Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2021/00240

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-25-36 тоотод оршин суух Жагар овгийн Баярмаагийн Б.Д /регистрийн дугаар ГЮ93101008, утас: 95349091/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-25-36 тоотод оршин суух Боржигон овгийн Батчулууны Б.Т /регистрийн дугаар ЗИ90062511, утас: 99367097/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.Д, хариуцагч Б.Б.Т /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Баярмаа овогтой Б.Д миний бие 2012 онд Батчулуун овогтой Б.Ттой танилцаж улмаар 2019-09-25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаандаа 2016-01-12-ны өдөр охин Б.Т овогтой Т.Ү төрсөн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй хамт амьдрахдаа Б.Б.Т нь хардах, гар хүрэх элдэв муухай үгээр доромжлох болон сэтгэл санааны хямралд орж айдастай амьдардаг тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Ийм учраас охин Т.Үүлэнсолонгыг эхийн асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Хариуцагч Б.Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б.Т миний бие 2012 онд Б.Б.Дтой танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 2016-01-12-нд охин Т.Т.Ү мэндэлсэн. Б.Б.Дтой 2019 онд гэрлэлтээ батлуулан хамтран амьдарсан. Гэр бүл болж өнгөрүүлсэн энэ 8 жилийн хугацаанд миний бие Б.Б.Дг зодож дарамталсан удаа байхгүй юм. Харин Б.Б.Д нь 2020 оны 04-р сараас эхлэн над руу мессеж FB чатаар салах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж өөр хүнтэй болсон талаараа хэлсэн. Би Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд өвчтэй ээжийгээ асарч халамжлах шаардлагатай байдаг учраас Эрдэнэт-Дундговь хоёрын хооронд сүүлийн нэг жилийн хуагцаанд ирж очин амьдарсан. Иймд Б.Б.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгч Б.Б.Дгоос салж охин Т.Үүлэнсолонгыг өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Би эхнэр охиндоо хайртай гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.Д нь Б.Б.Тод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Б.Б.Д Б.Б.Т нар нь 2012 онд танилцаж 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Т.Т.Ү төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, шүүхээс зохигчдод эвлэрүүлэх хоёр сарын хугацаа олгосон ч гэрлэгчид эвлэрээгүй, хариуцагч хэдийгээр эвлэрэх хүсэлтэй ч, нэхэмжлэгч нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Б.Б.Д, Б.Б.Т нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Охин Т.Т.Ү нь бага насны хүүхэд тул эх Б.Б.Дгийн асрамжид үлдээж, хүүхдийг насанд хүртэл нь эцэг Б.Б.Тоос Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Баярмаагийн Б.Д, Батчулууны Б.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Т.Үүлэнсолонгыг эх Б.Б.Дгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Т.Үүлэнсолонгыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б.Тоор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА