Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 140/ШШ2020/00568

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын баг ын ******* тоотод оршин суух овгийн*******ийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын баг ын ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн *******гийн /РД:/,

Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн гийн /РД:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.т анх мөнгө зээлүүлэхдээ би сайн таньдаггүй байсан. Анх 2015 онд нэг прадо машин тавиад мөнгө зээлээд авч байсан. Тэгээд тэр машинаа 1 жилийн дараа авч байсан. Д. 30.500.000 төгрөгийг 2015 онд зээлж байсан. Тэгээд хүү алдангитайгаа 50.000.000 төгрөг болж байна. Д. өнөөдөр өөрөө шүүх хуралд оролцсон бол ярих зүйл их л байна. Д., Ю. нараас 50.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д. 23.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 4.000.000 төгрөг, үргэлжлүүлээд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 300.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 1.700.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 250.000 төгрөг нийт 30.750.000 төгрөгийг авсан. Зээл авсан өдрөөсөө эхлэн сарын 6 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээ байгуулж зээлийг бэлнээр болон дансаар шилжүүлэн зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Д., Ю. нар зээлийн төлбөрөө төлөөгүй өнөө хүртэл элдэв шалтаг хэлж аргацаасаар өдийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Мөн энэ хугацаанд хайгч авч өгнө гээд 2.000.000 төгрөг аваад өгөөгүй. Мөнгөө нэхэхээр удахгүй өгнө, санаа зоволтгүй хүү алдангитай нь төлнө гээд яваад байдаг байсан. Сүүлдээ Д.ын бие нь өвдөж энэ хугацаанд зээлээ төлөх боломжгүй байна хойшлуулж өгөөч гэж гуйсан учраас бид хоёр учир байдлыг нь харж хангалттай хугацаанд хүлээсэн. Гэвч Д. бие нь сайжирч ажлаа эргээд хийж байсан боловч зээлсэн мөнгөө өгөхгүй өдий хүрсэн. Энэ хугацанд бид банкнаас удаа дараа зээл авч бас хувь хүнээс мөнгө зээлж хүү төлж байсан бөгөөд энэ байдлаа тухай бүр нь Д.д хэлж мөнгөө нэхдэг байсан. Д. сүүлдээ утсаа авахгүй болохоор мессеж хүртэл бичдэг байсан. Сүүлдээ гэрээний үүргээ гүйцэтгэх хугацаа хэтэрснийг удаа дараа сануулж зээлээ төлөхийг шаардахаар мөнгөө өгөхгүй шүүх цагдаагаар яв гэж утсаар доромжилж шүүгчийн хажууд намайг муухай үгээр хэлж доромжилж ёс зүйгүй харьцаж байсан. Ийм учраас Д., Ю. нараас зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул хэтрүүлсэн хугацааны хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд Ю.д холбогдох зээлийн талаарх тайлбар гаргая. Ю. нь Ш.*******, Г.******* нартай зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ю.гийн данс руу 250.000 төгрөгийг зээл гэж шилжүүлсэн байсан. Ю. энэ ямар учиртай мөнгө яагаад миний данс руу орсон юм бэ гэхэд Д. хэлэхдээ Г.*******, Ш.******* нар 2015 онд гэртээ халаалт тавихаар 22 ширхэгтэй паниалын паар авсан, дараа нь дахиад нэгийг авсан, тэгээд сүүлд нь халаатаа авахдаа нэмж 3 ширхэгийг аваад нийт 5 ширхэг паар, мөн 2 ширхэг тень авсан гэсэн. Тэгээд Ш.*******, Г.******* нар паарныхаа мөнгийг нь шилжүүлэхдээ Ю.гийн данс руу 250.000 төгрөгийг зээл гэж шилжүүлсэн. Үүнийг Ю. хүлээн зөвшөөрөхгүй, би Г.*******ээс мөнгө зээлсэн зүйл байхгүй, дараа нь дансны хуулгаа харахад Г.*******ээс 250.000 төгрөгийг зээлүүлэв гэж хийсэн байсан гэсэн. Тийм учраас Ю. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Харин Д. Г.*******, Ш.******* нараас мөнгө зээлснээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх хугацаа дууссан учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь хариуцагч Д., Ю. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хангуулж 50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ю. нь нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нартай зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Ю. нар нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б.од олгосон итгэмжлэлдээ бүх шатны шүүх хуралдаанд хариуцагч нарыг төлөөлөн оролцох, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, багасгах, ихэсгэх, эвлэрэх зэрэг бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 31, 32/

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Д. нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлүүлэхээр харилцан тохиролцож, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор Зээлийн гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна. /хх-ийн 5/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Д. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар, зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь 5495139215 дугаарын данснаасаа хариуцагч Д.ын 5495176326 дугаарын дансанд:

1.    2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөг /хх-ийн 5/

2.    2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг /хх-ийн 38/ ,

3.    2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг /хх-ийн 41/,

4.    2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр /хайгчны үнэ/ 2.000.000 төгрөг /хх-ийн 42/,

5.    2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 300.000 төгрөг /хх-ийн 43/,

6.    2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.700.000 төгрөг /хх-ийн 44/ нийт 9.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь 5495139215 дугаарын данснаасаа хариуцагч Ю.гийн 5495258212 дугаарын дансанд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөгийг Номингоос зээл гэж шилжүүлсэн байгаа нь тухайн зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэхээр байна. /хх-ийн 45/

Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь хариуцагч Д.д нийт 32.500.000 төгрөг, хариуцагч Ю.д 250.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь нотлогдож байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... хариуцагч Д.ын хувьд нэхэмжлэгч нараас 32.500.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа, харин Ю.гийн данс руу шилжүүлсэн 250.000 төгрөгийг зээлж аваагүй ... хариуцагч Д. нь нэхэмжлэгч нарт паар зарсан бөгөөд уг паарны үнийг шилжүүлэхээ Номингоос зээл гэж шилжүүлсэн байгаа тул энэ нэхэмжилж байгаа 250.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... манайх Д.ас 4 паар авсан ... нэг паарыг 250.000 төгрөгөөр бодож нийт 1.000.000 төгрөгийг бэлэн тоолж өгсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... би яалаа гэж 250.000 төгрөгийг паарны үнэ гэж шилжүүлэх юм бэ ... зээл авсан учраас л зээл гэж шилжүүлсэн, хэрэв паарны үнэ байсан бол паарны үнэ л гэж шилжүүлнэ ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь хариуцагч Д. нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нараас 32.500.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн гэж хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хариуцагч Ю.гийн дансанд шилжүүлсэн 250.000 төгрөг зээл биш паарны үнэ 250.000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгааг хүлээж авах боломжгүй байна.

Учир нь: энэхүү Номингоос зээл гэж шилжүүлсэн 250.000 төгрөг нь паарны үнэ болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар нотлогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгч Г.*******ийн данснаасаа хариуцагч Ю.гийн дансанд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөгийг Номингоос зээл гэж шилжүүлсэн /хх-ийн 45/ байх тул хариуцагч Ю.гээс 250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарт олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байдаг ... хариуцагч Д. нэхэмжлэгч нартай зээлийн гэрээ байгуулаагүй ... мөн хариуцагч Д.д холбогдох хэсэг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Д. өмнөх нь зээлсэн мөнгөн дээрээ нэмээд зээлчихье гээд мөнгө зээлж авдаг байсан ... бидний дунд итгэлцэл байсан ... бид хоёр Д.ас зээлүүлсэн мөнгөө нэхдэг байсан ... 2017, 2018 оны үеэр Д.ын биеийн байдал муу байсан ... бид хоёр олон сая төгрөг хүнд зээлүүлчихсэн ... нөгөө хүний маань бие муу байхаар санаа зовоод биеийг нь асуугаад хүртэл очиж байсан ... тухайн үед Д. миний бие тааруухан байна зээл төлөх хугацааг хойшлуулж өгөөч гэж гуйж байсан ... ингэж, тэгэж мөнгө орж ирэх гээд байна гэдэг байсан ... тэгээд бид хоёр 2019 онд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан ... гэтэл Д. ирээгүй ... 2019 онд Д. бид нар нийт зээлсэн мөнгө хүү, алданги олох ёстой байсан орлого нийлээд 95.960.000 төгрөг болсон гэдгийг харилцан зөвшөөрч энэ гэрээг хийж гарын үсгээ зурцгаасан ... энэ гэрээг өмнө шийдсэн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай иргэний хэрэгт гаргаж өгсөн боловч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ... энэ гэрээгээ энэ хэрэгт гаргаж өгөөгүй юм... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... 2017, 2018 оны үеэр Д.ын биеий байдал тааруухан байсан нь үнэн ... харин 2019 онд нэхэмжлэгч нар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан эсэх ... эвлэрүүлэн зуучлалаас Д., Ю. нарыг дуудсан талаар нь би мэдэхгүй байна ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Д. нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулснаас хойш 2015 оноос 2017 он хүртэл талууд нийт 7 удаа зээлийн гэрээг амаар байгуулж, зээлийн гэрээний нөхцлийг тохиролцоогүй, хугацаа заагаагүй нэхэмжлэгч Г.*******ийн данснаас хариуцагч Д., Ю. нарын дансанд мөнгө шилжүүлж байжээ.

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусаагүй бөгөөд анх зээлсэн мөнгөн дээрээ нэмж мөнгө зээлсээр нэхэмжлэгч Г.*******ийн данснаас хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Д.ын дансанд 1.700.000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-ийн 44/  

Өөрөөр хэлбэл талууд энэ хугацаанд зээлийн гэрээг тодорхой нөхцөл, тогтоосон хугацаа тохиролгүйгээр байгуулсан байх тул зээлдүүлэгч нь гэрээг хэзээ ч цуцлах эрхтэй. Энэхүү цуцлалт нь зээлдэгчээс зээлээ буцааж төлөхийг шаардах хэлбэрээр хэрэгжинэ гэж зааснаас үзэхэд хамгийн сүүлд мөнгө зээлүүлсэн өдрөөс хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн шаардах эрх үүсэхээр байна.

Мөн нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь энэ асуудлаараа 2019 онд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг мөн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байжээ. /хх-ийн 70-72/

Түүнчлэн хариуцагч Д. нь нэхэмжлэгч Ш.*******тэй харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 95.960.000 төгрөгийг төлж барагдуулна гэж тооцоо нийлж, гэрээ байгуулж, өөрийн сайн дурын үндсэн дээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан болох нь:

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 717 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн тодорхойлох хэсэгт хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: би 2015 онд Ш.*******ээс 30.500.000 зээлээд буцааж барагдуулж чадаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бие муу байхад хамтарч танай газар дээр байшин баръя, энэ гэрээгээ шинэчилье гэж хууран мэхэлж 95.960.000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ гэрээнд тусгасан мөнгийг зээлж аваагүй болно гэх тайлбарыг өгч байжээ /хх-ийн 71/, мөн хариуцагч Ю. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний нөхөр Д. Ш.*******ээс 30.500.000 төгрөг зээлж компанийхаа ажилд зарцуулсан тул энэхүү нэхэмжлэлд би хамааралгүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ш.*******ээс 95.960.000 төгрөг зээлж аваагүй гэх тайлбарыг өгч байжээ. /хх-ийн 71/

Тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэг талаас Таван булаг хийморь компанийг төлөөлж Ш.*******, нөгөө талаас Д., Ю. нар харилцан тохиролцож 95.960.000 төгрөгийг 180 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй газар, байшин, оффис, граж барьцаалан зээлж гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэх хэсэг /хх-ийн 75/, мөн нэхэмжлэгч компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... сүүлдээ Д.ын бие өвдөн эмнэлэгт хэвтэж учир байдлаа хэлэн зээлийн хугацааг хойшлуулах хүсэлт тавин хугацааг хойшлуулсан ... /хх-ийн 74/ гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 75 зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж хуульчилжээ.

Иймд нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Д. нарын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ мөн амаар байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь хариуцагч Д.д 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23.000.000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч нэмж мөнгө зээлүүлэхдээ зээлийн гэрээний хугацаа, нөхцлийн талаар харилцан тохиролцож бичгээр байгуулаагүй, зээлийн гэрээг амаар байгуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь бичгээр байгуулсан зээлийн гэрээ буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23.000.000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлүүлсэн мөнгөнийхөө хүү, алдангийг авах эрхтэй, харин хариуцагч нартай бичгээр байгуулаагүй бусад зээлийнхээ хүү, алдангийг нэхэмжлэх эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.ас зээлийн гэрээний дагуу (23.000.000 + 6 хувийн хүү 1.380.000 + гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь алданги 11.500.000 = нийт 35.880.000 төгрөг, талуудын хооронд харилцан тохирч амаар байгуулсан зээл болох 4.000.000+1.000.000+500.000+2.000.000+300.000+1.700.000= нийт 9.500.000 төгрөг) бүгд 45.380.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарт олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Д. нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3-т энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болгон оффисс, барилга, орон сууц, хашааны гэрчилгээ зэргийг барьцаанд авав, барьцааны эд хөрөнгийн жагсаалтыг хавсаргав, хавсралт нь энэ гэрээний салашгүй хэсэг болно, жич: энэ хэсгийг зөвхөн барьцаат зээлийн гэрээнд хэрэглэнэ гэж талууд харилцан тохирчээ. /хх-ийн 5/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, мөн зүйлийн 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл түүний байгаа газар, үнийг заана гэж, 156 дугаар зүйлийн 156.3-т энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус болно гэж заажээ.

Хариуцагч Д. зээлийн гэрээний барьцаа болгож оффисс, барилга, орон сууц, хашааны гэрчилгээ зэргээ барьцаалсан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг талууд хангаагүй бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус болохоор байна.

Гэвч талуудын Зээлийн гэрээнийхээ 3-т энэ хэсгийг зөвхөн барьцаат зээлийн гэрээнд хэрэглэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдаагүй харин зээлийн гэрээ байгуулагдсан байх тул энэ хэсэгт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1945 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч нарын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болно.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт 3 хуудас бүхий паарны зургийг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа www.unegui.mn-ээс адил төстэй паарны зургийг хэвлэн авч шүүхэд нотлох баримт болгон өгч байгаа талаараа тайлбарлаж байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн сайтаас татаж авсан, хэрэгт хамааралгүй 3 ширхэг паарны гэрэл зургийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Иймээс зээл төлөх үүргээ хариуцагч Д., Ю. нар нь биелүүлээгүй бол нэхэмжлэгч тухайн үүргийг шаардах эрхтэй тул хариуцагч Ю.гээс 250.000 төгрөг, хариуцагч Д.ас 45.380.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.370.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ас 45.380.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 384.850 төгрөг, хариуцагч Ю.гээс 250.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 8.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ю.гээс 250.000 төгрөг, хариуцагч Д.ас 45.380.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.370.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1945 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ас 45.380.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 384.850 төгрөг, хариуцагч Ю.гээс 250.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 8.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ