Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/шш2021/00860

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сайхан сумын Гавшгай 2 дугаар баг 21-43 тоотод оршин суух Дарьсүрэнгийн д/регистрийн дугаар: МД72032070/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 8б-49 тоотод оршин суух, Цэнхэр овгийн Мягмардоржийн б/регистрийн дугаар ЗД81050303/-д холбогдох,

Гэм хорын хохирол 1 250 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дандар, хариуцагч М.Баярням, хариуцагчийн өмгөөлөгч Я.э, иргэдийн төлөөлөгч С.о, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 00 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт зам тээврийн осолд өртсөн. Ослын улмаас 1 250 500 төгрөгийн хохирол гарсан. Үүнд: Дархан-Уул аймаг Саран-Элит эмнэлэгт хүзүүний компьютер томографийн шинжилгээ 205 000 төгрөг, Дархан-Уул аймаг Саран-Элит эмнэлэгт бүсэлхий нурууны компьютерт томографийн шинжилгээ 205 000 төгрөг, Эрдэнэт Мэдипас эмнэлэг хүзүүний MRI- 240 000 төгрөг, мэргэжлийн эмчийн зөвлөгөө -20 000 төгрөг, толгойны судастай MRI-264 000 төгрөг, Толгойны судасны доплер -35 000 төгрөг, Ясны сийрэгжилт тогтоох -8 000 төгрөг, Эмчийн жороор эм худалдан авсан -90 000 төгрөг, Эм тариа худалдан авах Эрдэнэт Монос -161 000 төгрөг, Эрдэнэт Тайхар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал -245 000, Төмөр зам болон автозамаар Хөтөлөөс-Эрдэнэт, Эрдэнэтээс-Хөтөл явсан тээврийн зардал -22 500, нийт 1 495 500 төгрөгнөөс Эрдэнэт Тайхар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 245 000 төгрөгийг хариуцагч тал гаргаж, үлдэгдэл 1 250 500 төгрөг болсон. Уг осолд жолооч ббуруутай болох нь Замын цагдаагийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд ослын улмаас надад учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020.08.11-ний өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Дандарын биед эрхий хурууны 2-р үенд шарх, хүзүүний 7-р нугалам харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт үүссэн, энэ гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гарсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудад эрхий хурууны 2-р үенд шарх, хүзүүний 7-р нугалам харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралттай холбоотой баримт байхгүй байх бөгөөд энэ хөнгөн гэмтэлд ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Толгойн MRI-н зураг авахуулах, ясны сийрэгжилт тодорхойлох, мэдрэлийн эмчид үзүүлсэн, өөрсдийнхөө үйлчилгээ авсан. ЭМД-ийн хөнгөлтийн үйлчилгээний төлбөр, хүзүүний томографикийн шинжилгээний төлбөр зэргийг би төлөх үүрэггүй гэж бодож байна. Харин намайг хувийн эмнэлэгт хэвтүүл гээд дарамтлаад байхаар нь Орхон аймагт Тайхар эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн, Түүний төлбөр 245 000 төгрөгийг үндэслэлгүй төлсөн байна лээ. Сөрөг нэхэмжлэлээ энэ төлбөрийг нэхэмжилнэ гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Иргэдийн төлөөлөгч: Энэ хэрэгт миний бодлоор нэхэмжилсэн баримт дутуу үндэслэлгүй зүйл нэхсэн байна. Хариуцагчийн бодлыг дагаж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.днь хариуцагч М.Баярнямд холбогдуулан гэм хорын хохирол 1 250 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд өртсөн. Ослын улмаас 1 250 500 төгрөгийн хохирол гарсан. Уг осолд жолооч М.ббуруутай болох нь Замын цагдаагийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд ослын улмаас учирсан хохирлыг гаргуулж өгнө үү...гэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ж.Цогт-Орхоны жолоодож явсан 7447 УАЕ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл нь 4213 УАК улсын дугаартай М.Баярнямын жолоодож явсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж за тээврийн осол гарчээ.

Дээрх зам тээврийн осол дээр шинжээчээр ажилласан Ч.Үнэнмөнхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд: ... 1. Тоёота королла 7447 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Цогт-Орхон нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв. 2. Тоёота Приус маркийн 4213 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.бнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж дүгнэжээ.

Уг ослын улмаас Ж.Цогт-Орхоны жолоодож явсан 7447 УАЕ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Дандарын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: .. шинжээчийн дүгнэлтээр Д.Дандарын биед эрхий хурууны 2-р үенд шарх, хүзүүний 7-р нугалам харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт үүссэн, энэ гэмтэл хөнгөн гэмтэлд хамаарна гэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудад эрхий хурууны 2-р үенд шарх, хүзүүний 7-р нугалам харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралттай холбоотой баримт байхгүй байна... гэсэн.

Нэхэмлжлэгч Д.досол болсны улмаас тухайн үед шинжилгээ хийлгэсэн, хүзүү, толгой өвдөж байсан, мөн нуруу байнга өвдөж байсан учир дахин Медипас эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэсэн гэж тайлбарласан бөгөөд холбогдох нотлох баримтуудыг хэрэгт ирүүлжээ.

Хариуцагч М.Баярнямд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Шийтгэлийн хуудсаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шийтгэлийн хуудас, талуудын тайлбар зэргээр М.бнь Тоёота Приус маркийн 4213 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас 7447 УАЕ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Дандарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх ба М.бгэм буруутай байна.

Нэхэмжлэгч Д.днь Дархан-Уул аймгийн Саран-Элит эмнэлэгт хүзүүний компьютер томографийн шинжилгээ, мөн бүсэлхий нурууны компьютер томографийн шинжилгээг тус бүр 205 000 төгрөгөөр хийлгэсэн, Орхон аймгийн Мэдипас эмнэлэгт хүзүүний MRI шигжилгээг 240 000 төгрөгаар, мэргэжлийн эмчийн зөвлөгөө 20 000 төгрөг, толгойны судастай MRI 264 000 төгрөг, Толгойны судасны доплер 35 000 төгрөг, эмчийн жороор эм худалдан авсан 90 000 төгрөг, Хөтөлөөс-Эрдэнэт, Эрдэнэтээс-Хөтөл явсан тээврийн зардал 14 000 төгрөгийн зардал гарсан нь баримтаар нотлогдож байх тул нийт 1 073 000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэлээс ясны сийрэгжилт үзүүлсэн 8 000 төгрөг нь гэмтэлтэй хамааралгүй, эм тариа худалдан авсан гэх 161 000 төгрөг нь ямар эмчийн заавраар ямар, ямар эм, тариа худалдан авсан нь нотлогдоогүй, мөн Хөтөлөөс-Эрдэнэт, Эрдэнэтээс-Хөтөл явсан тээврийн зардал 22 000 төгрөг гэх боловч баримтаар 14 000 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх нотлогдсон хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж нэхэмжлэлээс 177 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгч нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мөн хариуцагчтай адил бодолтой байгаа талаар дүгнэлт гаргасан ч шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх ьул нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох

 

олохыг дурдаж, хариуцагчаас 30302 төгрөг гаргуулж төрийн санд оруулж, 5 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Баярнямаас 1 073 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дандарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 177 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 5 975 төгрөг, хариуцагчаас 30 302 төгрөг гаргуулж тус тус Төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.х

 

ШҮҮГЧИД Л.а

 

Р.ү