Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 142/шш2021/00685

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхон 23б-43 тоотод оршин суух Шавь овгийн Буянтогтохын д/регистрийн дугаар ИФ84010508/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 23-11 тоотод оршин суух Иөншөөбү овгийн Батбаярын э/регистрийн дугаар ГН89070508/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 23-11 тоотод оршин суух Тайж овгийн Бүдхандын э/регистрийн дугаар ФД89012115/ нарт холбогдох,

"Зээлийн гэрээний үүрэгт 3 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.д, хариуцагч Б.э, Б.э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.дби Б.э, энарт 2018 оны 04 сарын 24-ны өдөр 1 500 000 төгрөгийг сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэрээ хийж эийн Хаан банк данс 5094166426 дансанд шилжүүлэн хийсэн. Үүнээс хойш 2019 оны 08 сар хүртэл зөвхөн хүүгээ өгч гэрээний сунгалт хийсэн боловч одоог хүртэл огт мөнгө өгөөгүй байна. Иймд этүүний нөхөр энараас хүү болох 2019 оны 09 сараас 2021 оны 05 сар хүртэл нийт 20 сарын хүү болох 2 350 000 төгрөг, үндсэн мөнгө болох 1 500 000 төгрөг, нийт 3 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.эшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.энь 2018-04-24-ний өдөр дгэх хүнээс 1 500 000 төгрөг авсан нь үнэн. Энэхүү мөнгийг авахдаа 10 хувийн хүүтэй зээлсэн. Миний бие өөрийн биеэр 500 000 төгрөг өөрт нь, мөн худалдагч гэх эмэгтэйд 300 000 төгрөгөөр хоёр удаа аваачиж өгөөд өөрт нь утсаар мэдэгдэж байсан. Миний төрсөн дүү болох Б.Батцэцэг нь өөрийн биеэр нөхрийн хамт 500 000 төгрөг, 300 000 төгрөг тус тус аваачиж өгч цаасан дээр гарын үсэг зурсан байдаг. Мөн би 2018 оны 06 дугаар сард 200 000 төгрөг өгч байсан. Мөн дгэх хүн миний нэр хүндэд санаатайгаар халдаж фэйс болон олон нийтийн сүлжээнд 3-4 удаа эрэн сурвалжилж байна гэсэн утгатай зар тавьсан байдаг. Миний ажиллаж байсан газарт очиж ажил хийх боломжгүй болгож ажлаас халагдаж, олон хүн зарыг олж уншсанаар миний нэр хүнд унаж, сэтгэл санааны хямралд орж байсан. Би энэ хүнээс огт зугтаж холбоо тасраагүй. Гэрийн хаяг, төрсөн дүү, утасны дугаарыг мэддэг байсан. Мөнгөө өг фэйсд тавилаа гэж олон удаа дарамталдаг байсан. Тиймээс үндсэн мөнгө болох 1 500 000 төгрөгийг өгч дууссан тул дахин мөнгө төлөх боломжгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Б.эшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.энь эхнэр Б.эийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.дгаас 1 500 000 төгрөг зээлдсэнгээс хамтран зээлдэгчээр оролцсон нь үнэн болно. Үүнээс хойш эхнэр Б.эудаа дараа тус тус мөнгө төлсөн. Иймд хамтран зээлдсэн миний бие нэхэмжлэгч Б.дгийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.д, хариуцагч Б.э, Б.энарт холбогдуулан зээлийн үүрэгт 3 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.днь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Б.э, Б.энарт 1 500 000 төгрөгийг гурван сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирч, 1 350 000 төгрөгийг Б.э, Б.энарт өгсөн болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд Б.дшаардах эрхтэй.

Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Б.эби өөрийн биеэр 500 000 төгрөгийг бэлнээр Б.дд өгсөн, эдний худалдагч эмэгтэйд 300 000 төгрөгийг хоёр удаа аваачиж өгөөд өөрт нь утсаар мэдэгдэж байсан, миний төрсөн дүү Б.Батцэцэг нь өөрийн биеэр нөхрийн хамт 500 000 төгрөг, мөн 300 000 төгрөгийг тус тус аваачиж өгсөн, мөн би 2018 оны 06 дугаар сард 200 000 төгрөгийг өгсөн, мөн би Төрийн банкаар 300 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ хоёр сая гаран төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн.

Нэхэмжлэгч Б.днь хариуцагчийн өгсөн гэх төлбөрөөс худалдагч эмэгтэйд нэг удаа 300 000 төгрөг өгсөн, Б.эөөрөө 200 000 төгрөг, мөн дансаар 300 000 төгрөг өгсөн, Б.эийн дүү нь 500 000 төгрөг, 300 000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, нийт 1 600 000 төгрөг авсан гэсэн.

Талууд анх зээлийн гэрээ байгуулахдаа 1 500 000 төгрөг авахаар тохирсон ч, хүү гэж 150 000 төгрөгийг авч үлдсэн болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байх тул 1 350 000 төгрөгнөөс зээлийн хүүг бодох нь зүйтэй. Учир нь хариуцагч нар авч ашиглаагүй мөнгөнд хүү өгөх төлөх учиргүй.

Нэхэмжлэгч нь: ...2019 оны 08 сар хүртэл зөвхөн хүүгээ өгч гэрээний сунгалт хийсэн, тиймээс хариуцагч нараас 2019 оны 09 сараас 2021 оны 05 сар хүртэл нийт 20 сарын хүү 2 350 000 төгрөг, үндсэн зээл 1 500 000 төгрөг, нийт 3 850 000 төгрөгийг гаргуулна гэсэн.

Зохигчид гэрээг гурван сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дууссан байхад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг сунгасан баримтад /засварласан/ гарын үсэг зуржээ.

Гэрээний сунгалт нь гэрээний нэг адил хуульд нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил байгуулж, нөхцөлийг харилцан тохиролцоно.

Тиймээс зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн зээлүүлсэн 1 350 000 төгрөгийг сарын 10 хувиар, гурван сарын хугацаанд тооцоход 1 755 000 төгрөг болж байгаагаас хариуцагч нарын төлсөн 1 600 000 төгрөгийг хасахад 155 000 төгрөг үлдэж байна, энэ мөнгийг хариуцагч нар төлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нар нь Б.дд нийт 2 400 000 төгрөгийг төлсөн гэх боловч тайлбар татгалзлаа баримтаар нотолж чадаагүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.дгийн 3 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 155 000 төгрөгийг Б.э, Б.энараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 3 695 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжаар 5 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан Б.э, Б.энараас 155 000 төгрөг гаргуулан Б.дд олгож, нэхэмжлэлээс 3 695 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 5 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА