Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00744

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00744

“А” ХХК, Д- нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/00549 дугаар шийдвэртэй,

“А” ХХК, Д- нарын нэхэмжлэлтэй

“М” ХХК, Б-д тус тус холбогдох,

Гэрээнээс учирсан хохиролд 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, олох байсан орлого 32,000,000 төгрөг, нийт 62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Мөнхтөр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д- нь 2016 онд “А” ХХК-ийг төлөөлж “М” ХХК болон захирал Б-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “М” ХХК нь “А” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийхээр тохиролцсон.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр тус гэрээний үнэд 245,350,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 330 дугаар байрны 4 өрөө орон сууцыг “М” ХХК-ийн захирал Б-д шилжүүлэн өгсөн.

“М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээнд заасан ажлаас барилгын 2 давхрын салхивчны ажлыг хийгээгүй. “М” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлэхэд салхивчны ажлыг 2018 оны 02 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцож, хөлсөө тооцуулсан боловч хийж гүйцэтгэхгүй байсан тул “А” ХХК-ийн захирал Д- нь иргэн н.Түмэнжаргалтай тохирч, дутуу хийсэн ажлыг хийж гүйцэтгүүлэн бөгөөд түүнд ажлын үнэ 20,000,000 төгрөгийг төлсөн.

Түүнчлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 6.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцох ёстой. Хариуцагч “М” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 20,000,000 төгрөг, алданги алданги 10,000,000 төгрөгийн хамж гаргуулж өгнө үү.

Тус гэрээний үнэд тооцсон орон сууцыг Д- би “Яргай цамхаг” ХХК-тай хөөсөн полистрол нийлүүлэх гэрээ байгуулж, нийлүүлсэн барааны үнэд худалдан авсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д- нь хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэтэл “М” ХХК-ийн захирал Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байж гэрээний үнэд тооцсон уг орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд эзэмшсэн. Хэрэв уг орон сууцыг зах зээлийн дундаж ханш болох 2,000,000 төгрөгөөр түрээсэлсэн бол 32,000,000 төгрөг олох боломжтой байсан. Иймд олох ёстой байсан орлого 32,000,000 төгрөгийг Б-гаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээг иргэн Б-тай байгуулаагүй, "А" ХХК болон "М" ХХК нарын хооронд байгуулагдсан. Гэрээний дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. Ажлын хөлсөнд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 330 дугаар байрны 405 тоот 4 өрөө орон сууцыг Б-д шилжүүлэн өгсөн.

"А" ХХК болон "М" ХХК ажил дуусгавар болсонтой холбоотойгоор 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд 246,350,000 төгрөгийн ажил хийсэн байсан. Хэрэв ажлыг дутуу хийсэн бол улсын комисс хүлээж авахгүй байх байсан.

Тус үйл баримтыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 794 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1858 дугаар магадлалаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Барилга угсралтын ажлын гэрээний 6.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд орон сууц бартераар авсан байхад түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "М" ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Акилла констракш" ХХК-нд олгож, 10,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Д-ы Б-гаас 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэг нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч "М" ХХК-иас 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "А" ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д-ы гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие Д- нь Б-тай 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд “М” ХХК нь “А” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэт биелүүлээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “М” ХХК-тай тооцоо нийлэхэд Б- нь барилгын 2 давхарын ажлыг 2018 оны 02 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр тохирч ажлын хөлсөө тооцуулсан. Гэтэл “М” ХХК нь 2 давхарын салхивчны ажлыг хийхгүй байсан тул бусдаар хийлгэсэн. Д- би “Яргай цамхаг” ХХК-тай хөөсөн полистирол нийлүүлэх гэрээ байгуулж, нийлүүлсэн барааны үнэд орон сууцыг худалдаж авч, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан.

Гэтэл "М" ХХК-ийн захирал Б- гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэт биелүүлээгүй атлаа уг 4 өрөө орон сууцанд миний зөвшөөрөлгүй амьдарсан. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүрэгт байрлах 330 дугаар байрны 4 өрөө байрыг иргэн Б-д шилжүүлэн өгөхөөр болж шийдвэрлэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 жил 4 сарын хугацаанд иргэн Д- миний өмчлөж авсан байранд хууль бусаар амьдарсан. Тус байр нь "А" ххк болон "М" ХХК нарт ямар ч хамааралгүй хувь иргэн миний өмчлөлийн байр юм. Хэрвээ Д- би уг байрыг зах зээлийн дундаж үнэ нэг сарын 2,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан бол 32,000,000 төгрөгийг олох боломжтой байсан. Тиймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б-гаас өөрийн олох байсан орлого 3,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Уг нэхэмжлэлийг өмнө нь шүүхээр шийдвэрлүүлж байгаагүй.

Тус анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Иймд Б-гаас өөрийн олох байсан орлого 32,000,000 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын гэрээнээс учирсан хохирол гэх 20,000,000 өгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа дутуу хийж гүйцэтгэсний улмаас бусдаар гүйцэтгүүлсний зардал буюу ажпын хөлсөнд төлсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нотлох баримтаар “А” ХХК болон С.Түмэнбаатар нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээг өгсөн. Тус гэрээнд С.Түмэнбаатар нь 7 төрлийн ажлыг гүйцэтгэхээр заасан нэг нь 2 давхрын салхивчны ажил орсон байдаг. Бусад 6 төрлийн ажил нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ажлууд биш байдаг. Нийт 7 төрлийн ажлын хөлс 20,000,000 төгрөг байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ажлын төлбөрийг бөөнд нь гаргасанд гомдолтой байна.

Мөн “А” ХХК нь урьд нь “Жой тройзон” ХХК-аар 2 давхрын салхивчны ажлыг бүрэн гүйцэт гүйцэтгүүлсэн гэж ярьдаг бөгөөд энэ нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1858 тоот магадлалд тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. хэргийг дахин хэлэлцэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

“М” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн ба энэ нь талуудын тооцоо нийлсэн актаар нотлогдоно. Мөн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтэд барилгын ажил бүрэн хийгдсэн талаар тусгагдсан.

Иймд “М” ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гүйцэтгэсэн ажил нь дутуу байсан гэдгийг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүн доголдолтой. Өмнөх маргаан нь хууль ёсны өмчлөгчийг тогтоолгох тухай байсан бөгөөд ажлын доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд орон сууц өгөхөөр тохиролцсон. Тооцоо нийлсэн актын дагуу орон сууцыг хүлээлгэн өгсөн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээгээр дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс буюу зардал 20,000,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулах, иргэн Д- нь иргэн Б-д холбогдуулан олох байсан орлого 32,000,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

3. “А” ХХК болон “М” ХХК-ийн хооронд "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр “М” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд батлагдсан зураг төслийн дагуу Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд үйлчилгээний барилгын ажпыг хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, “А” ХХК нь ажлын төлбөрийг үе шат бүрээр тооцож “М” ХХК-д хөлс төлөхөөр тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

            4. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, доголдол нь зохигчдын маргааны зүйл болжээ.

            4.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00794 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар зүйлийн 31-ний өдрийн 1858 дугаар магадлалаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчийг Б- болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр Б-г бүртгүүлэхийг “А” ХХК болон захирал Д- нарт даалгаж шийдвэрлэжээ.

            4.б. “М” ХХК-ийн захирал Д.Эрдэнэдаваа болон “М” ХХК-ийн захирал Д- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний тооцоо нийлсэн талаар 2018 оны 01 дүгээр сарын 16, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэсэн огноотой 2 акт үйлдэгдсэн байна. /хх 8, 80/ 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой актад талууд ажлын гүйцэтгэл дутуу талаар дурдаагүй.

Харин 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөр огноологдсон тооцоо нийлсэн гэх актын баруун доод буланд “2-р давхрын салхивчийн асуудал дутуу байгаа, 2 сард багтааж дуусгахаар тохиров” гэж тэмдэглэл үйлдэж Д- гарын үсэг зурсан боловч Б- гарын үсэг зурсан эсэх нь тодорхой харагдахгүй, уншигдахгүй байгаа нь нотариатчаар гэрчлүүлсэн тэмдэг дарагдсан баримтыг шүүх хуулбарлаж, дахин уг тэмдэг дарагдсан хэсэгт “архивын хуулбар үнэн тэмдэг” дарсан байгаатай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, уг бичгийн баримт нь хуулбар хувь байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт нь эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байгаагаас гадна шүүх шаардлагатай тохиолдолд хуулбар баримтын эх хувийг шаардаж авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

             Дээрх алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/00549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, нэхэмжлэгч Д- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ

                                                               Э.ЗОЛЗАЯА