Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2021/01031

 

 

 

                                                

 

 

 

        

                                   

       

 

 

 

         

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Э

Хариуцагч: О.Х

Хариуцагч В.Б нарт д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч О.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, өмгөөлөгч М.Г, хариуцагч В.Б өмгөөлөгч М.Мр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эд, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Э би 2018 оны 8 дугаар сард орон сууц худалдан авахаар зар уншиж байгаад Эрдэнэт зар дээр “Удахгүй ашиглалтанд орох орон сууцны байранд байр хямдхан зарна” гэсэн зарын дагуу утсаар ярьж уг байранд очиж уулзахад Нэгдсэн эмнэлгийн баруун талд баригдаж байгаа орон сууц байсан. Утсаар ярьсан хүнтэй яриад очиж уулзахад барилгын инженер С гэх эмэгтэй манай компани энэ барилгыг барьсан компани ажлын хөлсөндөө байрууд өгсөн бартерийн байруудаа зарна гээд 1-р давхарт, 3-р давхарт байгаа байруудаас чи алийг нь сонгох вэ гэхэд би 3-р давхрын 2 өрөөг нь авъя гээд 48,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Инженер С уул байрны эзэн Хишигжаргалыг дуудаж гэрээгээ аваад ир гэсэн. Х гэрээ авч ирээд надаар гарын үсэг зуруулсан уул гэрээг 2018-08-01-ны өдөр хийсэн тэр үедээ би Хишигжаргал өөрөө гэрээнд гарын үсэг зурсан учир байр худалдан авсан мөнгөө хэний дансанд хийх вэ гэж асуухад Х өөрөө Сн дансанд хий гэж хэлсэн, С ч тийн ш дээ миний дансанд хий гэж хэлсэнээр би 34,000,000 төгрөгийг, үлдэгдэл 14,000,000 төгрөгийг нийтдээ 48,000,000 төгрөгийг инженер менежер гэх С дансанд шилжүүлсэн.  Уул байр 2018 оны 12 дугаар сард бүрэн дуусаж ашиглалтанд орохдоо Mettle town гэдэг нэртэй болсон байсан бид худалдан авсан байрандаа орох гэтэл уг байрны эзэн гэх Х оруулахгүй та нар бартераар хямдхан авсан байна нэмж 12,000,000 төгрөг өг гэж хэлээд эхний хийсэн гэрээгээ аваад ир гэхээр нь манай ах бариад очсон чинь Х гэрээг үзье гэж авангуутаа ураад өөрийнхөө хогийн саванд хийчихсэн байсан. Ингээд би Улаанбаатар хотоос ирээд Х хайгаад олохгүй байсан, бартераар байраа өгсөн инженер С энэ тухай хэлэхэд манай захирал Эрдэнэт орж яваа уулзаарай гэсэн тул захиралтай нь уулзаж, тэр хүнтэй хамт Х хайж машинтай явж байхад нь тааралдан урдуур нь орж зогсоож уулзахад “тэр захирал чи энэ байраа ажлын хөлсөнд өгсөн, би ханасан үнэндээ худалдсан байхад яагаад энэ хүмүүсээс мөнгө нэхээд байгаа юм бэ гэж хэлэхэд” Х чи манай байрыг хямдхан худалдсан байна 12,000,000 төгрөг нэмж өг гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн дараа би Х руу утсаар яриад 6,000,000 төгрөг л өгье чи үгүй гэвэл би цагдаа шүүхээр явъя даа гэж хэлсэн чинь удаа ч үгүй над руу утасдаж гэрээ хийе 6,000,000 төгрөгөө өг гэж хэлсэний дагуу би мөнгөө түүний данс руу шилжүүлж 2018 оны 11 сарын 23-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ 31 тоотыг байгуулж гарын үсэг зурцгаасан. Манайх байрандаа нүүн ороход манай хаалганы дугаар 33 тоот гэж байсан, энэ байрандаа өнөөдрийг хүртэл 3 жил амьдарч байна. Би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг уг байранд дүү нар маань амьдарч байгаа орон сууцныхаа өмчлөх гэрчилгээг авъя гэхэд “нэг нэг айлаар нь гэрчилгээ гардаггүй юмаа тав арван айлаар нь нийлүүлж байгаад авдаг” ганц айлын гэрчилгээ авах гээд явж байх зав алга гэж хэлсэн. Түүнээс хойш ямар нэгэн шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүрсэн, би ч түүнд итгэж бид мөнгөө төлөөд байрандаа орчихсон юм чинь гэрчилгээг нь гаргаад өгчих байх гэж явсаар 3 жил боллоо. Харин сүүлийн үед утсаа авахгүй хааяа нэг утсаа авахаараа “би Улаанбаатар хотод том юм хөөцөлдөж явна удахгүй бүтнэ тэгээд гэрчилгээг чинь авч өгнө” гэж хэлдэг болсон дам сургаар банкины барьцаанд тавьсан сурагтай байна. Иймээс шүүхэд дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжпэгч Х.Э би Орон сууц захиалан бариулах тухай гэрээнд зааснаар орон сууцны үнийг 100 хувь төлсөн учраас Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байрны 33 тоот 2 өрөө 42,58 мкв орон сууцны өмчлөгчөөр Х овогтой Э намайг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Эшүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ”Нэхэмжпэгч Х. О.Х нарын хооронд хийгдсэн “Орон сууц захиалан бариулах тухай “ гэрээнийн 3.3-д Орон сууцыг 100% төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсаны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ. 5.1-д Гүйцэтгэгч нь 2018 оны 4-р улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн болно гэж заасан байтал Хишигжаргал үүргээ гүйцэтгэж өмчлөх эрхийн гэрчилгээг өгөөгүй ба хувийн ашиг сонирхлын үүднээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэн улмаар нөхөр Б хамтран Төрийн банкны барьцаанд тавьж их хэмжээний мөнгө авсан болохыг нэхэмжлэгч Эг шүүхэд хандсаны дараа мэдсэн юм. Энэ байдал нь залилангийн шинжтэй үйлдэл мөн боловч нэхэмжпэгч цагдаад хандаж залилангийн үйлдлийг шалгуулья гэсэнгүй зөвхөн орон сууцтайгаа үлдэх санаа зорилготой иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. Байрыг худалдан авсан 54.000.000 төгрөг нь нэхэмжпэгч Х Эрдэнэцэцэгийн төрсөн эгч Х Э Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө хүүдээ байр авч өгсөн байдаг. Одоо уул байранд Э хүү Б эхнэр Ц.М.хүү С нарын хамтаар 2018-12-04-ны өдрөөс хойш амьдардаг болохыг Хүрэнбулаг багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Мөн орсон цагаасаа хойш байрны дулаан, цахилгааны мөнгийг О.Х Эрдэнэт-усаас мэдээллийг авч өөрийнхөө дансруу мөнгийг шилжүүлэн авч төлдөг байсныг нотолж баримтуудыг хавсаргав.

Иймд хариуцагч О.Х В.Бнарыг гэрээнд заасны дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг 11Г хороолол 80байр 33 тоот байрны Ү-2101021539 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг Х Эн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэтгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч О.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х.Э нэхэмжлэлд дурьдсан инженер С гэх хүн манайд ажилладаггүй бөгөөд энэ хүн манай компанийн өмнөөс хэлцэл, орон сууцны үнийг тохиролцон худалдах эрхгүй юм. Миний зүгээс С орон сууц худалдах борлуулах эрхийг өгөөгүй бөгөөд намайг төлөөлөх эрхгүй этгээдээс авсан мэдээлэл, тохиролцсон үнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Надад гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд Баянмараат ХХК-д шилжүүлсэн тул миний бие 100% төлбөрийг нь төлсөн гэх нэхэмжлэлд дурьдсанг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёр. Миний бие ямар нэгэн гэрээг урж хаяагүй бөгөөд түүний нэхэмжпэлд дурьдсан энэ талаар бичсэн зүйл нь худал байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болсон үйл явдлаа үнэнээр нь бичихгүйгээр худал гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гурав. Манай барилгын ерөнхий гүйцэтгэгч болох Баянмараат ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг чанарын болон биет байдлын доголдолгүй, захиалагчийн заавраар гүйцэтгээгүйгээс барилга байгууламжийг ашиглалтанд оруулах урьдчилсан комисс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилласан. Уг урьдчилсан комиссын барилгын гүйцэтгэлтэй танилцсаны дагуу 12 дугаартай хурлын тэмдэглэл гарч, уг хуралдаанаас хэд хэдэн үүрэг чиглэл, засан сайжруулах ажлын даалгавар өгсөн. Уг ажлын даалгавруудаас Баянмараат ХХК-ийн дээврийн ажлыг гүйцэтгэхдээ зургийн дагуу гүйцэтгээгүйгээс хэсэг хэсэг газарт ус тунах, ус бүрэн зайлуулагдахгүй байсан. Үүнийг засан сайжруулах зургийн дагуу гүйцэтгэхийг даалгасан ба тус компанийн зүгээс захирал Т.П нь 2019 оны хаврын ажил хийх боломжтой үедээ дахин гүйцэтгэж өгөхеөр тохиролцсон боловч өдийг хүртэл гүйцэтгээгүй, тус зөрчлийг арилгаагүй байна. Гэвч гүйцэтгэгч Баянмараат нь ажлын хөлсөө бүтэн авсан атлаа уг ажлыг гүйцэтгээгүй. Гэтэл захиалагч Х.Э нь орон сууцны үнийг Баянмараат ХХК-д төлсөн байтал Баянмараат ХХК-ийн ажил дуусаагүй тул миний зүгээс Х.Э тус орон сууцыг түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй юм. Иймээс Баянмараат ХХК ажлаа бүрэн гүйцэтгэж дууссан цагт тус компанид өгсөн Х.Эйн төлбөрийг төлөгдсөнд тооцож улсын бүртгэлд бүртгүүлж өгч болно.” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүдсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Х, В.Б нар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12/18 тоот зээлийн гэрээ байгуулж 800.000.000 төгрөгийн зээл авсан байгаа. Тухайн зээлийн үлдэгдэл 488.632.518.69 төгрөг байгаа. Зээлийн хүү 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 18151865.33 төгрөг нийт 669.684.384.2 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн барьцаанд 17 ширхэг орон сууцны гэрчилгээ байгаа. Барьцаалсан 33 тоотын төлбөрийг өгвөл гэрчилгээг чөлөөлж өгөх боломжтой” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянмараат ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Баянмараат ХХК *******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээгээр тохирсон ажлыг хийж өгсөн.Ажлын хөлсөнд хэд хэдэн байр авсан.Үүний нэг нь *******ийн байр.Х.Э манайх байрыг 48 000 000 төгрөгөөр зарж, мөнгийг нь авсан...Бид тухайн үедээ байрны үнийг тохироод гэрээгээ хийсэн байхад О. байрыг хямд авсан гэж 6 000 000 төгрөгийг нэмж авсан нь үндэслэлгүй авсан гэж харагдахаар байна. “Баян Мараат” ХХК-ийн ажил гүйцэтгэхтэй холбоотой асуудал энэ хэрэгт хамааралгүй, бид О.Х байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн.“Баян Мараат” ХХК ажил дутуу гүйцэтгэсэн, муу хийсэн гэсэн шинжээчийн дүгнэлт юм уу, хөндлөнгийн барилгын мэргэжлийн байгууллагын дүгнэлт хавтаст хэрэгт байдаггүй. Тухайн ажил дээр дээврийн ажил дутуу хийгдсэн гэх акт ч юм уу, гарын үсэгтэй нотлох баримтын чанартай зүйл байдаггүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Эхариуцагч О.Х, В.Б нарт  холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг Х.Э нэр дээр шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр О.Х, “Баянмараат” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээгээр захиалагч *******ын Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт баригдаж буй зоорьтой 2 орцтой, 4 давхар орон сууцны зориулалттай барилга угсралт, өрлөг, шавар, дотор заслын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд уг барилгаас орон сууц өгөхөөр тохиролцсон талаар хариуцагч, гуравдагч этгээд маргаагүй бөгөөд дээрхи үйл баримт нь О.Х, Баянмараат ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдож байгаа.

Энэ гэрээний дагуу “Баянмараат” ХХК Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байрны 33 тоот 2 өрөө 42,58 мкв орон сууцыг ажлын хөлсөнд тооцон авч улмаар нэхэмжлэгч Х.Э 48 000 000 төгрөгөөр худалдсан, нэхэмжлэгч Баянмараат ХХК-д 48 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, О.Х нэр бүхий тамга дарсан, Н.С гарын үсэг дарж баталгаажуулсан баримтаар тогтоогдсон.

Харин хариуцагч О.Х “...манай байрыг хямд авсан” гэж нэхэмжлэгчээс нэмж 6 000 000 төгрөг шаардсаныг нэхэмжлэгч зөвшөөрч О.Х Орон сууц захиалан бариулах нэртэй гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж 2 өрөө 42,58 мкв орон сууцны нийт үнийг 54 000 000 төгрөгөөр тохирч, нэхэмжлэгчийн Баянмараат ХХК-нд төлсөн 48 000 000 төгрөг дээр нэмж 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан болох нь *******, Х.Э нарын хооронд байгуулсан 31 тоот гэрээ, уг гэрээний хавсралт 2, нэхэмжлэгчийн тайлбар, хаан банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байгаан дээр гуравдагч этгээд Баянмараат ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын шүүх хуралдаанд гаргасан “...Баянмараат” ХХК *******аас ажлын хөлсөнд хэд хэдэн орон сууц авсан.Энэ орон сууцны нэг нь нэхэмжлэгч Х.Э худалдан авсан байр байсан.Баянмараат ХХК *******ээс байрны үнэ 48 000 000 төгрөг авсан, үүнийг зөвшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Баянмараат ХХК ажлаа бүрэн гүйцэтгэж дууссан цагт тус компанид өгсөн Х.Э төлбөрийг төлөгдсөнд тооцож улсын бүртгэлд бүртгүүлж өгч болно” гэж тайлбарлаж байгаа.

Зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт хамаарах тул О.Х нь Х.Э  2 орон сууцыг шилжүүлэх, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Х.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40-н айлын орон сууцны 31 тоот 42.58 м.кв м.кв талбай 2  өрөө орон сууцны үнэ болох  54 000 000 төгрөгийг Баянмараат ХХК болон хариуцагч *******д төлсөн болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, хаан банкны орлогын мэдүүлэг, нэр бүхий тамга дарсан, Н.Сувдмаагийн гарын үсэг дарж баталгаажуулсан баримт, 31 тоот гэрээний хавсралт 2 зэрэг баримтаар тогтоогдож байгаа.

Хариуцагч нь дээрхи орон сууцыг бодитойгоор Х.Эрдэнцэцэгт шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, уг орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж,  уг орон сууцыг барьцаалж Төрийн банк ХХК-иас 800 000 000 төгрөгийн зээлийг авсан болох нь 12/18/-18 тоот зээлийн гэрээ, 000597768 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Худалдагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг шилжүүлэн авсан учраас биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч *******ийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч *******ын “...Баянмараат ХХК ажлаа бүрэн гүйцэтгэж дууссан цагт тус компанид өгсөн *******ийн төлбөрийг төлөгдсөнд тооцож улсын бүртгэлд бүртгүүлж өгч болно” гэсэн тайлбар нь түүнийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд *******ийг Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 80-р байрны 33 тоот 2 өрөө 42,58 мкв орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрхи орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэв.

Харин хариуцагч ******* нэхэмжлэгч ******* нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол Г гудамж 80 дугаар байрны 33 тоот 42.58 м.кв талбай 2  өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрхи орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА