Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 140/ШШ2021/00422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* байрны ******* тоотод оршин суух овогт *******гийн ******* /РД:*******/

Хариуцагч: Иргэний ийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь холбогдох

ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: гэжээ.Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 0******* сарын 08-ны өдрийн 0067******* тогтоолоор нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 23-ны өдрийн 474 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 01-ний өдрийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Тус шүүхийн 2020 оны 07-р сарын 23-ны өдрийн 474 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Х.*******ыг Иргэний ийн ерөнхий газрын харъяа Завхан аймаг дахь галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих санд шилжүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 07-р сарын 23-ны өдрөөс ажилдаа эргэж орсон 2021 оны 03-р сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Тэрээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ... гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа .... гэжээ.

ИХШХШ тухай хуулийн ******* зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрсдөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад энэ талаар тайлбарласан байна.

Хариуцагч байгууллагын зүгээс энэ хугацаанд нэхэмжлэгч Х.*******ыг ажлаар хангаж тушаал гаргаж байсан эсэх, Х.******* ажлаа хийхгүй байсан зэрэг үйл баримтаа баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй байна.

Ийм учир Х.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч тал 2021 оны 03-р сарын 03-ны өдрийг хүртэл биелүүлээгүй байсан гэж үзэв.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон аливаа үйл баримт нь иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нэгэнт тогтоогдсон гэж тооцогддог бөгөөд түүнийг дахин нотлохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.*******ыг Завхан аймаг дахь галчийн ажилд эгүүлэн тогтоосон үйл баримтад шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Х.*******т анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон хугацаанаас ажилдаа эргэж орсон хугацаа буюу 2020 оны 07-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 03-р сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох нь үндэстэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон өдрийн дундаж цалин 57,817 төгрөгөөр тооцох нь зүйтэй ба анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шийдвэрээ гаргасан ба энэ өдрийн цалин шийдвэрээр бодогдсон гэж үзэж 2020 оны 07-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны /2020 оны 07-р сард 6 хоног, 08-р сард 21 хоног, 09-р сард 22 хоног, 10-р сард 22 хоног, 11-р сард 18 хоног, 12-р сард 22 хоног, 2021 оны 01-р сард 20 хоног, 02-р сард 19 хоног, 03-р сард 2 хоног, нийт 152 хоногийн цалинг тооцоход нийт 8,788,184 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 8,788,184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож 155,561 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгож,

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Иргэний ийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлаас нэхэмжлэгч Х.ын ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.788.184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 155.561 төгрөгийг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ