Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Тод холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн 142/ШШ2021/00240 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Тод холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох” тухай  иргэний хэргийг,

Хариуцагч Б.Тын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 05*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 ...Б овогтой Д миний бие 2012 онд Б овогтой Ттой танилцаж улмаар 2019*******09*******25*******ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаандаа 2016*******01*******12*******ны өдөр охин Т овогтой Ү төрсөн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй хамт амьдрахдаа Б.Т нь хардах, гар хүрэх элдэв муухай үгээр доромжлох болон сэтгэл санааны хямралд орж айдастай амьдардаг тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Ийм учраас охин Т.Үүлэнсолонгыг эхийн асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Т миний бие 2012 онд Б.Дтой танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 2016*******01*******12*******нд охин Т.Ү мэндэлсэн. Б.Дтой 2019 онд гэрлэлтээ батлуулан хамтран амьдарсан. Гэр бүл болж өнгөрүүлсэн энэ 8 жилийн хугацаанд миний бие Б.Дг зодож дарамталсан удаа байхгүй юм. Харин Б.Д нь 2020 оны 04*******р сараас эхлэн над руу мессеж FB чатаар салах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж өөр хүнтэй болсон талаараа хэлсэн. Би Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд өвчтэй ээжийгээ асарч халамжлах шаардлагатай байдаг учраас Эрдэнэт*******Дундговь хоёрын хооронд сүүлийн нэг жилийн хугацаанд ирж очин амьдарсан. Иймд Б.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгч Б.Дгоос салж охин Т.Үүлэнсолонгыг өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Би эхнэр охиндоо хайртай гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн 142/ШШ2021/00240 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1*******д заасныг баримтлан Бгийн Д, Бы Т нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6*******д заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 12*******ны өдөр төрсөн охин Т.Үүлэнсолонгыг эх Б.Дгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2*******т заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 12*******ны өдөр төрсөн охин Т.Үүлэнсолонгыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11*******16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Тоор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 34.214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Т давж заалдсан гомдолдоо:

Миний бие Б.Т нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн 142/ШШ2021/00240 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул гомдол гаргаж байна. Би 2012 оноос эхнэр Б.Дтой хамтран амьдарч 2016 онд охинтой болсон. 2019 оноос миний ээжийн бие муудан асаргаанд орж харж хандах хүнгүй болсон тул миний бие орон нутагтаа очиж асран, хэсэг хугацаанд гэр бүл, ээж хоёрын дунд ирэн очин явсан. Энэ хугацаанд эхнэр Дгийн зан ааш хувирч эхэлсэн. Би гэр бүлээ орхилгүй мөн төрүүлж, өсгөсөн ээжийгээ гэж явсан. Гэтэл эзгүй хойгуур салж сарних бүх зүйлийг бэлдэж, хууль шүүхийн байгууллагаар далайлган учир мэдэх сэхэл өгөлгүй гэрлэлт цуцлуулах шийдвэр гаргуулсан гэж бодож байна. Энэ хугацаанд эхийгээ тэнгэрийн оронд үдэж, өөрийн ухаан санаагаа олж ядан явахад хүн чанар нинжин сэтгэл гаргалгүй далимдуулж, наад дайралт хийн гэрлэлт цуцалсанд туйлын гомдолтой байна. Би өөрийн төрсөн үр хүүхдээ өнчрүүлж үлдээмээргүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

Миний бие Б овогтой Д нь 2021 оны 03 дугаар сарын 03*******нд хариуцагч тал болох Б овогтой Тоос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагатай анхан шатны шүүх хурлаар орж гэр бүл цуцлах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тул давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Д нь Б.Тод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Б.Д, Б.Т нарын гэрлэлтийг цуцалж, 2016 оны 01 дүгээр сарын 12*******ны өдөр төрсөн охин Т.Үүлэнсолонгыг эх Б.Дгийн асрамжид үлдээж,  охин Т.Үүлэнсолонгыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11*******16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Тоор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Б.Т нар нь 2012 онд танилцаж,  2019 оны 09 дүгээр сарын 25*******ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 12*******ны өдөр охин Т.Ү төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Б.Д, Б.Т нарын гэрлэлтийг цуцалж, охин Т.Үүлэнсолонгыг эх Б.Дгийн асрамжид үлдээж, эцэг Б.Тоор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, гэр бүлийн тухай хуульд нийцжээ.

Хариуцагч Б.Т нь  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасан боловч тэрээр шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй, шүүхээс зохигчдод эвлэрүүлэх хоёр сарын хугацаа олгосон ч эвлэрээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.*******т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч  биелүүлээгүй болно.

Хариуцагч Б.Тын  гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Б.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн 142/ШШ2021/00240 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Тын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т  зааснаар хариуцагч Б.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР