Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0556

 

 

2020 оны ******* сарын 03-ны өдөр                   Дугаар                               Улаанбаатар хот

       12*******/ШШ2020/0556

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, нарийн бичгийн дарга Д.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Б, хариуцагч Б.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бнарыг оролцуулан шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Нын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

“К” ТББ-ын захирал Ц.Бгээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

 “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Нын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00******* тоот шийтгэлийн хуудсаар “К” ТББ-ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.******* дугаар зүйлийн 3-т заасан “хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл шаардлага тавьж цахилгаан тасалсан...” зөрчил үйлдсэн гэж үзэж 3000 нэгж буюу гурван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Зөрчилд холбогдогчийн төлөөлөгчийн зүгээс улсын байцаагч Б.Н нь “К” ТББ-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, ажиллагааны журам зөрчсөн, мөн шийтгэлийн хуудсанд бичигдсэн зөрчлийг үйлдсэн болохыг бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна.

 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан талаар улсын байцаагч Б.Н нь зөрчилд холбогдогчийн хуулиар олгосон эрх буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.4-д “хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах”, 2.5-д “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.6-д “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан, прокурорын ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гарга”, 2.*******-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 2.*******-д “зөрчлийн хэрэгтэй танилцах эрхүүдийг хууль бусаар хязгаарласан”. Үүнд: Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гарсан талаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мэдээд, маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эс зөвшөөрч прокурорт гомдол гаргасан. Үүнийг Б.Н мэдсэн атлаа гомдлын хариу гараагүй байхад 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шийтгэлийн хуудас бичсэн.

 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дүгээр зүйлийн 1-д “зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусахаас өмнө хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан. Гэтэл зөрчил гаргагчийн төлөөлөгчийн хувиар хэргийн материалтай танилцахад шийтгэлийн хуудас бичигдчихсэн байсан.

 Улсын байцаагч Б.Нын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 11 цагаас үдэгдээгүй, дугаарлагдаагүй  баримт, материалуудтай танилцсан. Дараа нь нотлох баримтыг нөхөж хийх, алга болгох бүрэн боломжтой энэхүү нөхцөл байдлыг хэргийн материалтай танилцсанд тооцохгүй гэж бодож байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт биш, дутуу явуулсан талаар, улсын байцаагч Б.Н нь хуульд заагаагүй нөхцөл тавьж хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “К” ГҮТББ-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн.

            Цахилгаанаа таслуулсан гэх хүмүүс 2017 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлөөгүй, тэгсэн мөртлөө 30 гаруй сарын турш цахилгаан хэрэглэсэн этгээдүүд болно. Энэ хүмүүсийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөр 70 гаруй сая төгрөг болсон бөгөөд зөрчил гаргагчаар тооцогдсон “К” ГҮТББ өмнөөс нь төлснөөрөө буруутан болж байгаад гомдолтой байна.

            Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д “өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах эрхийг хэрэглэгч буюу зөрчил гаргагчид олгожээ”. Үүний дагуу гомдол гаргагч нар эрчим хүчээр хангагдаж байсан боловч төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж 70 гаруй сая төгрөгний эрчим хүч хэрэглэсэн мөртлөө төлбөрөө төлөөгүй байхад үүнийг нягталж шалгаагүй нь хууль бус юм. Зөрчил гаргагчийн зүгээс Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасныг үндэслэн гомдол гаргасан хүмүүсийг төлбөрөө төлөх хүртэл хугацаагаар эрчим хүчний хэрэглээг нь түдгэлзүүлсэн” гэжээ.

            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.6, 2.*******. 2.*******-д заасан эрхүүдийг хууль бусаар хязгаарласан гэх гомдолд “К”-ны хууль ёсны төлөөлөгч Ц.Гэд тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн дагуу эрх үүргийг нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 25 минутад танилцуулан мэдүүлэг авч, “К”-ны цахилгаан эрчим хүчийг хязгаарласан нь тогтоогдсон тул 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн материалыг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулан, шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг танилцуулан гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн нь оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан болно.

Мөн нэхэмжлэлд дурдсан оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцтай хамааралтай гомдлуудын талаар  “К”-ны хууль ёсны төлөөлөгч Ц.Г нь 2020 оны 3 дугаар сарын 25-ы өдрийн 52 дугаартай Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргах тухай, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мэндсайхан, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай Нийслэлийн Прокурорын газарт, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт, Улсын Ерөнхий Прокурорын газрын дотоод хяналт шалгалтын хэлтэс, Улсын Ерөнхий Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст удаа дараа гомдол гаргасан. Уг гомдлуудыг хянаж үзээд ******* дугаартай зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хууль зөрчсөн ажиллагаа явуулж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг.

 “К” нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* ******* цогцолборын ******* дугаар *******, ******* дүгээр давхрын *******002 тоот, давхрын В01*******, , тоотын цахилгаан эрчим хүчийг төлбөр тооцоогоо төлөөгүй гэх үндэслэлээр цахилгаан эрчим хүчийг хязгаарлан тасалсан байна.

Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийн цахилгаан хангамжийг хязгаарлахыг зөвхөн эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нар түдгэлзүүлэхээр хуульд заасан ба тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь заалтад Энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т заасны дагуу эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй гэж тодорхой заасан байдаг.

Гэвч “К” нь эрчим хүчээр хангах, түгээх тусгай зөвшөөрөлгүй, эрчим хүчийг хязгаарлах эрхгүй байж Сүхбаатар дүүргийн ******* хороо,******* ******* цогцолборын ******* дугаар *******, ******* давхрын *******002 тоот, давхрын В01*******, , тоотын цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, тасалсан нь зөрчлийн шинжтэй, Зөрчлийн тухай хуулийн 12.******* дугаар зүйлийн 3 дахь заалт, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь газар дээр хийсэн хяналт шалгалт, фото зураг, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Ц.Гийн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Б.Мөнхшүрийн мэдүүлэг зэрэг бусад хэргийн материалд хавсаргасан бичиг баримтаар тус тус тогтоогдсон тул ******* дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэлийн арга, хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлсэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, гомдол гаргагч болон хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр гомдол гаргагч “К” ТББ-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“К” ТББ-ын захирал Ц.Б тус шүүхэд хандаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Нын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, холбогдогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй...” гэж тодорхойлсныг хариуцагч, гуравдагч этгээд нар “...зөрчил гаргасан нь тогтоогдсон, гомдол гаргагч нь Эрчим хүчний тухай хуульд заасан, цахилгааныг таслах эрх бүхий этгээд биш...” гэж тайлбарлан эс зөвшөөрч байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Нын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00******* дугаар бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч байгууллагыг “...хуульд заагаагүй нөхцөл тавьж цахилгаан эрчим хүчийг тасалсан” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 12.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, дурдсан тоотуудын цахилгаан эрчим хүчийг сэргээхийг гомдол гаргагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нь К” ГҮТББ нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* цогцолборын ******* ******* болон ******* дүгээр давхрын *******002 тоот, давхрын В01*******, , тоотын цахилгаан эрчим хүчийг “цахилгааны төлбөрөө төлөөгүй” гэх үндэслэлээр хязгаарлан тасалсан нь тогтоогдсон байна.

Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Эрчим хүчний хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтыг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ: 32.1.4.эрчим хүчний хяналтын улсын байцаагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй; мөн зүйлийн 32.2-т Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ: 32.2.1.эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй; 32.5.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 4*******-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж... түдгэлзүүлж болно.32.6.Эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь түдгэлзүүлсэн шалтгааныг арилгасан тухайгаа түдгэлзүүлсэн эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хангагчийн эрх бүхий ажилтанд мэдэгдэж шалгуулахаас өмнө битүүмжилсэн тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглахыг хориглоно гэж, мөн зүйлийн 32.7-д Энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т заасны дагуу эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй.гэж тус тус заажээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 12.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгтХууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл гомдол гаргагч “К” ТББ нь эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг Эрчим хүчний тухай хуулийн 32.2-т заасан, зөвхөн Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан түдгэлзүүлэхээр заасан байхад үүнийг зөрчиж хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг тасалсан нь тогтоогдсон, үүнийг зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан Улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх үзлээ.

Хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдогчийг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Ц.Гэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар мэдүүлэг авч байсан нь тогтоогдож байх тул Холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлиыйн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.1-д заасныг тус тус баримтлан “К” ТББ-ын захирал Ц.Бгээс гаргасан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Нын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ТББ-д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН