Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2020/00047

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.*******сүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, мөн аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь 1974 онд төрсөн. Боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 04 сараас ******* сумын ******* ээр ажиллаж байгаад, Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.*******сүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, мөн аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:03-ны өдрийн Б/19 дугартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй /2удаа хариуцлага/ хүлээгээгүй гэж үзэж байна. Уг захирамжийн үндэслэл болсон Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай сахилгын шийтгэл ноогдуулах тухай аймгийн засаг дарга захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авч танилцаад эс зөшөөрч байна. Учир нь 2018 оны 02 дугаар сарын 15-наас өмнө ээр хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргасан. Иймд аймгийн ******* 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн хавсралтын өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүх хуралдаанаар хэргийг эцэслэж шийдвэрлэх хүртэл хугацаагаар гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын ******* сургуулийн эрхлэгч *******гийн ******* Завхан аймгийн ******* 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаар, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/443 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд

1.1. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Н.******* нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/224 дугаартай захирамжаар******* сумын ээр анх томилогдсон. 9 дүгээр ээр ажиллаж байх хугацаандаа Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 6 дугаар цэцэрлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтыг дур мэдэн эзэмшиж байсан болохыг тогтоож тус зөрчилд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/242 дугаартай захирамжаар үндсэн цалинг 2 сарын хугацаатай 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн 2017 онд улирал бүр үр дүнгийн уурамшуулал 30-45 хувиар өөр дээрээ тушаал гарган авч байсан санхүүгийн зөрчлийг Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 156 дугаартай актаар тогтоогдож, тухай үед Н.*******ын өөрийн хүсэлтээр 9 дүгээр ийн ажлаас чөлөөлөгдөж ажлын байраар хангах хүсэлт тавьж *******ас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар Н.*******ыг чөлөөлж, ажлын туршлага болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар 6 дугаар ээр томилж, дээрх зөрчилд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цаашид хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллах чиглэл өгч тодорхой нөхцөлүүдийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. ийн эрхлэгч нь Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ аймгийн Засан даргын Тамгын эрх бүхий алба тушаалтны дор /салбар/ сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгдөг бөгөөд www.meduuleg.iaac.mn цахим хуудаст бүртгүүлэн цахимаар өгдөг.

Н.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 6 дугаар цэцрлэгийн эрхлэгчээр томилогдсноос хойш ХАСХОМ-ийг Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах үүргээ мэдсээр байж /2018.03.10-ны өдөр Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх сургалтад хамрагдсан, мөн жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ өгдөг нийтийн албан тушаалтан /180 хоногийн дараа хугацаа хоцроож мэдүүлсэн болохыг илрүүлж, АТГ-ын хяналт шалгалтын ажлыгн хэсэг 2018 оны 10 дугаар сард ажиллах явцад уг зөрчлийг тогтоож, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Н.******* нэхэмжлэлдээ ...2018 оны А/443 дугаартай захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авч эс зөвшөөрч байна гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт захирганы актыг зохих журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болохоор заасан үүний дагуу захиргаа боломжит бүх аргаар мэдэгдсэн гэж үзэж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр www.zavkhan.gov.mn сайтад байршуулж, дээрх акт байршуулсан талаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн удирдлагын шуурхай хурал дээр танилцуулж, өөрийн биеэр аймгийн ЗДТГ-ын бичиг хэргээс гардаж авахыг мэдэгдсэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд гардаж аваагүй тул 6 дугаар цэцэрлэгт албан ёсоор хүргүүлсэн. Ийм учраас бид захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж заасны дагуу ажлаас халах захирамжид захирамжийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй болохыг мэдэгдсэн.

Хоёр. Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/19 дугаарт захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

Завхан аймгийн Засаг даргын 2019 оны Б/19 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгэр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 9.3.18, 9.3.20 дахь хэсэгт заасныг үндсэлэн Н.*******тай байгуулсан хөдөрмөрийн гэрээг цуцалсан.

******* сумын 6 дугаар Н.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар үндслэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 захирамжаар сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байдаг. 2019 оны 02 дугаар сард 6 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан 1 нас 11 сартай бяцхан хүүхдийн амь нас эрсдэж, түүний ар гэрийн гишүүд цэцэрлэгт байх үеийн камерийн бичлэгийг хуулбарлаж авах хүсэлт тавьж цэцэрлэгт нь ирэх бүрт ёс зүйгүй үйлдэл гаргаж нуугдах, уулзахгүй байх, ам хэлээр доромжлоод, камерийн бичлэгийг өгөлгүй устгасан талаар нас барсан хүүхдийн ар гэр гомдол гаргаж аймгийн Боловсролын салбарын ёс зүйн зөвлөл хуралдаж Тус зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр ёс зүйн зөрчөл гаргасан нь тогтоогдсон.

ийн насанд хүрээгүй 1 нас 11 сартай хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхээ хэтрүүлж сургуулийн өмгөх боловсоролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 71 дугаар 71.2, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргасан учир Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд аймгийн Засаг даргын 2018 оны А/443, 2019 оны Б/19 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 06 сард ******* сумын ээр томилогдон ажиллаж байсан. 2018 оны 04 сарын 03-ны өдөр ******* сумын ******* ээр томилогдон ажиллаж байгаад Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ёс зүйн зөрчлийг гаргаагүй, 2 удаа хариуцлага хүлээгээгүй гэж үзэж байгаа тул уг захирамжийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Мөн Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжаар намайг хөрөнгө орлогын мэдүүлэгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөсөө 30 хоногийн дотор мэдүүлээгүй гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг захирамжийг надад танилцуулаагүй, гардуулаагүй байсан. Би 2019 оны 04 сарын 15-ны өдөр авч танилцаад эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Би ийн албан тушаал хашдаг хүний хувьд хуулийн хугацаанд буюу 2018 оны 02 сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогынхоо мэдүүлэгийг гаргаж холбогдох албан тушаалтанд өгч байсан. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Мөн 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгуулах ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Би өөрийгөө ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа. Манай цэцэрлэгт хүмүүжиж байсан гэх хүү өвчний улмаас эндсэн. Үүний улмаас хүүгийн ар гэрийнхэн хяналтын камер бичлэгийг авъя гэж надтай уулзсан. Би хүүгийн ар гэрийнхэнтэй аль болох хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсан. Манай цэцэрлэгийн хяналтын камер техникийн хүчин чадлын байдлаас болоод бичглэгийг хуулах боломжгүй байсан. Уг захирамжаар намайг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгт 2 хүртэлх насны хүүхдийг авч болохгүй гэсэн зүйл заалт байгаагүй. Гэтэл намайг уг хуулийг зөрчсөн гэж үзснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар хүүг цэцэрлэгтээ элсүүлэн авсан. Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг мөн энэ хугацаанаас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар нөхөн төлүүлэх дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр тайлбараа гаргая. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хурлын үед гаргасан тайлбартаа энэ захирамж бол хөдөлмөрийн гэрээтэй хамааралгүй. Энэ бол захиргааны акт гэж тайлбарлаж байна. Манай зүгээс үүнийг хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэж үзэж байгаа. Яагаад хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэж үзэж байгаа юм бэ гэхээр хүний хөдөлмөрлөх эрхийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зохицуулсан байдаг. Аймгийн ******* Н.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад Авилгын эсрэг хууль тогтоомжоор арга хэмжээ авсан учраас Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж биш өөр байдлаар арга хэмжээ авсан гэж байна. Монгол улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд тухайн салбар хуулиар арга хэмжээ авсныг тодорхой зааж өгч болно. Гэхдээ энэ харилцаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой учраас Хөдөлмөрийн тухай хуулиар хэрэгжинэ. Төрийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авч байгаа бол энэ нь Төрийн албаны тухай хууль тогтоомжоор хэрэгжинэ. Тийм учраас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг Н.*******д гардуулж өгсөн баримт хэрэгт авагдаагүй. Уг захирамжийг гардаж авснаас хойш 3 сарын хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн болон бусад маргаанд гомдол гаргах эрх нээлттэй байдаг. Уг захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байна гэж үзэж байгаа. Н.*******д Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд зааснаар сануулах сахилгын арга хэмжээ авах үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа юм бэ гэхээр энэ талаар Авилгын эсрэг хуульд заасан байдаг. Үүнд хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаандаа гаргаж өгсөн эсэхэд хяналт хийх, хөрөнгө орлогын мэлүүлгээ гаргаж өгөхийг шаардлах эрхтэй гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан Н.*******ыг хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаандаа өгөхийг шаардаагүй тул хуулийн дагуу арга хэмжээ авсан гэж ярьсан. Шинээр ажилд сэлгэн томилогдож байгаа тохиолдолд хөрөнгө орлогын мэдүүлгийг шинээр гаргаж өгөх үүрэгтэй. Гэхдээ үүнийг шаардах нь эрх бүхий албан тушаалтанд байсан. Мөн энэхүү тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслээгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад арга хэмжээ авч байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх нь зүйтэй. Авилгатай тэмцэх газрын зөвлөмж нь 2019 оны 01 сард ирсэн байдаг. Гэтэл Авилгатай тэмцэх газрын зөвлөмж албан ёсоор ирээгүй байхад Н.*******д арга хэмжээ авсан байна. Үүнийг Авилгатай тэмцэх газраас шаардсан гэж үзэх боломжгүй байна. Дээрх байдлуудыг үндэслээд Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 сарын 03-ны А/443 тоот захирамж үндэслэлгүй учраас *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Уг захирамжийн үндэслэх хэсэг дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, мөн 131 дүгээр зүйлийн сахилгын хариуцлага ногдуулах гэсэн 2 заалтыг барьсан байна. Уг 2 заалтыг барьсан захирамж дээр ******* сумын ******* Н.******* нь 2018 оны 04 сарын 03-ны А/147 тоот захирамжаар үндсэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан, мөн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан, мөн газрын албан бичиг, Боловсрол соёлын газрын албан бичиг, Н.*******ын тайлбар, сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнээс үзэхэд ноцтой зөрчил давтан гаргасан гэдэгт нь эргэлзэж байна. Ноцтой зөрчлийг давтан гаргана гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2 буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасныг давтан гаргасан гэж үзнэ гэж заасан. Гэтэл Н.******* ******* ийн ажилд томилогдоод хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тодорхойгүй байхад сахилгын шийтгэл авсан нь ******* сумын ******* цэцэрлэг дээр зөрчил гаргасан гэж үзэх үү, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн ярьснаар Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамж нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил биш гэж байгаа боловч 2019 оны ажлаас чөлөөлж байгаа захирамж дээр сахилгын зөрчил давтан гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж байгааг ойлгохгүй байна. Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг үндэслэлгүй гэж манай тал маргаж байгаа учраас сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэх боловч Н.*******ыг сахилгын шийтгэл давтан гаргасан гэж хөдөлмөрийн тухай хуулийг бариад байгаа нь хөдөлмөрийн гэрээнд хамааруулж байна. Уг захиармжийг захиргааны акт гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр Н.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг албан ёсны дүгнэлт гэж үзэх боломжгүй. Учир нь захиргааны хэргийн шүүх үүнийг дүгнэлт биш санал байна гэж үзсэн. Мөн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэнд дурдагдаад байгаагаар Н.******* иргэн болон ажилчид, эцэг эх асран хамгаалагч нартай ёс зүйгүй харьцаж байсан уу гэдэг талаар тухайн үед хамт ажиллаж байсан багш , иргэн нарын мэдүүлгээр ёс зүйгүй харьцсан асуудал харагдахгүй байна. Ёс зүйгүй харьцсан асуудал байхгүй байхад ёс зүйгүй байна гэж дүгнэсэн нь ямар учиртай юм бэ, энэ дүгнэлт хууль ёсны гаргасан гэдэгт эргэлзээтэй байна. Боловсролын газрын ёс зүйн зөвлөл уг дүгнэлтийг гаргахдаа ямар нэгэн нотлох баримтаар баталгаажуулаагүй. ийн эрхлэгч бичлэг өгөөгүй нь ёс зүйгүй байна гэж үзсэн. Бичлэг өгөөгүй учраас ёс зүйгүй байна гэдэг нь ямар журмаар нотлогдож байгаа юм бэ, бичлэг өгөх ёстой журам байна уу, уг бичлэгийг өгөх гэж оролдсон учраас үүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Н.*******д ээр ажиллаж байх үед гаргасан зөрчилд ******* ээр томилонгуут нь хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш хариуцлага тооцсон юм уу, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө авсан юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа учраас өмнө гаргасан зөрчил гэж үзэх боломжтой юу гэдэгт эргэлзэж байна. Мөн нэхэмжлэлийн дараагийн нэг шаардлага бол ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн байгаа сахилгын шийтгэл давтан гаргасан гэж үзэх боломжгүй байдалд ажилд эгүүлэн томилох үед цалин хөлсний маргаан үүсдэг учраас үүнийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралд Н.*******д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр тайлбар гаргая гээд Аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 15-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 2018 оны А/443 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарч чадаагүй байна гэж үзэж байна. Учир нь тус захирамжаар авилгын эсрэг хуулийг үндэслээд сахилгын арга хэмжэ авах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ ногдуулж байгаа бол хөдөлмөрийн тухай хуульд холбогдох зүйл заалтыг үндэслэх ёстой байсан. 2018 оны 10 сард гарсан зөрчилд Н.******* өөрөө буруутай юу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь Авилгын эсрэг тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хөрөнгө орлогын мэдүүлэгээ урьдчилан гаргахыг шаардах ёстой гэж заасан байдаг. Тийм учраас энэхүү үүргээ биелүүлээүй албан тушаалтнаас болж Н.*******ыг зөрчил гаргасан гэж үзэх нь хууль ёсны үндэслэлгүй байна. 2018 оны А/443 тоот захирамжийг Н.******* өөрөө гардаж аваагүй гэдэг Н.*******тай хамт арга хэмжээ авахуулсан хүмүүс буюу гэрчээр асуугдсан Шанд гэж хүн уг захиармжийг танилцуулаагүй гэсэн байдаг. Тийм учраас 2019 оны 04 сарын 15-ны өдөр гардаж авсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байна. Тийм учраас хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйийн 40.1.4 буюу 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгүүдийг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай яригддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь зүйл заалт нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай заасан байдаг. Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юм уу, эсвэл Н.*******д сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Аливаа байгууллагын даргын захирамж бол тодорхой үндэслэлтэй байх ёстой. Мөн Н.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж аймгийн Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлөөс дүгнэсэн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2019 оны 01 дугаартай дүгнэлтээр Н.*******д камерийн бичлэгийг өгөх тухай үүрэг болгосон байхад өгөөгүй байх нь ёс зүйн зөрчил байна гэж үзсэн байна. Гэтэл Н.******* тухайн камерийн бичлэгийг өгөөгүй байна гэдэг нь ёс зүйн зөрчил мөн үү гэдэг нь эргэлзээтэй. ******* сумын ******* цэцэрлэгийн дотоод журманд камерийн бичлэгтэй холбоотой тодорхой заалтуудыг оруулсан. Хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгээр камерийн бичлэгийг олгоно гэж хамт олны хурлаараа хэлэлцээд баталсан. Гэтэл Боловсрол соёлын газар нь хууль хяналтын байгууллага биш. Тийм учраас камерийн бичлэгийг өгөөгүй байна гэж үзэж ёс зүйн зөвлөлөөс дүгнэсэн нь буруу. Мөн аймгийн Боловсрол соёлын газар нь ёс зүйн зөвлөл журмын дагуу ажиллаагүй байна гэж үзэж байна. Гэрч Дашхорол, нарын мэдүүлэг дээр мэдэгдэж байгаа, тухайн байгууллага дээр болсон үйл явдлыг ажилтнаас нь тайлбар аваагүй байна. Байгууллагын дотоод журам холбогдох баримт бичигт үзлэг хийгээгүй байна. Хариуцагч байгууллагын гаргасан баримт дээр Н.******* ******* сумын ******* 2018 оны 03 сарын 25-ны өдрийн 10 гэсэн албан бичиг дээрээ байгууллагын дотоод журмын заалтыг тодорхой заасан. Тухайн үйл явдал болсны дараа байгууллагын дотоод журмаа өөрчилсөн асуудал бол биш. Тухайн үйл явдал болохоос өмнө байгууллагын дотоод журмаа өөрчилж баталсан байсан. Өнөөдрийн шүүх хурал дээр ******* сумын ******* цэцэрлэгийн дотоод журмыг буруу байна гэж үзэх боломж байхгүй. Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөл уг зөрчлийг журмын дагуу тогтоож шийдвэрлээгүй, яаралтайгаар Н.*******ын өмнөх ёс зүйн зөрчлийн хугацаа дуусахаас өмнө ёс зүйн зөвлөлийг хуралдуулаад тухайн өдрөө ёс зүйн зөрчилтэй байна гэж дүгнэсэн. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь ямар нэгэн нотлох баримтанд тулгуурлаж гараагүй. Энэ талаар гэрч Дашхорол, , Доржсэмбэ нар мэдүүлж хэлсэн байдаг. Тийм учраас Н.******* нь талийгаач хүүгийн ар гэрийхэнд ямар нэгэн байдлаар хүндэтгэлгүй хандаж ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь хуул зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт дээр Н.*******ыг ёс зүйн зөрчилтэй байна гэсэн саналыг уламжилж байна гэсэн. Энэ талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахад энэ бол захиргааны актын шинжийг агуулаагүй санал төдий уламжилж байгаа санал учраас үүнийг хүлээн авах боломжгүй гэсэн. Мөн байгууллагаас ******* сумын ******* цэцэрлэгийг 2 хүртэлх насны хүүхдийг авч хүмүүжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн 90 дугаартай албан бичигт ганцхан ******* сумын ******* цэцэрлэгийг дурдаагүй. Тухайн албан бичигт 2 нас хүрээгүй 40 хүүхэд ******* сумын цэцэрлэгүүдэд байгаа учраас холбогдох арга хэмжээг авч ажиллах гэж аймгийн *******д зөвлөсөн албан бичиг. Гэтэл ******* сумын бусад 9 цэцэрлэгийн дарга ажилчдыг ажлаас чөлөөлөөгүй байж ******* сумын ******* Н.*******ыг 2 нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгтээ авсан учраас таныг ажлаас чөлөөлж байна гээд ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт 2 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт авч болохоор заасан заалт байгаа. Энэхүү зүйл заалтыг ******* сумын ******* цэцэрлэг дотоод журмандаа тусгасан. Юу гэж тусгасан бэ гэхээр 2 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхдээ эцэг эх асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгт элсүүлнэ гэж заасан. Талийгаач хүүгийн ээжийнх нь ******* сумын ******* цэцэрлэгт гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу тухайн хүүхдийг цэцэрлэгтээ элсүүлж авсан. Тийм учраас Н.*******ыг ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэгч Н.*******ыг ажилд нь эгүүлэн томилж өгнө үү. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2019 оны Б/19 дугаартай захирамж нь үндэслэлгүй бөгөөд Н.*******ыг ажилд эгүүлэн томилогдсон тохиолдолд цалин хөлс олгогдох ёстой. Ажилгүй байсан хугацаанд нэхэмжлэгч Н.******* нь ямар нэгэн төсвийн байгууллагад ажиллаж байсан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжийн талаар өнөөдрийн шүүх хурал дээр нилээн их ярьсан. Манай тал уг захирамжтай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэхдээ Н.*******ыг ******* сумын ******* ээр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авна гэж заасан байхад өмнө дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээ ажил үүрэгтэй нь холбогдуулж арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж нь өөрөө хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхийн шийдвэр юм гэж нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ******* сумын ******* Н.*******ыг 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлсөн. ******* сумын ******* Н.******* 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 тоот захирамжаар үндсэн цалингийн 1 сарын цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Яагаад сахилгын шийтгэл хүлээх болсон бэ гэхээр 2017 оны улирлын үр дүнгийн урамшууллаар өөр дээрээ тушаал гаргаж улирал бүр 30-45 хувийн урамшуулал авч байсан гэдгийг санхүүгийн хяналт, дотоод аудитын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 156 дугаартай актаар тогтоогдсон. Өмнөх шүүх хурал дээр Н.*******ын өөр дээрээ урамшуулал авч байсан болон хууль зөрчсөн тушаал болон санхүүгийн хяналт дотоод аудитын улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг зөрчил нь ямар зөрчил байсан бэ гэхээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь өөр дээрээ урамшуулал бодож авсан нь ямар үр дагавар үүсгэх вэ гэхээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэг заасны дагуу ажлаас халах зөрчил байсан. Гэтэл нэхэмжлэгч Н.******* болон бусад нар ижилхэн зөрчил гаргасан байсан учраас нар өөрсдөө аймгийн *******д бид нарыг сэлгэж ажиллуулж өгөөч, мөн өмнө ажиллаж байсан ажлынаа санхүүгийн зөрчилд хариуцлага хүлээнэ гээд хөдөлмөрийн гэрээ дахин байгуулаад ******* сумын ******* ээр томилогдон ажиллаж байсан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил үйлдсэн учраас 1 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага хүлээлгэсэн. Хариуцлага тооцсон шийдвэрийг Н.******* тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Мөн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Мөн Завхан аймгийн Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн ёс зүйн дүгнэлтээр Н.*******ыг талийгаачийн ар гэрийнхэнтэй ёс зүйгүй харьцсан мөн камерийн бичлэгийг талийгаачийн ар гэрт өгөхгүй байсан ч гэсэн хадгалаж авч дараа нь хууль сахиулах байгууллагаас шаардах үед гаргаж өгөх боломжоор хангах ёстой байсан. Гэтэл уг үүргээ Н.******* биелүүлээгүй. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн дуу хураагуурт талийгаачийн эмээтэй хэрхэн харьцаж байсан, ямар зүйл ярьж байсан, талийгаачийн ар гэрийг хэд хэдэн удаа ирүүлсэн гэдэг нь харагдаж байгаа. Мөн талийгаачийн ар гэрийнхэн шүүхийн тамгын газрын ID-гаар тухайн бичлэгийг хуулаад танай байгууллагад үлдээчихье, уг бичлэг хадгалагдаж байхад болно, эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авчираад танай байгууллагаас авъя гэж хэлж байхад Н.******* эрхлэгч өөрөө дур мэдэж уг бичлэгийг устгасан. Сургуулийн өмнөх боловсролын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, мөн 7 дугаар зүйлийн 72 дахь хэсгүүдийг зөрчсөн гэдэг үндэслэлийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хангалттай тогтоосон. байгууллагын боловсрол хариуцсан улсын байцаагч Должинсүрэн, мөн эрүүл ахуйн байцаагч нар ******* сумын ******* цэцэрлэг дээр шалгалт хийхдээ Боловсролын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна, мөн Засгийн газрын 2011 оны 311 дугаартай тогтоолыг хэрэгжүүлээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Н.******* нь Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт заасан зүйл заалтыг хориглоогүй учраас би 2 хүрээгүй хүүхдийг цэцэрлэгтээ авсан гэж ярьдаг. Хэрвээ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар 2 хүрээгүй хүүхдийг цэцэрлэгтээ авч хүмүүжүүлсэн бол хуульд заасан 4 нөхцлийг хангах ёстой байсан. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 8.8, 8.9, 8.10 дахь хэсэгт заасан нөхцлүүдийг хангасан байх ёстой. Гэтэл ******* сумын ******* цэцэрлэгт ийм нөхцлүүдийн аль нь ч хангагдаагүй. Гэтэл Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасан арга зүйч, эмч гэсэн орон тоо ******* сумын ******* цэцэрлэгт байхгүй. 2 хүртэлх насны хүүхдэд нэмэлт асаргаа шаардлагатай байдаг. Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг заасан зүйл заалт дээр мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах ёстой байдаг. ******* цэцэрлэгийн хувьд 2 хүртэлх насны хүүхдийг авч хүмүүжүүлэх боломжтой гэсэн барилгын стандартын мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй. Энэ нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтээр тогтоогдож байгаа. Тийм учраас Н.*******ыг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн үүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээрээс харахад Н.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн давтан зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдож байгаа. Тийм учраас аймгийн Засаг даргын захирамж нь үндэслэл бүхий захирамж гэж үзээд нэхэмжлэгч Н.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.*******сүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр илүү анхаарч тайлбар гаргамаар байна.

Нэгдүгээрт: Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хэргийн шүүх сахилгын шийтгэлийг хүчингүй болгохоос биш захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй. Хэрвээ захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж байгаа бол нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд хандана. Нэхэмжлэгч сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар давхар шаардлага гаргаагүй байна.

Хоёрдугаарт: аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах мөн ажилд эгүүлэн томилуулах гээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж байгаа учраас үүнийг хамааруулж үзэж байгаа. 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбоотой хэсгийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь давж заалдах шатны шүүх хурал дээр яригдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч Н.******* давтан зөрчил гаргасан учраас ажлаас халагдсан. Нэгдүгээр сахилгын шийтгэл бол 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар үндсэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан сахилгын шийтгэлийг нэхэмжлэгч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Шүүх хэргийг нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэх ёстой. 2018 оны 04 сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол тухайн нэхэмжлэлийг гаргах цаг үед хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Тийм учраас нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байх гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой учраас 2018 оны 04 сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим бол талуудын тэгш эрхийн зарчим, мэтгэлцэх зарчим байдаг. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байна гээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх юм бол хариуцагчийн эрх ашиг хөндөгдөнө. Тийм учраас 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 дугаартай сахилгын шийтгэлийг өнөөдөр шүүх авч хэлэлцэх боломжгүй.

Гуравдугаарт: 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамж дээр талууд маргаж байгааг шүүх яаж шийдвэрлэхийг би мэдэхгүй учраас тайлбар гаргъя. Өмнө нь ******* сумын ээр ажиллаж байх хугацаандаа авсан сахилгын шийтгэлд арга хэмжээ авна гэдгийг хөдөлмөрийн гэрээндээ талууд тусгасан байсан. Талууд хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцаад гарын үсэг зурсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн аль нэг зүйл заалтад харшилсан зүйл байхгүй. Аймгийн Засаг даргын захирамжийн агуулга, нэхэмжлэгч Н.*******ын *******д гаргасан өргөдлийн агуулгаас харахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод ажилд шинээр томилоод байгаа асуудал биш сэлгэн ажиллуулсан. Сэлгэн ажиллуулж байгаа гэдэг нь ажилтныхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй тохиолдолд ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг тусгасан, төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлд адилхан албан тушаалд нэг удирдлагын шийдвэрээр шилжүүлэхийг сэлгэн ажиллуулах гэнэ. Ажилтныг сэлгэн ажиллуулж байгаа тохиолдолд өмнө ажиллаж байсан ажил дээр гаргасан зөрчилд сахилгын арга хэмжээ тооцдог. Мөн Н.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон захирамж дээр заасан байгаа. Талууд мэтгэлцэхдээ цэцэрлэгийн камерийн бичлэгийг өгөөгүй учраас ёс зүйн хороо хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж дүгнэлт гаргасан юм шиг тайлбарлаад байна. Ёс зүйн хорооны дүгнэлтийн агуулгыг харахаар 2018 оны 05 сарын 01-ний А/243 тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус насан туршийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.2.2, эцэг эх асран хамгаалагч, олон нийт хамтран ажиллагч нарын нас, хүйс, адил тэгш хүндэтгэлтэй хандана гэсэн заалтыг оруулаад эдгээр заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтэнд хүрч ёс зүйн хороо дүгнэлт гаргасан. Камерийн бичлэгийг талийгаач хүүгийн ар гэрт өгөөгүй нь ёс зүйн зөрчил болно гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл талийгаач хүүгийн эмээ камерийн бичлэгийг авах гээд ******* сумын ******* цэцэрлэг дээр 10 гаруй удаа очсон гэтэл намайг хүлээж аваагүй гэдгийг СД бичлэг дээрээс сонссон. Н.******* 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаартай тушаалын 4.2.2 дахь хэсэгт заасан зүйл заалтыг зөрчсөн учраас ёс зүйн хороо хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэлт гаргасан. Яагаад өнөөдөр ийм зүйл ярьж байгаа юм бэ гэхээр СД дээрх бичлэгийг сонсоод хэн хэн байсан юуны талаар ярьсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Тийм учраас шүүх шийдвэр гаргахдаа СД-ний бичлэгийг үнэлэх байх гэж бодож байна. Н.*******гыг талийгаач хүүгийн ар гэрт чирэгдэл учруулж, ялгавартай хандсан гэдгийг ёс зүйн хороо тогтоосон. Үүнд цэцэрлэгийн камерийн бичлэгийг өгсөн өгөөгүй гэдэг нь хамаагүй. Нэхэмжлэгч Н.******* нь төрийн албаны тангараг болон багшийн ёс зүйн тангаргаа зөрчсөн байна гэж үзэж байна. ийн камерийн бичлэг дээр шүүх дүгнэлт гаргаад байгаа учраас би тайлбар гаргая. ийн камерийн бичлэгийг талийгаач хүүгийн ар гэрийнхэн эхний удаа цэцэрлэг дээр очиход л өгөх ёстой байсан. Байгууллагын нууцын тухай хуульд байгууллагын нууц гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд, тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ баримт бичиг биет зүйлийг хэлнэ гэж заасан байдаг. Хуулиар нууц гэж тогтоогоогүй л бол байгууллагын нууцад орохгүй. Байгууллагын нууцын тухай хуулийн 2 дугаар бүлэг нь байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах гэсэн зохицуулалт байгаа. Байгууллагын нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт байгууллагын нууцыг тогтоох, 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 2-т хамаарах нууцыг Улсын их хурал хуулиар тогтоон баталгаажуулна гэсэн байдаг. Мөн тус хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт нууцлахыг хориглох хүрээ гэж байдаг. Мөн байгууллага дор дурдсан зүйлийг нууцлаж болохгүй гэж заасан байдаг. Үүнд. Тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологи хүн амын эрүүл мэнд хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл байна гэж заасан байдаг. Байгууллагын нууцын тухай хуулиар байгууллагын үйлчилгээтэй холбоотой асуудлыг хориглосон байдаг. Гэтэл талийгаач хүүгийн ар гэрээс байгууллагын камерийн бичлэгийг авъя хэн буруутай этгээдийг нь олж тогтооно гэж байхад нь Н.******* хүнд суртал гаргаад бичиг аваад ир гээд удаа дараа чирэгдэл учруулж байсан нь ёс зүйн зөрчил гаргасан байна гэдгийг нь харуулж байна. Хуулиар хориглоогүй зүйлийг иргэд хүссэн үедээ авах, үзэх эрхтэй байдаг. Энэ бүгдээс үзэхэд Н.******* ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь хангалттай тогтоогдож байна. Аймгийн Засаг даргын Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон тушаалаас харахад хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн заалт болох хөдөлмөрийн гэрээний 9.3.18 хэсэгт ёс зүйн зөрчил гаргасан, ёс зүйн зөрчил гаргасан нь аймгийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 9.3.18 болон Хөдөлмөрийн тухай хуульд ямар ямар зүйл заалтыг ноцтой зөрчилд тооцох вэ гэдгийг заасан байгаа. Өмнөх анхан шатны шүүх хуралд би оролцоогүй болохоор би гайхаад байгаа, яагаад камерийн бичлэг өгөөгүй гэдэг дээр авцент өгөөд байгааг гайхаж байна.Талийгаач хүүгийн ар гэртэй хүндэтгэлгүй хандаж тийм зөвшөөрөл аваад ир гэж наашаа цаашаа явуулж байх хооронд тухайн камерийн бичлэг устаж үгүй болсон. Камерийн бичлэг устсан байна гэдэг нь Н.*******ыг хүнд суртал гаргасан байна гэдэг ойлголт биш юм уу, ёс зүйн зөрчил биш юм уу. Үүнийг өмнөх анхан шатны шүүх хурал дээр яагаад яриагүй вэ гэдгийг гайхаж байна. Мөн нийтийн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй байна гэдэг нь Авилгатай тэмцэх газрын албан бичиг болон праграмм хангамжаар мэдээллээр хангалттай тогтоогдсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд нийтийн албан тушаалтанд хамаардаг. Шилжилт хөдөлгөөн хийх бүрдээ хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргадаг. Үүнийг авилгатай тэмцэх газраас хянаад нэхэмжлэгч Н.*******ыг хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаагүй байна гэдгийг тогтоосон. Тийм учраас шүүх нэхэмжлэлийг хуулий хүрээнд шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Аймгийн ******* 2018 оны 04 сарын 03-ны өдрийн сахилгын арга хэмжээ авсан захирамжийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн. Хэрвээ энэ нэхэмжлэгч нэхэмжлэлээ салгаж гаргасан бол шүүхийн мэдээлэл лавлагаан дээрээ хүлээж авахгүй эсвэл иргэний хэрэг үүсгэхгүй байх байсан. Бусад иргэдийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээж авахаас татгалздаг. Тэгвэл яагаад Н.*******д давуу байдал үүсгээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад энэхүү шаардлагыг хүлээж авсан юм бэ гэдэг асуудал яригдана. Яагаад Н.*******д давуу байдал үүсгээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад энэ талаар маргаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тийм учраас Завхан аймгийн Засаг даргын 2018 ны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Уг захирамж нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд бүрэн нийцэж байна гэж үзэж байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 72 гэсэн заалтад, мөн Засгийн газрын 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажлаагүй гэсэн зүйл яригдаад байгаа. Үүнийг мөн тогтоогдсон гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хуульд тусгай нөхцөл бүрдсэн тохиолдолд 2 хүртэлх насны хүүхдийн эцэг эх асран хамгаалагч нар хүсэлт гаргах бүрт цэцэрлэгт элсүүлэхээс биш, 2 хүртэлх насны хүүхдийн эцэг эх хүсэлт гаргаагүй байхад элсүүлэхгүй. Өөрөөр хэлбэл Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7, мөн 8 дугаар зүйлийн 8.7-гоос 8.10-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд 2 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалах үйлчилгээ үзүүлж болно гэж заасан байдаг. Ийм нөхцөл бүрдээгүй байна гэдгийг иргэний гомдлоор аймгийн газраас шалгалт хийгээд тухай шалгалтын дүнгээ аймгийн *******д явуулаад аймгийн ******* уг нөхцөл байдлаар зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Аймгийн Засаг даргын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна. Уг захирамжид дурдсан бүх зөрчил хангалттай тогтоогдсон байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн *******д холбогдуулан Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, мөн аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал ...******* сумын 6 дугаар Н.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар цалинг 1 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, мөн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 захирамжаар сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байдаг. өмнө нь ******* сумын ээр ажиллаж байх хугацаандаа гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулна гэдгийг хөдөлмөрийн гэрээндээ талууд тусгасан байсан. Талууд хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцаад гарын үсэг зурсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуульд харшлахгүй. Аймгийн Засаг даргын захирамжийн агуулга, нэхэмжлэгч Н.*******ын *******д гаргасан өргөдлийн агуулгаас харахад тухайн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй харин сэлгэн ажиллуулсан. ...ингэж ажиллаж байх яцвдаа 2019 оны 02 дугаар сард ******* сумын 6 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан 1 нас 11 сартай бяцхан хүүхдийн амь нас эрсдэж, түүний ар гэрийн гишүүд цэцэрлэгт байх үеийн камерийн бичлэгийг хуулбарлаж авах хүсэлт тавьж цэцэрлэгт нь ирэх бүрт ёс зүйгүй үйлдэл гаргаж нуугдах, уулзахгүй байх, ам хэлээр доромжлоод, камерийн бичлэгийг өгөлгүй устгасан талаар нас барсан хүүхдийн ар гэр гомдол гаргаж аймгийн Боловсролын салбарын ёс зүйн зөвлөл хуралдаж, тус зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Н.******* нь ёс зүйн зөрчөл гаргасан нь тогтоогдсон.

...Иймд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамж, мөн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжаар Н.*******ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 9.3.18, 9.3.20 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлийг заажээ.

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар Н.******* нь ******* сумын 6 дугаар ээр ажилд томилогдсон бөгөөд мөн өдрийн А/147 дугаартай Н.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар түүнд ...******* сумын ******* Н.******* нь ээр ажиллаж байхдаа 2017 оны улирлын үр дүнгийн урамшууллыг өөр дээрээ тушаал гарган улирал бүр 30-45 хувиар авсан, ур чадварын нэмэгдлийг ******* сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/35 захирамжаар 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сар бүр 24 хувиар тооцож авсан зэрэг санхүүгийн зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 156 дугаар акт, оролцогч Н.*******ын сонсох ажиллагааны тайлбар, холбогдох бусад баримтаар тогтоогдож байх тул үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай... гэж тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 5 сарын дараа сахилгын шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн Завхан аймгийн ******* 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.*******ыг ******* сумын 9 дүгээр ийн ажлаас чөлөөлсөн бөгөөд ******* сумын 9 дүгээр Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шинээр хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

Гэтэл дуусгавар болгосон хөдөлмөрийн харилцаанд байсан зөрчлийг шинээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд гаргасан зөрчил дутагдал гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна. Энэхүү сахилгын шийтгэл ногдуулснаас хойш гомдол гаргах 3 сарын хугацаа өнгөрсөн боловч ажилтны эрх зүйн байдлыг илт дордуулсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нь шударга ёсонд нийцнэ гэж шүүх үзлээ.

Мөн Завхан аймгийн ******* Н.*******ыг ажлаас халах үндэслэлээ Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан байна.

Уг дүгнэлтэд ...Н.*******д бичлэгийг өгөх тухай үүрэг болгосоор байхад өгөөгүй нь ёс зүйн зөрчил гаргасан... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайн байгууллагын дотоод бичлэгт зөвхөн нэг хүний үйлдэл, үйл ажиллагаа хуулбарлагддаггүй, тухайн байгууллагад ажиллаж байсан хүн болон тус цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд нэг бүрийн үйлдэл үйл ажиллагаа нэг бүрчлэн бичигддэг. Байгууллагын дотоод бичлэгийг дурын этгээдэд хувилж өгснөөр бичлэгт байгаа бусад этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болох бөгөөд үүнийг хуулийн байгууллагын зөвшөөрлөөр бусдад ашиглуулах нь зүйд нийцнэ.

Гэтэл бичлэгийг бусдад хувилж өгөөгүй нь ёс зүйн зөрчил болно гэж үзсэн нь буруу байна.

Түүнчлэн хариуцагч тал Н.*******ыг ...ийн насанд хүрээгүй 1 нас 11 сартай хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхээ хэтрүүлж сургуулийн өмгөх боловсоролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 71 дугаар 71.2, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргасан учир Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан... гэж тайлбарлаж байгаа боловч Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д цэцэрлэг нь эцэг, эхийн санал хүсэлтийг харгалзан 2 хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж болохоор заасан байна. ******* сумын ******* цэцэрлэг нь хүүхдийн эцэг, эхийн санал хүсэлтийг харгалзан 1 нас 11 сартай хүүхдийг тус цэцэрлэгт асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэхээр авсан нь хүүхдийн эх Үүрийнтуяагийн өргөдөл болон гэрч Ч. нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд Н.*******ыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Ийм учраас Н.*******ыг Завхан аймгийн ******* сумын 6 дугаар ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Н.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2019 оны 1 сард 1,214,999 төгрөг, 2 сард 1,152,970 төгрөг, 3 сард 1,213,799 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын 0328135 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцоход 207 хоног болсон байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 3,581,768 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 118 хоногоор тооцон /3581768 төгрөг : 3 сар = 1193923 төгрөг : 21.2 хоног = 55531 төгрөг х 207 хоног/ нийт 11,494,917 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 6,552,658 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбогдолтой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжаар Н.*******ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.1 дэх заалтыг тус тус үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд уг арга хэмжээ авагдсан байдал нь нотлогдож улмаар нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэсэн байх тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн дээрх шаардлагын талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргах гомдлын хугацаа дууссан байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 198,869 төгрөг гаргаж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ыг Завхан аймгийн ******* сумын 6 дугаар ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 11,494,917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 198,869 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ