Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/00549

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, *******, тоот хаягт байрлах А******* ХХК /регистрийн дугаар *******/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, *******,******* тоот хаягт оршин суух Сэнжэдтийхэн овогт Д*******айн А******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхон, 330 дугаар байр 405 тоот хаягт оршин суух Бын Э /РД:/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, , тоотод байрлах, МC /регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Гэрээнээс учирсан хохиролд 20,000,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг, олох байсан орлого 32,000,000 төгрөг, нийт 62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.А*******, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э гэх хүнээр 6 давхар үйлчилгээний талбай бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тэр үед би Б.Эд барилга баригдаагүй байхад нь өөрийнх нь гуйсны дагуу орон сууцыг өгөх баримтад хүртэл гарын үсэг зурж өгсөн. Ингээд бидний ажил 2017 онд ажил эхэлсэн байдаг. Ингээд барилга эхлээд явж байхад барилга угсралтын ажил буюу өрлөгийн ажлыг дуусгасан байдаг. Цэвэр усны асуудал, бохирын асуудал гэх том асуудлууд байсан. Хариуцагч би бүгдийг нь хийе гээд аман байдлаар гэрээ хийсэн. Бичгээр хийсэн гэрээ хэлцэлүүд дээр ч тусгасан байгаа. 2018 онд барилга ашиглалтад орох байсан ч орж амжаагүй. Ингээд би ажлын хөлсөндөө авах байсан байрны хүн болох н.Энхтөр захирал руу албан бичиг явуулсан байдаг. Б.Э нь надтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ зөрчсөн.

Иймд манайх барилгын материалаар нийлүүлсэн болон Б.Этай байгуулсан гэрээгээ хүчингүй болгосон тул миний нэр дээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэдэг байдлаар албан бичиг явуулсан. Б.Эг би болон н.Энхтөр захирал байранд оруулаагүй. Учир нь Б.Э ажлаа дутуу хийгээд орхиод явсан. Дотоод сангийн ажлыг буруу хийсэн байсан учир бүгдийг нь өөр хүнээр дахиж хийлгэсэн. Барилгын засал чимэглэлтэй ажил хийж байсан учир далимдуулаад ажлаа дутуу хаяж явсан. Ингээд байшин ашиглалтад орсон. Улсын комисст хүлээлгэж өгөхөд Б.Э ирсэн. Тэгээд дутуу болохгүй байгаа зүйлүүдийг хийж өгнө гэж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш огт холбогдоогүй. Шүүхийн шийдвэр гарахад ажил хүлээлцсэн акт дурдсан. Би түүн дээр тамга дараагүй.

Учир нь 1-р сарын 18-ны өдөр Б.Э нь тооцоо нийлсэн акт үйлдүүлэхдээ гарын үсэг зуруулах гэхэд нь би гарын үсэг зурж өгөөд тамга дараагүй үлдээсэн. Ингэхдээ Б.Э нь дутуу ажлаа 2 сард дуусгаж өгнө гэж хэлээд энэ талаараа бичиж өгсөн. Ингээд болохгүй болохоор нь агааржуулалт салхивчны ажлыг би өөр газраар хийлгэсэн. Надаас 20,000,000 төгрөгийн зардал гарсан. Өөр бусад зүйлийг дараа нь дахин хийлгэсэн боловч баримттай агааржуулалтын ажлыг хийлгэхэд гарсан зардлаа л нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 онд Д.А******* Б.Э нар нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд Модерн скай ХХК нь Акилла констракшн ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлыг 2016 оны 5-р сарын 1-ний өдрөөс 2016 оны 12-р сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохирсон. 2020 оны 3-р сарын 4-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тус гэрээний үнэд 245,350,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэгт байрлах sun village хотхоны 330 дугаар байрны 4 өрөө байрыг Модерн скай ХХК-ийн захирал Б.Эд шилжүүлэн өгсөн. Модерн скай ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэт биелүүлээгүй. Гэрээгээр заасан ажлаас 2 давхарын салхивчны ажлыг хийгээгүй. 2018 оны 1-р сарын 16-ны өдөр Модерн скай ХХК-тай тооцоо нийлэхэд Б.Э нь 2 давхарын салхивчны ажлыг 2018 оны 2 сард багтаан хийж гүйцэтгэхээр тохирч ажлын хөлсөө тооцуулсан. Энэ талаараа тооцоо нийлсэн акт дээр зуруулах гээд ирэхэд нь хүртэл бичүүлж, өөрөө хүлээн зөвшөөрөөд авч байсан.

Гэтэл Модерн скай ХХК 2 давхарын салхивчны ажлыг хийхгүй байсан тул ажлыг бусдаар хийлгэсэн. Ажлын үнэ нь 20,000,000 төгрөг болсон байдаг. Тиймээс Модерн скай ХХК-аас гэрээний гүйцэтгээгүй ажлын үнийн дүн 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн гэрээний 6.1-т заасны дагуу гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцох ёстой. Тиймээс алдангид 10,000,000 төгрөгийг тооцож гаргуулах хүсэлтэй байна. Энэ хугацааг гэрээнд заасан 2016 оны 12 сараас тооцож байгаа.

2018 оны 11-р сарын 02-ны өдөр тус байрны хууль ёсны өмчлөгчөөр Д.А*******г тодорхойлсон байдаг. Гэтэл Б.Э нь гэрээний дагуу үүргээ гүйцэт биелүүлээгүй байж байранд хууль бусаар амьдарсаар ирсэн. Хэрэв тухайн байрыг зах зээлийн дундаж үнэ нэг сарын 2,000,000 төгрөгөөр тооцож бусдад түрээсэлсэн бол 32,000,000 төгрөгийг олох боломжтой байсан. Иймд энэхүү мөнгийг Б.Эгаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ажил гүйцэтгэх гэрээн дээр маргадаггүй. Гэрээний дагуу ажлыг бүрэн хийж дуусгаж улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ Акилла констракшн ХХК болон Модерн скай ХХК нарын хооронд байгуулагдсан байдаг. Энэ Б.Эд хамааралгүй. Б.Э нь ажил хийж гүйцэтгэснийхээ хөлсөнд байрыг авсан байдаг. Б.Э нь 2016 оны 4-р сараас өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байна. Энэ хугацаанд байрыг чөлөөлөхийг хэн ч шаардаж байгаагүй.

Нэхэмжлэгч 2 давхарын агааржуулалтын системийг зассан бол бодит баримт байх ёстой. Яг хэн энэ ажлыг хийсэн гэдэг нь баримттай харагдахгүй байна. Барилга угсралтын ажлын гэрээний 6.1-т заасны ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд байр авсан байхад түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Ажил гүйцэтгэх гэрээн дээр Акилла констракшн ХХК гэж байгаа болохоос хувь хүн ороогүй. Тухайн үед 245,000,000 төгрөгөө Б.Эд өгчихсөн байсан бол энэ байрны тухай яригдахгүй байсан. Энэ байрыг бартераар хийгдсэн хэлцлээр орж ирсэн гэдэг дээр талууд маргадаггүй. Акилла констракшн ХХК-ийн захирал бол Д.А******* гэдэг хүн. 2018 оны 10 сард нэхэмжлэл өгч байсан. 11 сард Д.А******* гэх хүний нэр дээр шилжсэн. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 245,000,000 төгрөг байдаг бөгөөд төлбөрт 4 компани оролцсон байдаг. Энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Акилла констракшн ХХК нь хариуцагч Модерн скай ХХК-д холбогдуулан гэрээгээр дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс буюу зардал 20,000,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулах, иргэн Д.А******* нь Б.Эд холбогдуулан олох байсан орлого 32,000,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Э, Модерн скай ХХК нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.Нэхэмжлэгч Акилла констракшн ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч Модерн скай ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа дутуу хийж гүйцэтгэсний улмаас бусдаар гүйцэтгүүлсний зардал буюу ажлын хөлсөнд төлсөн 20,000,000 төгрөгийг, гэрээнд заасан хугацаандаа үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж алданги 10,000,000 төгрөгийн хамт нийт 30,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Зохигчдын хооронд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ гэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр гүйцэтгэгч тал буюу Модерн скай ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд үйлчилгээний барилгын ажлыг хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч тал нь шаардлага хангасан материал шилжүүлэн өгөх, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар хэн аль нь маргаагүй. /хх-ийн 6-7 дугаар тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчдын тайлбар болон талууд хооронд байгуулсан гэрээний агуулга, талуудын хүсэл зоригын илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

Нэхэмжлэгчээс гэрээгээр тохиролцсон ажлаас 2 давхарын агааржуулалт, салхивчны ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлыг хийж гүйцэтгэхэд 20,000,000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажилд барилгын салхивч, агааржуулалтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан дээр мараагүй.

Харин энэ ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж, тайлбараа улсын комиссын актаар тогтоогдоно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Талуудын хооронд 2018 оны 02 сарын 13-ны өдөр хийгдсэн тооцоо нийлэх актанд 2 дугаар давхарын салхивчны асуудал дутуу байгаа, 2 сард багтааж дуусгахаар тохиролцов гэсэн бичвэрээр хариуцагч нь дутуу гүйцэтгэсэн ажлаа гүйцээж хийх талаар тухайн үед хүсэл зоригоо илэрхийлж байсан гэж үзэхээр байх бөгөөд энэ хүсэл зоригоор нэхэмжлэгчийн хариуцагч тал агааржуулалт, салхивчын ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн байсан гэх тайлбарыг нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 8 дугаар тал/

Хэдийгээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан байх хэдий ч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд зааснаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын чиг үүрэг нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэх, Барилгын тухай хуулийн 14.1, 14.2 дугаар хэсэгт заасан шаардлага хангагдсан эсэх, барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэх, Барилгын тухай хуулийн 40.1.11, 40.1.12-т заасан баримт бичиг, лабораторын шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх, барилга байгууламжид суурилагдсан өргөх байгууламж болон тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг шалгаж, ашиглах боломжтой эсэх зэргийг дүгнэх чиг үүрэгтэй байх бөгөөд энэ актаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлт, доголдлыг дүгнэхэд учир дутагдалтай болно.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2. дахь хэсэгт зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх-ээр шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан Акилла констракшн ХХК болон С.Түмэндэмбэрэл нарын хооронд 2018 оны 2 сарын 28-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт, төлбөрийн баримтуудаар нэхэмжлэгчээс барилгын агааржуулалт, салхивчны ажлын доголдлыг засварлахад 20,000,000 төгрөгийн зардал гарсан гэх тайлбар нь нотлогдож байна. /хх-ийн 66-68, 111-114 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтуудыг өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн салхивч, агааржуулалтын ажлыг бүрэн бүтэн хийж гүйцэтгэсэн гэх тайлбар нотлогдохгүй байна.

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Модерн скай ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Акилла констракшн ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс хариуцагч талыг ажил гүйцэтгэх үүргээ гэрээнд заасан хугацаанд хийж гүйцтгээгүй гэж үзэж алдангид 10,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Энэ зохицуулалтын хувьд талуудын гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой байх нөхцөл тавигдах бөгөөд нэхэмжлэгчээс алданги тооцох хугацаа буюу үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээний 2.2-т заасан 2016 оны 12 сарын 31-ний өдөр гэж тодорхойлж байна. /хх-ийн 6 дугаар тал/

Шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар болон тэдгээрийн хооронд байгуулагдсан тооцоо нийлэх актаар талууд дээрх гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс алданги тооцох хугацаа буюу хариуцагчтай тохиролцсон үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлж чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2016 оны 12 сарын 31-ний өдөр буюу үүрэг гүйцэтгэх энэ хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2.Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч Б.Эд холбогдуулан зөвшөөрөлгүйгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Sunshine village хотхоны 330 дугаар байрны 4 өрөө орон сууцанд нь амьдарч, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу олох байсан орлого гэх үндэслэлээр 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/00794 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 сарын 31-ний өдрийн 1858 дугаар магадлалаар дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах шаардлага бүхий Б.Э, Модерн скай ХХК нарын нэхэмжлэлтэй, Ш.Энхтөр, Яргай цамхаг ХХК, Акилла констракшн ХХК, Д.А******* нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. /хх-ийн 84-106 дугаар тал/

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн зүйл болсон дээрх орон сууцыг Аккилла констракшн ХХК- нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Модерн скай ХХК-нд төлөх ажлын хөлс байна гэж дүгнэсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Д.А*******ы Б.Эг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр олох байсан орлого буюу 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Энэ талаар гаргасан хариуцагч талын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Модерн скай ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Акилла констракш ХХК-нд олгож, 10,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Д.А*******ы Б.Эгаас 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Модерн скай ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Акилла констракш ХХК-нд олгож, 10,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Д.А*******ы Б.Эгаас 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэг нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Модерн скай ХХК-иас 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Акилла констракшн ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА