Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2021/00378

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 1 зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******, ******* овогт*******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1 зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.*******г түүний эх Я.*******ын асрамжид үлдээж, хариуцагч П.*******аас охин Б.*******г асрамжидаа авах талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2, 4 зүйлийн 41.1.1,41.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2012 оны сарын 03-ны өдөр төрсөн охин Б.*******г тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.*******аас тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Я.*******д даалгасугай.

5. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхгүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг нэхэмжлэгч Я.*******, хариуцагч П.******* нарт тайлбарласугай.

7. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг П.*******т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Я.*******д даалгасугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар П.******* нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэрлэгчид нь эд хөрөнгийн хувьд эвлэрч, нэхэмжлэгч Я.******* гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүд болох Завхан аймгийн ******* сумын баг, гудамж, тоот хаягт байрлалтай 216 м3 талбайтай буудал, хоолны газрын /үйлчилгээний/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Завхан аймгийн ******* сумын баг, гудамж, тоот хаягт байрлах 66м2 талбайтай хувийн сууц, улсын дугаартай challenger маркийн авто машин зэрэг хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгээс татгалзаж,

дээрх хөрөнгүүдээс охин Б.*******д ногдох хэсэг 32,500,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор ямар нэгэн маргаангүйгээр П.*******ын дансанд төлөхөөр,

Завхан аймгийн ******* сумын баг, гудамж, тоот хаягт байрлалтай 216 м3 талбайтай буудал, хоолны газрын /үйлчилгээний/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Завхан аймгийн ******* сумын баг, гудамж, тоот хаягт байрлах 66м2 талбайтай хувийн сууц, улсын дугаартай challenger маркийн авто машин зэргийн хамтран өмчлөгчөөс Я.******* хасагдах хэлцэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. гарын үсэг зурахаар,

нэхэмжлэгч Я.*******, хариуцагч П.******* болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд Д.*******э, С. нар нь Завхан аймгийн ******* сумын баг, гудамж, тоот хаягт байрлалтай 216 м3 талбайтай буудал, хоолны газрын /үйлчилгээний/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Завхан аймгийн ******* сумын баг, гудамж, тоот хаягт байрлах 66м2 талбайтай хувийн сууц, улсын дугаартай challenger маркийн авто машин зэргийн хөрөнгүүдийг эзэмших, ашиглах эрхтэй холбоотой ямар нэг маргаан, өргөдөл гомдлыг дахин холбогдох байгууллагуудад гаргах эрхгүйгээр эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Д.*******э, С. нар нь Я.*******, П.******* нарт холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 71,400,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг, нийт 85,900,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шийдвэрийн 10 дахь заалт буюу ...эд хөрөнгүүдээс охин Б.*******д ногдох хэсэг 32,500,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор ямар нэгэн маргаангүйгээр П.*******ын дансанд төлөхөөр гэсэн хэсгийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч П.*******т сануулсугай.  

13. Энэхүү шийдвэрийн 3 дахь заалтыг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

14. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 7 зүйлийн 74.5 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,053,785 төгрөгөөс 474,844.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн данс буюу 100090400953 тоот данснаас 474,844.5 төгрөгийг, хариуцагч П.*******аас 411,722.25 төгрөгийг /70200+33900+70200+237,422.25/ тус тус гаргуулж, Я.*******д буцаан олгож, хариуцагч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.*******э, С. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,450 төгрөгөөс 293,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн данс буюу 100090400953 тоот данснаас 293,725 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.*******э, С. нарт тус тус олгосугай.

15. Гэр бүлийн тухай хуулийн 1 зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоосон шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 /гурав/ өдрийн дотор д хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.д даалгасугай.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ