Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2021/00543

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг Оюут баг 2-4-15 тоотод оршин суух Урдын хан овгийн Амгаланбаатарын А.А /регистрийн дугаар ФБ98122613/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг Орхон молл худалдааны төвийн байранд байрлах Э.Ж ХХК /регистрийн дугаар /-д холбогдох,

"Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг Цэнхэр аптекийн хойд талд баригдаж буй Орхон молл үйлчилгээний төвийн 1 давхрын 1z5-д байрлалтай 155.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг А.А.Аын нэр дээр гаргахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарбаясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундраа, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Амгаланбаатар овогтой А.А миний бие Э.Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ундраатай 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай Худалдааны талбайн захиалгын гэрээг байгуулсан билээ. Тухайн гэрээгээр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг Цэнхэр аптекийн хойд талд баригдаж буй Орхон молл үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 1z5 талбайн байрлалын дугаартай 155.35 мк талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайг 1 мк-ийг 2.000.000 төгрөгөөр нийт 310.700.000 /гурван зуун арван долоон сая долоон зуун мянга/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд тухайн үнийн дүнгийн 159.700.000 төгрөгийг компанийн дансанд хийхээр харин үлдэгдэл төлбөрт хоёр төрлийн бартер орлуулахаар харилцан тохиролцоод 83.000.000 төгрөгт 2016 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад орж ирсэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 39-34 ОРХИ улсын дугаараа авсан Тоёота ланд крузер 150 прадо авто машиныг мөн 68.000.000 төгрөгөнд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороо /13330/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 116 дугаар байр 24 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 00095073 дугаартай, үл хөдлөхийн Ү-2204070563 дугаартай 37.91 мк талбай бүхий нэг өрөө орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон. Миний зүгээс гэрээний 3 дугаар зйүлийн 3.6-д заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Э.Ж ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 1905011759 тоот дансанд 154.000.000 төгрөгийг дансаар, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 6.700.000 төгрөгийг бэлнээр, нийт 160.700.000 төгрөгийг Э.Ж ХХК-д төлсөн. Тухайн худалдаа үйлчилгээний төвийн барилгын ажлыг 2020 оны 02 дугаар улиралд багтаан дуусгаж 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах үед үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн тооцсон бартерын машин болон байрыг хариуцагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл худалдаа үйлчилгээний төвийн обьектыг маань одоог хүртэл надад хүлээлгэн өгөхгүй байна. Тухайн үйлчилгээний төвд талбай худалдан авсан хүмүүс маань өөрсдийн засвар үйлчилгээг хийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд миний зүгээс тухайн компанитай болон гүйцэтгэх захирал Г.Ундраатай 2019 оноос хойш холбогдож удаа дараа шаардлага тавьдаг боловч өнөөдрийг хүртэл миний хууль ёсны эрх ашиг сонирхолд минь ноцтой халдсаар байгаа тул Амгаланбаатар овогтой А.А миний нэр дээр Орхон молл үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 1z5 талбайн байрлалын дугаартай 165.35 мк талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайн улсын бүртгэлийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхийг Э.Ж ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг маань Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Э.Ж ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь иргэн А.А.Атай 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр "Худалдааны талбай захиалгын гэрээ байгуулж улмаар 155.35 мкв талбайг нэг мкв талбайг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр тооцож захиалахаар гэрээ байгуулсан. 10 мкв талбайг авсан талбай дээр нь үнэ төлбөргүй өгөхөөр манай компани урамшуулсан байдаг. Гэрээний төлбөр нийт 310.700.000 /гурван зуун арван сая долоон зуун мянган/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд 159.700.000 /нэг зуун есөн мянга долоон зуун/ төгрөгийг шилжүүлэх, 2016 онд үлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser 150 prado маркийн автомашиныг 83.000.000 /наян гурван сая/ төгрөг, Ү-2204070563 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /1330/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 116 байр 24 тоот хаягг байршилтай 37.91 м2 талбай бүхий орон сууцыг 68.000.000 /жаран найман сая/ төгрөгөөр тооцож төлбөрт шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Үүнээс 154.000.000 /нэг зуун тавин дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гэрээ хийгдэж компаний дансанд мөнгө орсноос 3 хоногийн дараа авсан талбайгаа буцаах хүсэлтэй байгаагаа ирж хэлсэн бөгөөд машин болон, орон сууцаа өгөхгүй гэрээнээс татгалзаж улмаар мөнгөө буцаан авахыг шаардсан тул бид гэрээг цуцалсан гэж үзэж, уг хүсэлтийг хүлээн авч шилжүүлсэн төлбөрийг буцаан олгохоор болсон юм. Иймээс гэрээний 5.7 д зааснаар талбайг бусдад худалдан борлуулж улмаар борлуулсан төлбөр орж ирснээс хойш төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож манай компаний зүгээс шилжүүлсэн төлбөрийг төлж улмаар гэрээг дуусгавар оолгохоор шийдвэрлэж талбайг худалдан борлуулсан тул талбайг шилжүүлэх боломжгүй юм. Борлуулсан талбайн төлбөр бүрэн шилжин орж ирснээс хойш А.А.Аын 154.000.000 /нэг зуун тавин дөрвөн сая/ төгрөгийг буцаан төлөх болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А.А нь Э.Ж ХХК-д холбогдох Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Цэнхэр аптекийн хойд талд баригдаж буй Орхон молл үйлчилгээний төвийн 1 давхрын 1z5-д байрлалтай 155.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахыг даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд 2020-05-04-ний өдөр Худалдааны талбайн захиалгын гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Орхон молл үйлчилгээний төвийн 1 давхрын 1z5-д байрлалтай 155.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэг метр квадратыг 2,0 сая төгрөг буюу нийт 310 700 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохирч, үүнээс 159 700 000 төгрөгийг худалдагч компаний дансанд хийж, үлдэгдэл төлбөрт хоёр бартер оруулахаар харилцан тохиролцжээ. Үүнд: 2016 онд үйлдвэрлэсэн 39-34 ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо авто машиныг 83.000.000 төгрөгт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороо /13330/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 116 дугаар байр 24 тоот хаягт байршилтай, 00095073 дугаар гэрчилгээтэй, үл хөдлөхийн Ү-2204070563 дугаартай, 37.91 м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг 68.000.000 төгрөгөнд тооцон харилцан тохиролцсон байх ба, энэ талаар талууд маргаагүй.

Ингээд нэхэмжлэгч нь хариуцагч Э.Ж ХХК-д нийт 160 700 000 төгрөгийг төлж, 39-34 ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо авто машиныг 2020-05-11-ний өдөр А.Болдхуягийн нэр дээр итгэмжлэлээр хариуцагчид шилжүүлэн өгсөн ч, гурав хоногийн дараа худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсаж байгаа тухайгаа хариуцагч Э.Ж ХХК-д мэдэгдэж, шилжүүлэн өгсөн 39-34 ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо машинаа буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...гэрээг албан ёсоор цуцлаагүй, гэрээг цуцлах талаар хариуцагчид бичгээр мэдэгдээгүй... гэсэн.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...А.Атай гэрээ хийгээд нэг айлаас хоёр талбай авсан учир урамшуулалд нь 10 м2 талбайг үнэгүй өгөхөөр болсон. Ингээд нэхэмжлэгч нь гурав хоногийн дараа авсан талбайгаа буцаах хүсэлтэй байгаагаа ирж хэлсэн бөгөөд машинаа буцаагаад аваад явсан. Байраа шилжүүлж өгөхгүй, гэрээнээс татгалзсан, мөнгөө буцаан авахыг шаардсан. Нэхэмжлэгчид гэрээг цуцлах талаар мэдэгдлээ бичгээр өг гэхэд бичгээр мэдэгдэл өгөх юм бол танайх гэрээний 20 хувийг суутгах юм байна, тиймээс 20 хувийг суутгуулахгүйгээр мөнгөө буцаагаад өгөөч гээд бичгээр мэдэгдэлээ өгөөгүй гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж няцаагаагүй.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тухай хариуцагчид мэдэгдсэн байх ба, төлбөрт оролцуулан өгсөн 39-34 ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо машинаа буцааж авсан, мөн төлбөрт оролцуулан өгсөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 116 дугаар байрны 24 тоот хаягт байршилтай, 00095073 дугаар гэрчилгээтэй, үл хөдлөхийн Ү-2204070563 дугаартай, 37.91 м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг Э.Ж ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2020-05-04-ний өдрийн 12 дугаартай Худалдааны талбайн захиалгын гэрээний 5.4.-т Захиалагч тал нь холбогдох төлбөрөө бүрэн хийж дуусах хүртэл энэхүү үйлчилгээний тайлбайн өмчлөгч нь Худалдагч тал байх болно, 6.1.-д Худалдагч нь улсын комисст хүлээлгэн өгч гэрээний төлбөрийг бүрэн төлсөн Захиалагчид Үйлчилгээний талбайг хүлээлгэн өгнө... гэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй гэж хуульчилсан байх ба, нэхэмжлэгч нь маргаан бүхий талбайн төлбөрт оролцуулан өгсөн машинаа буцаан авсан, мөн төлбөрт оролцуулан өгсөн байрыг худалдагч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй, гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хариуцагчид мэдэгдсэн байна. Иймээс нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр худалдааны талбайн төлбөрт оролцуулан өгөхөөр тохирсон авто машин, орон сууц одоогоор хэний нэр дээр байгаа нь тодорхойгүй, хэрэгт ирүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 116 дугаар байрны 24 тоот орон сууц нь 2015-03-30-ны өдөр Г.Амарбаясгалангийн нэр дээр бүртгэгдсэн бүртгэлтэй /хх68/ байх бөгөөд А.А.Аын худалдах худалдан авах гэрээний төлбөрт оролцуулсан нь эрхийн зөрчилтэй гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлөөгүй, төлбөрт оролцуулан өгсөн машинаа буцаан авч, гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хариуцагчид мэдэгдэж, төлбөрт өгсөн мөнгөө буцаан шаардсан байх тул нэхэмжлэгч А.А.Аыг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч Э.Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, холбогдох баримтууд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт ирсэн. Гэсэн ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч дахин улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалсан. Харин хариуцагчийн төлөөлөх эрх олгосон итгэмжлэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар гаргасан тус шүүхийн 2021-03-10-ны өдрийн 1113 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар энэ хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг заав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 711 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 204 дүгээр зүйлийн 204.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус баримтлан Э.Ж ХХК-д холбогдох Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Цэнхэр аптекийн хойд талд баригдаж буй Орхон молл үйлчилгээний төвийн 1 давхрын 1z5-д байрлалтай 155.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргахыг даалгуулах тухай А.А.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 711 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Тус шүүхийн 2021-03-10-ны өдрийн 1113 дугаартай шүүгчийн захирамж нь энэ хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг заасугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА