Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 15

 

Г............., Г............. нарын нэхэмжлэлтэй,

Э............., Б............., А......................... нарт

холбогдох  иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/01171 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г............., Г............. нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э............., Б............., А......................... нарт холбогдох, 

 

 “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22.212.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г............., Г............., тэдгээрийн өмгөөлөгч О.Сарантуул нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Э............., Б............., А........................., хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г............., Г............. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г............. 2018 онд 01 дүгээр сард Эрдэнэт үйлдвэрийн сувилалд амарч байхад найз А......................... эхнэр бид хоёр дээр ирж уулзан юм ярьж байхдаа мөнгө өсгөдөг хөрөнгө оруулалтын бизнес байна, би орсон та хоёр сургалтанд очоод суугаадах мөнгө сайн өсгөдөг гэхээр нь очиж суусан. Уг мэдээлэлд очоод сонсоход 7 хоног бүрт 133 евро авах бөгөөд 7 жилийн хугацаанд оруулсан мөнгөө 3 нугалж авна гэсэн мэдээлэл, сургалтыг Э............. гэгч эмэгтэй өгсөн. Э............. хөрөнгө оруулалт хийж элссэн хүмүүсийн интернэтэд байх дансыг үзүүлж ийм их мөнгө буцааж авдаг юм гэж тайлбарласан. Энэ мэдээллийг аваад итгэж ............д элсэн оръё гэж хэлээд түүний Хаан банкин дахь өөрсдийн хадгаламжаас 22.212.000 төгрөгийг үүн дотроо 7290 евро буюу элсэлтийн хураамж гэж тооцогдсон юм. 7 хоногийн дараа ордог гэсэн евро нь орохгүй болохоор нь утасдаж асуухад, аудитын шалгалт орсон хүлээ гэсэн. Дахиад асуухад Японоос захиа ирсэн 3 сар хүлээ гэсэн, аудитын шалгалт дуусаагүй гэсэн. Үүнээс хойш утсаа авахаа больсон. 2018 оны 03 дугаар сарын 28-нд гадаад яваад 2 сар болоод ирсэн. Нэг ч төгрөг аваагүй. Ярга ядаад би Эрдэнэтэд ирээд уулзахад 22.212.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны дотор гаргаж өгнө гэж үүрэг хүлээсэн баталгаа гаргаж өгсөн. Сүүлдээ арга ядаад цагдаад хандсан боловч 182500351 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаахаар прокурорт очиж уг хэрэг бүртгэлтийн хэргийг 2019-6 -нд прокурорын тогтоолоор хаасныг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр мэдсэн. /Прокурорын газраас/. Иймд одоо ............аас 22.212.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Шаардах эрхийн үндэслэлээ 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн үүрэг хүлээн баталгааг үндэслэж байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж буй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Г............., Г............. нар нь хариуцагчийн хариу тайлбарт нэмэлт тайлбар гаргахдаа:

Г............., Г............. бид ээжийн хамт 2018оны 01 дүгээр сарын сүүлээр Эрдэнэтийн сувилалд сувилуулж байхад 01 дүгээр сарын 21, 22-ний өдрүүдэд А......................... өдөр бүр ирж гадаадын хөрөнгө оруулалтын компанийн тухай ярьж та хоёр очоод нэг юм үзээч танилцаач гээд ятгадаг байсан тэр болгоныг сонссоны эцэст 01 дүгээр сарын 23-ны өдөр А......................... сувилал дээр ирэхэд нөхөр Г.............ийн хамт 2-10 орон сууцанд буюу тэдгээр хүмүүсийн сүлжээний бизнес явуулдаг байсан оффист очсон. Тэр оффист очиж анх ............, ............ нартай танилцахад Г.Гүнжалам бидэнд Япон эзэнтэй олон улсын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулбал мөнгөө ихээр өсгөх боломжтой болох талаар сургалт танилцуулга хийсэн. Ингэж танилцуулга хийх явцдаа хэрвээ өөр хөрөнгө оруулагч дагуулан ирж хөрөнгө оруулах тохиолдолд тухайн дагуулж ирсэн хүмүүс урамшууллыг тодорхой хувиар авдаг болохыг танилцуулан дундуураа мэдэгдэж байсан. Энэ үед Г............. миний бие энэ сүлжээ биш биз гэж асуухад сүлжээ бишээ та гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулж ашгаа хүртэж байгаа юм гэж мэдэгдэж байсан. Тухайн үед бидний гэр бүлийн хамтаар Г.Гүнжаламын данс руу хөрөнгө оруулалт болох 22 218 400 төгрөгийг дансанд нь орсны дараа хүмүүст тарааж бас өөрсдөө ашиг болгож авсан байдал дансны хуулгаас харагдаж байна. Жишээ нь: ............ын данс руу гэхэд Шалтгаан нь: 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөнгөө шилжүүлсний маргааш өдөр А......................... дахин сувилалд ирж гадуур дагуулан гарч ресторанд хоолонд оруулж бэлэг хүртэл авч өгч байсан нь эдгээр хүмүүс бидний шилжүүлсэн мөнгөнөөс ихээр ашиг болгон авч байсных гэж үзэж байна. Мөн А......................... нь 2019 оны 5 дугаар сард надад 1,0 сая төгрөг өгч байсан, ........................, ............, ............ нар биднийг хохиролгүй болгож өгнө хэмээн баталгаа гаргаж өгч байгаа нь эдгээр 3-н хүн бүгд энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой болохыг нотолж байна. Учир нь бидний мөнгийг шилжүүлүүлж авснаас хойш бид удаа дараа Эрдэнэт хотод очиж мөнгөө нэхэж байхад яагаад бидний нэрээр гадаадын тэр компанийн данс руу шилжүүлсэн дансны хуулга баримтаа үзүүлээгүй юм бэ. Мөн бидний регистр болон хаяг утас авсан боловч тэр данс болон мөнгө орж ирсэн байдлыг хотод ирээд ч компьютер дээр нээж харж байгаагүй. Тэр өгсөн код гэх юмаар нь нээж харж чадахгүй байхад би энд харж байна мөнгө орсон гэж мэдэгдсэн боловч тэр бүхнийг огт харж байгаагүй. 01 дүгээр сарын 23-ны өдөр мөнгө шилжүүлсэн боловч ............ын ХААН банкны данснаас Г............., Г............., Ц.Юмжирдулам гэсэн нэртэй мөнгө ХХБ-ны данс руу орлого болж орсон байдал хуулганд харагдахгүй байгааг ойлгохгүй байна. Мөн биднийг евро дансгүй болохоор тусалсан гэж мэдэгдэж байгаа боловч өөрсдөд нь ямар ч ашиггүй хэрнээ хүмүүсийн толгой тархийг эргүүлэн байж мөнгө авч оффис түрээслэн байж гадны данс руу мөнгө шилжүүлэх ажил яах гэж хийдэг байсан шалтгааныг олж харахгүй байна. ............ын ХХБ олон улсын картын дансны хуулгыг харахад 01 дүгээр сарын 23-нд бидний мөнгөө шилжүүлсэн хугацаанаас хойш бусад хүмүүсийн мөнгийг еврогоор шилжүүлсэн нь харагдаж байгаа боловч Г............., Г............., Ц.Юмжирдулам нэрээр мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байгаа тул бидний мөнгийг шилжүүлээгүй гэж үзэж байна. Иймд ............, ........................, ............ нар бидэнд 2018 оны 8 дугаар сард хохиролгүй болгоно гэж баталгаа гаргаж өгснийхөө дагуу бидний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна.

Хариуцагч Э............. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Оюут баг 2-10-р байрны баруун талын хойд буланд One coin эзэмшигч нартай хамтдаа сууж One coin мэдээлэл сургалтыг явуулдаг байсан. Нэг өдөр Улаанбаатар хотоос Д.Гэрэлт-Од ирэн One coin сургалт хийнэ гээд маргааш өглөө 10 цагт 2017 оны 11 сарын дунд үеэр яг өдрийг нь сайн санахгүй байна. One coin-ий сургалт хийсэн тэнд 20 гаруй хүн суусан. Та нар богино хугацааны олон улсад хөрөнгө оруулалт хийдэг компани байна. Сонирхвол сууж болно гэсэн. Ингээд тэнд байсан бүх хүн суусан. Эцэст нь өчнөөн олон дахин тайлбар хийж байгаад зарим нь ойлголоо орно гэж байсан. Ингээд би ч хүртэл сууж сонссон. Тэр үед бүгдэд нь та нар шийдвэрээ өөрсдөө гаргана. Хэн ч хэнийг ч ор гэж албадахгүй гэж байсан. Ингээд ............ олон улсын компани нь 7 хоног бүр хүү өгдөг та хөрөнгө оруулалтаа хийхийг хүсвэл 90, 270, 810, 2430, 7920 гэх мэтийн багцаар сонгож хийнэ гээд бүртгэлийг хийж эхэлсэн. ............-д ороход заавал мөнгөө евро дансанд хийж картанд орсон еврогоо advshcash-р дамжуулж Iseiko-д хийсэн өөрийн нэрийн дансанд хийлгэдэг. Евро дансны карт 7-14 хоногт гардаг гэсэн. Тэнд байсан 20 гаран хүмүүсээс 2 евро карттай хүн байсан. Нэг нь миний данс, нөгөө нь Б............. байсан. Эхлээд надаас дансаа хэрэглүүлчих гээд гуйхаар нь би чадахгүй гэсэн. Тэгээд бид 2-ыг гуйгаад эцэст нь дансаараа хийлгэсэн. Энэ үед One coin эзэмшигч А......................... эгч Гэрэлт-Одын хичээлд суугаад өөрөө зүгээр юм байна гээд орсон. Хэд хоногийн дараа Улаанбаатар хотоос миний хуурай дүү ирсэн гээд ............ гэдэг хүнийг танилцуулсан. Би яг Гэрэлт-Одын ярьсныг яриад өгсөн гэтэл ........................ эгч чи Iseiko-гийн дансаа харуулаач гэж хэлсэн. Тэр үед би хүний дансыг хүнд хамаагүй харуулахгүй, та өөрийнхөө дансыг харуул гэж хэлсэн. Г............. тэгээд өөрийнхөө асуух юмыг асуугаад гарсан. Г............. орох болсон Хаан банкны дансаа өгчих гэсэн. ХХБ-ны еврогийн данс руу хийчих гэж хэлсэн чинь үгүй ээ Хаан банкны дансаа өгчих гэсэн. Ингээд Г.............гийн өгсөн мөнгийг Iseiko-гийн данс руу тавьж өгсөн. Би энэ хүний мөнгийг өөрийнх нь хүссэнээр Iseikо-д хөрөнгө оруулалтыг нь тавьж өгсөн. Ингэж явсаар Прокуророос энэ хэргийг хянаж байгаа гэж ярьсан. Хүний мөнгийг хувьдаа хэрэглээгүй тул прокурор хянаад хэрэгсэхгүй болгосон. ............, ............ хоёр цагдаад өгсөн байсан. Ингээд ............ эгч бид хоёр ярилцаад Iseiko-г шүүхэд өгнө гэж шийдсэн. Олон улсад өмгөөлөл хийх эрхтэй өмгөөлөгч авч 500, 500 доллароор хүн тус бүр дээр хийж байгаад өмгөөлөл хийлгэсэн. Олон сар хүлээж хариу авч, буцааж бичсээр бид 2 баримт ХХБ-руу очоод энэнд гадаад худалдаа эрхэлсэн ажилтанд өмгөөлөгч нар утас, хаягаа өгүүлсэн. ............, ........................ нар өөрсдийн мөнгө Iseiko-гийн дансанд орсныг хараад за баярлалаа, 7 хоногийн дараа мөнгө орох нь байна гэж хэлээд гарсан. Тухайн үед 11, 12 дугаар сард орсон хүмүүс 7 хоноод мөнгөө аваад явж байсан. Би Iseiko-д ор гэж хүмүүс дуудаагүй. Өөрсдөө Гэрэлт-Одын сургалтанд суугаад шийдвэр гаргаж байсан. Сүүлдээ 7 хоногт ордог мөнгө орохгүй, Iseiko-д Аудитын шалгалт орсон гэж бичиг гараад сайтууд руу орохгүй байсан. Хүмүүс болон би их бухимдаж байсан. Сүүлдээ сайт нь орохгүй болсон. Чиний дансанд мөнгөө хийсэн, мөнгө өг гээд Цагдаад өгсөн. Цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны байцаагч Мөнхтулга гэдэг хүн дээр хэрэг үүсгэгдэж олон сараар шалгагдсан. Ингээд өмгөөлөгч нар өмгөөллөө хийж дууссан. Худалдаа хөгжлийн банкнаас очиж хариугаа аваарай гэсэн. Худалдаа хөгжлийн банк руу очиж уулзах гэж Эрдэнэтээс 6 удаа явсан, нэг удаа 27 хоног хариугаа хүлээж байсан. Энэ мэтээр ............ гэх луйврын компанид би ч гэсэн хохирсон. Миний ч гэсэн мөнгө ............-д байгаа. Би ............тай адилхан хохирогч. Би хүмүүст данс болон евро картаа ашиглуулсан болохоос хүмүүсийн мөнгийг хувьдаа хэрэглээгүйг минь шалгаж шүүн тунгааж үнэн учир байдлыг минь олж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э............. шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Э............. миний бие ............, ............ нарыг хариуцагчаар татсан учир нотлох баримтуудтайгаар үнэн зөвөөр шүүхэд тайлбарлан мэдүүлж байна. Иргэн ............ 2018.01.23-нд өөрийнхөө хүсэлтээр ............ олон улсын хөрөнгө оруулалтын компанид мөнгөө хийж өсгөх болоод, тэр үед уг компани нь олон улсын карт болох еврогоор мөнгөө хийдэг байсан учир ............д тухайн үед Худалдаа хөгжлийн банкны еврогийн данс болон карт байхгүй байсан учир ............гийн танил эгч болох А......................... нь намайг таньдаг байсан учир евро дансаа хэрэглүүлээч гэж гуйхад нь би А.........................г таньдаг байсан учир зөвшөөрсөн. Евро карт захиалбал хугацаа орно бас ............-д хөрөнгө оруулалтаа хурдан хийж ашиг хүртэх сонирхолтой байна гэж байсан. Ингээд евро дансаа өгье гэтэл Хаан банкны дансаа өгчих гээд би Хаан банкны өөрийн данс 5079033187 өгсөн. Ингээд тэр 2 гарч яваад миний данс руу 22.212.480 төгрөгийг хийсэн. ............гийн мөнгийг би өөрийнх хүсэлтээр ............ компанийн данс руу өөрийн олон улсад гүйлгээ хийдэг 407267839-EUR данснаас ............ данс руу хийхэд олон улсын интернэт банк болох www.advash.com дамжуулан ............ компани руу ............гийн өөрийн хөрөнгө оруулалтыг хийж өгсөн байдаг. Энэ гүйлгээ нь ............ миний Худалдаа хөгжлийн банкны хуулгаар www.advash.com гарсан нь баталгаажиж харагддаг. ............ компанид хувь хүн хүсвэл сайн дурын үндсэн дээр өөрөө зөвшөөрөн мөнгөө хийж 7 хоног бүр хийсэн мөнгөний ашгийг ............ компани өгнө гэдэг тайлбартай танилцуулгыг мөнгөө хийх гэж байгаа хүн бүр уншиж танилцаад гэрээг нь хүлээн зөвшөөрвөл евро мөнгөө байршуулдаг байсан. Олон улсын виза карт ашиглаж гүйлгээ хийнэ гэсэн нөхцөл ............ компани хөрөнгө оруулагчдадаа тавьж байсан. ............гийн мөнгө тоо ёсоороо ............ компанийн дансанд орсон. ............д хэлж өөрт харуулаад та өөрийн ID код болон нууц үгээ ав. Таны данс руу хэн ч орох ёсгүй та өөрөө л ордог нууц үг байдаг бичиж аваарай гээд өөрт нь хэлсэн. Өөрөө дансаа нууц үгээ бичиж аваад 7 хоног бүр ашиг хүртэх юм байна. За баярлалаа ............ орох хаяг бүх юмаа авлаа гээд явсан. Үүнээс хойш ............ 2 сарын сүүл хавьцаа компанид доголдол гарч хүмүүсийн 7 хоног бүрийн ашиг байхгүй сайт нь тодорхой мэдээлэлгүй нээгдэж байгаад Санхүүгийн шалгалтанд орсон тул түр хугацаагаар ажиллахгүй болсон, 2018 оны дунд үеэр аудитын шалгалтанд орж байгаа тул түр хугацаанд хүлээнэ үү гэсэн мэдэгдэл дансанд ирсэн. Түүнээс хойш данс буюу ............ сайт бүр хаагдсан гэжээ.

Хариуцагч Б............. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б............. нь Г............. болон Г............. нарыг огт танихгүй. 2018 оны 01 сард өөрсдөө ирж ............-д бүртгэл хийлгээд өгөөч гэсэн. Хөрөнгө оруулалтын мөнгөө тушаасан уу гэхэд ............ гэх эмэгтэй 3 хүний мөнгө тушаасан баримт үзүүлсэн. Сайн дурын үндсэн дээр хөрөнгө оруулалт хийж байгаа биз дээ гэхэд ............ мэдээж гэж хариулсан болохоор нь бүгдийнх нь хөрөнгө оруулалтын бүртгэлийг нь хийж өгсөн. Баярлалаа гэж хэлээд л гарсан. Г............. нэвтрэх нэр, нууц үгээ тэмдэглэж авсан. Ингээд хөрөнгө оруулалт хийгдээд явж байтал хэсэг хугацааны дараа ............ компани биднээс хамаарахгүй шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон. Нэхэмжлэгч нар энэ тухай мэдэж байгаа, адилхан бие даасан хөрөнгө оруулагч нар атлаа эрсдэлээ бидэнд хүлээлгэж, өөрсдөө оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөө надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй. Би түүний мөнгийг өөртөө аваагүй, хэрэглээгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А......................... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 01 сард Улаанбаатар хотоос ............, ............ нар сувилалд амрахаар ирсэн байна гээд би эргээд очсон. Уулзаагүй удсан болохоор ойр зуурын юм ярьж байгаад ............ гээд хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулсан гэж хэлсэн. Намайг сайн мэдэхгүй болохоор оффист очиж сонсохоор болоод бид хамт очиж сонссон. Тэнд байсан ............, ............ нараас ............-г асуусан. ............ өөрөө сайн харж байгаад оръё гэж хэлээд данс руу мөнгө хийдэг талаар асуусан. ............-д ороход олон улсын виза карт евро данстай байж гүйлгээ хийдэг. Тэр үед ............д евро данс байхгүй байсан учир би ............аас дансаа хэрэглүүлээч гэж гуйгаад ............д дансыг нь авч өгөөд мөнгөө хийсэн. Олон улсын карт нээлгэж евро карт захиалахад 14 хоног шаардлагатай байдаг тул бэлэн карттай хүнээс гуйж данс руу нь мөнгө хийж ирээд ............, ............аар бүртгэлээ хийлгэж сайн заалгаад нууц код, өөрийн дансаар орох үйлдлийг бичиж аваад явсан. Би тухайн үед хамт байсан. Үүнээс хойш биднээс шалтгаалахгүйгээр компани үйл ажиллагаа доголдож данс руу мөнгө орохгүй байсан. Би бас хөрөнгө оруулаад мөнгөө алдсан хохирогч. ............г бидний бус компани асуудлаас болж хохирсонд хүнийхээ хувьд эмзэглэж явдаг. Олон улсын гар бөмбөгийн тэмцээн болох гээд виз гаргуулах гэхэд дансандаа 3 сая төгрөг байх хэрэгтэй гэхээр нь би тэтгэврийн зээл аваад 3 сая өгч байсан. Тэр үел манай нөхөр хорт хавдартай Улаанбаатар хотод эмчлүүлж байсан. Хэсэг хугацааны дараа надад 2 сая төгрөг буцааж өгсөн. Үлдэгдэл 1 сая төгрөг буцааж өгөөгүй. Нөхрийн бие муу учраас 1 сая төгрөгийг өгчих байх гэж бодож явдаг. Одоо хүртэл надад өгөөгүй байна гэжээ.

Хариуцагч Э............., Б............., А......................... нар нэмэлт тайлбар гаргахдаа:

Г............., Г............. нарын нэхэмжлэлтэй 22.212.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Э............., Б............., А......................... нар бид хариуцагчаар оролцож байна. Энэхүү хэрэгт нэхэмжлэгч нь биднийг тэдний мөнгийг өөртөө авч хэрэглэж улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр нэхэмжлэл гаргадаг. Бидний хувьд нэхэмжлэгчийн мөнгийг хувьдаа авч хэрэглэсэн зүйл байхгүй. Харин тэдний өөрсдийнх нь хүсэлт, зааврын дагуу Олон улсын хөрөнгө оруулалтын компани болох Айсико-д хөрөнгө оруулалт хийж ашиг олох гэсэн хүсэл зоригт нь нийцүүлэн тэдний гуйлтын дагуу бүртгэл хийхэд нь тусалсан. Ийнхүү туслахдаа Э.Гүнжалам нь еврогийн данстай байсан ба энэхүү еврогийн дансыг ашиглан бүртгүүлж хөрөнгө оруулалтаа хийсэн. Бидний хувьд өөрсдийн гэсэн тус тус бизнестэй юм. Нэхэмжлэгч нар нь бидний 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөнгөгүй болоод тэднийг мөнгө хуурч авч өөрсдийнхөө хувийн хэрэгцээнд ашигласан мэтээр нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа хэлдэг. Бид тухайн үед буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тэдэнд еврогийн дансаа ашиглуулж нэхэмжлэгч нарын гуйлтын дагуу тэдний хүссэн хөрөнгө оруулалтын компанид нь тухайн мөнгийг нь евро болгон шилжүүлсэн гэдгээ хэрэгт нотолсон байгаа болно. Мөн хариуцагч бидний хувьд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны үед тэдний мөнгийг хувьдаа авч ашиглах хэрэгцээ шаардлага байгаагүй гэдгээ нотлох зорилгоор дараах нотлох баримтуудыг гарган өгч байх тул хэрэгт хавсаргаж өгөхийг хүсье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/01171 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Э............., Б............., А......................... нарт холбогдох 22.212.000 төгрөг гаргуулах тухай Г............., Г............. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 269.010 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г............., Г............., тэдгээрийн өмгөөлөгч О.Сарантуул нар давж заалдсан гомдолдоо:

... Нэхэмжлэгч Г. ............, Г. ............ нар 2018.01.23-нд А. ........................гийн санал болгосон мөнгө өсгөдөг хөрөнгө оруулалтын бизнес байна, би орсон та хоёр мөнгөө өсгөөч, сургалтанд нь очоод суу гэж урьсны дагуу бизнесийн мэдээлэл өгч байсан газарт очиход гэсэн One coin хаягтай оффист Э............. японы хөрөнгө оруулалтын компани 7 хоног бүрт 133евро авна 7 жилийн хугацаанд оруулсан мөнгөө 3 нугалж авна гэсэн мэдээлэл, сургалтыг өгч байсан. Энд элссэн олон хүмүүс ашиг гэж их мөнгө авдаг гэж тайлбарласан. Үүний дараа хөрөнгө оруулагч дагуулж ирвэл урамшуулал авдаг гэж хэлсэн. Ингээд ............д сүлжээ биш биз дээ гэхэд үгүй та гадаадын хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулж ашгаа хүртэж байх юм гэж хэлсэн. Ингээд яаж орох билээ гэхэд ............ын ХААН банкны дансыг өгсөн бөгөөд бүртгэлийг ............ гэдэг эмэгтэйгээр хийлгэ гэсэн. ............ энэ 7 хоногийн сүүл хагас сайн өдөр гэхэд евро орно гэсэн Ю код өгсөн. 2018.01.24-нд бид хоёр УБ хот руу буцсан. 1ШН-ийн 7 давхарт ороод энэ кодоор ороорой евро чинь орчихно гэсэн бөгөөд уг хугацаанд өгсөн Ю кодоор ороход юу ч байгаагүй евро ороогүй тул асуухад үгүй, орж болж байна 113евро байна, энд харагдаж байна гэсэн ба компанид аудитын шалгалт орсон хүлээ гэсэн. Тэгвэл тэр еврог яаж авах юм бэ гэхэд авах боломжгүй, одоо азийн цагаан сар болох гэж байна, компани санхүүгийн шалгалтанд байгаа гэсэн. Ингээд ............ын хэлсэн үгэнд итгэсэн. Дараа 7 хоног нь залгахад түр хүлээ гэсэн. Дахин асуухад Японоос захиа ирсэн 3 сар хүлээ гэсэн. Аудитын шалгалт дуусаагүй гэсэн. ........................ компаниас ийм мессеж ирсэн чамд ирсэн үү гээд монголоор бичсэн мессеж үзүүлж байсан. Үүнээс хойш утсаа ер авахаа больсон. Арга ядаад Налайхаас Эрдэнэтэд ирж уулзахад 22,212,000?-ийг 2018.10.18-ны дотор төлж өгнө гэж ............, ........................, ............ нар үүрэг хүлээж бичиж өгсөн. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Хариуцагч ............ шүүхэд тайлбарлахдаа: 2017.11-р сарын дунд үеэр УБ хотоос Гэрэлт-Од ирж олон улсад хөрөнгө оруулалт хийдэг компани байна 90, 270, 810, 7920еврогоор хөрөнгө оруулалт хийж 7 хоног бүр хүү өгдөг гэж мэдээлэл өгсөн. One coin-д ороход заавал евро дансанд мөнгөө хийж, картанд орсон еврогоо дамжуулан One coin -д нээсэн өөрийн нэрийн дансанд хийлгэдэг. Мөнгөө евро дансанд хийнэ, тэндээсээ татаж Айсико руу хийдгийг заалгаад хувь хүний дансанд хохиролгүй гэсэн. Ингээд би картандаа мөнгө хийлгэж тухайн хүний мөнгийг Айсико руу хийхэд хурдан орж байсан. 1-р сард ........................ ............г дагуулж ирсэн. ........................... дансаа харуулаач гэхэд нь ........................ гэгчийн дансыг ............д мөнгө нь ингэж тавигддаг юм гэж хэлсэн. Үдээс хойш нь миний Хаан банкны данс руу ............ мөнгөө хийсэн гээд ........................тай цуг орж ирсэн. Айсико-д ............гийн нэр дээр данс нээлгэн, Б. ............ эгчээр ХХБ-нд ............гийн хийсэн еврог Айсикогоор дамжуулан татаад ............гийн Айсико данс руу татаж өгсөн. ............ Айсико дансанд орсныг хараад за баярлалаа, 7 хоногийн сүүлээр мөнгө орох нь гээд гарсан. Тухайн үед 11,12-р сард орсон хүмүүс мөнгөө авч байсан. ............гийн мөнгө тоо ёсоороо Айсико компанийн дансанд орсон. ............д өөрт нь харуулаад код нууц үгийг нь өгсөн. ...2018.02.08 гэхэд сайт тодорхой мэдээлэлгүй болж, аудитын шалгалтанд орж байгаа түр хүлээнэ үү гэсэн мэдэгдэл дансанд ирсэн. Хариуцагч ............аас: ...3 хүний хөрөнгө оруулагчийн бүртгэлийг хийж өгсөн. Хөрөнгө оруулалт нь 3-5 хоногийн дотор тавигддаг. Хугацаандаа хөрөнгө оруулалт нь тавигдсан. Хөрөнгө оруулалт нь хийгдэж, бүртгэгдсэнийг өөрсдөө ойлгож авсан гэж тайлбарладаг.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “Нэхэмжлэгч Г. ............, Г. ............ нар нь Айсико компанид ашиг олох зорилгоор 22.212.000-ний хөрөнгө оруулалт Э. ............ын дансаар хийж, бүртгэлийг Б............. хийсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Э. ............, Б. ............ нар тусалцаа үзүүлсэн гэж үзэхээр байна. Э. ............ нь 22.212.000?-ийг тухай бүрт нь хаана, хэн рүү шилжүүлж евро болгон ХХБ-ны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн (хаана, хэнд) өөрөө авч хэрэглээгүй нь  ЭХХША-ны явцад тогтоогдсон байх ............, ........................ мөнгийг шилжүүлж аваагүй, ямар нэг үүрэг хүлээгээгүй гэж үзэхээр байна. Баталгаа гэх бичиг (22.212.000 төлөх тухай) ямар нэгэн эрх үүргийн харилцаа үүссэн гэж үзэхгүй... тул дээрх мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэнтэй нийцсэнгүй. Шүүхийн шийдвэрийн 7-р талд зохиогчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэсэн хэсэгт ямар ямар гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт цугларсан, ямар ямар нотлох баримтуудыг судалсныг нэг бүрчлэн тусгасангүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үндэслэж байгаа тухай заана гэсэн шаардлагад нийцсэн дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн дүгнэснээр үндэслэх хэсэгт зөвхөн хариуцагч нарын тайлбарыг дурдан, хэрэг бүртгэлийн хэрэг хаасан ажиллагааны прокурорын дүгнэлтийг үндэслэсэн нь ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчлөө гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 182500251 тоот хэрэг бүртгэлийн ажиллагаа 2020.01.23-нд явуулсан материалаас гэрч Хашмаргад, 2018.03.23-ны өдөр өгсөн ............ын гэрчийн мэдүүлэг, Сайханчимэгийн мэдүүлэг, Мөнхжаргал, Ж.Хулан, Аманжул, 2019.12.13-ны Д. Гэрэлт-Одын мэдүүлэг ............ын Хаан банкны 5079033187 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл 221-р талд ............гаас шилжүүлсэн мөнгө, гүйлгээний зарцуулалт зэрэг нотлох баримт, шүүх хуралд оролцсон гэрч Баасанцоож, Пүрэв нарын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар огт дүгнэлт хийсэнгүй. Хэрэг бүртгэлийн ажиллагааны дүнд хийсэн прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тогтоолын дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ИХХША-нд шууд нотлох баримт болох учиргүй юм. Хуралд судалсан нотлох баримтуудыг шүүх үнэлэх ёстой байтал үнэлсэнгүй. Өөрөөр хэлбэл уг баримтууд зөв эсэхийг шалгасангүй. Нэхэмжлэгч нар 22.212.480 төгрөгийг хөрөнгө оруулалт гэж Японы Айсико компанид оруулж байна гэж ойлгож, уг компанийг төлөөлөн ............,............ нар бүртгэл хийж, ашгийг хуваарилж байна гэж ойлгосон. Гэвч бодит байдал дээр 7 хоног бүр ашиг авахаар хөрөнгө оруулсан бүх хүмүүс Айсико  компанийн төлөөлөл гэж ............д мөнгө шилжүүлж, ............ бүртгэл хийж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Тэд өөрсдөө цахим интернэтийн талбарт тоглогч юм байна. 2021.01.23-нд ............ мөнгөө шилжүүлэх үед Айсейко компанийн сайт доголдож 2 сарын эхээр хаагдсан, ............, ............ нар нь Айсейко цахим хэлбэрийн үйл ажиллагааг хариуцан явуулж, иргэдэд мэдээлэл өгч байсныг Мөнхжаргал, Сайханчимэг, Хулан болон Аманжул нар гэрчилдэг. ............, ............ нар нь цахим талбар дээр тоглодог оролцогч, өөрсдөө юмаа хийж чадахгүй болохоор 2 удаа нугалж авсан тохиолдол байсан гэсэн Гэрэлт-Одын мэдүүлгээс харахад бусдыг цахим талбарт нэрийг нь байршуулж бүртгүүлсэн гэж бусдаас шилжүүлсэн мөнгийг урд нь элсүүлсэн хүмүүст орлого, ашиг гэж шилжүүлж байсан нь тогтоогдож байна. Олон улсын төлбөрийн систем дээр Айсейко нэртэй данс руу оруулсан мөнгөн хөрөнгийг байршуулж, мөнгийг хуваарилахдаа утасны дугаар, дансны дугаараар гүйлгээний утга бичигдээд, тухайн нээсэн хөрөнгө оруулалтын дансанд нь идэвхэждэг тухай Гэрэлт-Од мэдүүлдэг. Гэтэл 01.23-нд хийсэн ............, ............ нарын мөнгийг тухайн өдөр ямар данс нээсэн, уг дансанд хэзээ байршуулж, Айсейко компани хэзээ мөнгийг идэвхжүүлсэн талаар хариуцагч нар нотолж чадаагүй. Харин ч өөрсдийн боловсруулан монголчилсон загвараар хүмүүсийг хоорондоо тохирч, компанийн өмнөөс ашиг өгч байгаа мэтээр бэлэн мөнгийг өгч байсан нь тодорхой байна. Иймээс тэд 2018.11-р сард уг мөнгийг эргүүлэн төлж өгөх үүрэг хүлээсэн байна. Уг мөнгийг шилжүүлээгүй, дур мэдэн өөрийн дансанд дахь мөнгөтэй холин өөр этгээд рүү шилжүүлсэн байдаг. Энэ харилцааг шүүх ямар харилцаа болохыг хуульд нийцүүлэн, үндэслэл бүхий тодорхойлсонгүй. Иймд шүүхийн шийдвэрийг 1-р заалтыг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлага болох 22.212.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү, давж заалдах шатны шүүх хуралд оролцох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нар давж заалдсан гомдолд хариу тайлбар гаргахдаа:

Г............., Г............. нарын нэхэмжлэлтэй үндэслэлгүй хөрөнгөжсөн 22.212.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт Э............., Б............., А......................... нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд тус хэргийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянаад 2021.11.29-ны өдрийн 1117 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд тус тус нийцсэн тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нар нь өөрсдийн хүсэл зоригийн дагуу хариуцагч З.............аар 22.212.000 төгрөгийг шилжүүлж, улмаар мөнгөө евро болгуулан авч, түүний данснаас олон улсын гүйлгээ хийсэн нь нэхэмжлэгч нарын, хариуцагч нарын тайлбар, эрүүгийн хэргийн журмаар шалгагдах үед өгсөн мэдүүлгүүдээр эргэлзээгүй тогтоогдсон бөгөөд уг мөнгийг олон улсын гуйвуулгаар гадаад байгууллагад шилжсэн болох үйл баримт тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч нь “сүлжээ биш гэж хэлсэн,, гэх утгатай тайлбар гаргаж, хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдоогүй бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байдалд хийсэн дүгнэлт нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасанд нийцсэн гэж үзнэ.Уг хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтууд нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 22.212.000 төгрөгийг хариуцагч нар авч үндэслэлгүй хөрөнгөжөөгүй тэд авч ашиглаагүй, харин нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулалт хийж ашиг олох зорилгоор шилжүүлсэн мөнгийг тэд ний зааврын дагуу валют болгон хөрвүүлж, улмаар валютыг тэдний хүссэний дагуу Айсейко хөрөнгө оруулалт хийх хүсэл зоригийн дагуу гүйлгээг тэдний заавраар хийсэн нь тогтоогдсон бөгөөд энэ залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, уг гүйлгээг хийхэд нь тусалсан үйлдэл нь хариуцагч нарын хувьд гэм буруугүй болохыг тогтоосон нотлох баримт бөгөөд үүнийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2,40,3-т зааснаар үнэлсэн байна. Иймээс энэ талаарх гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан асуудлаар нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган шалгаж, улмаар удаан хугацаанд шалгасны үндсэн дээр бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ба уг прокурорын шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа нь үнэн бөгөөд энэ асуудлаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд шүүх тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгагдсан асуудлыг дахин шалгах үүрэггүй бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр л нотлох баримтыг шалгах ажиллагааг гүйцэтгэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа диспозитив зарчимд нийцнэ. Иймээс нотлох баримтыг шалгахгүйгээр үнэлсэн гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нарын гомдолд өөрсдийнх нь мөнгийг дансандаа төвлөрүүлж, улмаар бусад мөнгөтэйгөө хальж хутгасны дараа шилжүүлсэн гэх гомдол гаргасан байх ба энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна. нэгдүгээрт, мөнгөн хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох арилжааны хэрэгсэл болохын хувьд хэний мөнгө гэдгийг ялган тодорхойлох боломжгүй адил чанарын төлбөрийн хэрэгсэл бөгөөд нэхэмжлэгч нарын зааврын дагуу тэдний Монгол мөнгөн дэвсгэртийг валют болгож, улмаар бусдын данснаас нэхэмжлэгч нарын заавраар гадаад гүйлгээ хийгдсэн асуудлыг ийнхүү хариуцагч нар авч хувьдаа хэрэглэсэн мэтээр гуйвуулан тайлбарлах боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгийг тэдний зааврын дагуу, хүсэлтийнх нь дагуу шилжүүлсэн үйлдэл нь хариуцагч нарын гэм буруу, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй төдийгүй, нэхэмжлэгч нарын мөнгийг шилжүүлэн авсан бус харин өөрсдийнх нь ашиг олох хүсэлд тулгуурлан тэдний төлөө гадаадад шилжүүлсэн, Энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүйг нотолж байгаа нь анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.29-ны өдрийн 1171 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Э............., Б............., А......................... нар давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

.. А......................... би ............, ............ нарыг сайн таньдаг, олон жил нэг багт тоглосон дотно эгч дүүс шиг л байсан. Налайхаас ГОК-ийн сувилалд 2018 оны 1 сарын 23-нд амрахаар ирэхэд нь тус болох санаатай л Японы хөрөнгө оруулалтын Айсеко гэдэг компанид хөрөнгө оруулалт хийвэл мөнгө өсгөдөг юм байна та нар орж мөнгө өсгөхгүй юм уу би орсон гэсэн. ............ , ............ нар мэдээлэл сонсоод дахин 2.10-р байранд ирж мэдээлэл аваад өөрсдөө хөрөнгө оруулалтын хэмжээгээ шийдээд, ............аас олон улсын картаараа гүйлгээ хийж өгөхийг ............аас бүртгэл хийж өгөхийг гуйж хөрөнгө оруулагч болцгоосон. Хэн ч албадаагүй. Би ч бас сайн дураараа л хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө алдсан. Миний бие Э............. нь Б.............ын хамт ажил дээрээ байж байтал 2018 оны 1 сарын 23-ны өдөр А......................... 2 хүн дагуулсан орж ирээд компаний талаар мэдээлэл өгөөч гэж гуйсан. Би өөрийн мэдэх зүйлээ хэлж өгсөн. ........................ нь ............г миний хуурай дүү гэж хэлсэн. ............ нь миний дансыг үзье гэсэн би хүний данс харах боломжгүй шүү гэсэн. Гэтэл ........................ өөрөө Айсеко компанид хөрөнгө оруулалт хийсэн байсан учир , миний дансыг харуулчих гэхээр нь харуулсан . Ингээд ......................... ............ 2 миний өрөөнөөс гараад том өрөө рүү ороод Айсеко компани тооцооллын хуудсыг харж байсан . Хэсэг хугацааны дараа Миний өрөө рүү орж ирээд ........................ дансаа өгөөч гэсэн би танихгүй хүнд дансаа өгөхгүй гэж хэлсэн. ........................ миний дүү нар юмаа. Холоос яваа, дээр нь евро дансгүй, карт нээлгэхэд ажлын 7- 14 хоногийн хооронд визй карт         ирнэ цаг орно чи тусалчих гэж гуйсан . ............д би дансаа өгөхгүй яагаад гэвэл огт танихгүй хүнд би дансаа өгөхгүй , ............ шууд намайг дансаа бичиж өгсөн гэж хэлсэн тийм юм гэж байхгүй. ........................г таньдаг учир би бүр хэлж анхааруулж байгаад өгсөн. Айсеко компани нь Олон улсад хөрөнгө оруулалтын бизнес хийдэг. Тухайн хүн хэрэв компани интернэт дэх ажлын байр луу ороод танилцаад өөрөө хүсвэл хөрөнгө оруулалтаа хийж тухайн оруулсан хөрөнгө оруулалтаас нь айсеко компани 7 хоног бүр ашиг өгдөг тэр нь тэр хүний интернэт дэх өөрийнх нь дансанд ордог байсан . Компанид хөрөнгө оруулалт хийхэд тухайн хүн өөрөө хүсвэл шийдвэрээ гаргаж , тухайн багцуудаас сонгох, овог нэр өөрийн майл хаяг, улсад гүйлгээ хийх евро данс, карттай байх, дансандаа еврог бэлэн байлгаж байж улс хоорондын интернэт санхүүгийн байгууллага болох олон улсын интернэтээр гүйлгээ хийдэг санхүүгийн байгууллагаар дамжиж гүйлгээ хийгддэг байсан. Өөрөө хэдэн төгрөг хийнэ түүнээсээ шалтгаалж хувь хүн Айсеко компаниас ашгаа 7 хоног бүр авна. Түүнээс хэн нэгэн хүнийг оруулаад тэр хүнээс мөнгө авна гэж байхгүй. Заавал хүн авчир гэж хэлээгүй хэлдэггүй. Олон хүнийг хүрээд ир гэж дуудаж байгаагүй. ............ 2018 оны 1сарын 23-нд миний хаан банкны дансанд мөнгөө хийж би тэр мөнгийг нь евро болгож өөрийнх нь хүссэнээр нь дансанд нь хийлгэж өгсөн өөрөө болон ............, ........................ нар бүгд мэддэг өөр бас Баасанцоо, Пүрэвээ нар гэрчилдэг. Тухайн хүн Айсеко компанитай гэрээ хийдэг гэрээ нь хэзээ ч давтагдашгүй олон оронтой тоогоор баталгааждаг байсан. Хувь хүн өөрөө хүсээд мөнгөө хийхэд код өгдөг дээр нь данс руугаа ордог нууц үг байдаг байсан. Тэр бүх зүйл нь ............ , ............ нарт байдаг байсан. ............ ............ нарын мөнгийг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу Айсеко компани руу шилжүүлсэн баримт банкны тэмдгээр баталгаажуулсан баримтад хавсаргасан байдаг. Миний Хаан банкны дансыг болон ХХБанкны евро дансыг ............гийн гомдлоор 2018 оноос эхлэн Орхон аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж улмаар Орхон аймгийн Прокурорын газраас 2020 оны 5сарын 22 өдөр 169 дугаартай . Мөн Орхон аймгийн Прокурорын газраас 2021оны З сарын 01 өдрийн 49 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн, Дахин Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 182500351 дугаартай хэрэг нээн шалгаж 2020 оны 5сарын 08 өдөр прокурорт хянуулахад Э.............ын эзэмшлийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрч Монгол банкны хяналт шалгалтын ажилтан Т.НямДоржийн мэдүүлгээр 49097852560040012 advanced.com 45031*****38562 дугаарын данс бол гадаад гуйвуулга байна . Ямар ч байсан дотоод гүйлгээ биш, Гэхдээ аль улсын ямар байгууллагын данс болохыг тогтоох боломжгүй. Гадаад мөнгөн гуйвуулга буюу сүлжээ ашигласан гүйлгээ гэж ойлгож болно. Дээрх данс руу хэчнээн хүний хэдэн төгрөг орсныг тогтоох боломжгүй. Энэ данс руу хуурамч гүйлгээ буюу зарлага хийх болохгүй ба заавал мөнгөн гүйлгээ хийх ёстой. Гадаад гуйвуулга ашигласан гүйлгээ гэж ойлгож болно . Гэж гэрч мэдүүлсэн байдаг. Мөн Г. Сайханчимэг, Т. Аманжул, X.Ганчулуун Б. Мөнхжаргал нарын иргэдийн мэдүүлгээр Айсикод дээрх хүмүүс нь өөрсдөө тус тусын ашиг олох зорилгоор мөнгөө ............ын олон улсын валютын дансаар дамжуулан Айсико гэх компани руу шилжүүлж байсан болох нь Э..............ын ХХБанкан дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрч Т.Нямдоржийн зэрэг баримтуудаар тогтоогдож байна. ............ын хувьд дээрх иргэдийн мөнгийг өөрийн валютын дансаар дамжуулан авч энэхүү дамжуулсан мөнгөнөөс өөртөө хувь , ашиг аваагүй, олон улсын гүйлгээгээр Айсико компани руу шилжүүлж байсан болох нь ............ын эзэмшлийн дансанд орлого, зарлагын баримтанд үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон тул залилах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй байна. Монгол банкны ажилтан Т.Нямдорж мэдүүлсэн . Э. ............ нь дээрх компанитай харилцаа хамааралтай болох нь тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэв. 2020 оны 5 сарын 22 дугаар 169 хувь хүн өөрөө мөнгөө хийгээд Айсико компанитай гэрээ хийдэг тэр гэрээ нь интернэтээр явагддаг . Тодруулбал бид овог нэр утасны дугаар майл хаяг мөнгөө хийхэд . Компаниас олон оронтой давтагдашгүй тоо ирдэг тэр тоо нь тухайн хүний гэрээний дугаар байдаг. ............, ............ нарт тэр тоо нь байдаг . ............аар бүртгэлээ хийлгээд надад ирж тэмдэглүүлсэн байдаг. Тэр гэрээний дугаараар нь хөрөнгө оруулалт хийгдсэн байна уу үгүй юу гэдгийг шалгадаг. Миний гар бичмэл дэвтэр байдаг. Айсико компани руу хөрөнгө оруулалт сайн дураараа хийсэн нь үнэн гээд гарын үсэг зураад гэрээний дугаараа бичүүлээд явдаг. Тэр дэвтрийг шүүхийн анхан шатны хуралд шалгаруулахаар эх хувийг өгсөн байгаа . Тэр дэвтэрт миний дансыг ашиглаж сайн дураараа мөнгөө хийж байгаа нь үнэн гээд гарын үсэг зурсан хүмүүсийн нэрс байдаг. ............, ............ нарын гэрээний дугаарууд болон овог нэр майл хаяг нь дэвтэр дээр бичигдсэн байгаа. Бич гэсэн Айсико компанид хөрөнгө оруулалт хийсэн энэ хүмүүстэй адилхан хохирогч. Энэ хүмүүс хэрэв тухайн үед өөрсдөө олон улсын евро карт данстай байсан бол өөрсдийгөө шүүхэд өгч чадахгүй байх байсан байх . Хүний ажил дээр хэрэг болгож орж ирээд хүнээс мэдээлэл егөөч гэж гуйж байгаад мэдээлэл аваад, дээр нь огт танихгүй байж таньдаг хүнээр маань миний дансыг гуйлгаж авч өөрөө сайн дурын үдсэн дээр хийх гэж байна гэж миний дансыг ашиглаж Айсико компани руу мөнгөө хийлгэж гэрээ хийж бүх юмаа мэдэж авчхаад одоо болохоор намайг мөнгө авсан мэтээр шүүхэд өгч байгаа нь шударга бус байна . Б............. би ............,............ нарыг огт танихгүй. 2018 оны 1 сард өөрсдөө ирж Айсико бүртгэл хийгээд өгөөч гэж гуйсан. Хөрөнгө оруулах мөнгөө тушаасан юм уу, өөрийн хүсэлтээр хийж байгаа биз дээ гэж ............гаас асуухад тиймээ гэсэн тул бүртгэлийг нь хийж, хөрөнгө оруулалтын гэрээг нь хийж өгч тусалсан. ............ гэгч нь өөрөө хамт сууж ............, Юмжирдулам, ............ гэсэн гурван хүний бүртгэл хийлгээд гэрээгээ уншаад, нэвтрэх нэр , нууц үгээ аваад баярлалаа гээд явсан. Хувь хүн өөрөө мөнгөө хийгээд Айсико компанитай гэрээ хийдэг тэр гэрээ нь интернэтээр явагддаг. Гэрээн дээр овог нэр, утасны дугаар, майл хаяг, хөрөнгө оруулсан мөнгөн дүн, хөрөнгө оруулалтын олгогдож байгаа ашиг харагдаж байдаг. Компаниас олон оронтой давтагдашгүй тоо ирдэг тэр тоо нь тухайн хүний гэрээний дугаар байдаг. Энэ дугааруудаа ............ өөрөө мэдэж байгаа. Бүртгэлээ хийлгээд өөрт авсан гэрээний дугаараа ............д бичүүлдэг. ............ын дэвтэрт ............ өөрөө бичүүлсэн байгаа. Нэлээд хэд хоногийн дараа Улаанбаатарын товийн 7-н давхарт байна би өөрийн юм руугаа орж чадахгүй байна гэж утасдахаар нь өөрөөс нь нэвтрэх нэр , нууц үгийг нь асууж байгаад юмыг нь харж өгсөн. Бүх юм нь хэвийн 2 удаагийн хөрөнгө оруулалтын ашиг нь орсон байгааг хэлж өгсөн. (Тэр үед нь би энэ хүмүүсийн бүх гэрээг скрин шот хийгээд хадгалсан байснаа баталгаат орчуулгын газраар орчуулуулан шүүхийн материалд өгсөн байгаа). ............ түүнээс хойш дахин над руу яриагүй. Айсикогийн үйл ажиллагаа зогссон нь биднээс хамаараагүйг, эдний хөрөнгө оруулсан мөнгийг бид аваагүйг ............ ............ нар маш сайн мэдэж байгаа шүү дээ. Би эдгээр хүмүүстэй ямар нэг үүрэг хүлээж гэрээ хэлцэл байгуулаагүй, эрх зүйн харилцаа үүсгээгүй. Бид адилхан хөрөнгө оруулагчид, би ч оруулсан хөрөнгөө алдсан. Надад үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл огт байхгүй. Би өөрийн гэсэн барилгын компанитай, бас улсаас тэтгэвэр авдаг хүний мөнгөөр хөрөнгөжих ямар ч шаардлага байхгүй. Бас нэг удаа ............ согтуу ирж загнаж байгаад нэг магадлагаан дээр гарын үсэг зуруулж авсан . Согтуу хүнээс айсандаа хурдан салах гээд гарын үсэг өгсөн.Тэрнээс биш энэ хүний сайн дураараа оруулсан хөрөнгө оруулалтын алдагдлыг төлнө гэсэндээ зураагүй. Иймд Орхон аймгийн СДИХАШШ- ийн 2021.11.29-ны өдрийн 01171 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г............., Г............. нар нь хариуцагч Э............., Б............., А......................... нараас 22.212.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г............., Г............. нар нь Б............., А......................... нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаснаар шүүх хүсэлтийг хүлээн авч хамтран хариуцагчаар оролцуулсан байна.

Зохигчид 2018 оны 01 дүгээр сард ............ нэртэй хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулсан байх бөгөөд нэхэмжлэгч нар Э............., Б............., А......................... нар хөрөнгө оруулахаар мөнгө авсан боловч мөнгө хийсэн үеэс хойш хүмүүст энэ мөнгийг маань тарааж өөрсдөө ашиг хүртэж байсан. Сүлжээ биш гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулж байгаа мөнгийг өснө гэж ятгаж оруулсан. Бидний мөнгийг гадаадын компанид шилжүүлсэн гэх боловч дансны хуулгаа үзүүлдэггүй гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Хариуцагч Б............., Э............., А......................... нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй татгалзлын үндэслэлээ ............ компанид хөрөнгө оруулахад олон улсын виза карт, евро данстай байж гүйлгээ хийгддэг тул нэхэмжлэгч нар ийм дансгүй евро данс нээлгэхэд 14 хоногийн хугацаа ордог учраас Э.............ын евро дансаар дамжуулж, хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгч нар нь А.........................гаас мэдээлэл авч гадаадын мөнгө өсгөдөг компанид хөрөнгө оруулж 7 хоног бүр ашиг олдог гэсэн мэдээллээр өөрсдөө 2-10 дугаар байранд байрлах ажлын байранд ирж өөрсдийн хүсэлтээр мөнгөө байршуулсан. Бид мөнгийг авч ашигласан зүйл байхгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт нэхэмжлэгч Г............., Г............. нарыг 2018 оны 01 дүгээр сард Эрдэнэт сувилалд амарч байхад хариуцагч найз А......................... эргэж очоод юм ярьж суухдаа мөнгө өсгөдөг хөрөнгө оруулалтын бизнес байна, би орсон, та 2 очоод сургалтанд нь суугаач гэснээр тэнд очиход Э............. 7 хоног бүр 133 евро авах бөгөөд 7 жилийн хугацаанд оруулсан мөнгөө 3 нугалж авдаг гэсэн мэдээлэл өгсөн тул элсэн оръё гэдгээ хэлж хадгаламжаасаа 22.212.000 төгрөг авч түүний еврогийн дансаар хийлгэсэн, 7 хоногийн дараа ордог гэсэн  евро орохгүй болохоор утасдаж асуухад аудитын шалгалт орсон хүлээж бай гэсэн. 3 сар хүлээхэд мөнгө орж ирээгүй тул Эрдэнэтэд ирж уулзахад 22.212.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны дотор гаргаж өгнө гэсэн баталгаа гаргаж өгсөн. Сүүлдээ хүлээж арга ядаад цагдаад хандсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч 2019 он 06 дугаар сард прокурорын тогтоолоор хаасан байсан. Э.............ын өөрийнх нь гаргаж өгсөн баталгааг үндэслэн 22.212.000 төгрөгөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байгаа гэсэн тайлбар, хариуцагч Э.............ын Оюут багийн 2-10 дугаар байранд “One coin” мэдээлэл сургалтыг явуулдаг байхад энэ хүмүүс ирж сургалтанд суугаад мэдээлэл авч тэдний өөрсдийнх нь хүсэлт зааврын дагуу олон улсын хөрөнгө оруулалтын компани ............-д хөрөнгө оруулалт хийж ашиг олж авах гэсэн хүсэл зоригт нь нийцүүлэн тэдний гуйлтын дагуу бүртгэл хийхэд нь тусалсан. Миний еврогийн дансыг ашиглан бүртгүүлж хөрөнгө оруулалтаа хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тэдэнд еврогийн дансаа ашиглуулж нэхэмжлэгч нарын гуйлтын дагуу тэдний хүссэн хөрөнгө оруулалтын компанид тухайн мөнгийг евро болгон шилжүүлж өгсөн гэсэн хариуцагч Э.............ын тайлбар, Г............., Г............. нарыг огт танихгүй, 2018 оны 01 дүгээр сард өөрсдөө ирж ............-д бүртгэл хийгээд өгөөч гэсэн. Хөрөнгө оруулалтын мөнгөө тушаасан уу гэхэд Г............. гэх эмэгтэй 3 хүний мөнгө тушаасан баримт үзүүлсэн, сайн дурын үндсэн дээр хөрөнгө оруулалт хийж байгаа биз дээ гэж асуухад мэдээж гэж хариулсан болохоор нь өөрсдийнх нь бүртгэлийг хийж өгсөн. Г............. нэвтрэх нууц нэр, нууц үгээ тэмдэглэж авсан. Ингээд хөрөнгө оруулалт хийгээд явж байтал ............ компани нь биднээс хамаарахгүй шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон. Нэхэмжлэгч нар энэ тухай мэдэж байгаа адилхан бие даасан хөрөнгө оруулагч нар атлаа эрсдэлээ бидэнд хүлээлгэн, өөрсдөө оруулсан хөрөнгө оруулалт ба мөнгөө нэхсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй, мөнгийг өөртөө аваагүй, хэрэглээгүй гэсэн хариуцагч Б.............ын тайлбар, 2018 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос Г............., Г............. нар сувилалд амрахаар ирсэн болохоор эргэж очиж уулзсан. Юм ярьж сууж байгаад ............ компанид хөрөнгө оруулсан гэж ярьсан намайг сайн мэдэхгүй болохоор оффист очиж Э............., Б............. нараас ............-г асуусан. Г............. өөрөө сайн харж байж оръё гээд данс руу мөнгө хийдэг талаар асууж байсан. ............-д ороход олон улсын виза карт евро данстай байж гүйлгээ хийдэг гэдгийг сонссон. Г............. евро дансгүй, захиалахад 14 хоног шаардана гэхэд Э.............аас дансаа хэрэглүүлээч гэж гуйсан. Г............. дансанд мөнгөө хийгээд Б.............аар бүртгэлээ хийлгүүлж, нууц код, өөрийн дансаар орох үйлдлийг заалгуулж аваад явсан. Үүнээс хойш биднээс шалтгаалахгүйгээр компанийн үйл ажиллагаа доголдож, данс руу мөнгө орохгүй байсан. Би бас хөрөнгө оруулаад мөнгөө алдсан хохирогчийн нэг нь болсон гэсэн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үнэлэхэд /гэрчүүдийн мэдүүлэг, банкны дансны хуулгууд/ Нэхэмжлэгч Г............., Г............. нар нь өөрсдийн хүсэл сонирхлын дагуу олон улсын гэх ............ компанид өөрийн хөрөнгөө өсгөх, ашиг олох зорилгоор 22.212.000 төгрөгийг хариуцагч Э.............ын гадаад валютын дансыг ашиглан дамжуулж шилжүүлсэн, бүртгэлийг Б.............аар хийлгэсэн, анх  найз А.........................гаас мэдээлэл авсан болох зэрэг нь тус тус тогтоогджээ.

Хариуцагч Э............. нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулалтанд шилжүүлсэн 22.212.000 төгрөгийг тухай бүрт нь шилжүүлж, Худалдаа хөгжлийн банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн өөрийн /еврогийн дансаар/ тухайн мөнгө нэхэмжлэгч нарын нэрээр тус компанийн дансанд шилжсэнээр тэдэнд сонгосон багцын дагуу бүртгэл хийгдэж, и-мэйл хаяг нээгдэн түүн рүү нэвтрэх код олгогддог тухайн кодоор компанийн сайтад нэвтэрч хэдэн төгрөгийн ашиг орсныг мэддэг болох нь хариуцагч нарын тайлбар болон гэрч Гэрэлт-Одын шүүхэд гэрчээр өгсөн “...энэ компани нь хүнийг хүчээр хийлгэх өөрийг нь мэдээгүй байхад элсүүлэх боломжгүй. Интернэтийн  талбар дээрх хөрөнгө оруулалтын бизнес. Хөрөнгө оруулалт хийхийн тулд хувь хүн өөрөө заавал бие даасан шийдвэрээ гаргана. Өөрийн мэдээллийн дагуу данс нээнэ. /утасны дугаар, и-мэйл хаяг, гадаад паспортын хуулга/ Хөрөнгө оруулалт хийх үнийн дүн багцын санал байдаг. Дансаа нээлгэж багцаа сонгоод, хөрөнгө оруулалтаа байршуулахад цаад компани нь сонгосон багцыг нь идэвхжүүлнэ. 7 хоногоор ашиг орж ирнэ. “Advanced Cash” талбар дээр байдаг данс руу мөнгө хуваарилагдаад хуваарилагдахдаа тухайн хүний утасны дугаар юм уу дансны дугаараар гүйлгээний утга бичигдэж, хөрөнгө оруулалт хийсэн данс нь идэвхэждэг. Э............. нь Г............., Г............. нарын 22.212.000 төгрөгийг евро болгуулж явуулж байсан...”, гэрч Баасанцоогийн шүүх хуралдаанд өгсөн “...энэ компанид хэн нэгнийг дарамталж оруулах зүйл байхгүй. Эцсийн шийдвэрийг хувь хүн гаргадаг. Ямар багц сонгохоо өөрсдөө сонгодог. ............ын данс руу шилжүүлж байгаад мөнгийг евро болгуулж, цааш шилжүүлдэг байсан. Ихэнх хүмүүс мэдэхгүй болохоор мэддэг хүнээ гуйдаг байсан..” гэх мэдүүлэг, гэрч Пүрвээгийн шүүх хуралдаанд өгсөн “...Г............., Г............. нар нь оффист ирж мэдээлэл аваад явсан, Маргааш нь тун удалгүй мөнгөө барьчихсан хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гээд байж байсан. Тэднийг ятгасан зүйл байхгүй сонголтыг өөрсдөө хийдэг гэж хэлж байсан. А........................., Э............., Б............., Баасанцоо бид нарыг байхад Г............. орж ирээд бичиг хийж өг гээд байсан. Тэд нар хоорондоо ярилцаж байгаад бичиг хийж өгч байсан. Юу гэж бичсэн талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг тайлбаруудаар тогтоогдож байх тул хариуцагч Б............., Э............., А......................... нарыг нэхэмжлэгч нарын шилжүүлсэн 22.212.000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлээгүй өөрсдөө авч ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн талаар зохицуулсан ба 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцааж шаардах эрхтэй болохыг зохицуулжээ. Энэ нь нэхэмжлэгч Г.............ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлийн дагуу явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, эрүүгийн хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан нотлох баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүхийн хариуцагч нар мөнгийг хувьдаа ашигласан болох нь тогтоогдоогүй нэхэмжлэгч нарын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч Г............., Г............. нарын  давж заалдсан гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/01171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г............., Г............., тэдгээрийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Г............., Г............., тэдгээрийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 269.010 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ