Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 140/ШШ2021/00432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багт оршин суух иргэн овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын д холбогдох даргын 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/24 тоот, 2021 оны 05-р сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож урьд эрхэлж байсан сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.*******, гэрч Т.*******, нарийн бичгийн Г.Эрдэнэжаргал нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч. шүүхэд гаргасан тайлбартаа:гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн сумын д холбогдуулан тус даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 тоот, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжилжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Д.*******ийг Завхан аймгийн сумын даргын 2020 оны 10-р сарын 22-ны өдрөөс тус сумын сургуулийн захирлын үүрэгт ажилд томилон ажиллуулсан байна /хх-ийн 19/

Нэг талаас Завхан аймгийн сумын даргын үүрэг гүйцэтгэгч С., нөгөө талаас сумын сургуулийн захирал Д.******* нар нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ -г бичгээр байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 23-32/

Завхан аймгийн сумын даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар боловсролын сургуулийн захирал Д.*******ийг ажлаас нь чөлөөлсөн байна./хх-ийн 20/

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийн хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэхээр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байх ба тэрээр Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зйүлийн 129.1,129.2-т заасан хугацааны дотор шүүхэд хандсан байна.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа Монгол улсын захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалт, тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтыг үндэслэл болгожээ./хх-ийн 20/

Захирамжид боловсролын сургуулийн захирал ажилтай Д.******* нь Завхан аймгийн Төрийн Аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15/17 дугаартай албан шаардлагаар 2 багш, 1 ажилтанг батлагдсан орон тооноос илүү авч ажиллуулсан зөрчил гаргасан ба 2021 оны 05-р сарын 01-ний дотор зөрчил арилгах албан шаардлага хүргүүлэхэд цахилгаанчин Т.*******, багш Ю.*******. Ж.******* нарыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсөн тушаалыг Төрийн Аудитын газар хүрүүлсэн боловч багш Ж.*******г 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн томилсон зөрчил гаргасан тул захирал Д.*******ийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил болон ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцнэ.

Гэтэл хэрэгт авагдсан ажилтанг ажлаас чөлөөлсөн захирамж, зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийхэд ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлөх үндэслэлээ зөв тодорхойлоогүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлахгүйгээр тушаал гаргасан байна.

Захирамжид ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчилд шийтгэл ногдуулж байгаа эсхүл сахилгын ямар зөрчлийг давтан гаргасан болохыг тодорхой тусгаагүй байна.

Хэрэв ажилтанг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж буй тохиолдолд ажилтан сахилгын зөрчлийг давтан /2 буюу түүнээс дээш/ гаргасан байхыг хууль шаарддаг. Хэрэв ажил олгогч ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлж буй тохиолдолд ямар зөрчлийг ноцтойд тооцохыг талууд урьдчилан хөдөлмөрийнхөө гэрээгээр тохиролцсон байх ба тушаалд уг заалтыг үндэслэл болгох ёстой юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захирамжийнхаа үндэслэлийн талаар тайлбарлахдаа ажилтанг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа ч ажилтан чухам ямар ямар зөрчлийг давтан гаргасан нь тодорхойгүй захирамжид энэ талаар тусгаагүй байна.

Мөн дээрх ажлаас чөлөөлсөн захирамжид ...хөдөлмөрийн гэрээний 8.2.3-ийг үндэслэсэн байх ба ажилтан хөдөлмөрийн гэрээний 8.2.3-т заасан Ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн гэсэн зөрчлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар талууд тохиролцжээ.

Нөгөөтэйгүүр боловсролын сургууль нь сургалтын байгууллага ба сургуулийн захирал гэрээгээр хүлээсэн ямар үүрэг нь цаг хугацаандаа гүйцэтгэгдээгүй, үүрэгт ажилдаа хэрхэн хайхрамжгүй хандсан болох, сургалтын хэвийн үйл ажиллагаа хэрхэн алдагдсан нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэж үзэв.

Завхан аймаг дахь Төрийн Аудитын газрын албан шаардлагад сумын сургуулийн 2020 оны аудитаар дараах зөрчил илэрлээ гэсэн байх ба Д.******* нь тус сургуулийн захирлын албанд 2020 оны 10-р сарын 22-ны өдөр томилогдсон, багш Ю.*******, Ж.*******, цахилгаанчин Т.******* нарыг тухайн үед захирлаар ажиллаж байсан Д.*******, захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ц. нар тушаал гарган ажилд авч байсан байна. /хх-ийн 19, 68, 74, 78/

Дээрх баримтуудаас дүгнэхэд Д.******* нь сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа өмнөх захирлуудын тушаал гаргаад нэгэнт ажилд томилон ажиллуулж байсан ажилтан багш нарыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дотооддоо зохион байгуулалт хийж өөр ажлаар хангаж өөрт оногдсон захирлын бүрэн эрхийн хүрээнд нэгэнт үүссэн асуудлыг зохицуулах гэж оролджээ гэж дүгнэв.

Нөгөөтэйгүүр Төрийн Аудитын газрын албан шаардлагын шаардлага хэсэгт Батлагдсан орон тоонд багтаан ажиллаж биелэлтийг 2021 оны 05-р сарын 01-ний дотор илүүлэх гэсэн байна.

Дээрх албан шаардлагаас харахад батлагдсан орон тоондоо багтаан ажиллахыг шаардсан болохоос шаардлагад дурьдагдсан нэр бүхий ажилтан багш нарыг ажлаас чөлөөл гэсэн утгатай гэж харагдахгүй байна.

Багш Ж.*******г эргүүлэн томилж байгааг зөрчил гэж шууд үзэх боломжгүй. Зөрчил мөн эсэхийг Аудитын байгууллага дахин тогтоох боломжтой, мөн энэ нь сургуулийн захирлын өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа юм.

Ажил олгогчийн зүгээс Ж.*******г ажилд эгүүлэн томилсон зөрчил гаргасан гэж шууд дүгнэж ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан захирамж гаргасан нь хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзэв.

Д.*******т сахилгын шийтгэл ногдуулсан Завхан аймгийн сумын даргын 2021 оны 05-р сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжийн хувьд:

Тус даргын 2021 оны 05-р сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжаар Монгол улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтуудыг баримтлан сургуулийн захирал Д.******* нь сургуулийн тухайн оны төсөвт тусгагдсан хичээл практик болон бичиг хэргийн зардлыг зориулалт бус бараа материал бэлтгэж зарцуулсан нь аймгийн Төрийн аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/15 тоот албан шаардлагаар тогтоогдож, сумын тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.11 дэх заалтыг зөрчсөн тул хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулжээ.

Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна.

Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02-р сарын 25-ны өдрийн албан шаардлагын шаардах хэсгийн 2-рт Сургуулийн склад байгаа байрыг эрэгтэй технологийн кабинет болгож тохижуулан ашиглалтад оруулж биелэлтийг 2021 оны 08-р сарын 01-ний өдрийн дотор Завхан аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, цаашид алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг захирал Д.*******, нягтлан бодогч Т.******* нарт даалгав гэжээ.

Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас захирал Д.*******т 2021 оны 02 дугаар сарын 25-ны зөрчилгүй дүгнэлт гэсэн санал дүгнэлтийг хүргүүлсэн байна.

Төрийн аудитын шалтгалтаар сургуулийн склад байгаа байрыг эрэгтэй технологийн кабинет болгож тохижуулахаар хичээл практик болон бичиг хэргийн зардлаас 9.600.0 мянган төгрөгийн бараа материал бэлтгэж зориулалт бус зарцуулсан гэсэн зөрчлийг илрүүлсэн байх ба ийнхүү илрүүлснээ албан шаардлагадаа тусгасан, шаардах хэсэгтээ сургуулийн склад байгаа байрыг эрэгтэй технолгогийн кабинет болгож тохижуулан ашиглалтанд оруулж биелэлтийг ирүүлэхийг шаардсан байна.

Аудитын газрын дээрх албан шаардлагаас харахад сургуулийн склад байсан байрыг кабинет болгон тохижуулж байгааг зөрчил гэж үзээгүй, хэрэв зөрчил гэж үзсэн бол зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргахгүй, байгууллагын эд хөрөнгийг үр ашигггүй зарцуулсан гэж үзсэн бол дээрх 9.600.0 мянган төгрөгийг буруутай этгээдээс буцаан гаргуулахаар акт тавигдах байсан, гэтэл кабинет болгож тохижуулаад ашиглалтанд оруулж биелэлтийг ирүүлэхийг даалгасан байна.

Мөн ажил олгогчийн зүгээс ажилтанг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн байгууллагын эд хөрөнгийг үр ашигггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн, байгууллагын хөрөнгөнөөс хувьдаа завшсан гэж үзэж сахилгын арга хэмжээ тооцох болсноо баримтаар нотлох үүрэгтэйгээс гадна энэ талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй юм.

Ажил олгогчийг ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, учруулсан хохирлын хэм хэмжээ, зөрчил гаргасан шалтгаанд үндэслэн сахилгын шийтгэлийг шуар ногдуулах зарчмыг баримтлаагүй байна гэж үзэж Д.*******т хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсан Завхан аймгийн сумын даргын 2021 оны 05-р сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******т сахилгын шийтгэл оногдуулсан мөн түүнийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн сумын даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 тоот, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг түүний урьд эрхэлж байсан сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Завхан аймгийн сумын даргын Тамгын газраас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.*******ийн дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 3,888,561 төгрөгийн цалин авсан нь түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нотлогдож байна. Үүнийг 3 сарын дунджад хуваахад 3,888,561: 3= 1,296,187 төгрөг /сарын дундаж цалин/, 1,296,187 : 21,5= 60,287 төгрөг / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны / 08-р сард 9 хоног, 09-р сард 22 хоног, 10-р сард 21 хоног, 11-р сард 11 хоног, нийт 63 хоногийн цалинг тооцоход нийт 3,798,081 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 3,798,081 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.       Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн сумын даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 тоот, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ийг түүний урьд эрхэлж байсан ажил болох боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн сумын даргын Тамгын газраас нэхэмжлэгч Д.*******ийн ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.798.081 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 75719 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ