Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 142/шш2021/01226

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, ин суух, г р т ХХК /Регистрийн дугаар: , /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ттоотод байрлах,а ө ХХК /Регистрийн дугаар: , /

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, хбаг,  оршин суух, Ф б /Регистрийн дугаар: /

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, хбаг, 11 дүгээр хороолол 1б тоотод оршин суух, аи а /Регистрийн дугаар: / нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 49,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч а ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч ө а, Ф.б, хариуцагчийн өмгөөлөгч н у, гэрч э ж, э ы, гэрч а э /цахимаар/, орчуулагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч г р т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие а ө нь г р т ХХК-тай ба 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр миний эзэмшлийн 88 гар утасны дугаарт хариуцагч Ф.б залгаж, Булган аймгийн Баяннуур суманд замын далангийн ажил хийлгэх гэсэн юм, ашигтай ажил байгаа, яаралтай ирээд уулзах хэрэгтэй байна гэж санал тавьсан ба миний бие тэр даруйд Улаанбаатар хотод ажилтай байсан бэ тэрийгээ орхиод шууд Булган аймгийн Баяннуур сум руу очсон. Намайг очих үед орой болж байсан ба хариуцагч Ф.б болон түүний аи а, тэдний ажилтан хх нар хамт байсан ба надад Лүн-Батцэнгэл чиглэлийн улсын чанартай А27 дугаартай авто замын Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийн түр зам барих, замыг өргөтгөх, далан барих, төлбөр хураах барилгын онгоц /суурь/ цутгах ажлын саналыг тавьсан. Уг ажлыг тухайн үед нь очиж үзээд хийгдэх ажлуудаа хараад хамтран ажиллаж болохоор санагдсан тул хамтран ажиллахыг зөвшөөрч маргаашнаас эхлээд хурдан ажлаа эхлэх хэрэгтэй гэсний дагуу маргаашнаас ажлыг хийж эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ үед надтай хамт манай дүү а ө хамт байсан. Ингээд Булган аймгийн Дашинчилэн суманд байсан ковш /авто ачигч/ 25 тоннын даацтай өөрөө буулгагч хово ачааны машин, Улаанбаатар хотоос экскваторыг авто чирэгчээр ачиж, Төв аймгийн Заамар сумаас өөрөө буулгагч хово маркын ачааны автомашиныг тус тус хариуцагчийн ажлыг гүйцэтгүүлэхээр Баяннуур суманд ирүүлсэн. Уг ажлыг гүйцэтгэхэд гарах зардал болон ажлын хөлсийг нийтэд 55 000 000 /тавин таван сая/ төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ талаар бичгээр хийсэн. Уг ажлыг манай компани өөрийн болон бусад түрээсийн техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчийг татан оролцуулж, хариуцагч нарын зүгээс ямар нэгэн ажиллах хүч, тоног төхөөрөмж ирүүлээгүй. Зөвхөн зам индүүддэг индүү /3 өдөр/, замын тэгшлэгч авто грейдер-2 өдөр, усны машин /1 өдрийн хагас/-ыг явуулсан. Өөрөөр ямар нэг туслалцаа үзүүлээгүй, манай компани бусад бүх тоног төхөөрөмж, ажиллах хүчийг гаргаж ажлыг гүйцэтгэж дуусгасан. Үнэ хугацаанд тухайн ажлын урьдчилгаа гэж 2020 оны 09 дүгээр сарын 22-нд компанийн Хаанбанкны 5 дугаартай дансаар 3 000 000 төгрөг, 23-нд миний Хаанбанкны 5 дугаартай дансаар 1 500 000 төгрөг, 25-нд 2 250 000 төгрөг, мөн өдөртөө компанийн дансаар 10 000 000 төгрөг, миний дансаар 27-нд 800 000 төгрөг, 28-нд 500 000 төгрөгийг, 2020 онь 10 дугаарх сарын 10-нд 2 300 000 төгрөгийг хариуцагч Ф.б өөрийнхөө Хаан банкны 5099щ дугаартай дансаар тус тус шилжүүлж нийт 20 350 000 төгрөгийг хариуцагч Ф.бгаас хүлээн авсан бөгөөд уг төлбөрийг тус дизель түлш, бензин, машины механизм /1 ширхэг экскаватор, 1 ширхэг авто грейдер, 1 ширхэг авто ачигч, 2 ширхэг хово/-ын түрээс, ажиллаж буй ажилтнуудын байр, хоолны зардал, барилгын материал зэрэг зардлуудад гарсан ба уг зардал нэмэгдэж улмаар миний бие өөрөө нэмж зардал гаргаж тухайн ажлыг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусгаад өөрт нь мэдэгдээд ажлыг дуусгасан. Ингээд Орхон аймагт ирээд хариуцагч Ф.бтай нэлээд хөөцөлдсөний дараа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нартай уулзахаар би өөрийн найз э ыы хамт Шүрт төвийн 1 дүгээр давхарт ажил дээрээ очоод, орой дансны хуулгаа өөрөө аваад уулзъя гээд тэр оройдоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах бистро нэртэй хоолны газар уулзалдаад тооцоо хийх гэтэл, Ф.б нөхөр болох аи атэй хамт ирээд улмаар уг тендерийн ажлыг би хийж чадахгүй юм байна, танай компанитай хамтраад хийгээд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөөда ө ХХК-ийн зүгээс гаргасан зардлаа авъя гэж тохиролцоод, манай компаниар дараах ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон, Үүнд:

1.Далангийн асфалтыг Улаанбаатар хотоос Баяннуур сум хүртэл тээвэрийн зардлыг гаргаж, асфалтан хучилт хийх, индүүг түрээслэн ажиллуулсан,

2. Замын гэрэлтүүлгийн ажлыг бүхэлд нь хийх /шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох/

3.Замын захаар замыг хааж босгосон шон суулгах, цацруулагч наах,

4.Төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах

5.Замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх

6.Замын пуү /автожин/ суурилуулах, камер суурилуулах ажилд туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгүүлэх санал тавьсан. Уг ажлыг манай компани гүйцэтгэхээр тохиролцож, улмаар асфалтыг Улаанбаатар хотоос Баяннуур сум хүргэх тээврийн зардалд 2.800 000 төгрөг, асфалт тараах индүүний түрээс 1 350 000 төгрөг асфальт хучих ажлын хөлс 3 000 000 төгрөг, барилгын материал /хүрз- 60 000 төгрөг, молоток түрээс 50 000, малтуур-100 000 төгрөг, хогийн шүүр-54 000 төгрөг, хогийн сав-270 000 төгрөг, ажлын бээлий-21 000 төгрөг/, замын битум- 330 000 төгрөг, замын битүүм тээвэрлэх тээврийн зардал 200 000 төгрөг, төлбөр хураах постны тээвэр- 600 000 төгрөг гэрлийн шон тээвэрлэсэн хөлс 200 000 төгрег, төлбөр хураах постны суурь бетон цутгах барилгын ажлын хөлс 5 500 000 төгрөг, гэрлийн шон суурь ухах ажлын 80 000 төгрөг, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх

Уг ажлуудыг хийж гүйцэтгэн улмаар Улсын комисс тус ажлыг хүлээж авснаар манай компанид зардал, ажлын хөлсийг багтаан нийт 90 000 000 төгрөгийг гаргаж өгөхөөр тохиролцсон. Уг дүнд өмнөх ажпын гэрээний хөлс болох 55 000 000 төгрөг баггсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг багтаан гаргаж өгөхөөр тохиролцсон. Үүнийг миний ажилд туслаж байсан э ы, э ж нар байнга хамт байж оролцож ирсэн тул бидний тохиролцоо, хийгдсэн ажил зэргийг сайн мэднэ.

Улсын комисс уг ажлын гүйцэтгэлийг шалгаж 2020 оны 12 дугаар сарын 10-11 хооронд ажиллаж, зарим ажлыг нэмж гүйцэтгэх үүрэг өгч, улмаар уг ажлыг гүйцэтгэхэд манай компанийн төлөөлөн э ж хяналт тавьж, туслан гүйцэтгэж оролцож улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан болно.

Хариуцагч ж ж нь өөрийгөөа ө ХХК-ийн захирал гэх боловч тухайн компанийн захирал биш болох улсын бүртгэлийн лавлагаанаас харахад биш байна. Гэтэл өөрийн нөхөр болох аи атэй хамтран уулзаж харилцан тохиролцож бичгээр болон амаар тохиролцож улмаар тендерийн ажлыг гүйцэтгүүлж улсын комисс хүлээж явсны дараа тохиролцсон ёсоор хөлсөө өгөхгүй, олдохгүй, элдэв худал шалтгаан хэлж байгаа тул шүүхэд хандахаас аргагүй болоод байна. Нөгөө талаас уг тендерийн ажлыг манай компаниар гүйцэтгүүлж, ажлын хөлсөө Булган АЗЗА ТӨХК-иар дамжуулан авсан атлаа манайд 2020 оны 10 дугаар сарын байдлаар 20 350 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 05-нд 20,000,000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 49,650,000 төгрөг төлөхгүй байна.

Иймээса ө ХХК, аи а, Ф.б нараас ажпын хөлс 49 650 000 төгрөгийг гаргуулан манай компанид олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ф.б, ө а нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэда ө" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан г р т" ХХК нь иргэн  овогтой б миний биед холбогдуулж 49,650,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжпэл гаргасан байна. Энэ нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж хоорондоо байгуулсан 01/09-20 дугаартай гэрээ бөгөөд иргэн надаас дээрхи мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй шаардах эрхгүй юм.

Хариуцагч Ф.б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манайа ө ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №01/09-20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр г р т ХХК-тай 55,000,000 /тавин таван сая/ төгрөгний гэрээ байгуулсан. г р т ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ буюу хийвэл зохих гэрээний гүйцэтгэлээ зохих ёсоор дараах чанар стандартын дагуу гүйцэтгээгүй. Дараах стандартуудыг зөрчсөн байна. Үүнд:

-Авто зам дээр тээврийн хэрэгсэлийн хурд саарулагчийг Хурд сааруулагч Техникийн ерөнхий шаардлага, хэрэглэх дүрэм МNS5968:2003

-Авто замын төлбөр хураах цэг. Ерөнхий шаардлага МNS 6592-2016

-Авто зогсоол БНбД 21-05-10

-Цахилгаан техникийн ажил БНбД 3.05.06-90

-Замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага МNS 4596:2014

-Замын тэмдэглэл. Техникийн шаардлага МNS 4795:2014

Манай компани нь захиалагч байгууллагатай хийсэн гэрээний 1.10-т заасны дагуу "Ажлын чанарын баталгаа зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил, хэвийн ашиглалтын хугацаа 3 жил байх бөгөөд энэ хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр 100 хувь хохирлыг баралгдуулна гэж заасантай холбогдуулан г р т ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу, чанарын шаардлага хангаагүйгээс үүдэн гаргах зардал болох 42,565,000 төгрөгийг г р т ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч г р т ХХК нь хариуцагча ө ХХК болон ө а, Ф.б нарт холбогдуулан зам барилгын ажил гүйцэтгэсний хөлс 49,650,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба сөрөг нэхэмжлэл гарган хийж гүйцэтгэх ёстой дутуу ажлын зардлыг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч г р т ХХК, хариуцагча ө ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Булган аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийн түр зам барих, замыг өргөтгөх, далан барих, төлбөр хураах барилгын онгоц /суурь/ цутгах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар гарах зардал ажлын хөлсийг 55,000,000 /тавин таван сая/ төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцон гэрээг бичгээр байгуулжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагджээ.

Нэхэмжлэгч нь техник, тоног төхөөрөмжөө гаргаж 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид энэ талаар мэдэгдсэн байна.

Хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх явцад нэхэмжлэгчид 2020 оны 09 дүгээр сарын 22-нд 3,000,000 төгрөг анх шилжүүлж 2020 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар нийт 5 удаагийн үйлдлээр 20,350,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 05-нд 20,000,000 төгрөг нийт 49,650,000 төгрөг шилжүүлж үлдэх мөнгийг шилжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь үлдэгдэл мөнгөө хариуцагчаас шаардаж байх явцдаа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчтай уулзаж өмнө нь хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн төлбөр авах цэгийн түр зам, замыг өргөтгөл, далан, төлбөр хураах барилгын суурь цутгах ажил дээрээ нэмж мөн тухайн Булган аймгийн Баяннуур сумын нутагт хариуцагча ө ХХК-ийн тендерт шалгарч хийж гүйцэтгэхээр болсон далангийн асфалтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон шон суулгах, цацруулагч наах, төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, замын пуү /автожин/ суурилуулах, камер суурилуулах ажилд туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Хариуцагч гэрээ байгуулаагүй гэж байгаа боловч талууд өмнө нь хийж гүйцэтгэсэн ажил дээрээ нэмж дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохирсон талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь батлагдаж байна.

Энэ талаар нэхэмжлэгч ...Орхон аймагт ирээд хариуцагч Ф.бтай нилээд хөөцөлдсний дараа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нартай уулзахаар орой дансны хуулгаа өөрөө аваад уулзъя гээд тэр оройдоо уулзалдаад тооцоо хийх гэтэл Ф.б, нөхөр болох Аж ухамт ирээд тендерийн ажлыг би хийж чадахгүй юм байна. Танай компанитай хамтарч хийгээд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөөда ө ХХК-ийн зүгээс гарсан зардлаа авъя. Уг ажлуудыг хийж гүйцэтгэн улмаар улсын комисс тус ажлыг хүлээж авсанаар манай компанид зардал ажлын хөлсийг багтаан нийт 90,000,000 төгрөгийг гаргаж өгөхөөр тохиролцсон, уг дүнд өмнөх ажлын гэрээний хөлс болох 55,000,000 төгрөг багтсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг багтаан гаргаж өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн улсын комисс 2020 оны 12 дугаар сарын 10-11-ний хооронд ажиллаж, зарим ажлуудыг нэмж гүйцэтгэх үүрэг өгч, улмаар уг ажлыг хийж гүйцэтгэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. Гэтэл хариуцагч нар бичгээр болон амаар тохиролцож улмаар тендерийн ажлыг гүйцэтгүүлж улсын комисс хүлээж авсны дараа хөлсөө өгөхгүй, нөгөө талаас уг тендерийн ажлыг манай компаниар гүйцэтгүүлж, ажлын хөлсөө Булган Азза ТӨХК-иар дамжуулан авсан атлаа 49,650,000 төгрөгийг төлөхгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон Булган-Азза ТӨХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй төлбөр авах цэг барих /Булган аймгийн Баяннуур сумын нутагт/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Уг гэрээний 1.3-д гэрээний нийт дүн 200,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна.

Түүнчлэн Булган Азза ТӨХК болон а ө ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Туслан гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээра ө ХХК нь Булган амйгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийн барилгын ажлыг 2020 оны 10 дугаар сарын 15-нд хийж гүйцэтгэхээр талууд тохиролцжээ.

Иргэний хуулийн 347.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно.Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасны дагууа ө ХХК нь Булган Азза ХХК-ийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, нэхэмжлэгч г р т ХХК-ийн хувьд захиалагч нь юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 55,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, сүүлд гэрээг бичгээр байгуулаагүй нийт 90,000,000 төгрөгний хөлс төлөхөөр тохироогүй гэж байгаа боловч нэхэмжлэгч далангийн асфалтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон шон суулгах, цацруулагч наах ,төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, замын пуү /автожин/ суурилуулах, камер суурилуулах ажилд туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 1 дугаартай акт, Булган Азза ХХК ньа ө ХХК-нд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын гүйцэтгэлийн үнэ гэж 162,508,540 төгрөг шилжүүлсэн баримтаар батлагдаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй авто зам дээр тээврийн хэрэгслйн хурд сааруулагчийг Хурд сааруулагч техникийн еранхий шаардлага,хэрэглэх дүрэм MNS5968:2003, авто замын төлбөр хураах цэг, ерөнхий шаардлага MNS 6592-2016 авто зогсоол БНбД 21-05-10, цахилгаан техникийн ажил БНбД 3.0506-90, замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага MNS 45965:2014, замын тэмдэглэл, техникийн шаардлага MNS 4795: 2014 стандартуудыг зөрчсөн гэж буруутгаж байна.

Ийнхүү хариуцагч нь захиалагч байгууллагатай байгуулсан гэрээний 1.10-т заасны дагуу Ажлын чанарын баталгаа зүгшрүүлэх,тохируулах хугацаа 1 жил, хэвийн ашиглалтын хугацаа 3 жил байх бөгөөд энэ хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр 100 хувь хохиролыг барагдуулна гэж заасантай холбогдуулан г р т ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу, чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэсний улмаас үүдэн гарах зардал болох 42,565,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 1 дугаартай актаар Булган аймгийн Баяннуур сумын нутагт шинээр барьсан төлбөр авах цэгийн барилга байгууламжийг хүлээж авсан байх бөгөөд уг ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барьж дуусгасан байна.

Ажил хүлээж авах комисс ажлыг хүлээж авахдаа дутуу ажлуудыг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж дуусах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Энэ нь камер, хаалт угсарч ашиглалтад бэлэн болгох, авто пүү суурилуулах, авто пүүний суурь хийх, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, талбайн цас цэвэрлэж орчны цэвэрлэгээ хийх ажлууд байсан байна.

2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр барилгын ажлыг ашиглалтанд хүлээж авах комиссын хурал болсон байх ба Булган Азза ТӨХК нь туслан гүйцэтгэгчийн хувьда ө ХХК-нд далангийн өргөтгөлийн налууг тооцож дахин хийх, замын өргөтгөсөн хэсгийн асфальтан хучилт болон хурд сааруулагчийг дахин хийх шаардлагатай, далангийн өргөтгөлийн ажлаас үлдсэн илүүдэл шороон овоолгыг зайлуулах, газрын тэгшилгээг бүрэн хийж өгөх, замын босоо тэмдэг, тэмдэглэгээг дахин хийж суулгаж өгөх, төлбөр хураах байрны бетонон арлын будгийг дахин будаж өгөх ажлуудыг 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор стандартын дагуу хийж гүйцэтгэх үүрэг даалгаврыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн № 46 тоот албан бичгээр хариуцагчид хүргүүлж байсан байна. /хх-ийн 25-р тал/

Зам тээврийн хөгжлийн төвийн захиралын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар батлагдсан төлбөр авах цэгийн барилга, байгууламжийг хүлээн авах комиссын бүрэлдэхүүн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон хуралданаар төлбөр хураах цэг баригдахгүй байх эсвэл барьсан ч төлбөр мөнгөө өвч чадахгүй байх олон нөхцөл үүсчих гээд байгаа учраас аргагүйн эрхэнд ажиллаж байгаа тухай яригдсан байна. /хх-ийн 8 тал/

Дээрх хуралдаан дээр Булган Азза ТӨҮГ-ын ерөнхий инженер: Чиглэлийн замын ажилтай байсан тул их ховор ирсэн, ажлууд оройтож эхэлсэн 9 дүгээр сарын 28-ны өдрөөс замын өргөтгөлийн ажил эхлээд авто пүү, камер хаалт захиалсан нь хорио цээрийн үетэй холбогдуулан хил гааль дээр гацаж удсан ажил жаахан удаашралтай байгаа. Хяналтын инженер бол үүрэг чиглэл заавар зөвлөмжөө өгөөд явж байсан. Манайх ажлаа гүйцэтгэх боломжгүй болоод туслан гүйцэтгэгч компани оруулсан. Голдуу барилгын ажил байсан учраас энэ компанид өгсөн байгаа гэжээ. Мөн 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд авто пүү, камер хаалт ирэнгүүт аль боломжтой хурдан хугацаагаар суулгаад тог цахилгааны асуудлаа шийдээд үүрэг даалгаврын биелэлтээр комисст хүлээлгэж өгөх саналтай байна гэжээ.

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын бүс нутаг хариуцсан хяналтын инженер г: Гадаах орчны зам талбайгаа цэвэрлэх хэрэгтэй байсан, цаг тухайд нь камер болон авто пүүгээ угсраагүй байж байдаг, ядаж тэмдгүүдээ зоочих байсан.

Б.: Постын гадна талын машин зогсдог байсан талбай дээр шороо зөөгөөд овон товон болгосон, машин зогсоож цагдаа шалгах боломжгүй саад учруулсан, замын карьер дээр шороо овоолсон. Замын тэмдэг тэмдэглэгээ муу, үзэгдэх орчин муу учраас маш олон замын осол гарсан байцаагч Б тухайн үед Булган Азза ТӨҮГ-т мэдэгдэж байсан болон иргэнд учирсан хохиролыг яаж шийдэх гэж байгаа талаар асууж одоо хүлээж авна эндээ болчихоод дараа нь юмаа засна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэг мөсөн юмаа хийгээд бүх цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээд замын зорчих хэсэг ямар байгааг, тэмдэг тэмдэглэгээ нь ямар байгааг, замаас гадна замын хөвөө болон замаас гадна эвдсэн газруудаа яөж засах, түүнийгээ засчихаад нэг мөр 100 хувь болгож байгаад нээнэ, эрсдлээ сайн тооцоод юмнуудаа сайн хийгээд болчихлоо гэх юм бол авахад татгалзах зүйлгүй. Зам дээр гарч байгаа осол аваар болгон цагдаагийн байгууллагатай холбоотой учраас хөнгөн гоомой хандмааргүй байна гэжээ.

Булган Азза ТӨҮГ-ын инженер 2 удаа ирсэн, хучилтын ажлыг сайн мэдэхгүй, суурийн үе шатны ажлын үед ирсэн, ажлын зургаар л нотолно, 4 тоннын жижиг хийн дугуйт индүү авсан байгаа зураг нь байгаа гэжээ.

Асфальтын хувьд суурь асфальт авсан байгаа тэрийг гүйцэтгэгчээс асуусан нь Захиалсан асфальтыг үйлдвэрлэгч андуурч суурт асфальт явуулсан гэж  ярьжээ.

Дээрх хурал дээр комиссын гишүүдийн хэлж ярьж дүгнэснээс үзэхэд нэхэмжлэгч нь төлбөр авах цэгийн барилга, байгууламжийг барихдаа үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Тухайлбал машин зогсдог талбай дээр шороо зөөж овон товон болгосон, машин зогсоож цагдаа шалгах боломжгүй саад учруулсан, замын карьер дээр шороо овоолсон, замын тэмдэг тэмдэглэгээг зохих журмын дагуу зөв бат бөх суулгаж байрлуулаагүй, үзэгдэх орчин муугаас шалтгаалж замын осол олон гарсан, цэвэрлэгээ үйлчилгээгээ бүрэн хйиж, замын зорчих хэсэг, замын хөвөө болон замаас гадна эвдсэн газруудаа засаж хэвийн байдалд оруулаагүй. Комиссын зүгээс камер, хаалт угсарч ашиглалтад бэлэн болгох, авто пүү суурилуулах, авто пүүний суурь хийх, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, талбайн цас цэвэрлэж орчны цэвэрлэгээг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх даалгавар өгч байсан болох нь батлагдаж байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, хийж гүйцэтгэхээр даалгасан ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгаж хүлээлгэн өгсөн болохоо нэхэмжлэгч нотолж чадахгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.3-д доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шилэн кабель гадны нөлөөгөөр таслагдсан гэмтлийн актаар Лүн-Баяннуур чиглэлийн газрын шилэн кабелийн гэмтлийг засварлахад гарсан бодит хохирлын тооцоо 1,433,580.30 төгрөг гарсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч г р т ХХК нь ажил гүйцэтгэж байх үедээ учруулсан хохирол болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ф.б, ө а нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч эдгээр хүмүүс г р т ХХК-тай гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй байх тул Ф.б, ө а нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч г р т ХХК, хариуцагча ө ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээнда ө ХХК-ийг төлөөлж тус компанин захирал Д.Оюун гарын үсэг зурсан байх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Д.Оюун 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс бүртгүүлсэн болох нь батлагдаж байна. /хх-ийн 7, 81-р тал /

хнхийн захирал  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг Ф.бд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосноор тэрээр хариуцагча ө ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5, 343.1, 351.1.1-д заасныг баримтлан Ф.б, ө а нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,а ө ХХК-наас 49,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хуулийн 343.1, 349.1, 350.1.6-д заасныг баримтлан г р т ХХК-наас 21,282,500 төгрөг гаргуулана ө ХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21,282,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч г р т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагча ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 406,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч г р т ХХК-д, хариуцагч Ф.бгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 370,775 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч г р т ХХК-аас 264,362 төгрөг гаргуулан хариуцагча ө ХХК-д тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.БЯМБАСҮРЭН