Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 140/ШШ2020/00227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын баг ******* тоотод оршин суух овгийн *******гийн ******* /РД:*******/-д холбогдох

- зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23.394.831,37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.761.144,61 төгрөг, нийт 25.155.975,98 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг гаргуулах

- Барьцааны гэрээ-нд заасан барьцаа хөрөнгө, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.*******, хамтран зээлдэгч С.******* нар нь банктай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 428781 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 27.000.000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газрыг, ******* гэрчилгээний дугаартай *******12 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөхийн хамт, зурагт, хөргөгч, цалинг тус тус барьцаалсан. Зээлдэгч Н.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Хамтран зээлдэгч болох С.******* нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарыг олон хоног зөрчиж хугацаа давтан хэтрүүлж байгаа тул банк шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлийн гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23.394.831,37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.761.144,61 төгрөг, нийт 25.155.975,98 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.*******, хамтран зээлдэгч С.******* нар нь банктай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 428781 дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулан 27.000.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд 000471391 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газрыг, 000502040 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөхийн хамт зурагт, хөргөгч, цалинг тус тус барьцаалсан. Зээлдэгч Н.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Хамтран зээлдэгч миний бие нь 4, 5, 6, 7 саруудын зээлийн эргэн төлөлтийг хуваарын дагуу хийсэн. Түүнээс цааш төлөх чадваргүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн.

Тиймээс цалингийн зээл бол цалин авч байгаа этгээдтэй салшгүй холбоотой. Түүний ажиллаж хөдөлмөрлөсний үр дүнд бий болсон орлого билээ. Тиймдээ ч банкинд зөвхөн цалингийн орлогоосоо зээлийг төлж байсан. Үлдэгдэл 23.394.831,37 төгрөгийг төлөх боломжгүй байна. Дээр дурьдсан банкны барьцаанд байгаа зүйлсээ чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Учир нь цалин маань хүрэлцээ багатай, ам бүл 7-уулаа, хүүхдүүд ач, зээ нарын хамт амьдардаг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч банкны Завхан салбар нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23.394.831,37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.761.144,61 төгрөг, нийт 25.155.975,98 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 284.030 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 1.  Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23.394.831,37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр

1.761.144,61 төгрөг нийт 25.155.975,98 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч банкны Завхан салбарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.*******, хамтран зээлдэгч С.******* нар нь банктай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 27.000.000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн барьцаанд гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газрыг, ******* гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөхийн хамт, зурагт, хөргөгч, цалинг тус тус барьцаалсан.

Зээлдэгч Н.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан.

С.******* нь хамтран зээлдэгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23.394.831,37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.761.144,61 төгрөг, нийт 25.155.975,98 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нар нь манай банкнаас цалингийн зээл авч банкны Завхан салбарт байсан зээлээ хааж, үлдсэн мөнгийг нь өөрсдийнхөө байшингаа барьж дуусгахад хэрэглэсэн. Хэрэв зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: банктай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл авсан, Н.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Тиймээс цалингийн зээл бол цалин авч байгаа этгээдтэй салшгүй холбоотой. Түүний ажиллаж хөдөлмөрлөсний үр дүнд бий болсон орлого билээ. Тиймдээ ч банкинд зөвхөн цалингийн орлогоосоо зээлийг төлж байсан. Үлдэгдэл 23.394.831,37 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч банкны Завхан салбар нь иргэн Н.*******, хамтран зээлдэгч С.******* нартай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №428781 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 27.000.000 төгрөгийг, жилийн 16.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 27.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар-ын хуулбараар тус тус нотлогдож байна./хх-ийн 7-9/

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №428781-1 дугаартай Барьцааны гэрээ байгуулан Н.*******, С.******* нар нь зээлийн барьцаанд

Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг тоотод байрлах 1188мкв талбайтай, гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газар,

Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг ******* тоотод байрлах 85мкв талбайтай ******* гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай хашаа, байшин,

Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг ******* тоотод байрлах зурагт, хөргөгч, цалинг тус тус барьцаалсан болох нь Барьцааны гэрээ, Барьцааны зүйлийн жагсаалт-ын хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 10-13/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч банкны Завхан салбар, Н.*******, С.******* нарын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч С.******* нь Барьцаат зээлийн гэрээ-нд зээлдэгч Н.*******гийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч, гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа маргаагүй болно.

Барьцаат зээлийн гэрээ-ний үндсэн зээлдэгч Н.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь нас барьсны №0000231592 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар банкны Завхан салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хамтран зээлдэгч С.******* нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол гэж зааснаар үүрэг дуусгавар болохоор зохицуулсан байдаг.

Энэхүү үүрэг дуусгавар болох хуулийн зохицуулалт нь банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэг гүйцэтгэгч буюу үндсэн зээлдэгч Н.******* нь нас барснаар түүний гүйцэтгэх үүрэг дуусгавар болохоос бус хамтран зээлдэгч С.*******ийн гэрээний үүрэгтэй хамааралгүй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэхээр зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан хамран зээлдэгч С.*******ийг зээлийн гэрээнд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч С.******* нь банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний үүргийг хамтран гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч хүлээсэн хамтран зээлдэгчийн үүрэг нь хэвээр үргэлжилнэ.

Иймд хариуцагч С.*******ийн шүүхэд гаргасан Барьцаат зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл авсан нь нөхөр Н.*******тэй салшгүй холбоотой бөгөөд түүний ажиллаж хөдөлмөрлсний үр дүнд бий болсон орлого, тиймдээ ч банкинд цалин орлогоосоо зээлийг төлж байсан, нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй, ам бүл 7-уулаа, хүүхдүүд ач, зээ нарынхаа хамт амьдардаг гэсэн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан 428781 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний эргэн төлөлтийн хувиараас үзвэл хариуцагч С.******* нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүнд нийт 1.761.144,61 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. /хх-ийн 9/

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч С.******* нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 1.761.144,61 төгрөгийн хүү төлөх байтал тус үүргээ зөрчиж зээлийн хүүг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж, мөн хуулийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч С.******* нь банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба банкны Завхан салбар нь зээлийг хариуцагч С.*******ээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.

Мөн талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний 3.2.4-т Монгол улсын иргэн хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж, 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж хамтран зээлдэгчийн үүргийг тодорхой заасан байна.

Иймд хариуцагч С.*******ээс зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23.394.831,37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.761.144,61 төгрөг, нийт 25.155.975,98 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.  

Мөн талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний 3.2.8-д зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон банкнаас гарсан бүх зардлыг бүрэн хариуцах-аар заасан байна.  

Иймд банкны Завхан салбар нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн нотариатын зардал 10.500 төгрөгийг хариуцагч С.*******ээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

2.  Үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээ-нд заасан барьцаа хөрөнгүүдээр

хангуулах тухай нэхэмжлэлийн талаар:  

Үүрэг гүйцэтгэгч хариуцагч С.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т зааснаар талууд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, 41.2-т барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулжээ.

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцаат зээлийн гэрээ-ний барьцаа хөрөнгө болох:

Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг тоотод байрлах 1188мкв талбайтай, гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газар,

Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг ******* тоотод байрлах 85мкв талбайтай ******* гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай хашаа, байшин,

Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг ******* тоотод байрлах зурагт, хөргөгч зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч С.*******ийн өмгөөлөгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэндээ:

1. үндсэн зээлдэгч Н.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгө нь нөхөр Н.*******, эхнэр С.******* нарын нэр дээр бүртгэлтэй байгаа. Иргэний хуулийн 531, 535 дугаар зүйлд зааснаар өвлөх эрхийн гэрчилээ авч барьцаа хөрөнгийн хууль ёсны өв залгамжлал болон өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлохын тулд Нотариатын байгууллагаас өв нээх, өвлөх эрхийн гэрчилгээ олгосны дараа нас барагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ тодорхойлогдох юм. Өв залгамжлалын асуудал шийдэгттэл шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү,

2. Н.*******гийн Барьцаат зээлийн гэрээн-нд С.******* хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх бөгөөд С.******* нь банктай батлан даалтын гэрээ байгуулсан эсэх талаар холбогдох нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан банкны Завхан салбараас гаргуулж хэрэгт хавсаргаж өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргажээ.

Хариуцагч С.*******ийн өмгөөлөгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа банкны Завхан салбараас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Харин эхний гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэжээ.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж,

мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т зааснаар хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж заажээ.

Үндсэн зээлдэгч Н.******* нь нас барж, өв нээгдэж, түүний хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор өв хүлээн авсан хууль ёсны өвлөгч нар нь өвлөж авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгч Н.*******гийн Барьцаат зээлийн гэрээн-нд заасан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хариуцан хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, өвлүүлэгч буюу Н.*******гийн банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээн-ний үүргийг хууль ёсны өвлөгч нар нь өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр тус тус хүлээнэ.

Хариуцагч С.******* нь хууль ёсны өвлөгчийн хувиар өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнээс үл хамааран өвлүүлэгч Н.*******гийн банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээн-ний үүрэг хамтран зээлдэгч С.*******д шилжих бөгөөд, хамтран зээлдэгчийн эрх, үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байгуулсан зээлийн гэрээний үүргээс хариуцагч С.*******ийг чөлөөлөх үндэслэлгүй болно.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Б.ын гаргасан өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосны дараа буюу тодорхойгүй хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... барьцаанд байгаа зүйлсээ чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.******* нь өөрийн сайн дурын үндсэн дээр банкны Завхан салбартай Барьцааны гэрээ байгуулан эд хөрөнгөө барьцаалж, зээл авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, үүрэг дуусгавар болоогүй байгаа тул барьцаанд тавьсан эд хөрөнгийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

банкны Завхан салбар нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хариуцагч С.*******д 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан.

банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй С.*******д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр товлон зарласан бөгөөд хариуцагч С.******* 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Тус шүүх хуралдааныг хариуцагч С.*******ийн Өмнөговь аймагт амьдарч байгаа, шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй өмгөөлөгч авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаатай хойшлуулсан болно.

Хариуцагч С.*******ийн өмгөөлөгч авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан хугацаанд түүний сонгож авсан өмгөөлөгч Б. нь хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.******* нь шүүх хуралдаанд өөрөө оролцох хүсэлтэй байгаа боловч Өмнөговь аймагт ажиллаж байгаа, энэ оны 11 дүгээр сараас өмнө ирэх боломжгүй гэсэн гэж тайлбарлаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагч С.*******ийг байлцуулахгүйгээр, түүний өмгөөлөгч Б.ыг оролцуулан шүүх хуралдааныг хийсэн болно.

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284.030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 284.030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч банкны Завхан салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч овгийн *******гийн ******* /РД:*******/-ээс

зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23.394.831,37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.761.144,61 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг нийт 25.166.475,98 төгрөг гаргуулж нэхэмжлэгч банкны Завхан салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч С.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:

Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг тоотод байрлах 1188 мкв талбайтай, гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газар,

Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг ******* тоотод байрлах 85 мкв талбайтай ******* гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаартай хашаа, байшин,

Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг ******* тоотод байрлах зурагт, хөргөгч зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284.030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 284.030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч банкны Завхан салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ