Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/01133

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2021/01133

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо 12-р хороолол 26-р байр *******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Өнөр хотхон 101-19 тоотод оршин суух, Алгынхан овогт Ядамын Пүрэв /РД:/-т холбогдох,

 

53.598.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гэрч *******,*******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* би *******тэй 2010 онд танилцаж, 2011 оноос эхлэн 2021 оныг хүртэл хамтран амьдарсан. Анх Рашаант багийн 3-11 тоотод байрлах *******ийн хашаа байшинд амьдарч эхэлсэн. Ирээд удаагүй амьдарч байгаа байшиндаа бүрэн засвар хийж, хаалга, шал, таазыг нь шинэчилсэн. Ханан пийшинг хотоос хүн авчирч шинэчлэн өрүүлж байсан. Хамтын амьдралын 10-аад жилийн хугацаанд энэ амьдралыг босгож, айлын сайн эзэгтэй, халамжит хань байх гэж хичээсээр ирсэн ч бидний амьдрал бүтсэнгүй. *******т 2011 онд төрсөн өдрөөр нь Улаанбаатараас "Пронтер" маркийн ачааны автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. 2012 онд "Пронтер" автомашиныг "приус-11" маркийн машинаар сольсон. Хамтын амьдрах хугацаанд "Өнөр" хорооллын 101-19 тоот 2 өрөө орон сууц, 2019 онд "Бонго J3" авто машин бий болсон ба 2020 онд "Бонго" автомашинаа зарж, оныг залуужуулсан. Одоо энэ машинаа ******* унаж яваа. Байрыг банкны зээлээр авсан, зээлийг хамтран төлдөг. Энэ тооцоог нарийн гаргана. *******тэй хамт амьдрахаас өмнө надад аав, ээжийн үлдээсэн 20-иод тооны үхэр, Орхон аймгийн Жаргалант сум "Дулаан-Уул" баг, "Мухар далайн ам" гэх газарт байшинтай өвөлжөө байсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн хуваарьтай хөрөнгө болох 22 тооны үхрийг маллан өсгөсөөр байгаа. Энэ үхрүүдийн ашиг шимээс ******* хүртэж, үхрээс зарж борлуулан байрны зээлэнд төлсөн, өөрийн үзэмжээр хэрэглэсэн байдаг. Өнөр хорооллын 2 өрөө орон сууцны гэрээг 2012 онд би хийж, урьдчилгаанд өөрийн хөрөнгөөс 3.500.000 төгрөг бэлэн өгч байсан. Байрны зээлэнд барагцаалбал 17.500.000 төгрөгийг оруулсан. Цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон тул *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох "Өнөр" хорооллын 101-19 тоот 2 өрөө орон сууцнаас оногдох хэсгээ гаргуулахаар тус шүүхэд хандаж байна. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалд хандах хүсэлт гаргаж, эвийн журмаар шийдвэрлүүлэх гэсэн боловч энэ маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлнэ гэсний дагуу тус шүүхэд хандсан болно. Цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон тул *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох "Өнөр" хорооллын 101-19 тоот 2 өрөө орон сууцнаас өөрт оногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Оногдох хэсгийг тооцвол: "Өнөр" хорооллын 2 өрөө байр 60.000.000 төгрөг, үүнээс төлөөгүй зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 48.000.000 төгрөгийг 3 /хамтран өмчлөгч/-т хуваахад 1 хүнд оногдох хэсэг 16.000.000 төгрөг болно гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ: ******* нэгэнт надтай амьдарч байснаа үгүйсгэж, дундын эд хөрөнгө байхгүй гэж байгаа бол би түүнтэй эд хөрөнгө булаацалдах ямар ч шаардлагагүй болж байна. Иймд түүний Өнөр хотхон 101-19 тоот байр, машин, байрны хэрэглээний төлбөр, 4 тооны үхэр, дансанд нь шилжүүлсэн мөнгө бүгд 42.885.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: *******т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зарим зүйлийг орхигдуулсан тул дараах байдлаар нэмэгдүүлж байна. Миний бие ******* болон түүний хүү Гандөш нарт нийт 10.713.000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгар гарч ирж байгаа тул энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* би *******тэй 2010 онд танилцаж, 2011 оноос 2021 оныг хүртэл хамтран амьдарсан. Анх Рашаант багийн 3-11 тоотод байрлах *******ийн хашаа байшинд амьдарч эхэлсэн. Ирээд удаагүй амьдарч байгаа байшиндаа бүрэн засвар хийж, хаалга, шал, таазыг нь шинэчилсэн. Ханан пийшинг хотоос хүн авчирч шинэчлэн өрүүлж байсан. Хамтын амьдралын 10-аад жилийн хугацаанд энэ амьдралыг босгож, айлын сайн эзэгтэй, халамжит хань байх гэж хичээсээр ирсэн ч бидний амьдрал бүтсэнгүй. *******т 2011 онд төрсөн өдрөөр нь Улаанбаатараас "Пронтер" маркийн ачааны автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Хамтын амьдрах хугацаанд "Өнөр" хорооллын 101-19 тоот 2 өрөө орон сууц, 2019 онд "Бонго Жи3" авто машин бий болсон ба 2020 онд "Бонго" автомашинаа зарж, оныг залуужуулсан. Одоо энэ машинаа ******* унаж явж байгаа. Байрыг банкны зээлээр авсан, зээлийг хамтран төлдөг. Энэ тооцоог нарийн гаргана. *******тэй хамт амьдрахаас өмнө надад аав, ээжийн үлдээсэн 20-иод тооны үхэр, Орхон аймгийн Жаргалант сум "Дулаан-Уул" баг, "Мухар далайн ам" гэх газарт байшинтай өвөлжөө байсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн хуваарьт хөрөнгө болох 22 тооны үхрийг маллан өсгөсөөр байгаа. Энэ үхрүүдийн ашиг шимээс ******* хүртэж, үхрээс зарж борлуулан байрны зээлд төлсөн, өөрийн үзэмжээр хэрэглэсэн байдаг. Өнөр хорооллын 2 өрөө орон сууцны гэрээг 2012 онд би хийж, урьдчилгаанд тодорхой хэмжээний мөнгийг өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа *******ийн өгсөн хариу тайлбартай танилцаад эд хөрөнгө булаацалдах ямар ч шаардлагагүй юм байна, энэ хүн надтай 10 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаагүй, машин, байр надад хамаагүй, зөвхөн эр, эмийн харилцаатай байсан, хамт байсан гэдгээрээ далимдуулан миний байр, эд хөрөнгөнөөс авах санаатай байна гэж бичсэн байна. Би үүнээс болж нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж байр, машин, *******ийн дансанд хийсэн мөнгөө гаргуулж авах шаардлага гаргасан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 32.885.500 төгрөгөөр нэмэгдүүлж өөрчилсөн. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10.713.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт *******ээс 54.752.500 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө Номин констракшн ХХК-тай буюу Өнөр хорооллын байрыг авах гэрээг хийж байсан. Байрны гэрээг яагаад *******ийн нэр дээр хийсэн бэ? гэхээр би өөрөө Улаанбаатар хотод орон сууцтай. Аж ахуйн нэгж дээрээ банкны зээлтэй байсан. Тиймээс 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй ба ипотекийн зээлийн шаардлагыг хангахгүй байсан. ******* ипотекийн зээлийн шаардлагыг хангаж байсан. Би тодорхой хэмжээний мөнгийг өөрөө гардаж хийсэн байдаг 3 000 000 төгрөгийг хүний данснаас шилжүүлсэн тэр мөнгийг хүний данснаас гарсан байх гэж бодож байна миний мөнгө гэж бодоогүй. Харин 2.000.000 төгрөгийг Голомт банкинд би бэлнээр аваачиж тушаасан, энэ нь миний өгсөн мөнгө байгаа. Байрны зээлийг аваад 20.000.000 төгрөгийг байрны мөнгөнд оруулсан, энэ нь дансны хуулгаар батлагдана. 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн 5064060980 гэх тоот данснаас 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Номин констракшн компанийн 5087014653 гэх данс руу байрны урьдчилгаа Өнөр хотхон 101-19 тоот гээд шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэргийн дансны хуулганаас харагдана. *******ийн тайлбараас шалтгаалж нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөөд банкны хуулганаас түүвэрлээд өгсөн. 2011 онд 10.213.000, 2012 онд 32.484.000, 2013 онд 5.168.200, 2019-2020 онуудад 3.274.000, 2020 онд 3.200.000, 2017-2020 онуудад нийт 54.752.000 төгрөгийг *******ийн харилцах дансанд шилжүүлсэн байдаг. 2011 онд 10.213.000 төгрөгийг Пүрэв болон түүний хүү Гандөш нарт шилжүүлж өгсөн, үүнийг дансны хуулгаар батална. 2012 онд 32.484.000 төгрөг бол байр машин авахад өгсөн мөнгө. 2017 онд 5.168.200 төгрөг, энэ нь 2011 онд түүнд хэрэглээний мөнгө шилжүүлж байсан нийт мөнгө байгаа юм. Гүйлгээний утга нь хайр гэж түүн рүү шилжүүлж байсан үүнийг хэрэгт өгсөн дансны хуулга дээрээс улбар шар, шар, ногоон өнгөөр тодруулж тэмдэглэж өгсөн. 2019-2020 онд 3.274.000 төгрөгөөр Бонго Жи-3 авто машиныг ******* бид хоёр өөрсдөө очиж худалдаж авсан, үүний мөнгийг өөрийн Төрийн банкны данснаас Батжаргалын дансанд шилжүүлж авсан нь дансны хуулгаар батлагдана. 2019 онд ******* бид хоёр Хөвсгөл аймаг явж худалдаа хийсэн, тэр үед намайг асар их бараатай орхиод явсан. Яагаад орхиод явсан гэвэл Хаан банкинд би зээлтэй, өртэй учир Хаан банкны данс байдаггүй. *******ийн Хаан банкны 5096129754 тоот дансанд формын орлого 4.000.000 гаруй төгрөг байсан, энэ мөнгөө би нэхэмжлээгүй. Энэ мөнгийг тэр чигт нь шилжүүлээд 6.000.000 төгрөгөөр Бонго машин авсан, энэ машинаа одоо болтол унаад явж байгаа. 2020 онд ковид гэх өвчин гарсан, энэ үеэр миний нуруу татаад Улаанбаатар руу эмчилгээ хийлгэнэ гээд яваад 1 сар тусгаарлагдсан. Энэ хугацаанд миний машиныг унаад эвдлээд, гэрт хоол унд байхгүй байсан. Орхон аймаг Жаргалант сум Мухар далай гэх газар миний аав, ээж 1995 оноос хойш амьдарсан. Ээж минь 2009 онд бурхан болоод би тэнд байшин барих гээд элс авах гэж байгаад *******тэй танилцсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2015 онд байх *******ийн эгч ******* талийгаач нөхрийнхөө ахын малыг малладаг байсан. Ах нь нас бараад, энэ хүний малыг малладаг байсан эгчээс нь тугалтай үнээ 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2018 онд 3 тооны үхэр ачиж ирсэн. 1 тугалтай үнээ, 1 бяруу байсан. Тэр ондоо бяруугаа хүнсэндээ идсэн, өвөл нь тугал нь үхчихсэн. *******ийн хашаа байшинг 2013 онд Отгонтуяа, Найманжин гээд хоёр хүнд амаар тохиролцоод 22.200.000 төгрөгөөр хувь лизингээр зарсан. Өнөр хотхоны 101-р байрны 19 тоот байрны 8 хувийн зээлд тухайн мөнгөнөөс 10.000.000 гаруй төгрөг орсон. 2.000.000 гаруй төгрөг нь хоол хүнсэндээ зарцуулсан. Энэ байранд *******ийн оруулсан мөнгө бол хашаа байшингаа зарсан мөнгө л орсон. Яагаад хашаа байшингаа 25.000.000 төгрөгөөр үнэлсэн юм бол яах аргагүй 22.000.000 төгрөгөөр зарсан. 2013 оноос хойш 2018, 2019 оны хооронд зээлийн төлөлт явагдсаар байгаад би байраа түрээсэлсэн, түрээсийн мөнгөө авч байрны зээлийн эргэн төлөлтөд хийдэг байсан. Дараа нь ковид гараад зээлийн эргэн төлөлт хойшилсон материалаа хэрэгт өгсөн байгаа. ******* 2011 онд Шим Од ББ гэдэг компанид ороод 6 сар ажилласан. ******* өөрийгөө их баян хүн гэж байна. Ажил хийгээд олсон мөнгөө хүүхэддээ зарцуулж байсан байх, хүү нь хэрэгт холбогдсон байсан, энд зарцуулагдсан байх. *******тэй 10-аад жил амьдарч байх хугацаанд надад 30.000 төгрөгөөр бензин хийж өгч байсан. ******* бол хүний зээл төлж өгөх нь байтугай өөрийгөө яая гэж байгаа хүн. Одгэрэл, Янжмаа гэдэг хоёр хүнийг би танихгүй. Өвөлжөөн дээрээ би өвөл өвөлждөг байсан, энэ үед ******* Шим Од гэх компанидаа ажилладаг байсан. Миний данс руу ******* өөрийн 5601055757 гэсэн данснаас 5.000.000 төгрөгийг хийсэн байдаг. Энэ мөнгийг нь тухайн өдөр буюу 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр идэр хүйтэн үеэр хөдөөнөөс орж ирээд Одгэрэл, Янжмаа гэх хоёр хүнд өгөөд гарын үсэг үйлдсэн. *******, Янжмаа гэх хүнтэй өмнө нь харилцаатай байсан байдаг. Гокод төмөр нийлүүлнэ гээд 7.000.000 төгрөг зээлсэн. Энэ хүнд 7.000.000 төгрөгийг өг гэсэн учраас би өөрийн 5064060980 гэсэн данснаас мөнгө авч 6.050.000 төгрөг болгож өгсөн. 50.000 төгрөгийг өөрийн хэрэглээнд авч 6.000.000 төгрөгийг нь баримт үйлдэж өгсөн. 06 дугаар сарын 20-ны өдөр Одгэрэлд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг, энэ нь дансны хуулгаар батлагдана. Миний мөнгөнөөс 2.000.000 төгрөг орсон, *******ийн мөнгөнөөс 5.000.000 төгрөг орсон. Би ээмэг, бөгжөө ломбарданд тавиад 300.000 төгрөг өгч байсан. Муухай эмэгтэйчүүдтэй нийлж миний 2.300.000 төгрөгийг үрсэн нь дансны баримтаар нотлогдож байгаа. Гэхдээ энэ мөнгийг нэхэмжлээгүй. *******ийн төрсөн өдрөөр буюу 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкнаас 8.200.000 төгрөгийг бэлнээр авч Пронтер гэх машиныг авч өгсөн, энэ талаарх дансны хуулга байгаа. 2013 онд би элэгний өвчтэй асар хүнд байсан учраас приус 11 маркийн машинаар сольсон. Зөрүүнд 3.500.000 төгрөг авсан. Тухайн үед энэ машинаар надад цай хоол зөөж байсан. 2019 онд Бонго жи 3 машиныг авахад би 2.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Энэ нь Төрийн банкны дансны хуулгаар нотлогдоно. Хөвсгөлд хийсэн формын орлогын 4.000.000 гаруй төгрөгийг *******ээс гаргуулах шаардлага шүүхэд гаргаагүй. Тухайн машиныг Ачит компаниас худалдаж авсан. Мөн *******ийн хашаа байшинд засвар хийсэн. 10.713.000 төгрөгөөс 8.200.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2.513.000 төгрөгийг *******ийн хашаа байшин засахад зарцуулсан. Дансны хуулга дээр хүү******* гэснийг тодруулсан байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ******* нь анх 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох, энэ хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт оногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрчилсөн. Тиймээс анхны нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан ярих шаардлагагүй гэж үзэж байна. ******* хамтарч амьдарч байгаагүй, бид хоёрын хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэж байгаа учраас 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлээ дараах байдлаар өөрчилсөн. Өнөр хотхоны 101-р байрны 19 тоот байр, мөн машин, байрны хэрэглээний мөнгө 3 тооны үхэр, *******т шилжүүлсэн мөнгө нийт 42.885.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10.713.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Энэ нь ******* болон******* нарт шилжүүлсэн мөнгө байгаа юм. Дансны хуулгаар гарч ирсэн учир нэмэгдүүлсэн. Нийт нэхэмжлэлийн шаардлага нь 53.598.500 төгрөг. Энэ нь 42.885.500 төгрөг дээр шүүхэд тэмдэгтийн хураамжаар тушаасан 10.713.000 төгрөгийг нэмэгдүүлж 53.598.500 төгрөг болсон. Үүнийг задалж тайлбарлахад 25.000.000 төгрөг нь Номин констракшн компанид байрны мөнгөнд тушаагдсан мөнгө юм. *******ын Хаан банкны данснаас 20.000.000 төгрөг бэлнээр 3.000.000, 2.000.000 төгрөг тус тус баримтаар тушаагдсан мөнгөнүүд байр авахад зориулсан учир энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байна гэж үзэж байна. Машин авахад зарцуулсан 8.200.000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Энэ нь дансны хуулгаар баталгаажсан. 2.513.000 төгрөг хүү*******ид 51.000 төгрөг, үлдсэн мөнгө нь *******ийн амьдарч байсан Рашаант багийн хашаа байшинд хаалга, ханан пийшин янзалж засвар хийсэн. Мөн Бонго жи 3 маркийн машин авахад 2.400.000 төгрөгийг зарцуулсан. ******* үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 4 тооны үхэрийн хувьд нэгийг нь 800.000 төгрөгөөр үнэлээд 3.200.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа, байрны хэрэглээний мөнгөнд 413.300 төгрөг нь баримтаар хэрэгт хавсаргагдсан байгаа. Үлдсэн 12.272.500 төгрөг нь *******т хайр, хань гэсэн утгатай шилжүүлсэн. Машины дугуй, машины тосны мөнгөнүүд баримтаар гараад ирсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа эдгээр нотлох баримтуудад үндэслэж гаргасан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар 8.200.000 төгрөгийн асуудал багасаж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл 8.200.000 төгрөгөөр машин аваад түүнийгээ 6.000.000 төгрөгийн приус 11 маркийн машин болгоод зөрүү нь 3.200.000 төгрөг гарсан. Энэ 3.200.000 төгрөгийг ******* авсан учраас үүнийг нэхэмжилнэ гэсэн тайлбарыг хэлж байгаа. 53.598.500 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг хасаж тооцоод 47.598.500 төгрөг болж байна. 53.598.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр тэмдэгтийн хураамж төлсөн байгаа. *******ын Хаан банкны 5064060980 данс, Төрийн банкны 10462729373 данс, Голомт банкны дансны хуулгануудаар дээрх нэхэмжилж байгаа үнийн дүн нотлогдож байна гэж үзэж байна. *******ын хувьд аав ээжээс өвлөгдөн ирсэн үхэр малтай байсан. 2018 оноос энэ үхэр малаа өөрийн гар дээр авсан байдаг. Энэ нь Жаргалант сумын Дулаан Уул багийн Засаг даргаас ирсэн тодорхойлолтоор батлагдаж байгаа. 2017 онд *******ын нэр дээр мал тооллого хийгдэж байгаагүй. 2017 онд ******* гэдэг хүнээс 5 тооны үхэр ирсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Хоёрдугаарт энэ үхэрнүүд нь нийлээд 8 тооны болсон гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. *******ийн нэр дээр мал тооллогын бүртгэл байхгүй. Хоёрдугаарт гэрч *******ын мэдүүлэг зөрүүтэй. Нэг бяруу бэлэглэж байсан, үүнийг өсгөөд 5 тооны болгож байсан гэж хэлж байгаа боловч энэ нь зөрүүтэй байна. Гэрч 800.000 төгрөгийг өөрөөс нь аваад худалдаж авч өгсөн гээд зөрүүтэй мэдүүлэг өгч байна. *******ын мэдүүлгээр том, жижиг нийлсэн 3 тооны үхэр ирсэн гэж байна. Гэхдээ энэ нь нотлогдохгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэл хангагдахгүй байна гэж үзэж байна. Номин констракшн компанийн байранд хөрөнгө оруулсан 25.000.000 төгрөгийн асуудал байгаа юм. Үүнийг 2.000.000, 3.000.000, 20.000.000 төгрөгөөр тасалж шилжүүлсэн байдаг. Энэ мөнгөнүүдийг бүгдийг нь ******* шилжүүлсэн байдаг. Дансны хуулгаар 2.000.000 төгрөг нь *******ын данснаас гарсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. ******* өөрөө аваачиж тушаасан гэдэг байдлаар тайлбарладаг. *******ын данстай тулгаж үзсэн. Тэгэхэд дансанд нь 20.000.000 төгрөг байсан байдаг. 20.000.000 төгрөг нь дансанд нь бага, багаар цугларч орж ирсэн. Тэгээд шууд 20.000.000 төгрөгийг бэлэн авсан байдаг. Энэ хоёр хүн бие, биедээ туслалцаад, тодорхой хэмжээний мөнгө өгөлцөж, авалцаад, тодорхой хугацаанд хамт амьдарч байсан гэдгээ үгүйсгэхгүй байна. Тиймээс хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага гаргаагүй, өөрчилсөн байгаа. Одоогийн байдлаар 47.598.500 төгрөг *******ын данснаас гарсан нь харагдаж байна. Байр болон машиндаа нэмэрлээд хэрэглээний төлбөртөө зарцуулаад, үхэр малаас нь аваад зохих хэмжээгээр хайр, хань гээд энэ мөнгөнүүдийг авч хэрэглэсэн. Энэ нь бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар энэ мөнгийг *******ээс гаргуулах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь бид нэг гэрт хамтран амьдарч байгаагүй. Тэр Улаанбаатарт өөрийн гэртээ, би Эрдэнэтэд өөрийн гэрт амьдраад хүссэн үедээ нэг нэгэнтэйгээ уулздаг, зуны цагт хааяа зуслан дээр хамт байдаг байсан. Нэг нэгэндээ туслах үедээ тусалдаг байсан. Ерөнхийдөө гэр бүл болох, хамтран амьдрах талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Эр эмийн харилцаатай байсан л улс. Энэ харьцаагаа далимдуулж миний орон сууц эд хөрөнгөнөөс авах санаатай юм байна. Юун хамтран амьдарч байсан гэж. Одоо нөхөртэйгөө хамт амьдардаг хүн шүү дээ. Орон сууц бол миний нэр дээр өмчлөлийн бүртгэлтэй, хүү******* бид хоёрын Хаан банкнаас ипотекийн зээлээр авсан байр. *******д хамаа ч байхгүй. Машины хувьд ч адилхан түүнд хамаагүй. Нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч ******* өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: *******ын нэхэмжилсэн 42.885.500 төгрөгийг би төлөх ёсгүй. Орон сууцны урьдчилгааг би өөрөө гаргаж *******аар тушаалгасан. Өнөр хотхоны 101-19 тоот орон сууц бол миний хүү Гандөш бид хоёрын өмчлөлийн орон сууц. Бүх мөнгийг нь би төлсөн. Өгсөн машинаа өөр машинаар солиод одоо өөрөө унаж байгаа. Хэрэглээний мөнгө өгч байсан ч гэх шиг миний виза карт руу өөрөө орлогоо хийгээд өөрөө картнаас тэр дороо мөнгөөр нь гаргаж авч байсан. Орон сууцны зээлэнд хамрагдахад дансанд байнга орлого орж байсан байх ёстой гээд л ийм юм хийдэг байсан. Би түүнээс илүү орлоготой тул юу гэж түүнээс өдөр тутмын хэрэглээний төлбөр авах вэ. 4 үхэр авч хэрэглэсэн гэжээ. Миний эгч ******* надад охин бяруу өгч тэр нь өсч үржээд одоо нилээд хэдэн тооны юм болсон. *******ын нөхөр нь одоо миний хэдэн үхрийг өөрийнхөө үхэртэй нийлүүлж маллаад өгөхгүй байгаа юм. Сөрөг нэхэмжлэл гаргаж үхрүүдээ буцааж авна. Би орон сууцанд орохоос өмнө хашаа байшингаа 24.000.000 төгрөгөөр зарсан хүн. *******аас хэрэглээний мөнгө авахгүй. Харин ч түүнийг зээл авахаас өмнө түүнд тусалдаг байсан. Би Өмнөговьд өөрийн хувийн том тэргээр ачаа зөөдөг, нилээд орлоготой байсан. ******* нь танилцангуутаа надтай зууралдаж нөхрөөсөө салсан, зодуулдаг байсан гэх зэргээр зовлон тоочоод салж өгдөггүй байсан. Би эхнэрээ алдаад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн. Насанд хүрээгүй хүүхэдтэйгээ хамт амьдардаг, жаахан гундуу явсан болохоор түүнтэй уулзаж учирч байсан. Яг нэг гэртээ эхнэр нөхөр шиг амьдраагүй ээ. Хэрэв 10 жил нэг гэрт хамт амьдарсан бол байр маань хөндий хоосон байх уу. Ер нь бол ******* өөрийн салаагүй нөхөр бид 2-ын дунд л яваад байдаг байсан. Түүний нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний дансанд болон хүү Гандөшийн дансанд хэзээ, хэдэн удаа, хэдэн төгрөг шилжүүлсэн талаар өргөдөлдөө бичээгүй байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 онд миний эгч ******* надад нэг ягаан зүсмийн охин бяруу бэлэглэсэн юм. Би маллах боломжгүй болохоор эгч дээрээ орхисон. Тэгээд 2017 онд эгч надад 5 тооны үхэр боллоо. Үүнийгээ аваа би төвлөх боллоо гэсэн. Тэгээд тугалтай 2 үнээ, нэг бярууг аваад *******ын Улаантолгойд байсан малтай нийлүүлсэн. Энэ 5 тооны үхэр тугал өсөөд одоо 8 тугалтай үнээ, 5 бяруу болсон байгаа. ******* намайг үхрээ аваад яв гэдэг байсан боловч би хаана аваачихаа мэдэхгүй байсан. Одоо бүүр өгөхгүй гэх болсон. Тийм учраас *******аас миний 8 тугалтай үнээ болон 5 бярууг гаргуулж өгнө үү. Би эдгээр үхрээ бүгд 12.100.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үржин овогтой Энхжаргал нь ******* надад холбогдуулан 2021 оны 03 сарын 19-ны өдөр хамтын амьдралтай байснаа тогтоолгох, Өнөр хорооллын 101 дүгээр байрны 19 тоот 2 өрөө байрны үнэ болох 60.000.000 төгрөгөөс төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 48.000.000 төгрөгөөс өөртөө оногдох хэсэг болох 16.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Дараа нь 2021 оны 6 сарын 7-ны өдөр нэхэмжлэлээ өөрчилж байр, машин, байрны хэрэглээний төлбөр, 4 тооны үхэр дансанд нь шилжүүлж байсан мөнгө гээд 42.885.000 төгрөгийг надаас нэхэмжилсэн. Дараа нь 2021 оны 9 сарын 6-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү Гандөш бид хоёрын дансанд шилжүүлж байсан мөнгө 10.713.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байдаг. Тухай бүрд нь би тайлбар гаргаж байсан. Одоо түүний нэхэмжлэлийн нийт үнийн дүн буюу 53.598.500 төгрөгийг үндэслэлгүй талаар дэлгэрэнгүй тайлбар гаргаж уг тайлбарыг нотлох баримтуудыг гаргаж өгч байна. Эхний нэхэмжлэлдээ 2012 онд байр авахад өөрийн хөрөнгөнөөс 3.500.000 төгрөг оруулсан гээд байрны зээлд барагцаалбал 17.500.000 төгрөг оруулсан гэж бичсэн байсан.******* нь байрны урьдчилгаа, зээлийн төлөлтөнд нэг төгрөг ч оруулаагүй, зээлээс ч төлөлцөөгүй Учир нь дээрх байрыг би захиалсан. Би хүү Гандөшийн хамт өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдоно. Би өөрөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч Шим-Од ХХК-д өөрийн өмчлөлийн КАРИНО маркийн ачааны автомашинаар ачаа тээврийн үйлчилгээнд явж ажиллаж байсан, хүү Гандөш насанд хүрээгүй байсан тул бид хоёрын өмнөөс орон сууцны захиалгын гэрээ хийх урьдчилгаа төлөх талаар *******ыг гуйж байрны урьдчилгаанд төлөх 17.365.000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкин дахь 5095129754 дугаарын данснаас бэлнээр авч *******д өгсөн. Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг ******* нь Номин констракшн ХХК-тай байгуулж 10.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөх, 7.000.000 төгрөгийг Янжмаа, Одгэрэл гэдэг миний танил 2 эмэгтэйд зээлүүлэх байсан юм. Гэтэл байрны урьдчилгаанд анх 10.000.000 төгрөг биш 3.000.000 төгрөгийг 2012 оны 2 сарын 16-нд миний нэрээр ******* гээд төлсөн байсныг би байр ашиглалтад орж банкны зээлээр үлдэгдлийг нь төлөх болсон үед мэдсэн. 10.000.000 төгрөг төлөөгүй гэдгийг мэдээгүй байхдаа байрны урьдчилгаанд дахиад 2012 оны 2 сарын 15-нд 4.600.000 төгрөг бэлнээр данснаасаа аваад байрны мөнгөнд төл гэж Энхжаргалд өгсөн. 2012 оны 7 сарын 25-нд 11.000.000 төгрөг бэлнээр данснаасаа авч *******д өгсөн. Энэ мөнгийг уг нь байрны мөнгөнд тушаах ёстой байсан ч Хятадаас хүүхдийн форм оруулж ирнэ гээд Мөнгөн гүүр валютын цэгээс юань худалдан авч уг юаныг Хятад руу шилжүүлсэн. Хүүхдийн формын хувцас нь 3 дугаар сард орж ирээд түүнийгээ зарж борлуулаад 9 сард 20.000.000 төгрөг тушаасан юм. Нийтдээ би Энхжаргалд 25.600.000 төгрөг бэлнээр авч өгснийг тэрээр эхлээд 3.000.000 төгрөг дараа нь 2012 оны 9 сарын 27-нд 20.000.000 төгрөгөөр байрны урьдчилгааг төлсөн байсан. Ингээд байр 2013 оны 4 сард ашиглалтанд ороход байрны үлдэгдэл болох 32.245.000 төгрөгийг ХААН банктай Ипотекийн гэрээ байгуулж төлөхөөр хүү Гандөш бид хоёр гэрээ байгуулсан .Уг гэрээгээр дээрх үлдэгдэл мөнгийг 118 сарын хугацаанд сар бүр 396.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Сар бүр төлөх 396.000 төгрөгийг би Рашаант багийн 3 дугаар гудамжны 11 тоот хашаа байшингаа 2013 оны 4 сард Найманжин, Отгонтуяа нарт 25.000.000 төгрөгөөр зээлээр худалдаад худалдаж авсан хүмүүс сар бүр 400.000 төлөхөөр амаар тохирч төлж байсан. Үүнийг ******* мэддэг байсан гээд зөвшөөрсөн байна лээ. Тэгээд тэд дээрх байдлаар хашаа байшингийн 25.000.000 төгрөгөөс 23.000.000 төгрөгийг төлөөд 2018 оны 3 сард хашаа байшин зарсан гэрээг хийж тэр хүмүүсийн нэр дээр шилжүүлж өгсөн. Одоо байрны зээлийн үлдэгдлийг би өөрөө төлөөд явж байгаа. Орон сууцны зээлийн гэрээ 2023 оны 5 сард дуусна. Найманжин, Отгонтуяа нар надад 2.000.000 төгрөгийн өртэй байгаа. Хашаа байшин зарсан зээлийн гэрээг хавсаргав. Хэрэв ******* байрны урьдчилгаанд мөнгө төлсөн юм бол яг хэдэн төгрөг төлсөн юм бэ?. Ямар орлогоор төлсөн юм бэ?. Яагаад ******* гээд мөнгө тушаасан баримт дээр гарын үсэг зурж байсан юм бэ?. Эхний нэхэмжлэл дээр бичсэн 3.500.000 төгрөг урьдчилгаанд төлсөн гээд байрны зээлд барагцаалбал 17.500.000 төгрөг төлсөн гэдгээ нотлох хэрэгтэй. Тэр нэг ч төгрөг байрны үнэнд төлөөгүй. Харин миний өгсөн мөнгийг эргэлдүүлээд хүүтэй нь байрны үнэнд төлчихнө гэсээр байгаад 2012 оны 9 сарын 27-нд 20.000.000 төгрөг өөрийнхөө дансаар төлсөн юм. Янжмаа, Одгэрэл гэдэг хоёр эмэгтэйд мөнгө зээлүүлэхдээ хийсэн гэрээг ******* надад өгсөн бөгөөд тэр хоёр эмэгтэйгээс нийт 4.500.000 төгрөг төлөгдсөн бөгөөд Одгэрэл гэдэг нэрээр 2012 оны 7 сарын 6-нд шилжүүлсэн байгааг би өөрийн Хаан банкны 5096129754 дугаарын дансны хуулга дээр гүйлгээний утга гэсэн бичилтийг ногоон өнгөөр тодруулсан байгаа. Би *******д бэлнээр мөнгө өгч байсныг хүү маань мэднэ. Янжмаа, Одгэрэл нартай хийсэн зээлийн гэрээг хавсаргав. 2011 онд пронтер маркийн машиныг Энхжаргал өөрөө өөрийнхөө нэр дээр 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 4 билүү 5 сард уг машинаа приус 11 машинаар сольж дээр нь 2.000.000 төгрөг авсан. Одоо приус 11 машинаа өөрөө унаж байгаа. 2010 онд Бонго ЖИ-3 гэдэг машин би 5000 000 төгрөгөөр авахад Энхжаргалаас 2.000.000 төгрөг авсан. Уг машиныг 6.000.000 төгрөгөөр зарсан. Энхжаргалын 2.000.000 төгрөгийг тэдний гэрийг нүүлгэх, өвс, ногоон тэжээл зэрэгт зарцуулаад тооцоо дууссан. Одоо миний унаж байгаа Бонго ЖИ-3 маркийн 24-65 ора дугаартай машиныг би 2020 оны 6 сард худалдаж авсан. *******д хамаагүй. З.Миний өмчлөлийн байрны хэрэглээний төлбөрийг төлж байсан гэж нэхжээ. ******* нь надтай байнга хамт амьдардаггүй байсан байхад яагаад миний байрны хэрэглээний мөнгийг төлөх билээ. Хааяа ирж хонож өнжихдөө энд тэнд байсан мөнгө тушаасан баримтуудыг авчихдаг байсан юм байна. Тэр мөнгөний баримтууд дээр *******ын нэр байхгүй байна. Тэр төлсөн гэдгээ юугаар нотлох юм бэ?, Үүнийг төлөхгүй. ******* нь ******* намайг 4 тооны бяруу 3.200.000 төгрөгөөр зарж хүү Гандөшийн өрийг төлсөн гэжээ. Нэг бярууг нь 2020 онд Энхжаргалтай өрөөлдөж идсэн. 2-ыг нь зараад ногоон тэжээлийн төлбөрт төлсөн. Ногоон тэжээлийн төлбөрт 1.000.000 төгрөгийг би өөрийн 5096129754 дугаарын данснаас Гангаа гэдэг хүний Хаан банкны 5091066796 дугаарын дансанд 2020 оны 10 сарын 9 нд шилжүүлсэн. Үүнийг ягаан өнгөөр тодруулсан болно. Нэгийг нь би өөрөө хэрэглэсэн. Энэ 4 бярууны 1 нь Энхжаргалынх 3 нь минийх юм. Хүү маань ямар нэг өр ширэнд ороогүй. Би түүнд 4 үхрийн өр байхгүй. Харин тооцоо хийнэ гэвэл би л авлагатай байх. ******* нь надад хэрэглээний мөнгө шилжүүлж байсан мөнгөө авна гэжээ. Бидний хооронд дансаар мөнгө төгрөг шилжүүлж ороод гараад байсан нь дансны хуулганаас харагдана. Би өөрийн 5096129754 дугаарын данснаас 9.442.200 төгрөг *******ын 5064060980 дугаарын данс руу шилжүүлж байсан байна. Би өөрийн данснаас Энхжаргалын данс руу шилжсэн мөнгийг түүвэрлэж хавсаргав. ******* миний данс руу 3.274.000 төгрөг шилжүүлсэн гэсэн байна. Зөрүү нь 6.168.200 төгрөг байна. Тэгэхээр надаас мөнгө нэхэх эрх байна уу. ******* миний бие 1995 оноос хойш Өмнөговь болон Говь-Алтайн Хүдэр, Ховдын Хөшөөтийн уурхай зэрэг газруудад хувиараа ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж цалин орлогоороо амьдарч ирсэн. *******аас мөнгө авах шаардлага надад байхгүй. Би их хэмжээний цалин орлого олж байснаа өөрийн Хаан банкин дахь 5096129754 дугаарын дансны хуулгаараа нотолж байна. 2011- 2020 оны 12 сарын 22 хүртэл нийт 203.966.510 төгрөгийн цалин орлого олжээ. Цалин орлогоо дансны хуулга дээр ногоон өнгөөр тодруулж тэмдэглэсэн болно. Дансны хуулгыг хавсаргав. Миний хүү Гандөшид мөнгө шилжүүлж байсан тухай огт мэдэхгүй юм байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохыг хичээж тодорхой асуултыг тавьсан. Нэгдүгээрт хамтын амьдралтай байснаа тогтоолгож, дундын хөрөнгөөс өөрт оногдох хувийг гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин ******* тайлбартаа би энэ хүнд өргүй, энэ байранд ороход нэг ч төгрөг төлөөгүй, энэ хүнтэй хамтын амьдралтай байгаагүй гэдэг. 3 сарын дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, энэ нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байсан учраас дахин, дахин асуусан. Байрны мөнгөнд нь 25.000.000 төгрөгийг оруулсан гэсэн хэр нь сая Баянцагаан багийн Өнөр хотхоны 101-р байрны 19 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авахад 32.484.000 төгрөгийг оруулсан гэж байна. Гэтэл энэ нь нотлогдохгүй байна. Хэрэгт мөнгө төлсөн 3 ширхэг баримт байгаа. Эхнийх нь 2012 оны 2 дугаар сарын 26-ны 3.000.000 төгрөгийг тушаасан байдаг. Үүнд төлбөрийн зориулалтыг бичихдээ ******* 101-р байр 19 тоот байрны урьдчилгаа гээд *******ийн утасны дугаарыг /99370113/ бичсэн байдаг. Харилцагч гэсэн дээр ******* гарын үсэг зурсан байна гэж бодож байна. *******ийн данснаас 2012 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 17.650.000 бэлнээр гарсан байгаа. Тэгэхдээ 10.000.000 төгрөгийг нь байрны урьдчилгаанд өгөөрэй, 7.000.000 төгрөгийг нь Янжмаа, Одгэрэл нарт өгөөрэй гэсэн байдаг. Гэтэл 10.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлөх байтал 3.000.000 төгрөгийг төлсөн байдаг. 7.000.000 төгрөгийг Янжмаа, Одгэрэл нарт өгсөн гэдгээ ******* үгүйсгэхгүй байна. 17.065.000 төгрөгөөс үлдсэн 7.000.000 төгрөг *******д байгаа юм. 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг төлөгдсөн байдаг. Энэ мөнгийг ******* би төлсөн гэдэг. Мөнгөн шилжүүлгийн баримтаас харахад энэ хүмүүст бэлэн бусаар төлөгдсөн байдаг юм. Энэ нь тухайн өдрийн дансны хуулганд тэмдэглэгдсэн байгаа. 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна гэж байна. 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4.600.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн байдаг. Энэ төлөгдөөгүй явж байгаад 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11.000.000 төгрөгийг бэлнээр авсан нь нотлогдож байгаа. Энэ мөнгийг *******д өгсөн. ******* энэ мөнгийг Мөнгөн гүүр гэх валютын зах дээр очиж юань болгож хятад улс руу шилжүүлсэн гэдгийг ******* болон түүний хүү******* хэлж байна. Энэ талаар нэг ч асуултыг ******* гэрчээс асуусангүй, үгүйсгэхгүй байна. Гандөш би аавтайгаа хамт банкнаас мөнгө аваад ******* эгчид өгсөн, би тухайн үед насанд хүрээгүй байсан гэж хэлдэг. Тиймээс ******* үүнийг үгүйсгээгүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд бэлэн өгсөн мөнгө нь 20.000.000 төгрөг болж байна. Хэдийгээр *******ын дансанд 20.000.000 төгрөг байгаа боловч *******ээс бэлэн мөнгө аваад эргэлтэнд оруулаад наймаа хийгээд явж байсан мөнгө гэж үзэх боломжтой. Үүнийг үгүйсгэсэн нэг ч тайлбар, татгалзал хэлэхгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлээд байгаа 32.484.000 төгрөг нь нотлогдохгүй байна. ******* мөнгө тушаахдаа яагаад *******ийн нэрийг оруулж байгаа юм бэ?, яагаад *******ийн өмнөөс гэрээ хийсэн юм бэ?. ******* өөрөө мөнгө хийсэн бол тэнд *******ийн нэрийг оруулах шаардлага байгаагүй. Орон сууцны гэрээн дээр *******-ийг гэж байгаад ******* гарын үсэг зурсан байдаг. Тиймээс *******ийн өмнөөс гэрээ хийсэн гэдэг нь нотлогдож байна. 2013 онд байр ашиглалтанд орж, гэрээ хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч банкинд барьцаалж зээл авахад яагаад очихгүй байгаа юм бэ?. Тиймээс Өнөр хотхоны 101-р байрны 19 тоот 2 өрөө байр *******ийн өмчлөлийнх юм. Энэ байрны мөнгийг төлсөн юм бол өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтээ яагаад гаргахгүй байгаа юм бэ?. ******* өмгөөлөгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан. Зүйл заалтаас нь харахад ******* үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал огт байхгүй. Дундын өмч юм уу гэж харахаар энэ байрны өмчлөгч гэдгээ нотолж чадахгүй байна. Эд хөрөнгө нь холилдоод нийлчихсэн юм уу? гээд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д зааснаар эзэмшил газрын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өмчлөлийн зүйл нь хөдлөх эд хөрөнгө холилдсоны үр дүнд салгах боломжгүй болсон эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг шаардахад яаж шийдвэрлэх вэ? гэсэн асуудал гарч ирнэ. 2.000.000, 3.000.000 төгрөгийг тушаасан баримт байгаа боловч үүнийг *******ын мөнгө гэж үзэх үндэслэл байхгүй. ******* миний данснаас гарсан гэж байгаа боловч ******* өөрөө тайлбарлаад миний данснаас эхэлж гарсан мөнгө шүү гэдгийг гэрч оруулж ирээд нотлуулж байна. Тиймээс орон сууцны мөнгө тушаасан гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 2021 оны 06 сард 32.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ нь машин авсан мөнгө гэж байгаа боловч тухайн машин нь *******ын нэр дээр байгаа юм. *******ийг машин авахад нь 2.000.000 төгрөгийг өгсөн гэж байна. Үүн дээр ******* маргахгүй, 2.000.000 төгрөгийг нь гаргаж шийдвэрлэхэд татгалзахгүй гэж байна. Байрны хэрэглээний төлбөр нь 413.300 төгрөг гэдэг. Энэ мөнгийг ******* тушаасан уу?,******* тушаасан уу? гэдгийг мэдэхгүй. ******* төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна. ******* өөрөө үүнийг нотолж чадсангүй, иймд үүнийг төлөх үндэслэлгүй. 4 тооны үхэрийн хувьд 2 үхрийг нь зараад ногоон тэжээлийн оронд өгчихсөн. Энэ нь тухайн үед хоёулаа харилцан тохиролцоод хэрэглэсэн байгаа юм. Өөрийнх нь малыг хулгайлсан бол тухайн үед нь цагдаагийн байгууллагаар шалгуулаад тогтоолгоод нэхэмжлэх боломжтой байсан. Үүнийг хулгай гэж үзэх юм уу?. ******* үүнийг зөвшөөрөлгүйгээр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм уу?. *******ын данс руу шилжүүлсэн мөнгө нь 9.442.200 төгрөг, *******ийн данс руу орсон нь 3.274.000 төгрөг гэж ******* өөрөө тооцоолсон байсан. Харилцан бие, биедээ мөнгө шилжүүлсэн байдаг. Үүнийг ямар хуулийн зүйл заалтаар шийдвэрлэх юм бэ?, шийдвэрлэх боломжгүй. Дансаар шилжүүлсэн мөнгийг шүүх шийдвэрлэх боломжгүй. 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10.713.000 төгрөгийг ******* болон******* нарт өгсөн гэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байхдаа хүү*******ийг нь хэрэгт холбогдсон гэж тайлбарласан. Гэтэл би гэрчээр*******ийг оруулж ирээд та хэрэгт холбогдож байсан уу? гэж асуухад үгүй гэж хэлж байна. энэ мөнгийг юуны мөнгө юм бэ? гэж асуухад*******өөс нэхэмжлэхгүй, *******ээс нэхэмжилнэ гэж байна.*******ийн данс руу шилжүүлсэн мөнгөө *******ээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байгаа юу. 10.713.000 төгрөгөөс 8.200.000 төгрөгийг машины мөнгө, 2.500.000 төгрөгийг нь*******ид өгсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа юм. Эхний нэхэмжлэлийн шаардлагад байгаа машины мөнгө сүүлд нэмэгдээд орж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй юм. Машины мөнгөний зөрүү байгаа бол үүнийг яаж гарсныг тайлбарлах ёстой. ******* *******т машин бэлэглэсэн асуудал байхгүй. Яагаад гэвэл эхлээд өөрийн нэр дээр машин авсан, тухайн машинаа зараад приус 11 машиныг авсан. Одоо байгаа Бонго Жи-3 машиныг авахад 2.000.000 төгрөгийг оруулсан гэдэг. Тиймээс ямар нэгэн зөрүү гарахгүй байгаа ба 9.442.200 төгрөгийг ******* таны данс руу шилжүүлсэн байдаг. Машины мөнгө гээд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй юм. 42.885.000 төгрөг нэхэмжлээд байгаа юм уу?, машины мөнгө нэхэмжлээд байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. *******ийн эхнэр нь өвчтэй хэвтэж байхдаа хүүгээ байртай болгоорой гэж захисан байдаг. Үүнийг тухайн үед 9 дүгээр ангид байсан хүүхэд мэдэж байсан ба мөнгө аваад гэрээ хийхэд нь хамт явсан гэж байна. Гэхдээ насанд хүрээгүй учраас гарын үсэг зураагүй гэж байна. Аав нь хүүдээ ******* эгч нь гэрээ хийчихсэн гэхэд хүү нь баярлаад байдаг. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвартай, их мөнгө олж байсан гэж хэлж байна. Гэтэл нэг ч төгрөгийн орлого олж татвар төлж байгаагүй баримт нь татварын тайлангаар нотлогдож байна. Яаж 20.000.000 төгрөг авсан бэ? гэвэл *******ээс авсан мөнгөө эргэлдүүлээд ашиг олсон. Тиймээс энэ хүнийг мөнгөтэй байсан гэж үзэх үндэслэлгүй. Тухайн байр нь *******ийн өмчлөлийн байр учраас *******ээс байрны мөнгө авах үндэслэл байхгүй. *******ийг ямар ч орлогогүй гэж байгаа ч цалин орлоготой байсан талаарх хангалттай баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг гаргаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Дундын өмч гэж үзье гэвэл тухайн үед болж байсан асуудлыг одоо ярих боломжгүй. Энэ байрны өмчлөгчөөр тогтоолгох асуудлыг өнөөдрийг хүртэл гаргаагүй. Хамтран амьдарч байсан гээд ам бүлийн хуурамч тодорхойлолт авч ирсэн байдаг. Хуурамч нотлох баримт өгснөөр *******ыг цагдаагийн байгууллагад шалгуулах ёстой. ******* тухайн байранд амьдарч байсан гэж байна. Гэтэл түүнийг амьдарч байсан гэдгийг нотлох зүйл байдаггүй. Тиймээс ******* энэ байрны өмчлөгч, энэ байрыг авахад мөнгө оруулсан гэдгээ нотолж чадаагүй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагадаа ******* нь надтай хамт амьдарч байснаа үгүйсгэж байгаа бол би түүнтэй эд хөрөнгө булаацалдах ямар ч шаардлагагүй байна гэж биччихээд мөнгө нэхэмжлээд байдаг юм. Хамтын амьдралтай байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хоёрдугаарт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Өмгөөлөгч *******ийг 2017 онд ямар ч мал авч ирээгүй гэж байна. Тэгвэл 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* тайлбар гаргахдаа *******аас тугалтай үнээ авсан, 1.000.000 төгрөгийг өгсөн гэдэг. Энэ талаар яагаад гэрчээс асуухгүй байгаа юм бэ?, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэж байгаа бол гэрчид асуулт тавиад хариулт авах боломжтой. Гэтэл нэг ч асуулт тавиагүй, гэрч гарч явсан. *******ыг худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Би дүүдээ худалдаж авч өгсөн гэж байна. Тэгэхээр нь та худалдсан юм уу? бэлэглэсэн юм уу? гэж асуухад худалдсан гэж байгаад сүүлдээ бэлэглэсэн болоод дууссан. Ямартай ч *******аас үхэр *******т ирээд *******ын байсан малтай нийлүүлсэн гэдэг нь тогтоогдож байна. ******* *******д өгсөн гэж хэлсэнгүй, ******* би танд өгсөн гэж хэлсэнгүй. Гэрч мал өгсөн гэдгээ худлаа ярьсангүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс битүүмжилсэн байна. ******* бид хоёр Янжмаа, Одгэрэл гэх хоёр хүнд мөнгө зээлүүлсэн талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй бол тухайн мөнгийг байранд хийсэн гэж хэлэх байсан байх. Яагаад гэвэл Янжмаа гэх хүн Энхзүр компанид буюу *******д төлнө гэсэн гэрээ байгаа юм. Гурван гэрээ байдаг. Эхлээд *******тай хийгээд, дараа нь Одгэрэлтэй хийгээд дараа нь 2011 оны 04 сард Одгэрэлтэй 5.000.000 төгрөгийн гэрээ хийсэн байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох вэ? гэвэл хувь хүнийх нь хувьд дүгнэлт хийхэд шударгаар асуудалд хангаж байна гэж хэлэх боломжгүй гэсэн хууль зүйн дүгнэлттэй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хангах боломжтой. ******* хэлэхдээ жилд 50.000.000-100.000.000 төгрөгийн орлоготой гэж байна. Гэхдээ дансны хуулгыг нь харахад ийм орлоготой гэж харагдахгүй байсан. Харин бусдаас авах орлоготой талаарх шүүхийн шийдвэрээ өгсөн байдаг. Энэ шүүхийн шийдвэрээр бусдаас авах орлоготой гэдэг нь нотлогдож байгаа болохоос тухайн үед тийм их хэмжээний орлоготой гэдэг нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсэг 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Эрдэнэт өнөр хотхон 101 дүгээр байрны 19 тоот 47 м2 2 өрөө орон сууц, машин, байрны хэрэглээний төлбөр, 4 тооны үхэр, хариуцагч *******ийн дансанд шилжүүлсэн мөнгө бүгд 42.885.500 төгрөг гаргуулах тухай болгож өөрчилж, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* болон түүний хүү******* нарын дансаар шилжүүлсэн 10.713.000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 53.598.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж нэхэмжлэгч *******д холбогдуулан 8 тугалтай үнээ, 5 бярууны үнэ 12.100.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нь ..... гэсэн.

 

Зохигчдоос гаргаж өгсөн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох зохигчдын банкны дансны хуулгуудаар *******, ******* нар нь өөр өөрсдийн гэсэн ажилтай, орлоготой байсан бөгөөд бие биедээ дансаар мөнгө шилжүүлж, өгөлцөж авалцдаг байсан болох нь тогтоогдож байгаа.

 

1. Нэхэмжлэгч ******* уг орон сууцыг худалдаж авахад урьдчилгаанд 3500000 төгрөг бэлэн өгч, байрны зээлэнд барагцаалбал 17.5 сая төгрөг оруулсан гэж анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд зааж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг орон сууцыг авахад 20000000 төгрөгийг нэг удаа шилжүүлсэн, нийлээд 25830000 төгрөг оруулсан гэж тайлбар гаргаж байгаад тайлбараа өөрчилж 32484000 төгрөгийг байрны мөнгөнд шилжүүлсэн гэх тайлбар гаргасан.

 

Хариуцагч ******* ...Эхний нэхэмжлэлдээ 2012 онд байр авахад өөрийн хөрөнгөнөөс 3.500.000 төгрөг оруулсан гээд байрны зээлэнд барагцаалбал 17.500.000 төгрөг оруулсан гэж бичсэн байсан.******* нь байрны урьдчилгаа, зээлийн төлөлтөд нэг төгрөг ч оруулаагүй, зээлээс ч төлөлцөөгүй. Учир нь дээрхи байрыг би захиалсан, би өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдоно. Би өөрөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч Шим-Од ХХК-д өөрийн өмчлөлийн КАРИНО маркийн ачааны автомашинаар ачаа тээврийн үйлчилгээнд явж ажиллаж байсан. Хүү Гандөш насанд хүрээгүй байсан тул бид хоёрын өмнөөс орон сууцны захиалгын гэрээ хийх урьдчилгаа төлөх талаар *******ыг гуйж байрны урьдчилгаанд төлөх 17.365.000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкин дахь 5095129754 дугаарын данснаас бэлнээр авч *******д өгсөн. ******* нь миний өгсөн мөнгөнөөс 10.000.000 төгрөгийн байрны урьдчилгаанд төлөх, 7.000.000 төгрөгийг Янжмаа, Одгэрэл гэдэг миний танил 2 эмэгтэйд зээлүүлэх байсан юм. Гэтэл байрны урьдчилгаанд анх 10.000.000 төгрөг биш 3.000.000 төгрөгийг 2012 оны 2 сарын 16-нд миний нэрээр ******* гээд төлсөн байсныг би байр ашиглалтанд орж банкны зээлээр үлдэгдлийг нь төлөх болсон үед мэдсэн. 10.000.000 төгрөг төлөөгүй гэдгийг мэдээгүй байхдаа байрны урьдчилгаанд дахиад 2012 оны 2 сарын 15-нд 4.600.000 төгрөг бэлнээр данснаасаа аваад байрны мөнгөнд төл гэж Энхжаргалд өгсөн. 2012 оны 7 сарын 25-нд 11.000.000 төгрөг бэлнээр данснаасаа авч *******д өгсөн. Энэ мөнгийг уг нь байрны мөнгөнд тушаах ёстой байсан ч Хятадаас хүүхдийн форм оруулж ирнэ гээд Мөнгөн гүүр валютын цэгээс юань худалдан авч уг юанаа Хятад руу шилжүүлсэн. Хүүхдийн формын хувцас нь 3 дугаар сард орж ирээд түүнийгээ зарж борлуулаад 9 сард 20.000.000 төгрөгийг Энхжаргал нь байрны зээлд тушаасан юм. Нийтдээ би Энхжаргалд 25.600.000 төгрөг бэлнээр авч өгснийг тэрээр эхлээд 3.000.000 төгрөг дараа нь 2012 оны 9 сарын 27-нд 20.000.000 төгрөгөөр байрны урьдчилгаанд төлсөн байсан. Ингээд байр 2013 оны 4 сард ашиглалтанд ороход байрны үлдэгдэл болох 32.245.000 төгрөгийг Хаан банктай Ипотекийн гэрээ байгуулж төлөхөөр хүү Гандөш бид хоёр гэрээ байгуулсан. Байрны зээлд сар бүр төлөх 396.000 төгрөгийг би Рашаант багийн 3 дугаар гудамжны 11 тоот хашаа байшингаа 2013 оны 4 сард Найманжин, Отгонтуяа нарт 25.000.000 төгрөгөөр зээлээр худалдаад худалдаж авсан хүмүүс сар бүр 400.000 төлөхөөр амаар тохирч төлж байсан. Үүнийг ******* мэддэг байсан... гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн тайлбар татгалзал дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №ӨЭ-1/48 тоот гэрээгээр Номин констракшн ХХК, ******* нарын хооронд Эрдэнэт өнөр хотхоны орон сууцны 1-р ээлжийн барилгаас 101-р байр 19 тоот 47 м2, 2 өрөө орон сууцыг 57 400 000 төгрөгөөр худалдан авахаар захиалж, төлбөр төлөх хугацааг 2012 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 17 090 000 төгрөг төлөх, 2012 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 8 610 000 төгрөг, 2012 оны 05 сарын 30-ны өдрийн дотор банкны зээлийн эх үүсвэрээр 28 700 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 1-р хавтас 31-32-р тал/

 

Орон сууц 2012 оны 12 сарын 27-нд баригдаж дуусаад ашиглалтад орсон ба хариуцагч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Эрдэнэт өнөр хотхон 101 дүгээр байрны 19 тоот 47 м2 2 өрөө уг орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 01 сарын 23-нд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

 

Хариуцагч *******, түүний хүү******* нар нь Хаан банкнаас 2013 оны 04 сарын 29-ний өдрийн №ЗГ/73 дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр 32 400 000 төгрөгийн зээл авч, мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, 2013 оны 07 сарын 04-ний өдөр дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах №ЗГ-73 дугаартай гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах №БГҮ/73-1 дугаартай гэрээ, 2020 оны 05 сарын 28-ны өдөр ипотекийн зээлийн хугацаа сунгах, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх №ЗГ/73-1 дугаартай нэмэлт гэрээнүүд байгуулж, гэрээнд гарын үсэг зурцгаасан байна./хэргийн 1-р хавтас 33-44-р тал/

 

Хариуцагч *******ийн Хаан банкны 5096129754 дугаарын данснаас 2012 оны 01 сарын 07-нд 17 066 000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 15-нд 4 600 000 төгрөг, 2012 оны 03 сарын 30-нд ******* 101-19 тоот байрны үнэ 48-р гэрээ, 99350115 гэсэн утгатайгаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн, 2012 оны 07 сарын 25-нд 11 000 000 төгрөг бэлнээр авч зарлагын гүйлгээ хийсэн, нэхэмжлэгч ******* Голомт банкны 1103005236 дугаарын дансанд 2012 оны 02 сарын 16-нд ******* 101 байр 18 тоот байрны урьдчилгаа /48-р гэрээ/ 99350115 гэсэн утгатайгаар 3.000.000 төгрөг төлсөн орлогын мэдүүлгийн баримт, нэхэмжлэгч *******ын Хаан банкны 5064060980 дугаарын данснаас 2012 оны 09 сарын 27-нд ******* 101-19 тоот байрны үнэ 48-р гэрээ, 99350115 гэсэн утгатайгаар 20.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын дансны хуулгуудаар тогтоогдож байна. /104-р

 

Хариуцагч ******* нь ажил эрхэлж, тодорхой хэмжээний орлоготой байсан бөгөөд, худалдан авч өмчлөлдөө шилжүүлсэн Эрдэнэт өнөр хотхоны 101-р байр 19 тоот 47 м2, 2 өрөө орон сууцны зээлийн төлбөрт 25.666.000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр авч *******аар дамжуулан шилжүүлүүлсэн, уг орон сууцны зээлийн төлбөрийг өөрөө төлдөг болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулга, гэрч*******ийн ..2012 оны хавар байх, аав банкнаас нэлээн хэдэн сая төгрөгийг авч байсан. Би ч баярлаад хорооллын Хаан банкнаас мөнгө авахад нь би хамт явсан. Тоолж байхад нэлээн их мөнгө харагдаж байсан. 17, 18 сая төгрөг байх, тухайн үед аав гэрээ хийж мэдэхгүй байсан учраас байртай болъё гээд мөнгөө аваад ******* гэдэг хүнд өгсөн. Тэгээд бид хоёрыг яваад хөөцөлдчих, би хөдөө, орон нутгаар явах ажилтай гэсэн, наадмын үеэр юм уу наадмын дараа 10 гаруй сая төгрөгийг *******д өгчихлөө гэж ярьж байсан. Би тухайн үед нь хажууд нь байгаагүй. Дараа нь аав, бид хоёр хашаа байшингаа хорин хэдэн сая төгрөгөөр зарахаар болсон. Хашаа байшин худалдаж авсан хүмүүстэйгээ тохиролцоод сар бүр тодорхой хэмжээний мөнгийг байрны мөнгөнд хийж байхаар болсон... гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ын уг орон сууцны төлбөрт оруулсан гэж үзэж 25 830 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ээс 4 үхэрний нэг үхрийг 800000 төгрөгөөр тооцож 3200000 төгрөг, байрны хэрэглээний төлбөрт төлсөн 413300 төгрөг, *******ийн унаж байгаа машин авахад өгсөн 3274000 төгрөг, *******ийн хэрэглээний мөнгөнд дансаар нь шилжүүлсэн 10168200 төгрөг гаргуулах тухай, мөн ******* болон түүний хүү******* нарын дансаар шилжүүлсэн 10.713.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг удаа дараа өөрчилж, зөрүүтэй тайлбар гаргасан ба хариуцагчаас түүний дансанд ямар зориулалтаар хэд хэдэн төгрөгийг шилжүүлсэн талаар тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй байна.

 

Хариуцагч ******* ...******* бид хоёр анх 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн өдрөөр уулзсан. Миний төрсөн өдрөөр машин авч өгсөн гэж байна. Гэхдээ энэ өдөр Приус-11 машиныг өөрийнхөө нэр дээр 9.000.000 төгрөгөөр авсан, өөрөө одоо унаж байгаа. Би эхлээд цэнхэр өнгийн Бонго Жи-3 машиныг 6.000.000 төгрөгөөр авсан, энэ машиныг авахад ******* 2.000.000 төгрөгийг оруулсан. Би өөрөө Ховдын уурхайд ажиллаж байсан учраас 4.000.000 төгрөгийг гаргасан. Энэ машинаа 6.000.000 төгрөгөөр зараад 6.500.000 төгрөгөөр он ахиулж Бонго Жи 3 /одоо унаж байгаа/ машиныг авсан. Энэ машиныг авахад *******аас оруулсан 2000000 төгрөгийг *******д төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан тул машины үнэнд 2000000 төгрөг төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч ******* байрны хэрэглээний төлбөрт 413300 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн төлбөрийн 6 ширхэг баримтыг гаргаж өгсөн боловч эдгээр төлбөрийг нэхэмжлэгч ******* төлснийг нотлох баримт байхгүй байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгаар *******аас *******ийн данс руу, *******ийн данснаас *******ын данс руу мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* рүү ямар зориулалтаар, ямар зорилгоор мөнгө шилжүүлж байсан нь тодорхойгүй байх ба, түүнд хэрэглүүлэхээр түүний дансаар шилжүүлсэн 10168200 төгрөг, мөн ******* болон түүний хүү******* нарын дансаар шилжүүлсэн 10.713.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүд, мөн хариуцагч *******ийн унаж байгаа машин авахад өгсөн 3274000 төгрөгийн 1274000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч *******ээс 4 тооны үхэрний үнэ 3200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх хуульд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасанд үндэслэл болгож тайлбар хууль зүйн дүгнэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хуулийн энэ үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Эрдэнэт өнөр хотхон 101 дүгээр байрны 19 тоот 47 м2 2 өрөө орон сууц, машин, байрны хэрэглээний төлбөр, 4 тооны үхэр, хариуцагч *******ийн дансанд шилжүүлсэн мөнгө бүгд 51.598.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 8 тугалтай үнээ, 5 бярууны үнэ 12.100.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлохоор гэрчээр Дуламыг оролцуулж мэдүүлэг авахуулсан боловч гэрч шүүх хуралдаанд зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба гэрчийн мэдүүлгийг нотолсон нотлох баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 558.508 төгрөг, *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 208.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, *******ээс 2.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж *******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан 51.598.500 төгрөг гаргуулах, хариуцагч *******ийн *******д холбогдуулан гаргасан 8 тугалтай үнээ, 5 бярууны үнэ 12.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар машины үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558.508 төгрөг, *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаадлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 208.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, *******ээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ