Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 140/ШШ2020/00585

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын баг хэсэг ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын багийн ******* тоотод оршин суух овгийн *******ийн ******* /РД:/-нд холбогдох

Зээлийн гэрээний дагуу 2.178.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* манайхаас 3.000.000 төгрөгийг өдөр, өдрөөр нь хүүтэй нь төлөхөөр зээлж авсан. Эхний авсан сардаа мөнгөө хүүтэй нь хийгээд түүнээс хойш өдийг хүртэл нэг ч төгрөг хийгээгүй. Одоо Д.*******гээс зээлийн төлбөрт 2.178.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* шүүхэд хариу тайлбар өгөхдөө тооцоололын алдаа гаргасан байна гэж үзэж байна. Б.*******, Д.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний 1 дээр 3.000.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр Д.******* зээлсэн. Зээлийн эргэн төлөлт хийгдэж явсаар байгаад 1.630.000 төгрөг төлөгдсөн. 60 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлэхээр нийт 3.240.000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 1.630.000 төгрөгийг хасахаар 1.610.000 төгрөгийг үлдэгдэл үлдсэн. Үлдэгдэл мөнгөө зохих алдангийн хамт төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******гээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 2.178.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б.од олгосон итгэмжлэлдээ бүх шатны шүүх хуралдаанд төлөөлөн оролцох, нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, ихэсгэх, эвлэрэх зэрэг бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 14/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.610.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Б.*******тай 2020 оны сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг, 60 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж авсан болох нь зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 2/

Иймд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар, зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус хуульчилжээ.

Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Б.*******гаас 3.000.000 төгрөгийг дансаар авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн гэрээ байгуулагдаагүй, 3.000.000 төгрөг зээлж аваагүй гэж маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр 3.000.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохирсон бөгөөд хариуцагч Д.******* нь зээлийн төлбөрөөс 1.630.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.******* нь зээлийн гэрээнд зааснаар (3.000.000 төгрөгийн 8 хувь 240.000 төгрөг, 3.000.000 + 240.00=3.240.000 төгрөг) 3.240.000 төгрөгийг төлж барагдуулах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.

Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөөс 2020 оны сарын 03-ны өдрөөс 2020 оны сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 1.630.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Д.******* нь (3.240.000-1.630.000=1.610.000) зээлийн гэрээнд заасанаар 1.610.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны сарын 03-ны өдөр гэрээнд зааснаар 3.000.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээний 3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийг 0.5 хувиар алданги тооцож хариуцагч Д.*******гээс нэхэмжлэх эрхтэй юм.

Талуудын хооронд 2020 оны сарын 03-ны өдөр 60 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлийн хүү тооцохоор тохирсон байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хандах хүртэл нийт 80 хоног байх тул энэ хугацааны алдангийг хариуцагч Д.*******гээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.*******гээс (гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 1.610.000 төгрөгийн 0.5 хувийн алданги болох 8.050 төгрөг х 80 хоног = 644.000) зээлийн үлдэгдэл 1.610.000 төгрөг, зээлийн алданги 644.000 төгрөг нийт 2.254.000 төгрөгийг гаргуулахаар байна.

Гэвч нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******гээс зээлийн төлбөрт нийт 2.178.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.*******гээс зээлийн төлбөрт 2.178.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.798 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 49.798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч овгийн *******ийн ******* /РД:/-гээс зээлийн гэрээний төлбөрт 2.178.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /РД:*******/-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.798 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 49.798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ