Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 82

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  Б.Э, Б.Э нарт

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02*******ны өдрийн 142/ШШ2021/00685 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э, Б.Э нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 3.850.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Дгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 18*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Д би Б.Э, Э нарт 2018 оны 04 сарын 24*******ний өдөр 1.500.000 төгрөгийг сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэрээ хийж Эийн Хаан банк данс 5094166426 дансанд шилжүүлэн хийсэн. Үүнээс хойш 2019 оны 08 сар хүртэл зөвхөн хүүгээ өгч гэрээний сунгалт хийсэн боловч одоог хүртэл огт мөнгө өгөөгүй байна. Иймд Э түүний нөхөр Э нараас хүү болох 2019 оны 09 сараас 2021 оны 05 сар хүртэл нийт 20 сарын хүү болох 2. 350.000 төгрөг, үндсэн мөнгө болох 1.500.000 төгрөг, нийт 3.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.Э нь 2018*******04*******24*******ний өдөр Д гэх хүнээс 1.500.000 төгрөг авсан нь үнэн. Энэхүү мөнгийг авахдаа 10 хувийн хүүтэй зээлсэн. Миний бие өөрийн биеэр 500.000 төгрөг өөрт нь, мөн худалдагч гэх эмэгтэйд 300.000 төгрөгөөр хоёр удаа аваачиж өгөөд өөрт нь утсаар мэдэгдэж байсан. Миний төрсөн дүү болох Б.Батцэцэг нь өөрийн биеэр нөхрийн хамт 500.000 төгрөг, 300.000 төгрөг тус тус аваачиж өгч цаасан дээр гарын үсэг зурсан байдаг. Мөн би 2018 оны 06 дугаар сард 200.000 төгрөг өгч байсан. Мөн Д гэх хүн миний нэр хүндэд санаатайгаар халдаж нүүр ном болон олон нийтийн сүлжээнд 3*******4 удаа эрэн сурвалжилж байна гэсэн утгатай зар тавьсан байдаг. Миний ажиллаж байсан газарт очиж ажил хийх боломжгүй болгож ажлаас халагдаж, олон хүн зарыг олж уншсанаар миний нэр хүнд унаж, сэтгэл санааны хямралд орж байсан. Би энэ хүнээс огт зугтаж холбоо тасраагүй. Гэрийн хаяг, төрсөн дүү, утасны дугаарыг мэддэг байсан. Мөнгөө өг нүүр номд тавилаа гэж олон удаа дарамталдаг байсан. Тиймээс үндсэн мөнгө болох 1.500.000 төгрөгийг өгч дууссан тул дахин мөнгө төлөх боломжгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.Э нь эхнэр Б.Эийн 2018 оны 04 дүгээр сарын 24*******ний өдөр иргэн Б.Дгаас 1.500.000 төгрөг зээлдсэнээс хамтран зээлдэгчээр оролцсон нь үнэн болно. Үүнээс хойш эхнэр Б.Э удаа дараа мөнгө төлсөн. Иймд хамтран зээлдсэн миний бие нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02*******ны өдрийн 142/ШШ2021/00685 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.*******д заасныг тус тус баримтлан Б.Э, Б.Э нараас 155.000 төгрөг гаргуулан Б.Дд олгож, нэхэмжлэлээс 3.695.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 5.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Анх Б.Э, Б.Э нарт 2018 оны 4 дүгээр сарын 24*******нд сар бүр 10 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож 1.500.000 төгрөг зээлдүүлсэн. Үүнээс хойш Б.Э нь удаа дараа утас хаяг дээрээ байхгүй, хайгаад очиж уулзахаар өгөх боломжгүй хойшлуулж өгнө үү гэж гуйж таны мөнгийг заавал хүүтэй нь төлнө, санаа зоволтгүй гэж итгэл үнэмшил төрүүлж, олон удаа хойшлуулж байсан. Энэ хугацаанд би хүүхэд төрүүлж, гэртээ байх шаардлага гарч зөвхөн утсаар холбогдож байсан. Тэр үед энэ 2 хүнээс мөнгөө авч чадахгүйд хүрч шүүхэд өгсөн боловч хохирогч миний тал биш залилан мэхэлсэн хүмүүсийн талд гарсанд гомдолтой байна. Би нийт 3.850.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь үндсэн мөнгө 1.500.000 түүний хүү болох 20 сарын хүү 2.350.000 төгрөг нийт 3.850.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь 2019 оны 9 сараас 2021 оны 5 сарын хүүг 8 хувиар тооцож бодсон билээ. Мөн алданги бодоогүй. Гэтэл шүүх шийдвэрлэхдээ Эийн надад хүү гэж өгсөн 2018 оны 05 сарын 150.000 төгрөг, 6 сарын 150.000 төгрөг, 7, 8 сарын 200.000 төгрөг, 9,10, 11 сарын 500.000 төгрөг, 12, 2019 оны  1 сарын хүү 300.000 төгрөг, 2019 оны 2, 3 сарын хүү 300.000 төгрөгийг тооцоонд оруулж тооцсонд гомдолтой байна. Энэ нь 3 жилийн хугацаанд өгсөн мөнгө, сар сард нь өгч байгаагүй билээ. Би анхнаас нь тооцвол нийт 2018 оны 4 сараас хойш 2021 оны 05 сарын дуустал нийт 36 сарын хүүг 10 хувиар тооцвол 5.400.000 төгрөг болно. Үүний алданги 840.000 төгрөг, үүн дээр үндсэн мөнгө 1.500.000 төгрөг нийт 7.710.000 төгрөг болж байгаа билээ. Энэ 3 жилийн хугацаанд энэ 2*******т мөнгө өгөөгүй байсан бол ийм хэмжээний ашигтай байх байсан. Гэхдээ тийм сэтгэлгүй хүн биш тул аль болох хэн хэн нь хохиролгүй байхаар тохиролцох хүсэлтэй нэхэмжлэл гаргасан юм. Ийм хүн чанаргүй анхнаасаа хүн хохироох сэтгэлтэй хүмүүсийн талд шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд үндсэн мөнгө 1.500.000 төгрөг, 2020 оны 5 сараас 2021 оны 05 сар дуустал 12 сарын хүүг  8 хувиар бодож 1.440.000 төгрөг, алданги хоног тутамд 600 төгрөг нийт 360 хоногийн 216.000 төгрөг, нийт 3.156.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                     ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Б.Э, Б.Э нарт холбогдуулан зээлийн үүрэгт 3.850.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг  хариуцагч Б.Э, Б.Э нараас 155.000 төгрөг гаргуулан Б.Дд олгож, нэхэмжлэлээс 3.695.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Зохигчдын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24*******ний өдөр 1.500.000 төгрөгийг гурван сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь зээлийн хүү гэж 150.000 төгрөгийг суутгаж, 1.350.000 төгрөгийг хариуцагч Б.Э, Б.Э нарт өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.  

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.*******д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Д  нь хариуцагч нараас 3.156.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч Б.Э, Б.Э нар нь зээлийн гэрээний үүрэгт 2.400.000 төгрөг төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх гэрээний сунгалтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн зөв болно.

Нэхэмжлэгч Б.Дгийн давж заалдсан  гомдолд  дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд хариуцагч нараас 3 сарын хугацааны зээлийн хүү 450.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65.350 төгрөгийг  буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02*******ны өдрийн 142/ШШ2021/00685 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 281 дүгээр дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.*******д заасныг тус тус баримтлан Б.Э, Б.Э нараас 155.000 төгрөг гаргуулан Б.Дд олгож, нэхэмжлэлээс 3.695.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.*******д зааснаар хариуцагч  Б.Э, Б.Э нараас 450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...”гэж

Шийдвэрийн 2 дугаар заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 5.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 14.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР