Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 140/ШШ2021/00431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух иргэн С.******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ын т холбогдох 2020 оны 04-р сарын 06-ны өдрөөс 2021 оны 07-р сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 1974 онд төрсөн. Намайг аймгийн ын газрын даргын 2019.5.13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар жолоочийн ажлаас чөлөөлсөн тул Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020.04.06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж шийдвэрлэсэн. Тус хэргийг Монгол улсын Дээд шүүхийн ын шатны иргэний шүүх хуралдаанаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Завхан аймгийн ын газрын 2021.7.26-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар ажилдаа эгүүлэн томилогдсон тул 2020 оны4 сарын 06-ны өдрөөс 2021 оны 7 сарын 26-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх холбогдох бичилтийг хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ын газрын жолоочоор ажиллаж байсан С.*******ын 2020 оны 04 сарын 06-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна

1. Манай байгууллага 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр С.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилох тухай Монгол улсын дээд шүүхийн ын шатны Иргэний хэргийн шүүхийн 2021 оны 06 сарын 02-ний өдрийн 001/XT2021/00615 дугаар шийдвэрийг хүлээн авсан болно.

Шийдвэрийг авсан тухайн өдрөө манай газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Ч.******* түүнтэй холбогдох гэхэд утас нь холбогдохгүй байсан бөгөөд 22-ны өдөр С.*******тай утсаар холбогдож ажилдаа эргэн орохыг мэдэгдэхэд тэрээр "Аймаг дээр байхгүй байгаа тул 26-ний өдөр очье гэсэн хариуг өгсөн байсан. Иймээс С.*******ыг 2021 оны 07 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн урд эрхэлж байсан албан тушаалд нь томилон ажиллуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт: "Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн. халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэгэж заасан байна. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчид төрөөс олгох нөхөн төлбөрийн төрлийг тусгайлан заасан бөгөөд мөн заалттай нийцүүлэн Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам"-ын 1.2 дахь хэсэгт төрийн албан хаагчид олгох нөхөн төлбөрийн төрөлд "үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны нөхөн төлбөр"-ийг төлөх зохицуулалт огт байхгүй бөгөөд, мөн журмын 1.3 дахь хэсэгт зөвхөн энэхүү журмын 1.2 дахь хэсэгт заасан төрлөөр төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага төсөвтөө тусгаж санхүүжүүлэхээр зохицуулсан байна. Дээрх хууль, тогтоомжид заасны дагуy манай байгууллагын төсвөөс жолооч С.*******ын үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн үеийн хугацааны цалинг нөхөн олгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд жолооч С.*******ыг ажлаас үндэслэлгүйгээр халсан шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтан буюу А.*******оос С.*******ын ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлнэ үү.

2. Харин нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээгээр жолооч С.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хувиар төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би 2019 оны 5 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Би ажилдаа эргэн орсон боловч орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Одоо болтол би ажилгүй хохирч байна. Тийм учраас би ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлмээр байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би ын газрын даргаар сэлгэн ажиллахаар 2021 оны 7 сард томилогдон ажилласан. 2021 оны 7 сарын 21-ний өдөр манай байгууллага дээр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүхийн тогтоол ирсэн. Уг тогтоол дээр манай байгууллагад өмнө жолоочоор ажиллаж байсан С.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн учраас ажилд нь эгүүлэн томилох гэсэн шүүхийн шийдвэр. Уг шийдвэрийг авсан даруйдаа би С.*******тай холбогдож ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэрийг 2021 оны 7 сарын 26-ны өдөр гаргасан. 2021 оны 7 сарын 22-ны өдөр С.*******тай холбогдоход Улаанбаатар хотод байна, би 2021 оны 7 сарын 26-ны өдөр ажил дээрээ очно гэж хэлсэн учраас би ирсэн өдрөөс нь эхлээд албан тушаалд нь эгүүлэн томилсон. С.*******ын 2021 оны 8 сард шүүхэд гаргасан нэхэмжлэлийг би яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлд төрд учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох талаар тодорхой заасан байдаг. Энэ хуульд зааснаар Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журамд төрийн албан хаагчид учирсан хохирлыг нөхөн төлөхөөр журамласан байдаг. Энэхүү нөхөн төлбөрийг уг журмын 1.2 дахь хэсэгт нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллагын төсөвтөө суутгаж санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ журам дээр тухайн албан хаагчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан тохиолдолд нөхөн төлбөр олгох ямар ч заалт байхгүй. Төсвийн шууд захирагч нь өөрөө Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Хэрвээ энэ үүргээ зөрчсөн тохиолдолд төсөв зориулалтын дагуу зарцуулсан гэдэг байдлаар аудитын байгууллагаас акт тавигддаг. Манай байгууллагын 2021 оны төсөв дээр С.*******ад учирсан ямар нэгэн хохирол нөхөн төлбөртэй холбоотой төлбөрийг төлүүлэх мөнгө төсөвт огт суугаагүй учраас энэ хохирлыг манай байгууллагаас гаргах боломж байхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлд захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдвөл төрөөс нөхөн олговрыг олгохоор заасан байдаг. Гэтэл энэ нөхөн олговор нь байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас учирсан хохирол биш. Тийм учраас Захиргааны нөхөн олговрыг төрөөс олгох боломжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учирсан хохирлыг шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Тийм учраас тухайн үед ажлаас халах шийдвэр гаргасан албан тушаалтан болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.*******оор нэхэмжлэгч С.*******ад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Тухайн үед Завхан аймгийн ын газрын жолоочоор ажиллаж байсан С.*******ыг тухайн үед тус байгууллагын даргаар ажиллаж байсан А.******* миний бие ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үнэн. Гэхдээ уг шийдвэрийг иргэн А.*******ийн хувьд гаргаагүй, ын газрын даргын эрх хэмжээний хүрээнд энэ шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, ын шатны шүүхээс миний гаргасан шийдвэрийг үгүйсгэж С.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсан. Тухайн үед бид Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. С.******* ын газрын жолоочоор ажиллаж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн, С.*******ыг архи уусан гэдгийг би тогтоогоогүй, ёс зүйн хороо тогтоож дүгнэлт гаргаж өгснийг үндэслээд Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн. ын газрын даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Д.*******ы шүүхэд гаргасан тайлбартай танилцсан, мөн сая тайлбарыг нь сонслоо. Төрийн албаны тухай хуулиар шийдвэр гаргасан этгээд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргах ёстой буюу надаас гаргуулахаар тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн биелүүлэх боломжгүй. Яагаад гэвэл ажилд томилох асуудлыг нь дарга биелүүлдэг, төлбөр төлөх асуудлыг ажлаас түр чөлөөлөгдсөн байгаа ажилгүй байгаа иргэн надаар төлүүлэх хуулийн зүйл заалт байхгүй байгаа учраас ын шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. С.*******ыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг иргэн А.******* миний бие хувь хүн талаасаа гаргаагүй, ын газрын дарга гэх албан тушаалтны хувьд гаргасан шийдвэр шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Би Д.******* даргын тайлбарыг ойлгож байна. ын т ийм хохиролд зарцуулагдах төсөв байхгүй ч гэсэн цалингийн сан хангалттай, одоо орон тоо дутуу ажиллаж байгаа учраас цалин хэмнэгдсэн гэж ойлгож байна. Ийм учраас С.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ын газраас гаргуулах боломжтой гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхийн 2020 оны 04-р сарын 06-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.*******ыг Завхан аймгийн ын газрын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих санд шилжүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 04-р сарын 06-ны өдрөөс ажилдаа эргэж орсон 2021 оны 07-р сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Тэрээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ...Би ажилдаа эргэн орсон боловч орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Одоо болтол би ажилгүй хохирч байна. Тийм учраас би ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлмээр байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ....Би ын газрын даргаар сэлгэн ажиллахаар 2021 оны 7 сард томилогдон ажилласан. 2021 оны 7 сарын 21-ний өдөр манай байгууллага дээр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүхийн тогтоол ирсэн. Уг шийдвэрийг авсан даруйдаа би С.*******тай холбогдож ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэрийг 2021 оны 7 сарын 26-ны өдөр гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учирсан хохирлыг шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Тийм учраас тухайн үед ажлаас халах шийдвэр гаргасан албан тушаалтан болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.*******оор нэхэмжлэгч С.*******ад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцахаар, мөн Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасны дагуу С.*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүнийг ажиллуулж байсан байгууллага буюу Завхан аймгийн ын газраас гаргуулах нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүсэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн хуулийн этгээд шаардах эрхтэй байхаар, мөн хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг дээрх учруулсан хохирлыг төр хариуцахаар, 101-р зүйлийн 101.2 дахь хэсэгт иргэн өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулахаар тус тус хуульчилсан.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт С.*******ын ажилгүй байсан хугацааны олговрыг түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байсан өмнөх дарга А.******* хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа ч тухайн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 103-р зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу захиргааны байгууллагын буцаан нэхэмжлэх эрх нь нээлттэй байхаар зохицуулагдсаныг дурдах нь зүйтэй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч С.******* нь Завхан аймгийн ын т холбогдуулж нэхэмжлэл гаргасан байх ба Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан.

Эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн болохоо, мөн энэ зөрчил арилаагүй, шүүхээр хамгаалуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж шүүхэд хандсан этгээд нэхэмжлэгч болдог. Нэхэмжлэгч хэзээ, хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг ба үүнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын агуулга оршдог. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болохоор байгаа ч энэ ажиллагаа нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хийгдэхээр зохицуулагдсан байна.

Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон аливаа үйл баримт нь иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нэгэнт тогтоогдсон гэж тооцогддог бөгөөд түүнийг дахин нотлохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.*******ыг Завхан аймгийн ын газрын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон үйл баримтад шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч С.*******ыг анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон хугацаанаас ажилдаа эргэж орсон хугацаа буюу 2020 оны 04-р сарын 07-ны өдрөөс 2021 оны 07-р сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох нь үндэстэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон өдрийн дундаж цалин 28522 төгрөгөөр тооцох нь зүйтэй ба анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэрээ гаргасан ба энэ өдрийн цалин шийдвэрээр бодогдсон гэж үзэж 2020 оны 04-р сарын 07-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны /2020 оны 04-р сард 18 хоног, 05-р сард 21 хоног, 06-р сард 21 хоног, 07-р сард 20 хоног, 08-р сард 21 хоног, 09-р сард 22 хоног, 10-р сард 22 хоног, 11-р сард 18 хоног, сард 22 хоног, 2021 оны 01-р сард 20 хоног, 02-р сард 19 хоног, 03-р сард 22 хоног, 04-р сард 22 хоног, 05-р сард 21 хоног, 06-р сард 21 хоног, 07-р сард 15 хоног, нийт 325 хоногийн цалинг тооцоход нийт 9,269,650 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас энэхүү 9,269,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож 163.264 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгож,

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ын газраас нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 9.269.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 163.264 төгрөгийг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ