Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 140/ШШ2021/00253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын баг ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/-д холбогдох

Зээлийн гэрээ-ний үлдэгдэл 62.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

хариуцагч А.*******ы нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Д.*******т холбогдох 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* бид хоёр 2016 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдож, тэр үед танилцаж найзалж нөхөрлөсөн. 2018 оны 05 сард А.******* мөнгөний хэрэг байна, хүүтэй мөнгө зээлчих гэж байсан. Миний хувьд 2018 оны 07 сард Улаанбаатар хотод байр захиалах байсан мөнгө байсан. Тэгээд би энэ талаараа эхнэртээ хэлэхэд манай эхнэр чи өөрөө найдвартай гэж үзэж байгаа бол хамаа алга, би харин А.*******ыг танихгүй гэж хэлсэн. Би тухайн үед А.*******д итгэхээс өөр аргагүй байсан. Яагаад гэвэл А.******* Завхан аймагт баригдсан 12 айлын орон сууцны барилгын ажлаа эхэлсэн байсан, мөн энэ тэнд нэлээн олон тендер авч 6 сумд уурын зуух барьсан байсан хүнд итгэхээс өөр аргагүй байсан. Маш их бүтээн байгуулалт хийж байсан, Завхан аймгийн том бизнесмен хүн учраас энэ хүнд 150.000.000 төгрөг зээлүүлэхээр ямар ч байсан намайг хулхидахгүй байх гэж бодож байсан. А.******* зээлийн гэрээг өөрөө хийж, бичиж, хэвлэж авчирч өгсөн. Тэгээд би 2 сарын дараа буюу 2018 оны 07 дугаар сар А.*******д за миний захиалсан байр ашиглалтанд орсон, би мөнгөө танаас авч өгмөөр байна гэхэд А.******* за түр байж бай, би чамаас мөнгийг чинь аваад хүүтэй нь өгч байгаа юм чинь түр хүлээж бай, чи барилгын компанитайгаа гэрээ хийгээд байрны мөнгөө төлөөд явж бай, би чиний мөнгийг удаалгүй өгнө гэж хэлсэн. А.*******тай удаа дараа очиж уулзахаар миний мөнгийг өгнө гэж итгэл төрүүлж байсан. Яагаа гэвэл намайг А.*******тай очоод уулзахаар эндээс ийм мөнгө орж ирнэ, тэндээс тийм мөнгө орж ирнэ гээд ярьдаг байсан. А.*******аас зээлийн хүү төлөгдөөд байсан учраас би итгэхээс өөр аргагүй байсан. Сүүлдээ үндсэн мөнгөө авмаар байна гэхэд 2019 оны 11 сарын 10-наас үндсэн мөнгө рүүгээ орж байгаа нь графикаас харагдаж байгаа, А.******* зээлийн үндсэн мөнгөнд 50.000.000 төгрөг, 40.000.000 төгрөг, 29.000.000 төгрөгийг хийсэн. Нийт мөнгөн дүн нь 119.000.000 төгрөг болж байна. Үүний дагуу үлдэгдэл мөнгө нь 31.000.000 төгрөг, алданги нь 29.000.000 төгрөг болсон, нийт 62.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэг маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ хэрэг маргааны талаар А.*******аас тайлбар авсан. А.******* юу гэж тайлбарладаг вэ гэхээр: Б.******* бид хоёр нэг намын гишүүд, сонгуулийн үеэр танилцаж байсан. Тэр үед Б.******* А.******* ахаа би сумын Жинст багийн нутаг дэвсгэрт орон сууц барих газартай энэ газарт барилга барих ажил дээр хамтарч ажиллая гэдэг саналыг тавьсан. Тэгээд ярилцаж яваад хамтарч ажиллахаар болоод барилгын суурь зургийг хийлгэж байх явцад намын хурал болсон. 2018 оны 07 сард үндсэн барилга эхлэх хүртэл түр хэрэглүүлчих, 18 айлын орон сууц барах ажилд жаахан мөнгө дутчихаад байна, би сул мөнгө ашиглаж байгаа юм чинь зүгээр байхгүй ломбардын хүүгээр бодож 3 хувийн хүүтэй өгье гээд 150.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай авсан. Уг мөнгийг аваад 2018 оны 6 сар, 7 сард хүүг нь өгсөн, мөн 2018 оны 8 сард хугацаа нь дууссан ч гэсэн хүү өгсөн. 2018 оны 05 сарын 02-ны өдөр Д.*******тай зээлийн гэрээ байгуулаагүй, тэр үед би Улаанбаатар хотод аж ахуйн хашаандаа байсан, мөн техникийн зах орсон гэсэн. Ийм байдалтай байхад шүүхэд сүүлд нөхөж гаргасан гэрээ гаргаж ирээд мөнгө төгрөг нэхэмжилсэн гэсэн зүйл ярьсан. Гэрээ байгуулсан гэх өдөр Д.*******, А.******* нар гэрээ байгуулах ямар ч боломжгүй гэдэг зүйлийг тайлбарласан. А.*******ы хэлснээр 2018 оны 05 сарын 01-ний өдөр эхнэрийнх нь төрсөн өдөр байсан учраас тэр өдөр ах дүү нараараа цугларсан, маргааш нь аж ахуйн ажилчидтайгаа уулзаж, ярилцсан гэдэг зүйлийг ярьсан. Тийм учраас 2018 оны 05 сарын 02-ны өдөр Завхан аймагт байх боломжгүй, 2018 он 05 сарын 07-ны өдөр Завхан аймагт ирсэн гэдэг зүйлийг ярьсан. Д.******* А.******* нар мөнгө зээлэх асуудлыг амаар тохиролцсон, амаар тохиролцсоны дагуу зээлийн хүүг төлсөн гэсэн зүйлийг ярьсан. Би Д.*******ыг мөнгөө нэхэх болгонд бололцоогоороо өгдөг байсан. Д.******* над дээр ирдэг байсан, тэгэхээр нь би дуусгавар болсон уу гэхээр ах дуусгавар болоогүй гэсэн, тэгэхээр нь чамд яг хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэж асуугаад хэлсэн мөнгийг нь өгдөг байсан. Би өөрөө мөнгөний ажилд оролцох нь ховор учраас компанийнхаа инженер Билэгт, хүү , эхнэр Цэнд-Аюуш нар миний өмнөөс мөнгө хийдэг байсан. Тийм учраас Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Сүүлд гэрээ байгуулсан асуудлын талаар А.******* өөрөө тайлбарлахдаа сайн санахгүй байна, ямар ч байсан 2018 оны намар байсан санагдаж байна гэж байснаа сүүлд нь тайлбарлахдаа 2019 оны намар Д.******* манай оффис дээр надаас мөнгө нэхэж орж ирэхдээ ах мөнгөний ажил хэцүү энэ дээр гарын үсэг зурчих гээд нэг цаас бариад байхаар нь би юу ч харалгүй гарын үсэг зурсан. Тэр цаас нь шүүхэд өгсөн гэрээ юм шиг байна лээ, тэр үед зээлийн хүү алдангийн талаар ярьсан зүйл байхгүй. Би Д.*******тай тооцоо нийлсэн зүйл байхгүй, Д.*******аас дуусаагүй юу гэж асуухаар дуусаагүй гэхээр нь би мөнгө хийдэг байсан. Би Д.*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа өгсөн мөнгөө тооцож үзсэн чинь би Д.*******аас 150.000.000 төгрөг зээлсэн байхад илүү мөнгө өгсөн байна лээ гэдэг зүйлийг ярьсан гэв.  

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 62.000.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт 60.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 1.500.000 төгрөгөөр багасгажээ.  

Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:  

Хариуцагч А.******* нь 2021 оны сарын 12-ны өдөр Б.д олгосон итгэмжлэлдээ хариуцагчийн өмнөөс хүсэлт, тайлбар, нотлох баримт гаргах, эвлэрэх, бүх шатны шүүх хуралдаанд төлөөлөн оролцох, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн болон бүрэн хүлээн зөвшөөрөх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг хариуцагчийн хуулиар хүлээсэн бүрэн эрх, үүргийг олгосон байна. /хх-ийн 26/  

Нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би хариуцагч А.*******д 150.000.000 төгрөгийг хүү Б.Даваа-Эрдэний дансаар нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлдүүлсэн, 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хэрэв заасан хугацаанд зээлээ төлж барагдуулахгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн хүүтэй алданги төлнө гэсэн гэрээ байгуулсан байгаа. Үүнийхээ дагуу нэхэмжилж байна гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: Хариуцагч А.*******ы хувьд нэхэмжлэгч Д.*******аас 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 150.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хүү Б.Даваа-Эрдэнийхээ дансаар нь зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн төлбөрт нийт 173.500.000 төгрөгийг төлж барагдуулсан гэдгээ зөвшөөрдөг. Харин 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг тухайн цаг хугацаанд биш дараа нь байгуулсан гэрээ байгаа гэж тайлбарладаг гэв.  

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.*******тай 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 150.000.000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохирсон болох нь зээлийн гэрээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 3/ 

Мөн хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Д.*******тай 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэх Зээлийн гэрээ-нд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 150.000.000 төгрөгийг өөрийн хүү Б.Даваа-Эрдэний дансаар авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд 150.000.000 төгрөгийг зээлж аваагүй гэж маргаагүй болно. /хх-ийн 31/  

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч А.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.  

Иргэний хуулийн 19 зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж,

мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус хуульчилжээ.  

Иймд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч А.******* нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 150.000.000 төгрөгийг хариуцагч А.*******ы хүү Б.Даваа-Эрдэний дансанд шилжүүлэн өгснөөр Зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.  

Иргэний хуулийн 20 зүйлийн 206.1-т Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байна.  

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-гээр 150.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохирсон бөгөөд хариуцагч А.******* нь зээлийн төлбөрөөс:

1.  2018 оны сарын 13-ны өдөр 4.500.000 төгрөг хүү гэж /хх-ийн 32 ард/,

2.  2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 4.500.000 төгрөг хүү гэж /хх-ийн 35 ард/,

3.  2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөг хүү гэж /хх-ийн 36 ард/,

4.  2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг хүү гэж /хх-ийн 41 ард/,

5.  2019 оны сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг хүү гэж /хх-ийн 75/,

6.  2019 оны сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөг хүү гэж,

7.  2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 төгрөг зээл гэж /хх-ийн 76/,

8.  2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 40.000.000 төгрөг зээл гэж /хх-ийн 77/,

9.   2020 оны сарын 05-ны өдөр 29.000.000 төгрөг зээл гэж /хх-ийн 78/ нийт 173.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь талуудын тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар мөн маргаагүй болно.  

Хариуцагч А.******* нь Зээлийн гэрээ-нд заасан 2 сарын хугацаандаа зээлийн төлбөрийг бүрэн гүйцэт, бодитой, хугацаандаа төлж барагдуулах үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байна гэж үзэхээр байна.  

Мөн хариуцагч А.******* нь Зээлийн гэрээ-нд зааснаар нэхэмжлэгч Д.*******т (150.000.000 төгрөгийн 3 хувь буюу 4.500.000 төгрөг, 4.500.000 х 2 сарын хугацаатай тул = 9.000.000 төгрөг) 9.000.000 төгрөгийн зээлийн хүү төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.  

2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний зүйлийн 6.2-т Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж тохирчээ.  

Нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 150.000.000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр хариуцагч А.*******д зээлдүүлж, түүнээс зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.  

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацаа 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр шүүхэд хандах хүртэл нийт 2 жил 7 сар орчмын хугацаа өнгөрсөн байх тул энэ хугацааны алдангийг хариуцагч А.*******аас нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй байна.  

Түүнчлэн хариуцагч А.*******аас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 150.000.000 төгрөгийн 0.5 хувийн алдангийг Зээлийн гэрээ-нд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутмаар тооцож гаргуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаас гадна Иргэний хуулийн дараахь заалттай нийцэхгүй байна.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ.  

Иймээс хариуцагч А.******* нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 150.000.000 төгрөгийн 50 хувь буюу 75.000.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй хэмжээний алданги төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна гэж үзлээ.  

Нөгөөтэйгүү хариуцагч А.*******ы зээлийн төлбөрөөс

1.    2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөгийг хүү гэж,

2.    2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг хүү гэж,

3.    2019 оны сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгийг хүү гэж,

4.  2019 оны сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөгийг хүү гэж мөнгөн шилжүүлэгийн утгыг бичиж төлснийг хүү төлсөн байна гэж үзэлгүй үндсэн зээлийн төлбөрөөс төлсөн байна гэж үзэн хасч тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийн хариуцагч А.******* Зээлийн гэрээ-ний зүйл заалтыг сайн уншаагүй, ойлгоогүйгээр гарын үсэг зурсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.  

Учир нь: Хариуцагч А.******* нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн гэрээний гол нөхцөл, гэрээний заалтыг уншиж судалсан эсэхээс үл хамааран түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй болно.  

Иймд хариуцагч А.*******аас үндсэн зээл 150.000.000 төгрөг, зээлийн хүү 9.000.000 төгрөг, алданги 75.000.000 төгрөг нийт 234.000.000 төгрөг гаргуулахаас есөн удаагийн шилжүүлгээр төлсөн нийт 173.500.000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцон /234.000.000 төгрөг - 173.500.000 төгрөг = 60.500.000/ нийт 60.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгох нь зүйтэй байна гэж үзлээ.  

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаа:

 Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-ийн 14-16/ 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: Зээлийн гэрээ-г бичгээр байгуулаагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэх огноотой, зээлийн гэрээ гэх бичгээр байгуулсан уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түүнээс биш амаар тохиролцоод мөнгө шилжүүлсэн зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа. Бичгээр байгуулсан гэрээ гэх зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна. Иргэний хуулийн 5 зүйлийн 56.1.2, 56.1.3-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өмнө амаар гэрээ байгуулчихаад дараа нь нөхөж гарын үсэг зурсан учраас дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Өөр хэлцлийн буюу амаар тохиролцсон хэлцлийг дараа нь байгуулсан гэх зүйл харагдаж байна. Үүнийг шүүх тогтоох боломжтой. Шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэж тооцох юм бол Иргэний хуулийн 57 дугаар зүйлд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан байдаг.

Гэрээгээр тохирсон хэлбэр маань юу вэ гэхээр, хуулиар гэрээний хэлбэрийг зааж болно, энэ нь амаар, бичгээр гэж заана. Үүнтэй адилхан гэрээнд тохирсон хэлбэрээ заасан. Хэлбэрээ юу гэж заасан бэ гэхээр нотариатаар батлуулаад улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр хүчин төгөлдөр болон гээд харилцан тохиролцсон байхад, дээрх 2 хэлбэрийг зөрчсөн байгаа учраас уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох бүрэн боломжтой.

Хэрвээ уг гэрээг шүүх үнэлээд хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх юм бол манай зүгээс энэхүү тайлбарыг гаргаж байна. Ийм учраас уг гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл өмнө амаар харилцан тохиролцож мөнгө авсан, гэрээ байгуулагдаад дууссан түүний дагуу үүргээ гүйцэтгэсэн /эхний 2 сар зээлийн хүүг төлсөн, дараа нь зээлийн үндсэн мөнгөө төлсөн/ мөн жилийн дараа бичгээр байгуулсан гэрээ гэх зүйлийг байгуулсан гэж үзэж байгаа учраас хэлцлийн шаардлага хангахгүй. Өмнө байгуулсан хэлцлийг дараа нь бичгээр байгуулсан гэрээ болгож баталгаажуулсан байна гэж хуульч хүний хувьд үзэж байна. Тийм учраас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. 

Нэхэмжлэгч Д.*******ын өмгөөлөгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт: хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ юу гэж тодорхойлдог вэ гэхээр Д.*******ын шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээ гэх 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, нөхөж гарын үсэг зуруулсан тул хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзэж байна гэдэг.

А.******* нь дээрх тайлбараараа зээлийн гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, нөхөж гарын үсэг зуруулсан тул гэдэг нь би зээлийн гэрээн дээр нөхөж гарын үсэг зурсан шүү гэж хүлээн зөвшөөрөөд байдаг. 2018 оны сүүлээр манай ажил дээр Д.******* ирээд мөнгө нэхэмжлэх нэг далимдаа мөнгөний асуудал хэцүү энэ дээр ах гарын үсэг зурчих гэхээр нь юу харалгүй гарын үсэг зурсан, тэр цаас нь шүүхэд өгсөн гэрээ юм байлгүй, энэ гэрээ гэх зүйл нь 2 сарын хугацаатай баталгаажуулж улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэсэн агуулгатай хүчингүй цаас байна гэдэг тайлбарыг бичиж өгсөн байна.

Уг тайлбар дээрээ 2018 оны сүүлээр Д.******* нэг цаас барьж ирээд надаар гарын үсэг зуруулсан гэдэг зүйлийг ярьдаг, гэтэл өнөөдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 2019 он сүүлээр гэж яриад байна. мөн хэргийн материалд авагдсан гэрч Билэгтийн мэдүүлгээр 2019 оны сүүлээр гэсэн зүйл ярьдаг. Эдгээр тайлбар гэрчийн мэдүүлгүүд нь цаг хугацааны хувьд өөр хоорондоо зөрүүтэй. Нэг цаас бариад гарын үсэг зуруулсан гэдгийг нэхэмжлэгч тайлбарласан, А.******* гэх хүн маш олон жил бизнес хийж байгаа, барилгын салбарт томоохон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүн, өнөөдөр энэ хүн ямар нэгэн цаасан дээр харахгүйгээр гарын үсэг зурах хүн биш. Иргэний хуулийн зүйлд зааснаар Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр байгуулсан гэрээнийхээ үүрэг хариуцлагаас зугтах гээд би юу ч хараагүй гарын үсэг зурсан гэх тайлбарыг шүүхэд 2021 оны 03 сарын 01-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж өгсөн байна. Гэрээ өөрөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хүү тогтоосон гэрээг бичгээр хийнэ, мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлд энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Нэгэнт мөнгөө шилжүүлсэн, гэрээ байгуулж баримт бичиг үйлдээд гарын үсэг зурсан, ийм хүчин төгөлдөр гэрээ хуульд заасан хэлбэрийг зөрчөөгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Хуульд заасан амаар, бичгээр гэрээ хийнэ гэсэн хэлбэрээ мөн бичгээр үйлдсэн байна. Тийм учраас гэрээ хэлбэрээ зөрчөөгүй, харин гэрээний бусад шаардлага буюу нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан нь зээлийн гэрээний үндсэн шаардлага биш, зээлийн гэрээнд ийм шаардлага тавигдаагүй. Тийм учраас хуулийн дагуу шаардлага тавьсан энэ гэрээний заалтыг заавал биелүүлэх гээд нотариатаар баталгаажуулъя, улсын бүртгэлд бүртгүүлье гэх ажиллагаа хийхгүй байсан ч энэхүү гэрээ хүчин төгөлдөр, хэлбэрийн шаардлага хангасан гэрээ. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй гэв.  

Талуудын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан хэлбэр шаардлагыг хангасан, гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. 

Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Д.*******тай 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 150.000.000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан талаар маргаагүй бөгөөд зээлийн төлбөрт 150.000.000 төгрөгийг шилжүүлэн авснаа мөн хүлээн зөвшөөрч маргаагүй болно. /хх-ийн 31/

Иргэний хуулийн 19 зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж,

мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус хуульчилжээ.  

Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.*******д 150.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч, зээлийг бодитой шилжүүлснээр Зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.  

Хариуцагч А.******* 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-нд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргаагүй, өөрийн гарын үсэг мөн гэж хүлээн зөвшөөрсөн болно.  

Мөн хариуцагч А.******* нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний гол нөхцөл, шаардлага, хэлбэр, зээлийн төлбөр, зээлийн хугацаа, хүү, алдангийг өөрөө сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байх бөгөөд түүнийг хэзээ гарын үсэг зурсан эсэхээс үл хамааран энэхүү гэрээний үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх хуулиар хүлээсэн үүрэгтэй юм.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.  

Учир нь: талууд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 150.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлээд, энэ тохиролцоогоо дараа нь бичгийн хэлбэрт оруулан Зээлийн гэрээ болгож харилцан тохиролцож гарын үсэг зурсан нь өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл эсвэл дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна гэж үзэх үндэслэлгүй болно.  

Түүнчлэн талууд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 150.000.000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцож амаар байгуулсан гэх зээлийн гэрээнийхээ гол нөхцөл, шаардлага, болзолыг дараа нь бичгийн хэлбэрт оруулан харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан нь гэрээний аль нэг талын эрх ашиг сонирхолыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэхээр байна.  

Иймд хариуцагч А.*******ы нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ. 

Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.4-т Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан байна.  

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.2-т Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заажээ.  

Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд: Зээлийн гэрээ-ний барьцаа хөрөнгө болгож үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэхээр байна.  

Гэтэл нэхэмжлэгч Д.*******, хариуцагч А.******* нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-нд барьцаа хөрөнгө болгож хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг барьцаалаагүй байх тул заавал нотариатаар баталгаажуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 460.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, хариуцагч А.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч овгийн *******ын ******* /РД:*******/-аас 60.500.000 /жаран сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн *******ын******* /РД:*******/-т олгосугай.  

2. Нэхэмжлэгч Н.*******т холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан хариуцагч А.*******ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 460.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, хариуцагч А.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ