Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 23

 

“М.И” ХХК*******ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч ОА,

ШШГГ*******т холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Баттөр, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28*******ны өдрийн 142/ШШ2021/00020 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “М.И” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОА. ШШГГд холбогдох

 

 “Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нансалмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 27*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нансалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “М.И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 ...Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03*******р сарын 26*******ны өдрийн 49 дугаар магадлалаар “М.И” ХХК*******иас 145.403.200 төгрөг гаргуулж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн бөгөөд ОА. ШШГГ гүйцэтгэх газрын 03/2401 тоот мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 09*******ний өдөр хүлээн авсан болно. Уг мэдэгдэлд Орхон аймаг Баян*******Өндөр сум Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү*******2101004359 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай 216м.кв үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 1630 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг нийт 318.862.100 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Дээрх үнэлгээ нь зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөхгүй, боломжгүй тул Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын И.э ХХК*******р хийлгүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Э.Нармандах нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч “М.И” ХХК*******ний нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26*******ны өдрийн 49 дүгээр магадлалаар “М.И" ХХК*******иас 145.403.200 төгрөг гаргуулж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 05 дугаар сарын 11*******ний өдөр үүссэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “М.И" ХХК*******ний өмчлөлийн Орхон аймаг Баян*******Өндөр сум Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү*******2101004359 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай 216 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 1630 м.кв эзэмших эрхтэй газар зэргийг 2020 оны 08 дугаар сарын 13*******ны өдөр 20140703/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 04*******ний өдөр 20140703/05 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулж талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2*******д заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Итгэлт*******Эстимэйт ХХК*******ийг 2020 оны 09 дүгээр сарын 29*******ны өдрийн 10/12 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон. Шинжээчийн үнэлгээний тайлан 2020 оны 10 дугаар сарын 03*******ны өдөр гарсныг 2020 оны 10 дугаар сарын 07*******ны өдөр талуудад танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2*******д хөрөнгийн үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1*******д заасны дагуу талууд тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан гаргадаг тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд нэхэмжлэгч “М.И” ХХК*******ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28*******ны өдрийн 142/ШШ2021/00020 дугаар шийдвэрээр:

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ОА. ШШГГ ангид холбогдох, “Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай “М.И” ХХК*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.*******д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалмаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4*******т шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж хуульчилсан. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэг хуулийн энэ шаардлагыг хангаагүйгээс манай нэхэмжлэлийг яагаад хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Энэ үндэслэлээр уг шийдвэрийг зайлшгүй хүчингүй болгох ёстой гэж бид үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтын бодит үндэслэлийг огт харгалзсангүй. Бид үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхээ найман зуун сая төгрөгөөр үнэлэн хариуцагч талд тухай үед албан ёсоор мэдэгдсэн. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь аяган суурьтай, угсармал ханатай, бетонон хучилттай, үйлдвэрлэл явуулахаар бүрэн тоноглогдсон, засмал зам, талбайтай, төмөр замын оролттой, хотын үйлдвэрлэлийн бүсэд байрлалтай чухал объект юм. Иймд яавч гурван зуун сая төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө биш билээ. Бид үнэлгээчин манай үнэлгээний талд ч хүрэхээргүй үнээр үнэлсэнд үнэхээр гомдолтой байна. Эдгээр болон бусад бодитой нөхцөл байдлуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.*******т заасан шаардлагыг хангаагүй 142/ШШ2021/00020 дугаар шийдвэрийг хүчингүй болгон манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “М.И” ХХК нь ОА. ШШГГ гүйцэтгэх газар******* 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан “Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

            Нэхэмжлэгч  “М.И” ХХК нь шүүхийн шийдвэрээр Нийгмийн даатгалын хэлтэст 145.403.200 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, Орхон аймаг Баян*******Өндөр сум Говил багт байрлах улсын бүртгэлийн ү*******2101004359 дугаар бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай 216 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 1630 м2 талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг үнэлгээний байгууллага “И.э” ХХК –иар үнэлүүлж, тухайн объект 318.862.100 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Нэхэмжлэгч “М.И” ХХК нь дээрх үнэлгээ зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн, манай объект бол үйлдвэрийн бүсэд байдаг төмөр зам хажуугаар нь явдаг үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тохиромжтой газарт байрладаг, гэтэл маш багаар үнэлсэн гэх тайлбар гарган “Итгэлт эстимэй”т ХХК*******ийн үнэлгээг зөвшөөрөхгүй хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “М.И” ХХК*******ны өмчлөлийн Орхон аймаг Баян*******Өндөр сум Говил багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 216 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө 1630 м2 талбайтай эзэмшлийн газар зэргийг 2020 оны 08 дугаар сарын 13*******ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 04*******ний өдөр хураах ажиллагаа явуулж талууд үнийн санал дээр тохиролцоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.*******т заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр “И.э” ХХК*******ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн, үнэлгээний тайлангаар 318.682.100 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгөө үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, ямар үндэслэлээр зах зээлийн үнээс доогуур гэж үзэж байгаа нь тодорхойгүй, шинжээчийн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд боловсруулан мөрдөж байгаа аргачлалыг баримталж олон улсын үнэлгээний стандартын хандлага, жиших хандлагын аргаар тооцож гаргасан үнэлгээг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны байх тухай хуулийн шаардлагыг хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28*******ны өдрийн 142/ШШ2021/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.*******т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нансалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ