Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2021/00237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын  багт байрлалтай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн *******ийн******* /РД:*******/,

Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн *******гийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ард гудамж тоотод оршин суух овгийн *******гийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Завхан аймгийн сумын төв банкны урд гудамж тоотод оршин суух овгийн *******ийн /РД:/ нарт холбогдох

зээлийн төлбөр 12.424.667 төгрөг, хүүгийн төлбөр 14.48.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.922.281 төгрөг нийт 29.9.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 221 оны дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 221 оны сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр, хариуцагч Ч., хариуцагч Л.*******, хариуцагч Ч. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс хариуцагч Ч., Л.*******, Л.******* Ч. нартай 218 оны 1 сарын -ны өдөр 1.. төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч нар зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн төлбөр 12.424.667 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14.77.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.262.84 төгрөг, нийт 29.9.14 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нарын зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч Ч.Соёл-Эрдэнийн өөрийнх нь хүсэлтийн дагуу зээлээс чөлөөлж өгсөн. Гэтэл зээлдэгч Ч. үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авчихаад одоогийн байдлаар зээлээ төлсөн юм байхгүй, эргүүлэн үл хөдлөхийн гэрчилгээгээ өгөөгүй. Манайхаас чөлөөлүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ жинхэнэ эзэмшигч дээрээ очсон гэж ойлгож байна. Гарцаагүй байдал гарсан учраас манай зүгээс дээрх 2 үл хөдлөхөөс татгалзах байдалд хүрч байна. Дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгө манай байгууллагын нэр дээрээс хасагдаад Мөнхболд гэдэг хүний нэр дээр шилжсэн 2 үл хөдлөх хөрөнгөөс татгалзаж байгаа юм чинь үлдэгдэл үл хөдлөх хөрөнгө дээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банк бус санхүүгийн байгууллагаас 218 онд 1.. төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний зүгээс зээлийн хүүг бууруулах боломж байна уу гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч талд тавьсан гэв. 

Хариуцагч Л.*******, хариуцагч Ч. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нарын хувьд ******* банк бус санхүүгийн байгууллаас зээлсэн мөнгөө төлж байсан юм байна. Зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь гэвэл зээлсэн мөнгөө буцаагаад хүнд хулхидуулсан нөхцөл байдал үүссэн. Энэ талаар манай гэр бүлийнхэн болон бусад хариуцагч нар мэдэж байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээсээ багасах юм бол төлнө гэж үзэж байгаа гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нараас зээлийн төлбөр 12.424.667 төгрөг, хүүгийн төлбөр 14.48.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.922.281 төгрөг нийт 29.9.14 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч Л.*******, Ч. нар нь 221 оны дугаар сарын 21-ний өдөр Ч.д олгосон итгэмжлэлдээ нэхэмжлэлийн хувийг гардаж авах, шүүх хуралдаанд төлөөлөн оролцох, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх, татгалзах, тайлбар, хүсэлт, гомдол гаргах зэрэг хариуцагчийн хуульд заасан бүрэн эрхийг олгосон байна.  

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: зээлдэгч нартай 218 оны 1 сарын -ны өдөр 1.. төгрөгийг сарын . хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан, манай зүгээс зээлдэгч нарыг зээлээ тухай бүрд нь төлөх талаар шаардаж хэлж, ярьж, зарим үед ажил хэрэг болгоод зээлээ төлөх мэдэгдэх хуудас өгч, очиж уулзаж байсан. Зээлдэгч Ч., Л.******* нар шүүх гэж яваад яах вэ, шүүх гэхээс нь өмнө төлж барагдуулна, нэр хүндэд хэцүү байна гэдгээ хэлж байсан. Тийм учраас зээлийн хугацаа хойшлох нь өөрсдөөс нь шалтгаалсан. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн шалтгаан нь өөрсдөөс нь шалтгаалж нэмэгдсэн. Манай зүгээс тухай бүрт нь мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч Ч. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... 218 оны 1 сарын -ны өдөр 1.. төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Уг зээлээ төлөх хүсэл байсан боловч төлөх боломж олдоогүй. Би өөрөө цалингийн зээлтэй, нөхрийн маань цалин ахуй хэрэглээндээ таардаг учир зээлээ төлж чадаагүй ... гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч Л.*******, хариуцагч Ч. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч Ч. манай хамгийн том эгч учраас түүнийг тусалж дэмжих зорилгоор Солонгос улс руу явуулж амьдрал ахуйг нь дэмжих гээд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн барьцаанд тавья гээд зээлийн барьцаанд тавьсан. Гэтэл эгч маань мөнгөө хүнд хулхидуулаад үгүй болгосон ... гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нар нь ******* ХХК-иас 218 оны 1 дүгээр сарын -ны өдөр №184 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 1.. төгрөгийг, сарын . хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар зээл авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 7-8/  

Хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нар нь ******* ХХК-тай 218 оны 1 дүгээр сарын -ны өдөр №184 дугаартай Барьцааны гэрээ байгуулан, зээлийн барьцаа хөрөнгө болгон:

- Завхан аймгийн сумын баг гийн -6 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ГД-221, Ү-918614 дугаартай, хувийн сууц,

- Завхан аймгийн сумын баг гийн -6 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ГД-4722, Г-9182297 дугаартай, өмчлөх эрхтэй газар,

- Завхан аймгийн сумын баг ийн төвийн талд байршилтай, улсын бүртгэлийн ГД-186289, Ү-9181161 дугаартай, 72 мкв талбайтай, нэг хүний өмчлөлийн хувийн сууц,

- Завхан аймгийн сумын баг банкны урд талд ын гудамж тоотод байршилтай, улсын бүртгэлийн ГД-6194, нэгж талбарын №17828948968 дугаартай, эзэмших эрхтэй газар,

- Завхан аймгийн сумын баг банкны урд талд ын гудамж тоотод байршилтай, улсын бүртгэлийн ГД-619, нэгж талбарын №17828948799тай, эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан болох нь барьцааны гэрээний хуулбар болон талуудын тайлбараа нотлогдож байна. /хх-ийн 9-1/

Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 1.. төгрөгийг хариуцагч Ч.Соёл-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн болох нь 218 оны 1 дүгээр сарын -ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын №184 дугаатай баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 11/  

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.  

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.  

Хариуцагч Ч., Л.*******, Ч. нар нь ******* ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-нд зээлдэгч Л.*******гийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтран зээлдэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа маргаагүй болно.  

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар ******* ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хамтран зээлдэгч Ч., Л.*******, Ч. нар нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл тэдний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.  

Өөрөөр хэлбэл хариуцагч Ч., Л.*******, Ч. нар нь Зээлийн гэрээ-ний үүргийг хамтран гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр үргэлжилнэ.  

Банк, эсхүл зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдтэй байгуулж байгаа зээлийн гэрээнд талууд хүү тооцохоор харилцан тохирсон эсэхээс үл хамааран Зээлийн гэрээ-г заавал бичгээр байгуулах ёстой гэсэн хуулийн шаардлага тавигддаг.  

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нартай 218 оны 1 дүгээр сарын -ны өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулан 4 сарын хугацаатай, сарын . хувийн хүүтэй, 1.. төгрөг зээлдүүлсэн байдаг.  

Өөрөөр хэлбэл талууд Зээлийн гэрээ-г 218 оны 1 дүгээр сарын -ны өдрөөс 218 оны дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай байгуулжээ.  

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: хариуцагч нараас 218 оны 1 дүгээр сарын -ны өдрөөс 221 оны дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.  

Учир нь: талуудын хооронд 218 оны 1 дүгээр сарын -ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацаа нь 218 оны дугаар сарын 27-ны өдөр дууссан бөгөөд гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш нэхэмжлэгч талаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй байсан боловч 2 жил 1 сар орчим хугацааны дараа шүүхэд хандаж, энэ хугацааны хүү, алдангийг нэмэж нэхэмжлэл гаргасан нь хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж ойлгогдохоор байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч нараас 218 оны 1 дүгээр сарын -ны өдрөөс 221 оны дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.  

Иймд ******* ХХК нь Зээлийн гэрээ-ний нийт хугацаа буюу 218 оны 1 дүгээр сарын -ны өдрөөс 218 оны дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 4 сарын хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, харин зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш буюу 218 оны дугаар сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 221 оны дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэхээр байна.  

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... зээлийн гэрээний 1.7-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр, хүүг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан хугацаа дуусан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээлийн хүү, зээлийн төлбөрийг дарааллаар нь төлнө гэж заасан байгаа... гэж тайларлаж байна.  

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 зүйлийн 2-т Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно гэж заасан байна.  

Өөрөөр хэлбэл Зээлийн гэрээ-нд заасан хугацаагаар зээлийн хүүг тооцох бөгөөд Зээлийн гэрээ-нд заасан хугацаа өнгөрсөн, Зээлийн гэрээ-ний үндсэн хугацааг талууд харилцан тохиролцож үргэлжлүүлэн сунгаагүй бол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй юм.  

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч нартай 218 оны 1 дүгээр сарын -ны өдөр 4 сарын хугацаатай байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацаа 218 оны дугаар сарын 27-ны өдөр дууссан байтал гэрээний хугацаа дуссанаас хойш 221 оны дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжиж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэхээр байна.  

Шүүх Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг, тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөрийн Зээлийн гэрээ-ний 1.7 дахь заалтыг тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгааг хүлээн авах боломжгүй байна.  

Талуудын хоорон байгуулсан Зээлийн гэрээ-ний 1.8-д зээлдэгч энэхүү гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг төлөх боломжгүй бодит шалтгаан гарвал зээлийн үндсэн хугацаа дуусахаас өмнө ажлын 7 хоногт багтаан Банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдэж зээлийн гэрээний хугацааг сунгах талаар үндэслэл, хүсэлтээ бичгээр ирүүлнэ. Зээлийн гэрээний хугацааг нэг удаа сунгах ба сунгах эсэхийг Банк бус санхүүгийн байгууллага шийдвэрлэнэ гэж, мөн гэрээний 1.9-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүйгээс өөрийн хүсэлтээр зээл төлөх хугацааг сунгуулах тохиолдолд Банк бус санхүүгийн байгууллагын төлбөр тооцоо үйлчилгээний ерөнхий нөхцөлд заасны дагуу хугацаа сунгуулах зээлийн дүнгийн . хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг Банк бус санхүүгийн байгууллагад төлнө гэж заасан байна.  

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 1.8, 1.9-д тус тус зааснаар хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нар нь зээлийн төлбөрийг, зээлийн гэрээнд заасан хугацааны дотор төлөх боломжгүй болсон бол энэ тухайгаа Банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдэж, зээлийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтээ бичгээр өгөх, мөн зээлийн хугацааг сунгуулахад оногдох хувь, шимтэлийг Банк бус санхүүгийн байгууллагад төлөхөөр байжээ.  

Гэвч хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нар нь зээлийн хугацааг сунгах тухай хүсэлтээ бичгээр өгсөн эсэх, нэхэмжлэгч ******* ХХК нь тухайн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, зээлийн хугацааг сунгасан тухай баримт хэрэгт авагдаагүй тул талуудыг 218 оны 1 дүгээр сарын -ны өдөр 4 сарын хугацаатай байгуулсан Зээлийн гэрээ-ний үндсэн хугацааг харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн сунгасан гэж үзэх боломжгүй байна.  

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн -т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна.  

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заажээ.  

Хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нарыг зээлийн гэрээний хугацаанд төлөгдөх зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч ******* ХХК-нд төлөх үүрэгтэй гэж үзнэ.  

Иймд хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нараас ******* ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ-нд зааснаар үндсэн төлбөр /1.. төгрөг/, 4 сарын хугацааны хүү /4.х4=1.82. төгрөг/, мөн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү /4. төгрөгийн 2 хувь буюу 91. төгрөг/ нийт 14.911. төгрөг гаргуулах нь зүйтэй байна.  

******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нар зээлийн эргэн төлөлтөөс:

218 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 1.. төгрөг,

218 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.. төгрөг,

22 оны сарын 11-ний өдөр . төгрөг нийт 2.. төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна,

харин хариуцагч Ч. зээлийн эргэн төлөлтөд нийт .. төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Ч. нар зээлийн эргэн төлөлтөнд төлсөн мөнгөн дүн дээр маргаж байна гэж үзэхээр байна.

 Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч нарыг нийт 2.. төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж, Балансын гадуур бүртгэсэн зээлийн картыг нотлох баримтаар ирүүлсэн, харин хариуцагч Ч. зээлийн төлбөрт нийт .. төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй тул хариуцагч Ч.Соёл-Эрдэнийг Зээлийн гэрээ-нд заасан зээлийн төлбөрөөс .. төгрөг төлсөн гэж үзэх боломжгүй, харин зээлийн төлбөрөөс 2.. төгрөг төлсөн байна гэж үзлээ.  

Иймд хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нараас зээлийн үлдэгдэл төлбөрт гаргуулах 14.911. төгрөгөөс зээлийн төлбөрт төлөгдсөн 2.. төгрөгийг хасч тооцон 12.411. төгрөгийг гаргуулж ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.  

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөрд хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг 221 оны сарын 8-ны өдөр, хариуцагч Ч., хариуцагч Л.******* нарт 221 оны дугаар сарын 18-ны өдөр, хариуцагч Л.*******, Ч. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.д 221 оны дугаар сарын 24-ний өдөр шүүхээс тайлбарлан танилцуулсан байна. /хх-ийн 22, /

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нарт холбогдуулан тус шүүхэд 221 оны дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 221 оны сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 221 оны дугаар сарын 28-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан болно. 

Энэ хугацаанд нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр, хариуцагч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэх бүрэн боломжтой бөгөөд эвлэрэх эсэх нь талуудын хуулиар олгосон эрх юм. 

Эвлэрлийн гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болдог, мөн талууд эвлэрч байгаагаа шүүхэд бичгээр мэдэгдэх ба тухайн тохиолдолд эвлэрэл нь гэрээний хэлбэртэй байж, талууд хамтарч гарын үсэг зурснаар зохигчдыг эвлэрлсэн байна гэж үзнэ.

 Хэргийг хянан шийдвэрлэхээр 221 оны сарын 2-ны өдрийн шүүх хуралдаан эхэлсэн бөгөөд шүүх хуралдаанд зохигчид нь өөрсдийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, харилцан тохиролцож гарын үсэг зурсан, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлээгүй, гаргаж өгөөгүй тул талуудыг сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байна гэж үзэх боломжгүй юм.  

Түүнчлэн шүүхээс талуудыг эвлэрүүлэх, эвлэрлийн гэрээ байгуулахыг талуудад зөвлөх, ятгах, албадан, тулгах эрхгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 зүйлийн 14.1-т Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 26.4-т Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж,

- Завхан аймгийн сумын баг гийн -6 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ГД-221, Ү-918614 дугаартай, хувийн сууц,

- Завхан аймгийн сумын баг гийн -6 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ГД-4722, Г-9182297 дугаартай, өмчлөх эрхтэй газар зэргийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн, манай барьцаанд байхгүй тул үлдэх гурван барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.  

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 2.-д Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс, мөн гэрээний 4.2-т заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд цуцалсан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг үл маргах журмаар Банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй гэж, Барьцааны гэрээ-ний 1.1-т Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан хуваарьт хугацаа зөрчигдсөн өдрөөс эхлэн зээлийн барьцааны эд зүйлийн эзэмших эрхийг Банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэх болон худалдан борлуулахад хамтран ажиллана гэж заажээ. /хх-ийн 7, 9/  

Мөн Иргэний хуулийн 17 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар зохицуулсан байна.  

Хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.  

Иймд Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа үл биелүүлсэн тохиолдолд Барьцааны гэрээ-ний үлдэх гурван барьцаа хөрөнгө болох:

- Завхан аймгийн сумын баг ийн төвийн талд байршилтай, улсын бүртгэлийн ГД-186289, Ү-9181161 дугаартай, 72 мкв талбайтай, нэг хүний өмчлөлийн хувийн сууц,

- Завхан аймгийн сумын баг банкны урд талд ын гудамж тоотод байршилтай, улсын бүртгэлийн ГД-6194, нэгж талбарын №17828948968 дугаартай, эзэмших эрхтэй газар,

- Завхан аймгийн сумын баг банкны урд талд ын гудамж тоотод байршилтай, улсын бүртгэлийн ГД-619, нэгж талбарын №17828948799тай, эзэмших эрхтэй газар зэргийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч Л.*******д шүүх хуралдааны товыг 221 оны дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна.  

Хариуцагч Л.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр, хариуцагч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нар нь хариуцагч Л.*******г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарласан болно.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.-т зааснаар хариуцагч Л.*******г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.  

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.  

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.926 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нараас 21.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.2. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, мөн хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-т зааснаар хариуцагч овгийн *******ийн******* /РД:*******/, овгийн *******гийн ******* /РД:*******/, овгийн *******гийн ******* /РД:*******/, овгийн *******ийн /РД:/ нараас 12.411. /арван хоёр сая дөрвөн зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.984.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 17 дугаар зүйлийн 17.1-т тус тус зааснаар хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:

- Завхан аймгийн сумын баг ийн төвийн талд байршилтай, улсын бүртгэлийн ГД-186289, Ү-9181161 дугаартай, 72 мкв талбайтай, нэг хүний өмчлөлийн хувийн сууц,

- Завхан аймгийн сумын баг банкны урд талд ын гудамж тоотод байршилтай, улсын бүртгэлийн ГД-6194, нэгж талбарын №17828948968 дугаартай, эзэмших эрхтэй газар,

- Завхан аймгийн сумын баг банкны урд талд ын гудамж тоотод байршилтай, улсын бүртгэлийн ГД-619, нэгж талбарын №17828948799тай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.  

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.926 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Ч., Л.*******, Ч. нараас 21.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ