртэл амьдарч байна. ...2017 онд тэтгэвэрт гарахад ЗХЖШ-ын Холбооны хэлтсийн дарга хурандаа Энхбаатар даргатай уулзаж байрны талаар асуухад чамд хотод байр өгөөгүй энэ байраа хувьчилж авахад хэлтсийн зүгээс болон ас татгалзахгүй гэсэн хариу өгсөн. Эдгээр байдлаа ******* йн захирагч хурандаа Ч., ******* 148 дугаар салбарын захирагч хошууч Б. нарт ярьж тайлбарласан. Миний бие амьдарч байгаа байрнаасаа гарах боломжгүй, амьдрах байр орон сууцгүй, тэтгэврээс өөр орлогогүй, ам бүл эхнэр, охин, зээ охины хамт амьдардаг.

******* аймгийн ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах өрөө байр нь ******* йн 148 дугаар салбарын нэр дээр байдаг. Өөрөөр хэлбэл 167 дугаар анги нэхэмжлэх ёсгүй юм. ас нэхэмжлэл гаргавал би зөвшөөрнө. дугаар ротын албан тушаалын байр ба би уг 148 дугаар ротод ажиллаж байхдаа албан тушаалын хувьд ашиглаж байсан. Мөн би 167 дугаар ангитай албан тушаалын орон сууц ашиглах гэрээ огт байгуулж байгаагүй тийм үндэслэл байхгүй. Иймд ******* 167 дугаар ангийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс ******* 167 дугаар ангийн дугаартай, орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 20 айлын орон сууцны зураг, ******* *******ын даргын дугаар тушаалын хуулбар, ******* йн албан тоот, Улсын байцаагчийн албан шаардлага, ******* 167 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан тоот, ******* аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн болохыг баталсан аймгийн Засаг даргын өдрийн дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, захирамжийн хавсралт; хариуцагчаас хариу тайлбар, Д.Баасансүрэнгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* 167 дугаар ангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г.******* нь тухайн үед албан тушаалын орон сууц ашиглах гэрээ байгуулж байсан ба гэрээнд зааснаар тэтгэвэртээ гараад албан тушаалын орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй. 2017 онд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл ******* 167 дугаар ангийн албаны байрыг суллаж өгөхгүй байх тул түүнийг албан тушаалын орон сууцнаас албадан гаргуулж, байрыг чөлөөлүүлж өгөхийг хүссэн.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* аймгийн ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах байр нь ******* йн 148 дугаар салбарын нэр дээр байдаг. Би тус д ажиллаж байхдаа уг орон сууцыг гэрээ байгуулан ашиглаж эхэлсэн ба 167 дугаар ангитай албан тушаалын орон сууц ашиглах гэрээ байгуулж байгаагүй. Иймд ******* 167 дугаар ангийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн болохыг баталсан аймгийн Засаг даргын дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, хавсралт, дугаартай, орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* аймгийн ******* сумын *******, /албан тушаалын 20 айлын орон сууц/-ыг нэхэмжлэгч ******* 167 дугаар анги 2009 онд ашиглалтад оруулсан гэх ба уг байрны 06 тоотод хариуцагч Г.******* 2009 оноос одоог хүртэл амьдарч ашиглаж байна. Хариуцагч Г.******* нь өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох болсон үндэслэлээр ******* 124 дугаар ангийн 148 дугаар тусгай ротын захирагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Талуудын хооронд байгуулагдсан албаны орон сууц эзэмших, ашиглах гэрээ хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас энэ талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй болно.

  5. Талуудын маргааны зүйл нь хариуцагчийн эзэмшиж, ашиглаж буй орон сууц нь аль анги, нэгтгэлийн өмчлөлийнх эсэх талаар байна. Хариуцагч нь уг орон сууцанд 2009 оноос одоог хүртэл амьдарч байгаа, 2017 онд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан талаар талууд маргаагүй.

6. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байна.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн зүйл мөн болох түүнийг хариуцагч этгээдийн эзэмшилд байгаа болохыг нотлох үүрэгтэй ба маргаан бүхий *******ны 06 тоот орон сууц нь ******* 167 дугаар ангийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс гаргасан өгсөн ******* йн албан тоот, Улсын байцаагчийн албан шаардлага, хариуцагчаас гаргаж өгсөн Д.Баасансүрэнгийн тодорхойлолт зэрэг баримтууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

7. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ******* аймгийн ******* сумын *******, *******ны 06 тоот 54 м2 байрыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* 167 дугаар ангийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* 167 дугаар ангийн Г.*******д холбогдуулан гаргасан ******* аймгийн ******* сумын *******, *******ны 06 тоот 54 м2 байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар ******* 167 дугаар ангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ОТГОНСҮРЭН