Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2020/00657

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багийн ийн ******* тоотод оршин суух овгийн Д*******ийн******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймаг дахь холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 00 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 00 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Ц.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Би банкнаас зээл авсан, авсан зээлээ төлөөгүй байгаа нь үнэн. Миний зээлийн үлдэгдэл нь 9.00.00 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 017 оноос хойш би зээлээ бага багаар төлж байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ц.******* чи мөнгөө төлдөгөөрөө төл би байрыг чинь битүүмжилдэгээрээ битүүмжилнэ гэдэг. Би хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхдээ шинжээч ийг сонгоё, би ээр үнэлгээ хийлгүүлнэ гэж хэлээгүй.

Шийдвэр гүйцэтгэгч Ц.*******, банкны эдийн засагч бид хэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын өрөөнд уулзацгаасан. Тэр үед би үнэлгээ тогтоодог 5 хүн байдаг гэсэн хэн хэн байдаг юм бэ гэж асуухад надад нэрийг нь хэлж өгсөн, тэгэхээр би Мэргэжилийн хяналтын газрын эгч мөн үү гэж асуусан чинь Ц.******* мөн гэж хэлсэн, тэгэхээр нь би эгч хөрөнгийн үнэлгээ гаргадаг юм уу гэсэн чинь тийм гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчийг барилгын ажилтай ойр байсан арай дээр байх гэж хэлсэн.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ц.******* аль хэдийн биччихсэн намайг гарын үсгээ зур гэж хэлсэн. Би гарын үсэг зурахгүй гээд даргынх нь дэргэд хэлсэн. Тэгээд би Ц.*******д чи яахаараа амнаас үг гарангуут биччихээд гарын үсэг зур гээд байгаа юм бэ, ингэж ёс зүйгүй хандаж болохгүй гэж удаа дараа хэлж байгаа. Мөн Ц.******* намайг дуудсан хугацаанд ирдэггүй гэсэн. Би дуудлага өгөх болгонд нь ирдэг. Хэдэн өдрийн өмнө дуудсан бичгийг хүнээр явуулаад чамайг энэ бичиг баримт дээр гарын үсэг зур гэж байна гээд албан шаардлагаар авчирч өгдөг.

Тэгэхээр нь би хугацаа нь дууссан байна гэж хэлээд хүлээж авсан өдрийн он сараа бичээд гарын үсэг зурдаг. Би үнэлгээчнээр үнэлгээ хийлгэнэ гэж хэлээгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь над руу нэг өдөр залгаад үнэлгээчин үнэлгээ хийхгүй гэж татгалзсан. Манайх өөрөө үнэлгээчнээ сонгоно гэж надад шууд тулгасан.

Манай байрны үнэлгээг гаргахдаа адил төстэй байрны үнэлгээнээс хамаагүй доогуур гаргасан. Манай байрыг мэргэжлийн хүмүүс стандартын дагуу барьсан байр. Дулаан төвлөрсөн шугам сүлжээ дээр байрлаж байгаа байр. Байрандаа олон жил амьдраагүй учраас засвар үйлчилгээ шаардлагатай байгаа болохоос биш барилгын хийц, чанар стандартын хувьд сайн баригдсан. Шийдвэр гүйцэтгэгч Ц.******* банкны Завхан салбарын ажилтан хоёрыг би ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр Ц.******* надтай утсаар ярихгүйгээр шөнийн цагаар сумд ирчихээд за чамд өгөх юу байна, энэ ууталсан модоо өг гэж тулгадаг. Би айлын хашаа хараад, хүний ажил хийж байгаа болохоор дур мэдэн мод өгөх боломжгүй байхад чи мод өгөхгүй бол танай байшинг битүүмжилнэ чамайг аваад явна гэж хэлэхээр нь би явъя гэхэд би 80.000 төгрөгт бензин хий, одоо миний данс руу 80.000 төгрөг шилжүүл чамаас авах зүйлээ авч байна. Тэгээд энд ирчхээд би надад тэр 1.000 шуудай модоо өгчихгүй яасан юм бэ, надад хүн захиад байсан юм гээд байшин битүүмжлэх бичгээ бичиж байж л удаа дараа надаас мод нэхээд байхаар нь би Ц.*******г чи урдах ажлаа хий, хийхгүй бол боль гэж хэлж байсан.

Манай байшинд хийсэн хөрөнгийн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь зах зээлийн үнэлгээнээс хамаагүй доогуур үнэлсэн гэж үзэж байгаа.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Д.*******тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол 017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр сум дахь шийдвэр гүйцэтгэх хэсэгт ажиллагаа хийгдээд 019 оны 9 дүгээр сард аймгийн шийдвэр газарт үл хөдлөх хөрөнгө дээр нь ажиллагаа хийгдэхээр тойргийн журмаар над дээр хувиарлагдан ирсэн.

Би 019 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллагаа хийсэн. Би Д.*******тай уулзах гээд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч Д.******* нь ирж уулздаггүй, утсаар яриад хөрөнгийг нь битүүмжилье гэхээр хүлээн зөвшөөрдөггүй байсан. 00 оны 01 сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх гээд сумд очиж байсан. Дараа нь 00 оны 0 дугаар сард хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдэж байхад хөл хорио тогтоогдсон учраас 00 оны 07 сараас эхлэн хөрөнгийн үнэлгээ хийгээд хөрөнгө хураах ажиллагаа хийгээд, 00 оны 07 сарын 0-ны өдөр хөрөнгө хураах ажиллагаа хийгдэж төлбөр авагч, төлбөр төлөгч нарыг байлцуулж байж хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний тохиролцуулах ажиллагаа хийхэд хөрөнгийг үнэлгээ дээр тохиролцоогүй учраас хөрөнгийн үнэлгээ дээр шинжээч томилсон. Шинжээч томилоход төлбөр төлөгч Д.******* нь сумаас ирэх боломжгүй гэсэн учраас манай тал хөрөнгө хураах ажиллагаа хийж дараа нь Д.*******д хөрөнгийн үнэлгээг танилцуулсан.

Хөрөнгийн үнэлгээ хийлгэх шинжээч томилохдоо манай аймагт 5 шинжээч байгаа энэ 5 шинжээчээс татгалзах зүйл байна уу гэхэд Д.******* барилгын талаар арай илүү мэдэх учраас ийг хөрөнгийн үнэлгээ хийлгүүлье гэхээр нь санал авахад , Алтанцэцэг нар үнэлгээ хийх боломжгүй гэдэг саналаа өгсөн, мөн шинжээч Заяа одоогийн байдлаар хөрөнгийн үнэлгээнд шинжээч хийх ажлаа хийхгүй байгаа гэдэг хүсэлт өгсөн учраас манай тал шинжээч Х.г томилсон. Тэгээд Х. Д.*******ын хөрөнгөнд үнэлгээ хийгээд хөрөнгийн үнэлгээг тогтоосон.

Д.******* бичиг баримт нь хоцорч ирсэн гэж байна. Би хөрөнгийн үнэлгээний хариу гарангуут би утсаар Д.*******д хөрөнгийн үнэлгээний талаар утсаар мэдэгдээд маргааш нь албан тоотоо шууданд хийсэн. Шууданд хийсэн бичгээ сумын шийдвэр гүйцэтгэх газар луу давхар цахим хаягаар явуулсан. сумын шийдвэр гүйцэтгэгч нь албан бичгээ аваад Д.*******д танилцуулах гэтэл Д.******* авч гарын үсэг зураагүй талаар тэмдэглэл хөтлөөд буцаагаад над руу явуулсан байсан. Түүнээс манай талаас болж хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. банкны эдийн засагч нь Д.*******тай холбоотой энэ хэрэг дээр төлөөлөх эрхийн дагуу оролцож ажиллаж байсан. Одоо банкийг төлөөлж Нарантунгалаг гэдэг хүн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа. Манай талын хувьд банк болон тэй ашиг сонирхлын холбоотой асуудал байхгүй. Д.*******ыг модны ажил хийж байсан болохоор мод өгөөд төлбөрөөсөө барагдуулаасай гэдэг үүднээс мод авъя гэж хэлж байсан болохоос биш бид нар заавал байшингийн нь хураах гэсэн зүйл байхгүй гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймаг дахь холбогдуулан ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн гаргасан 00 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллага болох Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Завхан аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 017 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн 83 дугаартай захирамжаар хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч банкны нэхэмжлэлийн шаардлага болох 1.041.135 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Төлбөр төлөгч Д.******* нь 1.041.135 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тул төлбөр авагч банк нь албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж 017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх хуудас бичүүлж Завхан аймаг дахь хүргүүлсэн байна.

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 017 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн №171301 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор 49 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Шоонуу нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болжээ. /хх-ийн 60/

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 00 оны 01 дүгээр сарын -ны өдрийн №171301/13 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор нэхэмжлэгч Д.*******ын үл хөдлөх эд хөрөнгө болох

- Завхан аймгийн сумын баг мийн орон сууцанд байрлах , талбайтай улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц,

- Завхан аймгийн сумын баг ын айлын тоотод байрлах давхар 18мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц зэргийг тус тус битүүмжилсэн байна. /хх-ийн 61, 64/

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 00 оны 0 дугаар сарын 1-ний өдөр №171301/14 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрхи битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. /хх-ийн 67, 70/

Төлбөр авагч болон эд хөрөнгийн өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авахад банкны Завхан салбар нийт 1.000.000 төгрөгөөр, Д.******* нийт 144.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-ийн 5, 7/

Талууд дээрхи үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 00 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн №171301/19 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор ХХК-ийн үнэлгээчин Х.г шинжээчээр томилжээ. /хх-ийн 41/

Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээг ХХК-ийн захирал Ш., Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б. нар нь 00 оны 8 дугаар сарын 1-ны өдөр байгуулж, шинжээч Х., ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.******* нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 35/

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, хөрөнгийг үнэлэхээр шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний төвийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг хэлнэ гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-т үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл-ийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгана гэж заажээ.

ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 37/

ХХК-ийн үнэлгээчин Х. нь тусай зөвшөөрөл эзэмшигч мөн бөгөөд түүний тусгай зөвшөөрөл 018 оны 7 дугаар сарын -ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар сунгалт хийлгэжээ. /хх-ийн 36/

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч Х.гийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, тухайн хэрэгт хувийн сонирхолтой эсэхийг тодруулан, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан танилцуулсан байна. /хх-ийн 40, 4/

Шинжээч Х. нь ХХК-тай 00 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №00/111 дугаартай Хөрөнгийн үнэлгээчний хариуцлагын даатгалын гэрээ-г байгуулсан байна. /хх-ийн 38/

Шинжээч томилох тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийж 00 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн дотор гаргаж ирүүлэхийг шинжээч Х.д даалгасан бөгөөд шинжээч нь 00 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дүгнэлтээ гаргасан байх тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд дүгнэлтээ гаргасан байна гэж үзлээ. /хх-ийн 17, 41/

Шинжээч Х. нь Завхан аймгийн сумын баг мийн орон сууцанд байрлах , талбайтай улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцыг 6.39.000 төгрөгөөр, Завхан аймгийн сумын баг ын айлын тоотод байрлах давхар 18мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцыг 14.738.700 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-ийн 8-18/

Шинжээч Х.гийн гаргасан хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг Д.*******д танилцуулахаар Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 00 оны 8 дугаар сарын 0-ны өдөр 01/1 дугаартай албан бичгийг боловсруулжээ. /хх-ийн 4/

Гэвч энэхүү албан бичгийг нэхэмжлэгч Д.*******д хэзээ танилцуулж, гардуулан өгсөн талаараа хариуцагч талаас .... хөрөнгийн үнэлгээний тайланг гарангуут утсаар мэдэгдээд маргааш нь албан тоотоо шууданд хийсэн, шууданд хийсэн бичгээ сумын шийдвэр гүйцэтгэх хэсэг рүү давхар цахим хаягаар явуулсан ... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгч Д.*******ын гаргасан ... эд хөрөнгийн үнэлгээг танилцуулах тухай албан бичгийг надад 00 оны 8 дугаар сарын 1-ний өдөр танилцуулсан гэх тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэхүү хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг нэхэмжлэгч Д.******* нь танилцаад эс зөвшөөрч тус шүүхэд 00 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж, мөн хуулийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгч Д.******* нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... манай байртай яг ижилхэн байрны зах зээлийн үнээс хамаагүй бага үнээр манай байрыг үнэлсэн байна ... манай байрыг тус бүрийг нь 5 сая, 18 саяаар барьцаанд авч байсан ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... төлбөр төлөгч Д.*******ын зөвхөн банкны барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн ... шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдсан ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч энэ талаараа нотолж чадаагүй, нотлох баримтаар нотлогдоогүй болно.

Хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй шинжээч нь хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлтийг заасан хугацаанд гаргасан бөгөөд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч Д.*******ын гаргасан өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*******аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Завхан аймаг дахь төлбөр төлөгч Д.*******д холбогдох гүйцэтгэх хуудас материалд ажиллагаа хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан болно.

Иймд тус шүүхийн шүүгчийн 00 оны дугаар сарын 16-ны өдрийн 418 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ХХК-ийн шинжээч Х.г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан.

Шинжээч Х.д шүүх хуралдааны товыг 00 оны дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйллийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..3, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн гаргасан 00 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

Тус шүүхийн шүүгчийн 00 оны дугаар сарын 16-ны өдрийн 418 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйллийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ