Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 51

 

 

Ж.гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 0-ний өдрийн 15/ШШ2018/00585 дугаар шийдвэртэй, Ж.*******ийн нэхэмжлэлтэй,******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух,******* овогт *******гийн *******,******* аймгийн ******* сумын багийн хорооллын дүгээр гудамжны байрны а б тоотод оршин суух, овогт ын нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Л.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. /онлайнаар/, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт ,500,00 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 7,850,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 19,50,000 төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлийн агуулга: “Ж.гээс Л.******* нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж авсан байдаг. 2016 оны 05 сарын 25-ны өдөр үндсэн мөнгөнөөс 2,000,000 төгрөг, хүүнд нь 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг өгөөд үндсэн мөнгө 2,000,000 төгрөг үлдсэн. Тэгээд Л.******* рүү утастаад үлдэгдэл мөнгөө өг. Хугацаа хэтрээд байна гэсэн чинь миний боломж гарахгүй байна. Өгнө. Би О. гэдэг хүнд өгчихсөн байгаа. Тэр хүн Улаанбаатар хотод байгаа. Тэр хүн таниас гэрээ хийгээд, үргэлжлүүлээд авна. Та уулзаач гэж хэлсэн байдаг. Тэгээд манай дүү Л.тэй О. ажил дээр нь ирж уулзаад 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс 08 сарын 09-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, 2016 оны 07 сарын 08-ны өдөр 12,650,000 төгрөг, 2016 оны 08 сарын 08-ны өдөр 12,075,000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу шууд хоёр хувааж төлөөгүй. Эхний сарын хүү гэж 2016 оны 7 сарын 8-ны өдөр Л.гийн дансанд 1,200,000 төгрөг О.аас орсон. Хоёрдох сарын хүү 1,150,000 төгрөг 2016 оны 08 сарын 10-ны өдөр орсон. Нийт 2,50,000 төгрөгийн хүүг О.аас гэж орсон. Тэгэхдээ би зээлсэн мөнгөнийхөө хүүг өглөө. Үндсэн мөнгийг нь дараа өгье гээд хийсэн байдаг. Үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Одоо утсаар ярих гэхээр утсаа авахгүй, зугтаагаад уулзалдахгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа буюу 2017 оны 12 сарын 0-ний өдөр үндсэн мөнгөнөөс 15,150,000 төгрөгийг дансанд нь хийсэн. Ж., О. хоёрын хооронд байгуулсан гэрээний -д зээлдүүлэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу алданги тооцохоор нилээн их мөнгө гарч байгаа ба алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд заасны дагуу алданги 11,500,000 төгрөг, үндсэн мөнгө 7,850,000 төгрөг, нийт 19,50,000 төгрөгийг...О.аас гаргуулж өгнө үү...Л.*******тэй тооцоо дууссан” гэжээ.

 Хариуцагч нар хариу тайлбартаа: *******гийн ******* нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр Ж.гээс мөнгө зээлсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хоёр хүний хооронд 2 хоногийн хугацаатай 25,000,000 төгрөгийг зээлье гэсэн хэлцэл хийгдсэн байдаг. Ингэж авчихаад уг мөнгөө өгч чадалгүй явж байгаад 2016 оны 07 сарын 08-ны өдөр 1,200,000 төгрөг, 2016 оны 08 сарын 10-ны өдөр 1,150,000 төгрөг, 2016 оны 05 сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг, 2017 оны 12 сарын 0-ний өдөр 15,150,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгөө өгч дуусгасан. Л.*******, Ж. хоёрын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй. Энэ нь хавтаст хэргээс нотлогдож байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282., 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар хүү алданги нэхэмжлэх эрхгүй. Тийм учраас 19,50,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн оролцогч нар тайлбараа үнэн зөв гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлээ тайлбарлаж байгаа тайлбарууд нь зөрдөг. О.тай гэрээ хийсэн гэж 2,000,000 төгрөгийн гэрээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ гэрээ нь 2016 оны 06 сарын 08-ны өдөр хийгдсэн байдаг. Гэтэл 2016 оны 05 сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөгийг Л.******* төлчихсөн байдаг ба 17,500,000 төгрөг үлдэж байгаа. Гэтэл 2,000,000 төгрөг гэж зээлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ гэрээний үндсэн дээр Л.*******ээс мөнгө нэхэж байгаа нь мөн үндэслэлгүй юм. Л.*******, Ж. нарын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. 7,500,000 төгрөгийг төлчихсөн байхад түүнийг хасалгүйгээр 2,000,000 төгрөгийн гэрээг О.тай хийчихээд, үндэслэлгүй мөнгөн дээр тулгуурлаж хийсэн гэрээгээрээ хүү, алданги тооцож мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн төлсөн мөнгийг хүү төлсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл эдгээр мөнгийг төлөх тухайн үед хүү, алданги тооцох үндэслэл байгаагүй. Хэдийгээр аман гэрээ, хэлцэл хийсэн хэдий ч хуульд зааснаар нэхэмжлэх эрхгүй. 2 хоногийн хугацаатай зээлийн гэрээ хийчихээд, О.тай хийсэн гэрээг үндэслэж Л.*******ээс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн байдлаар Л.*******ийн хувьд 25,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:      Хариуцагч О.ын тухайд 2016 оны 05 сарын 12-ны өдөр Л.*******ээс 2,000,000 төгрөгийг зээлж авсан ба Ж.гээс мөнгө зээлээгүй. Ж. гэдэг хүнийг огт танихгүй гэж хэлсэн. 2016 оны 06 сард О.ыг Улаанбаатар хотод явж байхад нь Л.******* наана чинь миний мөнгө зээлсэн хүн байгаа. Уулзчихаад ир гэсний дагуу Ж.тэй уулзахад чи Л.*******ээс мөнгө зээлсэн байна. Чамтай зээлийн гэрээ байгуулна гээд зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 05 сарын 12-ны өдөр Л.*******ээс мөнгө зээлж авсан болохоос биш 2016 оны 06 сарын 08-ны өдөр Ж.гээс мөнгө зээлж аваагүй. Уг зээлийн гэрээг 2016 оны 06 сарын 08-ны өдөр байгуулсан байдаг. 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс 08 сарын 09-ний өдрийн хооронд Ж.гээс О.ын данс руу нэг ч төгрөг орж ирээгүй. Үүнээс харахад 2016 оны 06 сарын 08-ны өдөр Ж.гээс мөнгө зээлээгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. 2016 оны 5 сарын 12-ны өдөр Л.*******тэй зээлсэн гэх мөнгийг тэдний хооронд хийгдсэн зээлийг халхавчлах зорилгоор уг гэрээг хийсэн байна гэж үзэж байна. 2016 оны 06 сарын 08-ны өдөр О., Ж. нарыг зээлийн гэрээ байгуулахаас өмнө Л.******* Ж.д 7,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Үндсэн зээл 25,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг хасахаар 17,500,000 төгрөг үлдсэн байхад О.тай 2,000,000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй юм. Тийм учраас О.ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л.*******, Ж. хоёрын хооронд хийгдсэн зээлийн гэрээний харилцаанд О. хамаагүй. О. нь энэ хэрэгт хариуцагч биш юм гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 0-ний өдрийн 15/ШШ2018/00585 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 22 дугаар зүйлийн 22., 22.6-д заасныг баримтлан хариуцагч О.аас үндсэн зээл 7,800,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 19,50,000 /арван есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.д олгож, хариуцагч Л.*******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид 0,50 /гурван зуун гучин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/ШЗ2017/01699 дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай шүүхийн тогтоолоор хариуцагч Л.*******, О. нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ буюу ,500,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: О. нь 2016 оны 05-р сарый 12-ны өдөр Л. *******ээс 2.000.000 төгрөгийг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг харин Ж.гээс мөнгө огт зээлээгүй гэдэг.

            Ж.тэй хийсэн зээлийн гэрээ нь Ж.гээс Л.*******т зээлсэн мөнгө буюу тэдний хооронд хийсэн хэлцэлийг халхавчилж хийсэн гэрээ байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Л.******* нь Ж.гээс 25.000.000 төгрөг зээлсэн. Уг зээлсэн мөнгөө 2016 оны 7 дугаар  сарын 08-нд 1.200.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1.150.000 төгрөг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 7.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 0-ний өдөр 15150000 төгрөгийг Ж. д төлж барагдуулсан. Нийтдээ 25.000.000 төгрөг төлсөн байгаа бөгөөд нэхэмжлэтийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа Л.*******тэй тооцоо дууссан гэж тайлбарлаж байгаа зэргээс харахад Л.*******ийн Ж.гээс авч О.ад өгсөн гэх уг 25.000.000 тогрөг төлөгдөөд дууссан гэдэг нь эндээс харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж О.аас 11.700.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Ж. нь Л.Эрдэнчимэг О. хоёрт тус бүрт нь 25.000.000 сая төгрөг зээлдүүлсэн мэт ойлгогдож байна. О. нь Ж. д мөнгө төлөх биш харин Л.*******т уг мөнгийг төлөх естой байхад Ж. Л.******* хоёрын хийсэн хэлцэлийг баталгаажуулж хийсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь Л.*******, О. нарт холбогдуулан үндсэн зээл 2,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг нийт ,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл 7,850,000 төгрөг алданги 11,500,000 төгрөг нийт 19,50,000 төгрөгийг хариуцагч О.аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч О. нь “Би Л.*******ээс 2,000,000 төгрөг зээлсэн, харин Ж.гээс нэг ч төгрөг аваагүй, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Ж., О. нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлажээ.

Шүүх хэрэгт авагдсан 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Ж., О. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

Хариуцагч О. нь нэхэмжлэгч Ж.тэй харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ байгуулсны дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1.200.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1.150.000 төгрөг нийт 2.50.000 төгрөг Ж.гийн данс руу шилжүүлж байсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд хариуцагч О. нь уг зээлийн гэрээний хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй, эсхүл уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хариуцагч О. нь  “2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Ж., О. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм” гэх татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0.50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 0-ний өдрийн 15/ШШ2018/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0.50 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                  ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                               

                                                                                М.НЯМБАЯР