Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 80

 

А.Аын нэхэмжлэлтэй,

хариуцагч  “Э.Ж.Б.А”ХХК*******нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 142/ШШ2021/00543 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э.Ж.Б.А”ХХК*******нд холбогдох,

“Орхон аймгийн .............................. талд баригдаж буй О.М үйлчилгээний төвийн 1 давхрын 1z5*******д байрлалтай 155.35м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг А.Аын нэр дээр гаргахыг даалгуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Агийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 18*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............................. /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, Б.Ц /онлайнаар/, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 ...А овогтой А миний бие “Э.Ж.Б.А” ХХК*******ийн гүйцэтгэх захирал Г.Утай 2020 оны 05 дугаар сарын 04*******ний өдрийн 12 дугаар худалдааны талбайн захиалгын гэрээг байгуулсан билээ. Тухайн гэрээгээр Орхон аймаг Баян*******Өндөр сум Бүрэн бүст баг .................................... талд баригдаж буй О.М үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 1z5 талбайн байрлалын дугаартай 155.35 мк2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайг 1 мк*******ийг 2.000.000 төгрөгөөр нийт 310.700.000 /гурван зуун арван долоон сая долоон зуун мянга/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд тухайн үнийн дүнгийн 159.700.000 төгрөгийг компанийн дансанд хийхээр харин үлдэгдэл төлбөрт хоёр төрлийн бартер оролцуулахаар харилцан тохиролцоод 83.000.000 төгрөгт 2016 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 07 дугаар сарын 03*******ны өдөр Монгол Улсад орж ирсэн 2018 оны 07 дугаар сарын 04*******ний өдөр .................................... ОРХ улсын дугаараа авсан Тоёота ланд крузер 150 прадо авто машиныг мөн 68.000.000 төгрөгөнд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороо /13330/ Энхтайваны өргөн чөлөө гудамж .................................... хаягт байршилтай, гэрчилгээний 00095073 дугаартай, үл хөдлөхийн .................................... дугаартай 37.91 мк талбай бүхий нэг өрөө орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон. Миний зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.6*******д заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 08*******ны өдөр “Э.Ж.Б.А” ХХК*******ийн эзэмшлийн Голомт банкны 1905011759 тоот дансанд 154.000.000 төгрөгийг дансаар, 2020 оны 05 дугаар сарын 11*******ний өдөр 6.700.000 төгрөгийг бэлнээр, нийт 160.700.000 төгрөгийг “Э.Ж.Б.А” ХХК*******нд төлсөн. Тухайн худалдаа үйлчилгээний төвийн барилгын ажлыг 2020 оны 02 дугаар улиралд багтаан дуусгаж, 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах үед үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн тооцсон бартерын машин болон байрыг хариуцагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл худалдаа үйлчилгээний төвийн обьектыг маань одоог хүртэл надад хүлээлгэн өгөхгүй байна. Тухайн үйлчилгээний төвд талбай худалдан авсан хүмүүс маань өөрсдийн засвар үйлчилгээг хийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд миний зүгээс тухайн компанитай болон гүйцэтгэх захирал Г.Утай 2019 оноос хойш холбогдож удаа дараа шаардлага тавьдаг боловч өнөөдрийг хүртэл миний хууль ёсны эрх ашиг сонирхолд минь ноцтой халдсаар байгаа тул А овогтой А миний нэр дээр О.М үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 1z5 талбайн байрлалын дугаартай 165.35 мк талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайн улсын бүртгэлийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхийг “Э.Ж.Б.А” ХХК*******д даалгуулах нэхэмжлэлийг маань Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.   

Хариуцагч “Э.Ж.Б.А” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компани нь иргэн А.Атай 2020 оны 05 дугаар сарын 04*******ны өдөр "Худалдааны талбай захиалгын гэрээ” байгуулж улмаар 155.35 мкв талбайг нэг мкв талбайг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр тооцож захиалахаар гэрээ байгуулсан. 10 м2 талбайг авсан талбай дээр нь үнэ төлбөргүй өгөхөөр манай компани урамшуулсан байдаг. Гэрээний төлбөр нийт 310.700.000 /гурван зуун арван сая долоон зуун мянган/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд 159.700.000 /нэг зуун есөн мянга долоон зуун/ төгрөгийг шилжүүлэх, 2016 онд үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser 150 prado маркийн автомашиныг 83.000.000 /наян гурван сая/ төгрөг, .................................... тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /1330/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 116 байр 24 тоот хаягт байршилтай 37.91 м2 талбай бүхий орон сууцыг 68.000.000 /жаран найман сая/ төгрөгөөр тооцож төлбөрт шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Үүнээс 154.000.000 /нэг зуун тавин дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гэрээ хийгдэж компанийн дансанд мөнгө орсноос 3 хоногийн дараа авсан талбайгаа буцаах хүсэлтэй байгаагаа ирж хэлсэн бөгөөд машин болон, орон сууцаа өгөхгүй гэрээнээс татгалзаж улмаар мөнгөө буцаан авахыг шаардсан тул бид гэрээг цуцалсан гэж үзэж, уг хүсэлтийг хүлээн авч шилжүүлсэн төлбөрийг буцаан олгохоор болсон юм. Иймээс гэрээний 5.7*******д зааснаар талбайг бусдад худалдан борлуулж улмаар борлуулсан төлбөр орж ирснээс хойш төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож манай компанийн зүгээс шилжүүлсэн төлбөрийг төлж улмаар гэрээг дуусгавар олгохоор шийдвэрлэж талбайг худалдан борлуулсан тул талбайг шилжүүлэх боломжгүй юм. Борлуулсан талбайн төлбөр бүрэн шилжин орж ирснээс хойш А.Аын 154.000.000 /нэг зуун тавин дөрвөн сая/ төгрөгийг буцаан төлөх болно гэжээ.  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 142/ШШ2021/00543 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 204 дүгээр зүйлийн 204.1., 205 дугаар зүйлийн 205.1.*******д заасныг тус тус баримтлан “Э.Ж.Б.А” ХХК*******д холбогдох “Орхон аймаг Баян*******Өндөр сум Бүрэнбүст баг .................................... талд баригдаж буй “О.М” үйлчилгээний төвийн 1 давхрын 1z5*******д байрлалтай 155.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргахыг даалгуулах тухай” А.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.*******д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 711 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдсан гомдолдоо:

Гүррагчаа овогтой А миний бие А.Аын нэхэмжлэлтэй хариуцагч “Э.Ж.Б.А” ХХК*******д холбогдуулан "Орхон аймаг Баян*******Өндөр сум Бүрэн бүст баг .................................... талд баригдаж буй О.М үйлчилгээний төвийн 1 давхрын 1x5*******д байрлалтай 165.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг А.Аын нэр дээр гаргахыг даатгуулах тухай” нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 142/ШШ2021/00543 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах агуулга бүхий гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир гомдлынхоо агуулга, үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Хэргийг шийдвэрлэхдээ процессын зөрчил гаргаж, эрх үүргээр тэгш хангалгүй шүүх хуралдааныг явуулсан тухайд: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг маань Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн бөгөөд шүүх хуралдаан даргалагчийн зүгээс хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх санал хүсэлт, нотлох баримт байна уу хэмээн нэхэмжлэгч талаас асуусан. Тухайн үед 2021 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 1113 дугаартай захирамжид дурдагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангагдаагүй /захирамжийн биелэлт бүрэн биелэгдээгүй/ байсан тул өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6*******д заасан үндэслэл журмын дагуу Улсын бүртгэлийн газраас хариуцагч “....................................' ХХК*******ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан хавтаст хэргийн материалд хавсаргуулах мөн шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Учир нь 2021 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 1113 дугаартай шүүгчийн захирамжид дурдагдсан нотлох баримтуудыг хариуцагч тал шүүхэд гарган өгөхдөө тухайн            компанийг төлөөлөх итгэмжлэл дээр он, сар, өдөр байхгүй, компанийн дүрэм 03 дугаар сарын ..өдрийн улсын бүртгэлийн газрын тамгатай, нотариатын тамга, тэмдэглэгээ байхгүй нотлох баримтын шаардлага хангаагүй байснаас гадна “Э.Ж.Б.А” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй байсан тул тухайн компанийн гүйцэтгэх захирал хэн болох, мөн компанийн итгэмжлэлийг хэн олгох эрхтэй зэрэг нь ойлгомжгүй тухайн хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх боломжгүй байснаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны танхимд итгэмжлэлд дурдагдсан он, сар, өдрийг нөхөн бичих талаар ярьсан аудио болон видео бичлэг байгаа талаар өмгөөлөгчийн зүгээс дахин дахин хэлсэн боловч шүүгч энэ хэрэгт хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Мөн шүүх хуралдааныг даргалагчийн зүгээс хариуцагч “Э.Ж.Б.А” ХХК*******ийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг минь хангахаас татгалзаж, өмнөх захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Мөн өмгөөлөгчийн маань шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг нь шийдвэрлэлгүй орхигдуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. /Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон аудио бичлэгт тодорхой харагдаж байгаа болно/ Энэ нь хуулийг ноцтой зөрчиж оролцогч талаас гаргасан хүсэлтийг бүрэн дүүрэн шийдэлгүй хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дундуур хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эыг шүүхийн танхимаас гарган хэрэгт хавсаргах нотлох баримтаа гараад аваад ир хэмээн шүүх хуралдааныг дэгийг ноцтой зөрчин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаднаас оруулж ирсэн баримтыг хэргийн материалд хавсаргасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” 9 дүгээр зүйлийн 9.1 “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж процессын зөрчлүүдийг удаа дараа гаргасан, эрх үүргээр тэгш хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан хэмээн гомдолтой байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаан даргалагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч над руу “Та нар итгэмжлэлээр өгсөн машинаа буцаагаад авсан л байна л дээ.., Нэхэмжлэгч тал нь гэрээгээ цуцалсан юм биш үү..., гэх зэргээр хэт нэг талыг барин шүүх хуралдааныг процессыг удаа дараа зөрчсөн. Хэргийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 04*******ний өдөр худалдааны талбайн захиалгын гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр О.М” үйлчилгээний төвийн 1 давхрын 1 а5*******л байрлалтай 165.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэг метр квадратыг 2,0 сая төгрөг буюу нийт 310.700. 000 /гурван зуун арван сая долоон зуун мянга/ төгрөгөөр худалдах худалдан авахаар тохирч, үүнээс 159.700.000 / нэг зуун тавин есөн сая долоон зуун мянга/ төгрөгийг худалдагч компанийн дансанд хийж, үлдэгдэл төлбөрт хоёр бартер оруулахаар харилцан тохиролцжээ. Үүнд: 2016 онд үйлдвэрлэсэн .................................... ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо авто машиныг 83.000.000 /наян гурван сая/ төгрөгт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороо /13330/ Энхтайвангийн өргөн чөлөө гудамж .................................... хаягт байршилтай, 00095073 дугаар гэрчилгээтэй, үл хөдлөхийн .................................... дугаартай, 37.91 м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг 68.000.000 /жаран найман / төгрөгт тооцон харилцан тохиролцсон байх ба энэ талаар талууд маргаагүй. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагч “Э.Ж.Б.А" ХХК*******д нийт 160.700. 000 / нэг зуун жаран сая/ төгрөгийг төлж, .................................... ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо авто машиныг 2020 оны 05 дугаар 11*******ний өдөр А.....................................ийн нэр дээр итгэмжлэлээр хариуцагчид шилжүүлэн өгсөн ч, гурав хоногийн дараа худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа тухайгаа хариуцагч “Э.Ж.Б.А” ХХК*******д мэдэгдэж, шилжүүлэн өгсөн .................................... ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо машинаа буцаан авсан үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан хэмээн үзсэн. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч “Э.Ж.Б.А” ХХК*******д гэрээнээс татгалзаж буйгаа илэрхийлээгүй, мэдэгдээгүй мөн гэрээнээс татгалзаагүйгээ албан ёсоор шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн бөгөөд гэрээнээс татгалзсан талаар хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Тодруулбал: Нэхэмжлэгч талын зүгээс гэрээнд заасны дагуу .................................... ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо маркийн авто машиныг 2020 оны 05 дугаар 11*******ний өдөр “Э.Ж.Б.А” ХХК*******ийн захирал А.....................................ийн нэр дээр итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн үйл баримт байдаг. Гэтэл хариуцагч талын зүгээс тухайн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод байдаг өөр хүний нэр дээр шилжүүлэн авъя, тэр болтол тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр, мөн өөрийн эзэмшилд байлгаж байхыг нэхэмжлэгч талд санал болгосон мөн гэрээнд тусгагдсан орон сууцыг мөн л хугацаа тохиролгүйгээр шилжүүлж авахаар тохиролцсон байхад нэхэмжлэгч талыг гэрээнээс татгалзсан, тухайн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч А.Аын эзэмшил, өмчлөлд байгаа тул гэрээнээсээ татгалзсан хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 04*******ний өдөр 12 дугаартай “Худалдааны талбайн захиалгын гэрээ”*******нд хоёр бартерт оролцуулахаар тохиролцсон эд хөрөнгүүдийг хугацаа заасан тохиролцоогүй бөгөөд талууд харилцан тохиролцсон үндсэн дээр хариуцагч талын нэрлэн заасан хүн хуулийн этгээдэд шилжүүлэхээр тохиролцсон байхад шүүхээс хэт нэг талыг баримталж нотлох баримтуудыг дутуу үнэлж шийдвэрээ гаргасан гэж үзэж гомдолтой байна.Бүр тодруулбал Иргэний хуулийн 204, 205, 243 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу гэрээнээс татгалзсан байна гэж үзсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэв нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан бол гэрээнээс татгалзаагүй тагт үүнийгээ нотлох үүрэг хүлээдэг бөгөөд тэрхүү үүргээ огт биелүүлээгүй, шүүхэд энэ талаар сөрөг нэхэмжлэл огт гаргаагүй ба тэр ч байтугай шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гэрээ цуцалсан эсвэл татгалзсан юм байна гэдэг шүүхийн мэтгэлцээний үеэр өөр хоорондоо зөрүүтэй тайлбаруудыг өгсөн байхад шүүх өөрийн санаачилгаараа гэрээнээс татгалзсан байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлөөгүй, төлбөрт оролцуулан өгсөн машинаа буцаан авч, гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хариуцагчид мэдэгдэж, төлбөрт өгсөн мөнгөө буцаан шаардсан байх тул нэхэмжлэгч А.Аыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэж нэхэмжлэлийн бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Нэхэмжлэгч А.А нь гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэн 154.000.000 сая төгрөгийг тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.6*******д заасны дагуу “2020 оны 05 дугаар сарын 08*******ны өдөр “Э.Ж.Б.А” ХХК*******ийн эзэмшлийн Голомт банкны 1905011759 тоот дансанд 154.000.000 төгрөгийг дансаар, 2020 оны 05 дугаар сарын 11*******ний өдөр 5.700.000 төгрөгийг бэлнээр, нийт 160.700.000 төгрөгийг “Э.Ж.Б.А” ХХК*******д төлсөн”. Тухайн худалдаа үйлчилгээний төвийн барилгын ажлыг 2020 оны 02 дугаар улиралд багтаан дуусгаж 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үед үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн тооцсон бартерын машин болон орон сууцыг хариуцагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 11*******ний өдөр “Э.Ж.Б.А ‘ ХХК*******ийн захирал А.....................................ийн нэр дээр .................................... ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо маркийн авто машиныг итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн. Гэтэл хариуцагч тал тухай итгэмжлэлээр авсан тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөлийг өөр дээр шилжүүлэн авахаас татгалзан өөр хүний нэр дээр шилжүүлэн авахаар болж нэхэмжлэгч талд тухайн тээврийн хэрэгслийн буцаан өгсөн.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний заалтад гэрээг цуцлахдаа заавал бичгээр баримт үйлдэнэ гэж заасан боловч гэрээг цуцалсан тухай албан ёсны бичгээр үйлдсэн баримт байхгүй, нэхэмжлэгч тал гэрээгээ цуцлах талаар бичгээ өгөөгүй тул хариуцагч тал би /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ/ гэрээг цуцалсан гэж ойлгоод албан ёсоор баримт үйлдүүлж аваагүй хэмээн мэдүүлсэн. Мөн хариуцагч тал гэрээгээ цуцалсан мэдүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч тал “худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудыг гаргасан тайлбар, шаардлагыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Худалдааны талбайд оролцуулан өгөхөөр тохиролцсон машин орон сууцыг хэний нэр дээр байгаа нь тодорхойгүй, хэрэгт ирүүлсэн баримтаар хэрэгт ирүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 116 дугаар байрны 24 тоот орон сууц нь 2015*******03*******30*******ны өдөр Г.Агийн нэр дээр бүртгэгдсэн бүртгэлтэй /х.х68/ байх бөгөөд А.Аын худалдах худалдан авах гэрээний төлбөрт оролцуулсан нь эрхийн зөрчилтэй гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлөөгүй, төлбөрт оролцуулан өгсөн машинаа буцаан авч, гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хариуцагчид мэдэгдэж, төлбөрт өгсөн мөнгөө буцаан шаардсан байх тул нэхэмжлэгч А.Аыг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл худалдааны талбайд оролцуулахаар тохиролцсон .................................... ОРХ улсын дугаартай Тоёота ланд крузер 150 прадо маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч А.Аын эзэмшил, өмчлөлд байсан мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороо Энхтайваны өргөн гудамж 116 дугаар байрны 24 тоот орон сууц нь /нэхэмжлэгчийн ээж Г.А/ нэр дээр байсныг хариуцагч тал мэдэж байснаас гадна тухайн авто машин болон орон сууцыг бартерт авахаар харилцан тохиролцсон талаар талууд маргаагүй байхад анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээний төлбөрт оролцуулсан нь эрхийн зөрчилтэй гэж үзсэн нь мөн л хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна.

Тиймээс хариуцагч “Э.Ж.Б.А” ХХК*******ийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу 165.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайн улсын бүртгэлийн өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөх нь зүйтэй хэмээн үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 142/ШШ2021/0054 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 “Э//з хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.А нь “Э.Ж.Б.А” ХХК*******нд холбогдуулан  Орхон аймгийн  Баян*******Өндөр сумын  Бүрэнбүст багийн  .................................... талд баригдаж буй “О.М” үйлчилгээний төвийн 1 давхарын 1z5*******д байрлалтай 155.35 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахыг даалгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгчийн ”... үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахыг даалгуулах тухай...” гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, тодорхойгүй  байхад шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл,  шаардлагыг нь тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4.*******т заасныг зөрчжээ.

 2021 оны 06 дугаар сарын 15 ны  өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............................. нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг гаргасан боловч 02680 дугаар шүүгчийн захирамжаар “... өмгөөлөгч шүүх хуралдаанд онлайнаар оролцож байгаа нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэв...” гэж шийдвэрлэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.*******т заасан шүүх хуралдаад оролцох, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.*******д заасан хэргийн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Агийн  давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Агийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.711.450  төгрөгийг  буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 142/ШШ2021/00543  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Агийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.711.450  төгрөгийг  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР