Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/шш2021/01171

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Налайх дүүрэг 8-р хороо 2-30 тоотод оршин суух овгийн г/регистрийн дугаар /,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Налайх дүүрэг 8-р хороо 2-30 тоотод оршин суух Гомбын тнарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 4-1 тоотод оршин суух гэрүүд овгийн г/регистрийн дугаар / /утас: /,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэ оршин суух овгийн д/регистрийн дугаар / /утас: /,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 3-2 тоотод оршин суух овгийн Нарнт/регистрийн дугаар / /Утас: / нарт холбогдох,

"Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 22 212 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.г, Г.т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.с, хариуцагч Э.г, Б.д, А.Нарант, хариуцагчийн өмгөөлөгч М., М., гэрч Б.б, п, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.г, Г.тнар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.г2018 онд 01 дүгээр сард Эрдэнэт үйлдвэр-ийн сувилалд амарч байхад найз А.Нарантэхнэр бид хоёр дээр ирж уулзан юм ярьж байхдаа мөнгө өсгөдөг хөрөнгө оруулалтын бизнес байна, би орсон та хоёр сургалтанд очоод суугаадах мөнгө сайн өсгөдөг гэхээр нь очиж суусан. Уг мэдээлэлд очоод сонсоход 7 хоног бүрт 133 евро авах бөгөөд 7 жилийн хугацаанд оруулсан мөнгөө 3 нугалж авна гэсэн мэдээлэл, сургалтыг Э.ггэгч эмэгтэй өгсөн. Э.гхөрөнгө оруулалт хийж элссэн хүмүүсийн интернетэд байх дансыг үзүүлж ийм их мөнгө буцааж авдаг юм гэж тайлбарласан. Энэ мэдээллийг аваад итгэж гд элсэн оръё гэж хэлээд түүний ХААН банкин дахь өөрсдийн хадгаламжнаас 22 212 000 төгрөгийг үүн дотроо 7 290 евро буюу элсэлтийн хураамж гэж тооцогдсон юм. 7 хоногийн дараа ордог гэсэн евро нь орохгүй болохоор нь утасдаж асуухад, аудитын шалгалт орсон хүлээ гэсэн. Дахиад асуухад Японоос захиа ирсэн 3 сар хүлээ гэсэн, аудитын шалгалт дуусаагүй гэсэн. Үүнээс хойш утсаа авахаа больсон. 2018 оны 03 дугаар сарын 28-нд гадаад яваад 2 сар болоод ирсэн. Нэг ч төгрөг аваагүй. Ярга ядаад би Эрдэнэтэд ирээд уулзахад 22 212 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны дотор гаргаж өгнө гэж үүрэг хүлээсэн баталгаа гаргаж өгсөн. Сүүлдээ арга ядаад цагдаад хандсан боловч 182500351 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаахаар прокурорт очиж уг хэрэг бүртгэлтийн хэргийг 2019-6 -нд прокурорын тогтоолоор хаасныг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр мэдсэн. /Прокурорын газраас/. Иймд одоо гаас 22 212 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Шаардах эрхийн үндэслэлээ 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн үүрэг хүлээн баталгааг үндэслэж байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж буй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Г.т, Г.гнар нь хариуцагчийн хариу тайлбарт нэмэлт тайлбар гаргахдаа: Г.г, Г.тбид ээжийн хамт 2018оны 01 дүгээр сарын сүүлээр Эрдэнэтийн сувилалд сувилуулж байхад 01 дүгээр сарын 21, 22-ний өдрүүдэд А.Нарантөдөр бүр ирж гадаадын хөрөнгө оруулалтын компаний тухай ярьж та хоёр очоод нэг юм үзээч танилцаач гээд ятгадаг байсан тэр болгоныг сонссоны эцэст 01 дүгээр сарын 23-ны өдөр А.Нарантсувилал дээр ирэхэд нөхөр Г.гийн хамт 2-10 орон сууцанд буюу тэдгээр хүмүүсийн сүлжээний бизнес явуулдаг байсан офисст очсон. Тэр офисст очиж анх г, днартай танилцахад Г.Гүнжалам бидэнд Япон эзэнтэй олон улсын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулбал мөнгөө ихээр өсгөх боломжтой болох талаар сургалт танилцуулга хийсэн. Ингэж танилцуулга хийх явцдаа хэрвээ өөр хөрөнгө оруулагч дагуулан ирж хөрөнгө оруулах тохиолдолд тухайн дагуулж ирсэн хүмүүс урамшууллыг тодорхой хувиар авдаг болохыг танилцуулан дундуураа мэдэгдэж байсан. Энэ үед Г.тминий бие энэ сүлжээ биш биз гэж асуухад сүлжээ бишээ та гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулж ашгаа хүртэж байгаа юм гэж мэдэгдэж байсан. Тухайн үед бидний гэр бүлийн хамтаар Г.Гүнжаламын дансруу хөрөнгө оруулалт болох 22 218 400 төгрөгийг дансанд нь орсны дараа хүмүүст тарааж бас өөрсдөө ашиг болгож авсан байдал дансны хуулгаас харагдаж байна. Жнь: дын дансруу гэхэд Шалтгаан нь: 2018оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөнгөө шилжүүлсний маргааш өдөр А.Нарантдахин сувилалд ирж гадуур дагуулан гарч ресторанд хоолонд оруулж бэлэг хүртэл авч өгч байсан нь эдгээр хүмүүс бидний шилжүүлсэн мөнгөнөөс ихээр ашиг болгон авч байсных гэж үзэж байна. Мөн А.Нарантнь 2019 оны 5 дугаар сард надад 1,0 сая төгрөг өгч байсан, Нарант, д, гнар биднийг хохиролгүй болгож өгнө хэмээн баталгаа гаргаж өгч байгаа нь эдгээр 3-н хүн бүгд энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой болохыг нотолж байна. Учир нь бидний мөнгийг шилжүүлүүлж авснаас хойш бид удаа дараа Эрдэнэт хотод очиж мөнгөө нэхэж байхад яагаад бидний нэрээр гадаадын тэр компаний дансруу шилжүүлсэн дансны хуулга баримтаа үзүүлээгүй юм бэ. Мөн бидний регистр болон хаяг утас авсан боловч тэр данс болон мөнгө орж ирсэн байдлыг хотод ирээд ч компьютер дээр нээж харж байгаагүй. Тэр өгсөн код гэх юмаар нь нээж харж чадахгүй байхад би энд харж байна мөнгө орсон гэж мэдэгдсэн боловч тэр бүхнийг огт харж байгаагүй. 01 дүгээр сарын 23-ны өдөр мөнгө шилжүүлсэн боловч гын ХААН банкны данснаас Г.т, Г.г, Ц.Юмжирдулам гэсэн нэртэй мөнгө ХХБ-ны дансруу орлого болж орсон байдал хуулганд харагдахгүй байгааг ойлгохгүй байна. Мөн биднийг евро дансгүй болохоор тусалсан гэж мэдэгдэж байгаа боловч өөрсдөд нь ямарч ашиггүй хирнээ хүмүүсийн толгой тархийг эргүүлэн байж мөнгө авч оффис түрээслэн байж гадны дансруу мөнгө шилжүүлэх ажил яах гэж хийдэг байсан шалтгааныг олж харахгүй байна. гын ХХБ олон улсын картны дансны хуулгыг харахад 01 дүгээр сарын 23-нд бидний мөнгөө шилжүүлсэн хугацаанаас хойш бусад хүмүүсийн мөнгийг еврогоор шилжүүлсэн нь харагдаж байгаа боловч Г.т, Г.г, Ц.Юмжирдулам нэрээр мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байгаа тул бидний мөнгийг шилжүүлээгүй гэж үзэж байна. Иймд г, Нарант, днар бидэнд 2018 оны 8 дугаар сард хохиролгүй болгоно гэж баталгаа гаргаж өгсөнийхөө дагуу бидний хохиролыг барагдуулж өгөхийг хүсч байна.

Хариуцагч Э.гшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Оюут баг 2-10-р байрны баруун талын хойд буланд One coin эзэмшигч нартай хамтдаа сууж One coin мэдээлэл сургалтыг явуулдаг байсан. Нэг өдөр Улаанбаатар хотоос Д.Гэрэлт-Од ирэн One coin сургалт хийнэ гээд маргааш өглөө 10 цагт 2017 оны 11 сарын дунд үеэр яг өдрийг нь сайн санахгүй байна. One coin-ий сургалт хийсэн тэнд 20 гаруй хүн суусан. Та нар богино хугацааны олон улсад хөрөнгө оруулалт хийдэг компани байна. Сонирхвол сууж болно гэсэн. Ингээд тэнд байсан бүх хүн суусан. Эцэст нь өчнөөн олон дахин тайлбар хийж байгаад зарим нь ойлголоо орно гэж байсан. Ингээд би ч хүртэл сууж сонссон. Тэр үед бүгдэд нь та нар шийдвэрээ өөрсдөө гаргана. Хэн ч хэнийг ч ор гэж албадахгүй гэж байсан. Ингээд Iseiko.JP олон улсын компани нь 7 хоног бүр хүү өгдөг та хөрөнгө оруулалтаа хийхийг хүсвэл 90, 270, 810, 2430, 7920 гэх мэтийн багцаар сонгож хийнэ гээд бүртгэлийг хийж эхэлсэн. Iseiko.JP-д ороход заавал мөнгөө евро дансанд хийж картанд орсон еврогоо advshcash-р дамжуулж Iseiko-д хийсэн өөрийн нэрийн дансанд хийлгэдэг. Евро дансны карт 7-14 хоногт гардаг гэсэн. Тэнд байсан 20 гаран хүмүүсээс 2 евро карттай хүн байсан. Нэг нь миний данс, нөгөө нь Б.дбайсан. Эхлээд надаас дансаа хэрэглүүлчих гээд гуйхаар нь би чадахгүй гэсэн. Тэгээд бид 2-ыг гуйгаад эцэст нь дансаараа хийлгэсэн. Энэ үед One coin эзэмшигч А.Нарантэгч Гэрэлт-Одын хичээлд суугаад өөрөө зүгээр юм байна гээд орсон. Хэд хоногийн дараа Улаанбаатар хотоос миний хуурай дүү ирсэн гээд тгэдэг хүнийг танилцуулсан. Би яг Гэрэлт-Одын ярьсныг яриад өгсөн гэтэл Нарантэгч чи Iseiko-гийн дансаа харуулаач гэж хэлсэн. Тэр үед би хүний дансыг хүнд хамаагүй харуулахгүй, та өөрийнхөө дансыг харуул гэж хэлсэн. Г.ттэгээд өөрийнхөө асуух юмыг асуугаад гарсан. Г.торох болсон Хаан банкны дансаа өгчих гэсэн. ХХБ-ны еврогийн данс руу хийчих гэж хэлсэн чинь үгүй ээ Хаан банкны дансаа өгчих гэсэн. Ингээд Г.тгийн өгсөн мөнгийг Iseiko-гийн данс руу тавьж өгсөн. Би энэ хүний мөнгийг өөрийнх нь хүссэнээр Iseikо-д хөрөнгө оруулалтыг нь тавьж өгсөн. Ингэж явсаар Прокуророос энэ хэргийг хянаж байгаа гэж ярьсан. Хүний мөнгийг хувьдаа хэрэглээгүй тул прокурор хянаад хэрэгсэхгүй болгосон. т, гхоёр цагдаад өгсөн байсан. Ингээд дэгч бид хоёр ярилцаад Iseiko-г шүүхэд өгнө гэж шийдсэн. Олон улсад өмгөөлөл хийх эрхтэй өмгөөлөгч авч 500, 500 доллараар хүн тус бүр дээр хийж байгаад өмгөөлөл хийлгэсэн. Олон сар хүлээж хариу авч, буцааж бичсээр бид 2 баримт ХХБ-руу очоод энэнд гадаад худалдаа эрхэлсэн ажилтанд өмгөөлөгч нар утас, хаягаа өгүүлсэн. т, Нарантнар өөрсдийн мөнгө Iseiko-гийн дансанд орсныг хараад за баярлалаа, 7 хоногийн дараа мөнгө орох нь байна гэж хэлээд гарсан. Тухайн үед 11, 12 дугаар сард орсон хүмүүс 7 хоноод мөнгөө аваад явж байсан. Би Iseiko-д ор гэж хүмүүс дуудаагүй. Өөрсдөө Гэрэлт-Одын сургалтанд суугаад шийдвэр гаргаж байсан. Сүүлдээ 7 хоногт ордог мөнгө орохгүй, Iseiko-д Аудитын шалгалт орсон гэж бичиг гараад сайтууд руу орохгүй байсан. Хүмүүс болон би их бухимдаж байсан. Сүүлдээ сайт нь орохгүй болсон. Чиний дансанд мөнгөө хийсэн, мөнгө өг гээд Цагдаад өгсөн. Цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны байцаагч Мөнхтулга гэдэг хүн дээр хэрэг үүсгэгдэж олон сараар шалгагдсан. Ингээд өмгөөлөгч нар өмгөөллөө хийж дууссан. Худалдаа хөгжлийн банкнаас очиж хариугаа аваарай гэсэн. Худалдаа хөгжлийн банк руу очиж уулзах гэж Эрдэнэтээс 6 удаа явсан, нэг удаа 27 хоног хариугаа хүлээж байсан. Энэ мэтээр Iseiko.JP гэх луйварын компанид би ч гэсэн хохирсон. Миний ч гэсэн мөнгө Iseiko.JP-д байгаа. Би ттай адилхан хохирогч. Би хүмүүст данс болон евро картаа ашиглуулсан болохоос хүмүүсийн мөнгийг хувьдаа хэрэглээгүйг минь шалгаж шүүн тунгааж үнэн учир байдлыг минь олж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.гшүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Э.гминий бие г, тнарыг хариуцагчаар татсан учир нотлох баримтуудтайгаар үнэн зөвөөр шүүхэд тайлбарлан мэдүүлж байна. Иргэн т2018.01.23-нд өөрийнхөө хүсэлтээр iseiko.jp олон улсын хөрөнгө оруулалтын компанид мөнгөө хийж өсгөх болоод, тэр үед уг компани нь олон улсын карт болох еврогоор мөнгөө хийдэг байсан учир тд тухайн үед Худалдаа хөгжлийн банкны еврогийн данс болон карт байхгүй байсан учир тгийн танил эгч болох А.Нарантнь намайг таньдаг байсан учир евро дансаа хэрэглүүлээч гэж гуйхад нь би А.Нарантг таньдаг байсан учир зөвшөөрсөн. Евро карт захиалвал хугацаа орно бас iseiko.jp-д хөрөнгө оруулалтаа хурдан хийж ашиг хүртэх сонирхолтой байна гэж байсан. Ингээд евро дансаа өгье гэтэл Хаан банкны дансаа өгчих гээд би Хаан банкны өөрийн данс 5079033187 өгсөн. Ингээд тэр 2 гарч яваад миний данс руу 22 212 480 төгрөгийг хийсэн. тгийн мөнгийг би өөрийнх хүсэлтээр iseiko.jp компаний данс руу өөрийн олон улсад гүйлгээ хийдэг 407267839-EUR данснаас iseiko.jp данс руу хийхэд олон улсын интернет банк болох www.advash.com дамжуулан iseiko.jp компанируу тгийн өөрийн хөрөнгө оруулалтыг хийж өгсөн байдаг. Энэ гүйлгээ нь гминий Худалдаа хөгжлийн банкны хуулгаар www.advash.com гарсан нь баталгаажиж харагддаг. iseiko.jp компанид хувь хүн хүсвэл сайн дурын үндсэн дээр өөрөө зөвшөөрөн мөнгөө хийж 7 хоног бүр хийсэн мөнгөний ашигийг iseiko.jp компани өгнө гэдэг тайлбартай танилцуулгыг мөнгөө хийх гэж байгаа хүн бүр уншиж танилцаад гэрээг нь хүлээн зөвшөөрвөл евро мөнгөө байршуулдаг байсан. Олон улсын виза карт ашиглаж гүйлгээ хийнэ гэсэн нөхцөл iseiko.jp компани хөрөнгө оруулагчидадаа тавьж байсан. тгийн мөнгө тоо ёсоороо iseiko.jp компаний дансанд орсон. тд хэлж өөрт харуулаад та өөрийн ID код болон нууц үгээ ав. Таны данс руу хэн ч орох ёсгүй та өөрөө л ордог нууц үг байдаг бичиж аваарай гээд өөрт нь хэлсэн. Өөрөө дансаа нууц үгээ бичиж аваад 7 хоног бүр ашиг хүртэх юм байна. За баярлалаа iseiko.jp орох хаяг бүх юмаа авлаа гээд явсан. Үүнээс хойш iseiko.jp 2 сарын сүүл хавьцаа компанид доголдол гарч хүмүүсийн 7 хоног бүрийн ашиг байхгүй сайт нь тодорхой мэдээлэлгүй нээгдэж байгаад Санхүүгийн шалгалтанд орсон тул түр хугацаагаар ажиллахгүй болсон, 2018 оны дунд үеэр аудитын шалгалтанд орж байгаа тул түр хугацаанд хүлээнэ үү гэсэн мэдэгдэл дансанд ирсэн. Түүнээс хойш данс буюу iseiko.jp сайт бүр хаагдсан гэжээ.

Хариуцагч Б.дшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.днь Г.гболон Г.тнарыг огт танихгүй. 2018 оны 01 сард өөрсдөө ирж Iseiko.JP-д бүртгэл хийлгээд өгөөч гэсэн. Хөрөнгө оруулалтын мөнгөө тушаасан уу гэхэд тгэх эмэгтэй 3 хүний мөнгө тушаасан баримт үзүүлсэн. Сайн дурын үндсэн дээр хөрөнгө оруулалт хийж байгаа биз дээ гэхэд тмэдээж гэж хариулсан болохоор нь бүгдийнх нь хөрөнгө оруулалтын бүртгэлийг нь хийж өгсөн. Баярлалаа гэж хэлээд л гарсан. Г.тнэвтрэх нэр, нууц үгээ тэмдэглэж авсан. Ингээд хөрөнгө оруулалт хийгдээд явж байтал хэсэг хугацааны дараа Iseiko.JP компани биднээс хамаарахгүй шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон. Нэхэмжлэгч нар энэ тухай мэдэж байгаа, адилхан бие даасан хөрөнгө оруулагч нар атлаа эрсдэлээ бидэнд хүлээлгэж, өөрсдөө оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөө надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй. Би түүний мөнгийг өөртөө аваагүй, хэрэглээгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Нарантшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 01 сард Улаанбаатар хотоос т, гнар сувилалд амрахаар ирсэн байна гээд би эргээд очсон. Уулзаагүй удсан болохоор ойр зуурын юм ярьж байгаад Iseiko.JP гээд хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулсан гэж хэлсэн. Намайг сайн мэдэхгүй болохоор оффист очиж сонсохоор болоод бид хамт очиж сонссон. Тэнд байсан г, днараас Iseiko.JP-г асуусан. төөрөө сайн харж байгаад оръё гэж хэлээд данс руу мөнгө хийдэг талаар асуусан. Iseiko.JP-д ороход олон улсын виза карт евро данстай байж гүйлгээ хийдэг. Тэр үед тд евро данс байхгүй байсан учир би гаас дансаа хэрэглүүлээч гэж гуйгаад тд дансыг нь авч өгөөд мөнгөө хийсэн. Олон улсын карт нээлгэж евро карт захиалахад 14 хоног шаардлагатай байдаг тул бэлэн карттай хүнээс гуйж данс руу нь мөнгө хийж ирээд т, даар бүртгэлээ хийлгэж сайн заалгаад нууц код, өөрийн дансаар орох үйлдлийг бичиж аваад явсан. Би тухайн үед хамт байсан. Үүнээс хойш биднээс шалтгаалахгүйгээр компани үйл ажиллагаа доголдож данс руу мөнгө орохгүй байсан. Би бас хөрөнгө оруулаад мөнгөө алдсан хохирогч. тг бидний бус компани асуудлаас болж хохирсонд хүнийхээ хувьд эмзэглэж явдаг. Олон улсын гар бөмбөгийн тэмцээн болох гээд виз гаргуулах гэхэд дансандаа 3 сая төгрөг байх хэрэгтэй гэхээр нь би тэтгэврийн зээл аваад 3 сая өгч байсан. Тэр үел манай нөхөр хорт хавдартай Улаанбаатар хотод эмчлүүлж байсан. Хэсэг хугацааны дараа надад 2 сая төгрөг буцааж өгсөн. Үлдэгдэл 1 сая төгрөг буцааж өгөөгүй. Нөхрийн бие муу учраас 1 сая төгрөгийг өгчих байх гэж бодож явдаг. Одоо хүртэл надад өгөөгүй байна гэжээ.

Хариуцагч Э.г, Б.д, А.Нарантнар нэмэлт тайлбар гаргахдаа: Г.г, Г.тнарын нэхэмжлэлтэй 22 212 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Э.г, Б.д, А.Нарантнар бид хариуцагчаар оролцож байна. Энэхүү хэрэгт нэхэмжлэгч нь биднийг тэдний мөнгийг өөртөө авч хэрэглэж улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр нэхэмжлэл гаргадаг. Бидний хувьд нэхэмжлэгчийн мөнгийг хувьдаа авч хэрэглэсэн зүйл байхгүй. Харин тэдний өөрсдийнх нь хүсэлт, зааврын дагуу Олон улсын хөрөнгө оруулалтын компани болох Айсико-д хөрөнгө оруулалт хийж ашиг олох гэсэн хүсэл зоригт нь нийцүүлэн тэдний гуйлтын дагуу бүртгэл хийхэд нь тусалсан. Ийнхүү туслахдаа Э.Гүнжалам нь еврогийн данстай байсан ба энэхүү еврогийн дансыг ашиглан бүртгүүлж хөрөнгө оруулалтаа хийсэн. Бидний хувьд өөрсдийн гэсэн тус тус бизнестэй юм. Нэхэмжлэгч нар нь бидний 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөнгөгүй болоод тэднийг мөнгө хуурч авч өөрсдийнхөө хувийн хэрэгцээнд ашигласан мэтээр нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа хэлдэг. Бид тухайн үед буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тэдэнд еврогийн дансаа ашиглуулж нэхэмжлэгч нарын гуйлтын дагуу тэдний хүссэн хөрөнгө оруулалтын компанид нь тухайн мөнгийг нь евро болгон шилжүүлсэн гэдгээ хэрэгт нотолсон байгаа болно. Мөн хариуцагч бидний хувьд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны үед тэдний мөнгийг хувьдаа авч ашиглах хэрэгцээ шаардлага байгаагүй гэдгээ нотлох зорилгоор дараах нотлох баримтуудыг гарган өгч байх тул хэрэгт хавсаргаж өгөхийг хүсье гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.г, Г.тнар нь Э.г, Б.д, А.Нарантнарт холбогдогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 22 212 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анх шүүхэд Г.гнь Э.гыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.тхамтран нэхэмжлэгчээр орж ирсэн бөгөөд, мөн нэхэмжлэгч нар нь Б.д, А.Нарантнарыг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээж авсан.

Нэхэмжлэгч Г.т, Г.гнар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Э.г, Б.д, А.Нарантнар 2018 оны 01 дүгээр сард Iseiko.jp нэртэй хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулахаар мөнгө авсан боловч хариуцагч нар мөнгө хийсэн үеэс хойш хүмүүсд миний мөнгийг тарааж, өөрсдөө ашиг хүртэж байсан нь дансны хуулгаар харагддаг. Би, сүлжээ биш биз дээ гэж хэлэхэд сүлжээ биш гадаадын хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулж байгаа гэж хэлж байсан. Биднийг хохиролгүй болгож өгнө хэмээн баталгаа гаргаж өгсөн. Мөн бидний мөнгийг гадаадын компанид шилжүүлсэн гэж хэлдэг боловч тэр компанид шилжүүлсэн дансны хуулгыг огт үзүүлдэггүй... гэж тайлбарладаг.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлдээ: ...Iseiko.jp компанид хөрөнгө оруулахад олон улсын виза карт, евро данстай байж гүйлгээг хийдэг. Тэр үед евро данс нээлгэхэд 14 хоногийн хугацаа ордог байсан учраас Э.гын дансаар дамжуулж Г.т, Г.гнар нь Iseiko.jp компанид хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгч нарын мөнгийг хувьдаа аваад ашигласан зүйл огт байхгүй. Iseiko.jp компаниас шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон. Бид нар хүртэл мөнгөө хийгээд одоог хүртэл авч чадаагүй хохирогч нар... гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Г.т, Г.гнар нь А.Нарантгаас гадаадын, мөнгө өсгөдөг компани байна, би түүнд орсон, 7 хоног бүр ашиг авдаг гэсэн мэдээллийг сонсоод 2-ын 10 дугаар байранд байрлах Э.г, Б.днарын ажлын байранд очиж Iseiko.jp компанийн хөрөнгө оруулалтын мэдээллийг Э.гаас сонссон гэдэгтэй маргаагүй.

Ингээд Iseiko.jp компанид хөрөнгө оруулалт хийхээр болж хадгаламжид байсан 22 212 000 төгрөгөө аваад хөрөнгө оруулалт хийх болтол евро данс шаардлагатай байсан байх ба өөрсдөө еврогийн данс нээлгэвэл 14 хоногийн хугацаа орох байсан тул бэлэн еврогийн данстай байсан Э.гын дансаар тус Iseiko.jp компанид хөрөнгө оруулалт хийсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.т, Г.гнар нь өөрсдийн хүсэл сонирхлоор Iseiko.jp компанид хөрөнгө оруулалт хийхээр болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч уг мөнгийг хариуцагч нар тус компани руу шилжүүлсэн гэдэгт эргэлзэж буйгаа нэхэмжлэл болон өөрсдийн тайлбартаа хэлдэг.

Г.т, Г.гнар нь Э.г, Б.днарт холбогдуулан Орхон аймгийн Цагдаагийн газарт хоёр удаа гомдол гаргасныг тус цагдаагийн газраас шалгаж, хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр 2020-05-22-ны өдрийн 169 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын тогтоолоор, 2021-03-01-ний өдөр Орхон аймгийн Прокурорын газрын 49 дугаартай тогтоолоор тус тус хаасан байна.

Нэхэмжлэгч Г.гнь 2018-11-15-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө: ...бидэнд интертнет данс нээсэн гээд код өгсөн, кодоор нь орохоор тус бүр 133 евро орсон харагддаг, авч болдоггүй дахин ороогүй... гэжээ.

Эрүүгийн хэргийг шалгах явцад Монгол банкны Орхон аймаг дахь хэлтсийн хянан шалгагч Т.Нямдорж гэрчээр мэдүүлэхдээ: ...49097852560040012К.Б:Р10-Puchase Cauri*advcash.com 45031 *****38562 дугаарын данс бол гадаад гуйвуулга мөн байна. Гэхдээ аль улсын ямар байгууллагын данс болохыг тогтоох боломжгүй. Ямар ч байсан дотоод гүйлгээ биш гадаад мөнгөн гуйвуулга буюу гадаад гуйвуулган сүлжээ ашигласан гүйлгээ гэж ойлгож болно...,

Гэрч Д.Гэрэлт-Од:... Над руу Эрдэнэт хотоос Iseiko.jp компаний сургалтаас гадна крипто валютын тухай мэдээлэл өгөөч гэдэг хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу мэдээлэл өгсөн. ...Хөрөнгө оруулалт хийхийн тулд хувь хүн өөрөө заавал бие даасан шийдвэрийг гаргана. Ямар учиртай бизнес вэ гэдгийг мэдээлэл авна. Өөрийн мэдээллийн дагуу /утасны дугаар, имэйл хаяг, гадаад паспортын хуулбар/ данс нээдэг. Хөрөнгө оруулалт хийх үнийн дүн, багцын санал байдаг. Хамгийн гол нь зах зээл дээр маш анхаарах ёстой зүйл байдаг. Дансаа нээлгэнэ, хөрөнгө оруулалтын багцыг сонгоно /эрсдэлд өртүүлж болох хөрөнгө/, хөрөнгө оруулалтаа дансандаа байршуулна, хөрөнгө оруулалтаа байршуулаад цаана компани сонгосон багцыг идэвхжүүлнэ. Долоо хоногоор ногдол ашиг орж ирнэ. Advanced cash талбар дээр байдаг данс руу мөнгө хувиарлагдаад, хувиарлагдахдаа тухайн хүний утасны дугаар юм уу, дансны дугаараар гүйлгээний утга бичигдээд, өөрийн нээсэн хөрөнгө оруулалтын данс байгаа, тэр дээр нь хөрөнгө оруулалт идэвхждэг. Хөрөнгө оруулалтын талбар дээр хоёр хүн тохиролцоод мөнгөө шилжүүлэхийг сайт нь зөвшөөрдөг. Бэлэн мөнгө өгч авах нь хоёр хүний асуудал. Өөрийнхөө мөнгийг өөр хүн рүү, хоёр хүн хоорондоо тохиролцоод шилжүүлж болдог. Iseiko.jp компаний үйл ажиллагаа 2018 оны 03 сарын сүүлээр үйл ажиллагаа зогссон. Үйл ажиллагаа зогсоно гэдгийг хэн ч мэдээгүй. н.д, н.гнар ч мэдээгүй байсан. 03 дугаар сарын сүүлээр ногдол ашиг хувиарлах нь зогсоод, компани руу маш их хүсэлт явуулсан. Үйл ажиллагаа зогссоныг хүн бүр мэднэ. Гэхдээ үүнд тайлбар өгье. Хэрвээ тэр компани бид үйл ажиллагаа зогсоолоо гэсэн мэдэгдэл өгсөн бол бид мэдэх байсан. Бид компаний үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гээд харж байтал 03 дугаар сарын сүүлээр компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахаа болиод ирэнгүүт хөрөнгө оруулсан хүн бүрийн дансанд байгаа ногдол ашгийн хувиарлалт нь зогсоод ирэхээр нь мэдсэн...,

Гэрч Г.Мэндбаяр: ...д, гхоёрын таних хүмүүст сургалт орсон. Тэр хоёр ямар хүмүүс яаж урьсаныг мэдэхгүй. Гэхдээ сургалтад хүмүүс байсан. Уг хөрөнгө оруулалтад хүн орохоор болвол 10, 90, 200, 2,000 евро гээд янз бүрийн сонголт байсан. Хөрөнгө оруулалтанд хүнийг хүчээр оруулах боломжгүй, хүчээр хөрөнгө оруулалтыг хийлгэж болохгүй... гэсэн мэдүүлгүүд өгчээ.

Г.г, Г.тнар нь хариуцагч нарыг өөрсдийнх нь шилжүүлсэн гэх мөнгийг Iseiko.jp компаний дансанд шилжүүлсэн гэдэгт эргэлзээтэй байгаа гэдэг бөгөөд тухайн үед евро олдохгүй, ховор байсан тул Э.гнь өөрийн Хаан банкны 5079033187 дугаартай харилцах данснаасаа 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Г.г, Г.тнарын шилжүүлсэн 22 212 480 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Болдбаатарын Атарболдын Хаан банкны 5037458622 дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн, уг мөнгийг Г.Мэндсайхан еврод шилжүүлэн буцааж Э.гын ХХБ-ны 407267839 дугаартай дансанд 3250 еврог Батболд, Отгоо гэсэн утгатайгаар, Б.дын ХХБ-ны 407267836 дугаартай дансанд 3250 еврог Батболд, Роза Нуртаева ХХБ-ны 407267889 дугаартай дансанд 3250 еврог Батболд Гүнжээс гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн, Э.гнь тухайн еврог 49097852560040012К.Б:Р10-Puchase Cauri*advcash.com 45031 *****38562 дугаарын дансанд гадаад гуйвуулгаар шилжүүлсэн болох нь хариуцагч Э.г, Б.днарын тайлбар, дансны хуулгуудаар тус тус нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбарууд, гэрчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.г, Г.тнар нь өөрсдийн хүсэл сонирхлын дагуу Iseiko.jp компанид өөрийн хөрөнгөө өсгөх, ашиг олох зорилгоор 22 212 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Э.гын дансаар дамжуулан хийж, бүртгэлийг Б.даар хийлгэсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Нэхэмжлэгч нар Iseiko.jp компанид хөрөнгө оруулалт хийхийн тулд эхлээд мэдээлэл авсан, үүний дараа өөрсдөө шийдвэрээ гаргасан бөгөөд харин мөнгө шилжүүлэх, бүртгэл хийх тал дээр нь Э.г, Б.днар туслалцаа үзүүлсэн гэж үзэхээр байх ба тухайн хөрөнгө оруулагчид мэйл хаяг нээн, түүн рүү нэвтрэх кодыг өгсөн, өгсөн кодын дагуу нэхэмжлэгч нар тухайн компаний сайтад нэвтэрч хэдэн төгрөгийн ашиг олсноо харж байсан болох нь Цагдаагийн газарт гаргасан Г.гийн өргөдлөөс харагдаж байна.

Э.гнь нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 22 212 000 төгрөгийг тухай бүрд нь шилжүүлж евро болгон Худалдаа хөгжлийн банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн, өөрөө авч ашиглаагүй болох нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх тул эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан байна.

Нэхэмжлэгч нар нь 22 212 000 төгрөгийг Э.гын дансанд шилжүүлсэн гэдэгтэй талууд маргадаггүй, хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Харин хариуцагч Б.днь нэхэмжлэгч нарын гуйсны дагуу Iseiko.jp компанид тэднийг бүртгүүлсэн байна. Мөн хариуцагч А.Нарантнь нэхэмжлэгч нарт мөнгөө өсгөх боломжтой хөрөнгө оруулалтын бизнес байна гэсэн мэдээллийг өгсөн байна. Эцсийн шийдвэрийг нэхэмжлэгч нар өөрсдөө гаргажээ.

Хариуцагч Б.д, А.Нарантнар нь нэхэмжлэгч нарын мөнгийг өөрийнхөө дансанд шилжүүлж аваагүй, мөнгийг хувьдаа ашигласан болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ: ...хариуцагч нар нь үүрэг хүлээсэн баталгаа гаргаж өгсөн..., үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн... гэжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2.-т үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэжээ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд гурван нөхцөл бүрдсэн байх шаардлагатай: 1. Эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх. Эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх, эсхүл эд хөрөнгийх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх.

2. Эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх. Хохирч буй талын эд хөрөнгө түүнээс тодорхой хэсэг нь гарснаар, эсхүл олох байсан орлого ороогүйгээс багасдаг бол эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байдаг боловч ийнхүү нэмэгдсэн хэсгийн хэмжээ нөгөө талын эд хөрөнгө багассан хэмжээтэй тэнцүү байх шаардлагагүй юм.

3. Эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх. Эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон тохиолдолд ч мөн энэ нөхцөл хамаарна.

Хэдийгээр Э.гнь нэхэмжлэгч нарын 22 212 000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан ч уг мөнгийг өөртөө авч ашиглаагүй, нэхэмжлэгч нарын хүссэний дагуу Iseiko.jp компанид шилжүүлсэн байх тул хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байх ба, дээрх гурван нөхцөл бүрдээгүй байна.

Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт Баталгаа гэх бичгийг хийж өгсөн нь тэдний хооронд ямар нэгэн эрх, үүргийн харилцаа үүссэн гэж үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч нар 22 212 000 төгрөгийг өөрсдийн хүсэл сонирхлын дагуу гадаадын компанид хөрөнгө оруулахаар Э.гын дансанд шилжүүлсэн, уг мөнгө Iseiko.jp компанид шилжин орж, нэхэмжлэгч нар өөрсдийн нээсэн мейл хаяг, кодоор уг сайтад нэвтэрч ашиг орсон болохоо харж үзсэн байдлууд тогтоогдсон.

Тиймээс нэгэнт нэхэмжлэгч нар ашиг олох, мөнгөө өсгөх зорилгоор гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогдож байх тул Баталгаа гэх бичгийг үндэслэн хариуцагч нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 22 212 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Э.г, Б.д, А.Нарантнараас 22 212 000 төгрөг гаргуулах Г.г, Г.тнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар гаргасан тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШЗ2020/05599 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар энэ хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг дурьдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 010 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Э.г, Б.д, А.Нарантнарт холбогдох 22 212 000 төграг гаргуулах тухай Г.г, Г.тнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 269 010 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШЗ2020/05599 дугаартай шүүгчийн захирамж нь энэ хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг заасугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА