Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2021/00196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-26 тоотод оршин суух Ламлай овгийн Бэгзсүрэнгийн Б.О /регистрийн дугаар УХ67040626/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-90 тоотод оршин суух, Монгол овгийн Доржийн Д.О /регистрийн дугаар ФБ55070101/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-90 тоотод оршин суух, Монгол овгийн Д.Оы Б.О /регистрийн дугаар ФБ77030100/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-90 тоотод оршин суух, Монгол овгийн Д.Оы Э /регистрийн дугаар ФБ84072811/ нарт холбогдох,

Зээлийн үүрэг 38 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.О шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Д.Д.Од 30 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй барьцаагүйгээр итгэлцлийн журмаар 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн.

Зээлийг хүү Этоо байр авах мөнгө дутаад байна, удахгүй банкнаас зээл аваад буцаагаад өгнө гэж хэлж авсан. Д.Д.О нь эртнээс надад хэлж олон дахин гуйсан учраас би итгэж зээлээ өгсөн. Зээлийг 20,0 сая төгрөгийг бэлнээр 10,0 сая төгрөгийг Д.Оы гуйсны дагуу түүний хажууд хүү Эийнх нь ХААН банкны 5090321975 тоот данс руу мобайлаар шилжүүлж утган дээр нь Д.Д.Од зээлдүүлэв гэж бичиж шилжүүлсэн болно.

Ингээд 2019 оны 04 дүгээр 17-ны өдөр Д.Д.О нь хүү Эынхоо данс руу шилжүүлсэн 10,0 сая төгрөг бэлэн авсан 20,0 сая төгрөгийнхөө 10,0 сая төгрөгийг нийт 20 сая төгрөгийг 15 хоногийн хүү 500 000 төгрөгтэй хамт 20 500 000 төгрөгийг миний ХААН банкны данс руу хийлээ гэж хэлээд шилжүүлж өгсөн. Зээлийн үлдэгдэл 10 сая төгрөгийн хүүг Д.Д.О нь 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус 2 удаа өгсөн болно.

Зээлийн 7 сарын хүүг өгөөгүй их хэмжээний ноолуур хүнд өгөөд мөнгө авч чадахгүй байна гэх болсон. Ингээд зээлийн хугацаа дуусахад Д.Д.Оаас зээлээ төлөхийг удаа дараа шаардахад нөгөө хүнээсээ мөнгөө авч чадахгүй байна. Чи намайг шүүхэд өгчих гэж гуйх болсон. Би бүүр гайхаад шүүхэд өгөхөөр та хүнээс авсан зээлээ төлөхгүй байж болдог юм уу гэхэд надад хугацаа хэрэгтэй байна. Би төлнө гэсээр өдий боллоо. Сүүлийн үед утсаа авахгүй байгаа учраас би шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Зээлийн гэрээний дагуу Д.Д.О нь үндсэн зээл 10,0 сая төгрөгөө төлөлгүй хугацаа хэтэрч 8 сар болж байна. Алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийцүүлж 5 000 000 төгрөгний алдангийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Д.Д.Оаас үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг төлөгдөөгүй 7 сарын хүү 500 000 төгрөг нийт 15 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.О намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б.О нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие Д.Д.Од холбогдуулан 15 500 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага дээрээ дараахь шаардлагуудыг нэмэгдүүлж байна. Үүнд: Д.Д.Оы гуйсны дагуу 2019 оны 01 сарын 03-нд 10 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 13-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-нд 3 000 000 төгрөг нийт 15 сая төгрөгийг охин О.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот дансаар мөн дахин 2019 оны 04 сарын 29-нд 6 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 01-нд 2 000 000 төгрөг нийт 8 сая төгрөгийг хүү О.Эийн 5090321975 дансаар бүгд нийт 23 000 000 төгрөгийг шилжүүлэн зээлдүүлсэн болно. Уг авсан зээлээ Д.Д.О өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Д.О-Эрдэнийн Д.Д.О надад холбогдуулан гаргасан 15 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. 30 000 000 төгрөгийг Б.Б.Оэс 2019 оны 04 сарын 02-ны өдөр бэлнээр 20 000 000 төгрөг, хүү О.Эийн Хаан банкны 5090321975 тоот дансаар 10 000 000 төгрөг амаар тохиролцож авсан. Бичгээр гэрээ байгуулаагүй.

2. Дээрх гэрээний дагуу зээлж авсан 30 000 000 төгрөгөөс 2019 оны 04 сарын 17-ны өдөр өөрийн охин О.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот данснаас нэхэмжлэгч Б.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5094282455 тоот данс руу 20 500 000 төгрөг нэг удаа, 10 350 000 төгрөгөөр нэг удаа нийт 30 850 000 төгрөг болгож төлсөн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д.О нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Б.Д.О-Эрдэнийн Д.Д.О надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 23 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Миний бие О.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот дансаар 2019 оны 01 сарын 03-нд 10 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 13-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-нд 3 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөг Б.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5094282455 тоот данснаас шилжүүлэн авсан. Хүү О.Эийн Хаан банкны 5090321975 тоот дансанд 2019 оны 04 сарын 29-ний өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөг хүлээн авсан.

2. Дээрх 23 000 000 төгрөгийг охин О.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот, хүү О.Эийн Хаан банкны 5090321975 тоот дансаар тус тус төлж барагдуулсан. Харин ч миний охин О.Б.О нэхэмжлэгч Б.Б.Од илүү мөнгө өгсөн байдаг юм байна лээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.О нь хариуцагч Д.Д.О, О.Б.О, О.Э нарт холбогдуулан зээлийн үүрэг 38 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага. Хариуцагч Д.Д.О нь нэхэмжлэгч Б.Б.Оэс түүний нэхэмжилсэн үндсэн зээл 33,0 сая төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд, харин энэ мөнгийг буцааж төлсөн гэж маргасан.

Талуудын тайлбарууд, хэрэгт цугларсан нотлох баримт болох зохигчийн банкны дансны хуулгуудаар зохигчид 2016 оноос хойш байнгын зээлийн гэрээний харилцаатай байсан болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь 2019-04-02-ны өдөр 30,0 сая төгрөгийн 20,0 сая төгрөгийг нь Д.Д.Од бэлнээр, түүний гуйсны дагуу хүү О.Эийнх нь дансанд 10,0 сая төгрөг шилжүүлж, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулан өгсөн талаар хариуцагч маргаагүй.

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь Б.Б.Од 20 500 000 төгрөгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь: хариуцагч нь 2019-04-02-ны өдөр зээлж авсан 30 000 000 төгрөгийг 2019 оны 04 сарын 17-ны өдөр өөрийн охин О.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот данснаас нэхэмжлэгч Б.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5094282455 тоот данс руу 20 500 000 төгрөг нэг удаа, 10 350 000 төгрөгөөр нэг удаа нийт 30 850 000 төгрөг болгож төлсөн гэдэг.

Харин нэхэмжлэгч Б.Б.О нь: ...2019-04-10-нд 7 хоногийн хугацаатай 30,0 сая төгрөг зээлээч, өглөө эрт мөнгө хэрэгтэй байна, Хас банкнаас шилжүүлэхээр 16 цаг өнгөрсөн байсан учир хонож орно гэсэн тул бэлнээр авна гэсний дагуу Хас банкны 5000917106 дугаарын данснаасаа 16:03 минутад 29,0 төгрөгийг авч теллерийн дэргэд тоолж өгсөн, мөн бэлнээр 1,0 сая төгрөг нийт 30,0 төгрөгийг Д.Д.О, О.Б.Од нарт өгсөн. Энэ мөнгийг ноолуурын мөнгө гэсэн утгатай 2019-04-10-ны өдөр 16:28 цагт О.Б.О 5090362526 дугаарын дансандаа хийсэн байдаг. Энэ мөнгөнийхөө тооцоог 2019-04-17-ны өдөр миний ХААН банкны 5094282455 дансад 7 хоногийн хүү 350 000 төгрөгтэй нийт 30 350 000 төгрөгийг төлж дуусгасан... гэж тайлбарладаг.

Б.Д.О-Эрдэнийн Хас банкны 5000917106 дугаарын данснаас 2019-04-10-ны өдөр 16:03 минутад 29,0 төгрөгийг зарлагаар авч, мөн дээр нь 1,0 сая төгрөгийг бэлэн өгч нийт 30,0 сая төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь гэрч О.Энхгэрэл, Б.Уранцэцэг нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн энэ 30,0 сая төгрөгийг авсан өгсөн цаг хугацааны хувьд тохирсон, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон төдийгүй, мөн дансанд хийхдээ ноолуурын мөнгө гэж хийсэн, мөн эргүүлж төлөхдөө ч ноолуурын үнэ гэсэн утга бүхий тайлбараар буцааж хийжээ.

Зохигчийн дээрх тайлбарууд, нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд 2019-04-17-ны өдөр Б.Д.О-Эрдэнийн ХААН банкны 5094282455 дугаарын дансанд хариуцагчаас нийт 50 850 000 төгрөгийг орлогоор хийсэн нь бэлнээр авсан 30,0 төгрөгийг 7 хоногийн хүүтэйгээ 30 350 000 төгрөг өгсөн, 20 500 000 төгрөг нь 2019-04-02-ны өдөр авсан 30,0 сая төгрөгний үндсэн зээл 20,0 саяыг 15 хоногийн хүү 500 000 төгрөгийн хамт нийт 20 500 000 төгрөг өгч, энэ зээлээс 10,0 сая төгрөг үлдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Тиймээс үндсэн нэхэмжлэл буюу 2019-04-02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,0 сая төгрөг, 7 дугаар сарын хүү 500 000 төгрөг, алданги 5,0 сая төгрөг нийт 15 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал 2019-04-02-ны өдрийн зээлийг хариуцагч нь 2019-04-17-ны өдөр л өгч дуусгасан гэсэн тайлбараас үзэхэд тухайн өдөр Б.Б.Од 50 850 000 төгрөгийн төлбөр хийгдсэн байх ба энэ нь бусад шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бэлнээр авсан 30,0 сая төгрөгийн төлбөр давхар төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь Д.Д.Оы гуйсны дагуу 2019 оны 01 сарын 03-нд 10 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 13-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-нд 3 000 000 төгрөг нийт 15 сая төгрөгийг охин О.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот дансаар, мөн дахин 2019 оны 04 сарын 29-нд 6 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 01-нд 2 000 000 төгрөг нийт 8 сая төгрөгийг хүү О.Эийн 5090321975 дансаар бүгд нийт 23 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг авсан зээлээ Д.Д.О өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж нэхэмжилж байна гэсэн.

Харин хариуцагч Д.Д.О нь миний бие О.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот дансаар 2019 оны 01 сарын 03-нд 10 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 13-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-нд 3 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөг Б.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5094282455 тоот данснаас шилжүүлэн авсан. Хүү О.Эийн Хаан банкны 5090321975 тоот дансанд 2019 оны 04 сарын 29-ний өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 05 сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөг хүлээн авсан. Дээрх 23 000 000 төгрөгийг охин О.Д.О-Эрдэнийн Хаан банкны 5090362526 тоот, хүү О.Эийн Хаан банкны 5090321975 тоот дансаар тус тус төлж барагдуулсан. Харин ч миний охин О.Б.О нэхэмжлэгч Б.Б.Од илүү мөнгө өгсөн байдаг юм байна лээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргажээ.

Талуудын хооронд байнгын зээлийн гэрээний харилцаа байсан учир шүүх цаг хугацааны асуудлыг харах нь зүйтэй гэж үзсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 23,0 сая төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх ба, хэдийд хэдэн төгрөг авсан гэдгээ он, сар, өдөртэй нь бичиж, хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч нь дээрх 23,0 сая төгрөгийг хариуцагчид зээлүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хүү шаардах эрхгүй бөгөөд, хариуцагчийн өгсөн мөнгөний тодорхой хэсгийг хүүд тооцож авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь би зөвхөн 2019 оны 01 дүгээр сарын 03-наас хойших 2019-06 дугаар сарын хоорондох хугацааны зээлийн мөнгөө л нэхэмжилж байгаа. Энэ дотор 2018-12-15-ны өдөр зээлсэн 20 500 000 төгрөгийн тооцоо орж ирээд байгаа учир өмнөх 2018 оны 12 дугаар сарын дансны хуулгыг ирүүлсэн. Бусад өмнөх оны зээлүүд дээр маргаагүй гэсэн тайлбар гаргасан.

Талуудаас ирүүлсэн банкны дансны хуулгуудаас үзэхэд 2018-12-15-ны өдөр Б.Б.О нь Д.Д.О, О.Б.О нарт 20 500 000 төгрөгийг шилжүүлсэн зээлдүүлэв гэсэн утгатай О.Д.О-Эрдэнийн дансанд орлого хийсэн байна.

Энэ цаг хугацаанаас хойш /2018-12-15-наас/ Б.Д.О-Эрдэний данснаас, хариуцагчаас гаргаж ирүүлсэн О.Д.О-Эрдэнийн дансны хуулгаар /өөрсдийнх нь тэмдэглэж тайлбарласнаар/ О.Д.О-Эрдэнийн дансанд нийт 46 660 000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн, О.Д.О-Эрдэнийн данснаас 21 112 000 төгрөг Б.Д.О-Эрдэнийн дансанд гүйлгээ хийгдсэн байх ба зөрүү 25 548 000 төгрөг болж байна.

Харин нэхэмжлэгч бол 23,0 сая төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс зээлийн гэрээг хүү тооцох талаар бичгийн гэрээ байгуулаагүй тул хүүнд тооцож авсан гэх бэлэн авсан 30,0 сая төгрөгийн /2019-04-10-ны өдрийн/ 7 хоногийн хүү 350 000 төгрөг, мөн 2018-12-15-ны өдөр авсан 20 500 000 төгрөгийн 2019-01-15-нд өгсөн 1 025 000 төгрөгийн хүү, 2019-02-15-ны өдөр мөн 2019-03-15-ны өдөр тус бүр 1,0 сая төгрөгийн хүү, мөн 2019-04-29-ны өдөр О.Эийн авсан 6,0 сая төгрөгийн хүү 300 000 төгрөг, мөн 2019-05-01-ний өдөр авсан 2,0 сая төгрөгийн хүү 100 000 төгрөг, 2019-04-02-ны өдөр авсан 30,0 сая төгрөгийн хүү 2019-06-04-нд төлсөн 500 000 төгрөг, мөн 2019-05-03-ны өдөр авсан 1,0 сая төгрөгийн хүү 2019-06-05-ны өдөр 50 000 төгрөг төлсөн, мөн 2019-01-03-ны өдөр авсан 10,0 сая төгрөгийн хүү 470 000 төгрөгийг 2019-06-06-ны өдөр төлсөн, мөн 2019-05-13-ны өдөр авсан 1,0 сая төгрөгийн хүүг 2019-06-16-ны өдөр төлсөн 50 000 төгрөг нийт хүүд авсан гэх 4 845 000 төгрөгийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 23,0 сая төгрөгөөс хасаж 18 155 000 төгрөгийг нэмэгдүүлсэн шаардлагаас хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.Д.О нь зээлийг өөрөө Б.Б.Отэй ярьж тохироч, авахдаа охин О.Б.О, О.Э нарын дансаар авч, мөн тэдний дансаар буцааж төлдөг байсан байдлууд нотлогдож байна. Тиймээс О.Эийн дансаар авсан 8,0 сая төгрөгөөс хүүд 300 000 төгрөг өгсөн нь нотлогдож байх тул 7 700 000 төгрөгийг Д.Д.О, О.Э нараас, харин О.Д.О-Эрдэнийн дансаар авсан болон нийт 25 955 000 төгрөгийг Д.Д.О, О.Б.О нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Д.О, О.Э нараас улсын тэмдэгтийн хураамжаар 138 150 төгрөг, хариуцагч Д.Д.О, О.Б.О нараас улсын тэмдэгтийн хураамжаар 287 725 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Д.О, О.Б.О нараас 25 955 000 төгрөг, хариуцагч Д.Д.О, О.Э нараас 7 700 000 төгрөг тус тус гаргуулан Б.Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 845 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Д.О, О.Б.О нараас улсын тэмдэгтийн хураамжаар 287 725 төгрөг, Д.Д.О, О.Э нараас улсын тэмдэгтийн хураамжаар 138 150 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА