Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 142/шш2021/00020

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2021/00020

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг өөрийн байранд байрлах м и ХХК /регистрийн дугаар 2030381/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Оюутны гудамжинд байрлах Орхон аймаг дахь гггшшш 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

"Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.нонлайнаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч м и ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03-р сарын 26-ны өдрийн 49 дугаар магадлалаар м и ХХК-иас 145 403 200 төгрөг гаргуулж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 03/2401 тоот мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан болно.

Уг мэдэгдэлд Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004359 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай 216м.кв үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 1630 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг нийт 318 862 100 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Дээрх үнэлгээ нь зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөхгүй, боломжгүй тул Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Итгэлт Эстимэйт ХХК-р хийлгүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.э, Э.Нармандах нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч м и ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр магадлалаар м и" ХХК-иас 145 403 200 төгрөг гаргуулж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үүссэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч м и" ХХК-ний өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004359 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай 216 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 1630 м.кв эзэмших эрхтэй газар зэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20140703/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 20140703/05 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулж талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-д заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Итгэлт-Эстимэйт ХХК-ийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 10/12 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон.

Шинжээчийн үнэлгээний тайлан 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсныг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр талуудад танилцуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д хөрөнгийн үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан гаргадаг тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно.

Иймд нэхэмжлэгч м и ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч м и ХХК нь Орхон аймаг дахь гггшшш-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Орхон аймаг дахь гггшшш-437 дугаар нээлттэй хорих анги нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... шинжээчийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай обьект бол үйлдвэрийн бүсэд байдаг, төмөр зам хажуугаар нь явдаг, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тохиромжтой. Гэтэл маш багаар үнэлсэн учир зөвшөөрөхгүй байгаа гэдэг.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00189 дугаартай шийдвэрээр м и ХХК-с 173 427 212.26 төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэснийг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай магадлалаар м и ХХК-с 144 522 637 төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байх ба Магадлал хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн тус шүүхийн 461 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь гггшшш-437 дугаар нээлттэй хорих нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрийн зориулалттай V-2101004359 дугаартай үл хөдлөх хөрөнгө, 0086020 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй эзэмших эрхтэй газрыг Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-оор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55.2.2.үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг үнэлүүлэхээр заажээ.

Ингээд талуудаас үнийн зөрүүтэй санал ирсэн тул хариуцагч Орхон аймаг дахь гггшшш-437 дугаар нээлттэй хорих 2020 оны 09 дүгээр сарын 29-ны 10/12 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Итгэлт Эстимэйт ХХК уг тогтоолыг өдөрт нь хүлээж авсан байх ба дүгнэлтээ 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргаж гггшшш- 437 дугаар нээлттэй хорих ангид хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага хуульд заасан ажиллагааг зөрчөөгүй байна.

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээн дээрээ тохиролцоогүй тул шинжээч томилсныг буруутгах үндэслэлгүй, шинжээчид шинжээч томилсон тогтоолыг танилцуулж, хуульд заасан эрхийг үүрэг танилцуулсан байх ба, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг дахь гггшшш 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох, Үнэлгээ хүчингүй болгуулах тухай м и ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШЗ2020/05598 дугаартай шүүгчийн захирамж нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг заасугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА