Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2021/00320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Пүрэвдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******ыг Зүүм программаар, хариуцагч байгуулагын төлөөлөгч Б.*******ыг шүүх хуралдааны танхимаар оролцуулан шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцээд Э.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажилгүй байсан хугацааны олговорт 21.955.366 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Э.******* нь хариуцагч Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын хууль бус эс үйлдэхүйн улмаас 2020 оны 01-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 04-р сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан Улмаар Улсын дээд шүүхийн 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4, 49-р зүйлийн 49.1-д заасны дагуу ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06-р сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолын дагуу Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Э.*******г тус хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн. Харин тогтоолын хянавал хэсгийн 20, 21 дэх хэсэгт нэхэмжлэгч нь хэнээс ямар үндэслэлээр хэдэн төгрөгний цалин ямар нэмэгдлийг хэдэн хувиар тооцон гаргуулж авах талаар буюу хохирлын хэмжээг маргаангүй байдлаар зөв тодорхойлж гаргаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүсэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан асуудлыг мөн хуулийн 102.2-д хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай тухай дурдсан. Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн тогтоолд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг маргаан зөв тодорхойлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрлэсэн. Э.******* миний бие хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нийт 16 сар ажилгүй байсан бөгөөд энэ хугацааны үндсэн цалин 14,539,972 төгрөг зэргийн нэмэгдэл 3.780.389 төгрөг, ЭБАТ-ын нэмэгдэл 2.181.003 төгрөг, Төрийн албан хаагчийн нэмэгдэл 1.454.002 төгрөг нийт 21,955,366 төгрөгийн цалин авах байсан. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөх мөнгөн дүн нь 2.573.445 төгрөг, хувь хүний лодогын албан татварт төлөгдөх мөнгөн дүн нь 1,680,197 төгрөг тус тус байна. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч миний бие захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нийт 16 сарын хугацаанд ажилгүй байсан бөгөөд ажилдаа буцаан томилогдсон хэдий ч тухайн хугацаанд ямар нэг ажил эрхлээгүй, шүүх маргаанд маш их хэмжээний зардал гаргасан зэрэг шалтгаанаар ар гэр, ахуй амьдрал хүнд нөхцөл байдалд орсон учир ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулан өөрт учирсан хохирлыг арилгуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү боломж нь ч хуулиар олгогдсон болно.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, мөн хуулийн 101-р зүйлийн 101.1-д Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж мөн зүйлийн 101.2-т иргэн хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана хэмээн тус тус заасны дагуу хариуцагчийн хууль бус үйлдэхүйн улмаас надад учирсан хохирлыг арилгахаар хуульчилсан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэг, мөн хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, мөн зүйлийн 101.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 03-р сарн 01-ний өдрийн 55-р тогтоолын хянавал хэсгийн 20,21 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 21,955,366 төгрөгийг гаргуулж ажилгүй байсан 16 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Э.*******г ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарч ажлаас халаагүй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн. Мөн төрийн албаны тухай хуулийн 50-р зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байна. Иймд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тэргүүлэгчид нь хариуцагч байх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Э.*******гийн ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжилсэн 21.955.366 төгрөгөнд түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг оруулж тооцсоныг нэмж тайлбарламаар байна. Э.*******гийн цалинг Төрийн сангийн мэргэжилтнээр тооцуулж гаргасан байгаа түүний тооцсоноор Э.*******гийн ажилгүй байсан хугацаанд гар дээрээ авах байсан цалин нь 17.701.724 төгрөг байгаа юм гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн 55-р тогтоолоор Нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 03-ны өдрийн 118/ШШ2020/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08-р сарын 12-ны өдрийн 490 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4, 49-р зүйлийн 49.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06-р сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолын дагуу Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа Завхан аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.*******г Завхан аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.1, 109-р зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 01-р сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг буруутай этгээдээр бүрэн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.******* нь ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 01-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 04-р сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 21.955.366 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Тэрээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ...Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, мөн хуулийн 101-р зүйлийн 101.1-д Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж мөн зүйлийн 101.2-т иргэн хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана хэмээн тус тус заасны дагуу хариуцагчийн хууль бус үйлдэхүйн улмаас надад учирсан хохирлыг арилгахаар хуульчилсан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа Э.*******г ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарч ажлаас халаагүй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн. Мөн төрийн албаны тухай хуулийн 50-р зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байна. Иймд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тэргүүлэгчид нь хариуцагч байх боломжгүй юм гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцахаар, мөн Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс уйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасны дагуу Э.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг түүнийг ажиллуулж байсан байгууллага буюу Завхан аймгийн ******* сумын Иргэдийн хурлаас гаргуулах нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүсэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн хуулийн этгээд шаардах эрхтэй байхаар, мөн хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг дээрх учруулсан хохирлыг төр хариуцахаар, 101-р зүйлийн 101.2 дахь хэсэгт иргэн өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулахаар тус тус хуульчилсан.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт Э.*******гийн ажилгүй байсан хугацааны олговорыг тухайн үед сонгогдон ажиллаж байсан иргэдийн хурлын дарга болон тэргүүлэгчид хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа ч тухайн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 103-р зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу захиргааны байгууллагын буцаан нэхэмжлэх эрх нь нээлттэй байхаар зохицуулагдсаныг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Э.*******гийн ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 3.452.634 төгрөгийн цалин авч байсан нь түүний цалингийн тооцоогоор нотлогдож байна. 2020 оны 01-р сарын цалин 1.150.878 төгрөг + 02-р сарын цалин 1.150.878 төгрөг+ 03-р сарын цалин 1.150.878 төгрөг- 3.452.634 төгрөг сүүлийн 3 сарын цалин, 3.452.634: 3 1.150.878 төгрөг /сарын дундаж цалин/, 1.150.878: 21,5 -53.529 төгрөг /өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны /2020 оны 01-р сард 15 хоног, 02-р сард 17 хоног, 03-р сард 22 хоног, 04-р сард 22 хоног, 05-р сард 21 хоног, 06-р сард 21 хоног, 07-р сард 20 хоног, 08-р сард 21 хоног, 09-р сард 22 хоног, 10-р сард 22 хоног, 11-р сард 19 хоног, 12-р сард 22 хоног, 2021 оны 01-р сард 20 хоног, 02-р сард 19 хоног, 03-р сард 22 хоног, 04-р сард 8 хоног, нийт 313 хоногийн цалинг тооцоход нийт 16.754.577 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 16.754.577 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 947.147 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож ................ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгож,

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч Э.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 13ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 16.754.577 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 947.147 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас ............ төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ