Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д................ын нэхэмжлэлтэй,

хариуцагч М................д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

............... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

............... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/00860 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д................ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М................д холбогдох,

 

 “Гэм хорын хохирол 1.250.500 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагч өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.

Нэхэмжлэгч Д................ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 00 минутад ............... аймгийн ............... сумын 2 дугаар багийн нутагт зам тээврийн осолд өртсөн. Ослын улмаас 1.250.500 төгрөгийн хохирол гарсан. Үүнд: ...............-Уул аймаг ............... эмнэлэгт хүзүүний компьютер томографын шинжилгээ 205.000 төгрөг, ...............-Уул аймаг ............... эмнэлэгт бүсэлхий нурууны компьютерт томографын шинжилгээ 205.000 төгрөг, ............... ............... эмнэлэг хүзүүний MRI- 240.000 төгрөг, мэргэжлийн эмчийн зөвлөгөө -20.000 төгрөг, толгойны судастай MRI-264.000 төгрөг, Толгойны судасны доплер -35.000 төгрөг, Ясны сийрэгжилт тогтоох -8.000 төгрөг, Эмчийн жороор эм худалдан авсан -90.000 төгрөг, Эм тариа худалдан авах ............... ............... -161.000 төгрөг, ............... ............... эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал -245.000, Төмөр зам болон автозамаар ...............өөс-..............., ...............ээс-............... явсан тээврийн зардал -22.500, нийт 1.495.500 төгрөгөөс ............... ............... эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 245.000 төгрөгийг хариуцагч тал гаргаж, үлдэгдэл 1.250.500 төгрөг болсон. Уг осолд жолооч ............... буруутай болох нь Замын цагдаагийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд ослын улмаас надад учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

............... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020.08.11-ний өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д................ын биед эрхий хурууны 2-р үенд шарх, хүзүүний 7-р нугалам харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт үүссэн, энэ гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гарсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудад эрхий хурууны 2-р үенд шарх, хүзүүний 7-р нугалам харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралттай холбоотой баримт байхгүй байх бөгөөд энэ хөнгөн гэмтэлд ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Толгойн MRI-н зураг авхуулах, ясны сийрэгжилт тодорхойлох, мэдрэлийн эмчид үзүүлсэн, өөрсдийнхөө үйлчилгээ авсан. ЭМД-ийн хөнгөлөлтийн үйлчилгээний төлбөр, хүзүүний томографын шинжилгээний төлбөр зэргийг би төлөх үүрэггүй гэж бодож байна. Харин намайг хувийн эмнэлэгт хэвтүүл гээд дарамтлаад байхаар нь ............... аймагт ............... эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн, Түүний төлбөр 245.000 төгрөгийг үндэслэлгүй төлсөн байна лээ. Сөрөг нэхэмжлэлээ энэ төлбөрийг нэхэмжилнэ гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

............... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/00860 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч М................аас 1.073.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д................т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 177.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс 34.562 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 30.302 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

............... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.23-ний өдрийн 00860 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж гэм хорын хохирлын шаардлагыг хангасан бөгөөд нэхэмжлэгч Д................ын биед хөнгөн гэмтэл учирсантай холбогдуулан шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэж нотлох баримтуудыг үнэлээгүй. ............... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020.08.11-ний өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д................ын биед “эрхий хурууны 2-р үенд шарх, хүзүүний 7-р нугалам харалдаа зөөлөн.эдийн няцрал, баруун гуянд цус хуралт үүссэн, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарахаар заасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уг гэмтэлтэй холбогдолгүй нотлох баримтуудыг үнэлсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудад эрхий хурууны 2-р үенд шарх, хүзүүний 7-р нугалмын харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралттай холбоогүй баримтуудыг шүүх үнэлсэн. Хариуцагч энэ баримтуудын үнийг төлөх үүрэггүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1.073.000 төгрөгийг хангаж дараах баримтуудыг үнэлсэн байна. Үүнд: ............... уул аймгийн “Саран Элит" эмнэлэгт хүзүүний КТ-ийн шинжилгээ, мөн бүсэлхий нурууны КТ-ийн шинжилгээ тус бүр 205.000 төгрөг , Медипас эмнэлгийн хүзүүний МР1 264.000 төгрөг, эмчийн зөвлөгөө 20.000 төгрөг, Толгойн судастай МRI 264.000 төгрөг, Толгойн судасны доплер 35.000 төгрөг, эмийн жороор худалдаж авсан 90.000 төгрөг, ............... ............... ............... ............... явсан тээврийн зардал 14.000 төгрөгийн баримтуудыг үнэлсэн. Үүнээс шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан хөнгөн гэмтэлтэй холбоотой баримтууд нотлогдохгүй байхад үнэлсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл Д................т учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Мөн эм тариаг хэрэглэх талаар эмчид үзүүлсэн амбулаторийн карт ч байхгүй, ямар эмчийн заавраар ямар эм тариа хэрэглэх нь тодорхойгүй, амбулаторийн картанд тусгагдаагүй байхад эм тарианы зардлыг хангасан нь үндэслэлгүй байна. Мөн Д................ын толгойнд гэмтэл учраагүй бөгөөд толгойтой холбоотой MRI 264.000 төгрөг, толгойн судасны доплер 35.000 төгрөгийг хангасан нь үндэслэлгүй. Харин нь нэхэмжлэгч Д................ыг ............... “...............” хувийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхэд хариуцагч М................аас гарсан 245.000 төгрөгийг мөнгөн дүнгээс хасаж тооцох атал хасаагүй. Үүнийг хасаж тооцох ёстой. Хувийн эмнэлэгт хэвтүүлсэн зардлыг хариуцагч М................ төлсөн гэдгийг нэхэмжлэгч Д................ хүлээн зөвшөөрдөг. Иймд ............... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.23-ний өдрийн 00860 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д................ нь хариуцагч М................аас гэм хорын хохиролд 1.250.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч М................ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Д................ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ............... аймгийн ............... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ...............-Уул аймгаас ............... аймгийн чиглэлд явж байсан Тоёота королла маркийн авто машинтай М................ын жолоодож явсан Тоёота приус маркийн машин мөргөлдөж гарсан зам тээврийн осолд үндэслэн тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд Тоёота приус маркийн 42-13 УАЕ улсын дугаартай машиныг жолоодож явсан М................ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14.-т заасан “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гаргаж нэхэмжлэгч Д................ын биед эрхий хурууны 2 дугаар үенд шарх, хүзүүний 7 дугаар нугалмын харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт үүссэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтууд тогтоогджээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар   “... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч Д................ын эмчилгээ хийлгэсэн баримтуудыг үнэлэн гарсан зардлыг хариуцагч М................аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Хариуцагч М................ нэхэмжлэгч Д................ын биед шинжээчийн дүгнэлтээр учирсан хөнгөн зэргийн гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийгдээгүй, өөрсдийнх нь хийлгэсэн толгойн MRI зураг авхуулсан, ясны сийрэгжилт тодорхойлох, мэдрэлийн эмчид үзүүлсэн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үйлчилгээний төлбөр зэргийг төлөхгүй гэсэн тайлбар, татгалзал үндэслэлтэй юм.

Шүүх энэ талаар дүгнэлт хийж, зарим эмчилгээний төлбөрийг хасч тооцсон байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй болон мэргэжлийн эмчийн үзлэг зааврын дагуу хийгдээгүй толгойн MRI хийлгэсэн 264.000 төгрөг, толгойн судасны доллер хийсэн 35.000 төгрөг зэргийг хариуцагч М................аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Харин нэхэмжлэгч Д................ын биед үүссэн хүзүүний 7 дугаар нугалмын харалдаа цус хуралт үүссэн хөнгөн зэргийн гэмтэлтэй холбогдуулж хийлгэсэн хүзүүний MRI, томографын шинжилгээ хийлгэсэн үнийг хариуцагчаар төлүүлсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Д................ нь толгойн судасны MRI болон толгойн доллер хийлгэх болсон талаар нотлох баримт гаргаагүй /мэргэжлийн эмчийн үзлэг, өвчтөний түүх/  нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнгээс дээрх эмчилгээний зардал болон эмийн сангаас авсан 90.000 төгрөгийн нийт үнийг хасч тооцон шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч М................ нэхэмжлэгч Д................ыг ............... аймгийн ............... эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн төлбөрт 245.000 төгрөг төлсөн байгаа боловч энэ нь өөрийнх нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх тул энэ мөнгийг нэхэмжлэгчид олгож байгаа эмчилгээний төлбөрөөс хасч тооцох талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1................ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/00860 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч М................аас 1.073.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д................т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 177.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч М................аас 692.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д................т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 558.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс 34.562 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 30.302 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс 34.562 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 21.170 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30.302 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨ