Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 140/ШШ2022/00041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн *******гийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын баг нефт хэсэг ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн суманд байрлалтай ******* ХХК, захирал овгийн *******ийн /РД:/-эд холбогдох

орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжэлгч Х.*******, хариуцагч Ш., гэрч Р., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Би аймагт 5 давхар барилга баригдаж байна гэх зарлалын дагуу ирж гэрээгээ хийгээд урьдчилгаа 26.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 19-нд Р. гэдэг хүнд өгсөн ... дараа нь тухайн барилгыг улсын комисс хүлээж авсны дараа үлдэгдэл мөнгөө төлөөд байрандаа орсон ... бид тэр үед Ш.ийг таньдаггүй байсан ... Р. гэдэг хүнийг энэ байрны эзэн нь юм байна гэж бодоод байрны мөнгөө 2 хувааж өгсөн ... тэгээд байрныхаа бичиг баримтыг яагаад гарахгүй байгаа юм бэ гэдэг учрыг олохгүй нэлээн хугацаанд хүлээгээд би хөдөө явсан ... тэгээд байрны мөнгөө 100 хувь төлсөн юм чинь байрны бичиг баримт гарчих байх нэг дор байгаа юм чинь гэж бодоод байрныхаа бичиг баримтыг авъя гээд Ш.эд хэлсэн чинь Ш. чи надад байрны мөнгө төгрөгөө өгөөгүй гэсэн ... тэгэхээр нь би тийм бол би энэ талаар Р.тай яръя гээд Р.тай ярихад Р. таны мөнгө төгрөгийг Ш.ийн данс руу хийсэн гэж хэлсэн ... тэгэхээр нь би Ш. миний байрны мөнгийг хийгээгүй гэж байна, чи ирээд энэ асуудлаа шийдэж өгөөч гэж 2, 3 удаа Р.тай утсаар ярьж хэлсэн ... тэгээд би сүүлдээ Завхан аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгөхөөр болоод өргөлдөө цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан ... тэгээд Баасанжав прокуророос өргөдлийн талаараа асуусан чинь таны өргөдөл гомдлыг шалгаад үзэхээр залилангийн гэмт хэрэг гэж үзэхээргүй байгаа тул хэрэг хаагддаг гэж хэлсэн ... тэгээд би өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ... би байрны мөнгөө 100 хувь төлсөн ... Р. гэдэг хүний данснаас 40.000.000, 50.000.000 төгрөгийн Ш. гэдэг хүний данс руу орсон байна ... энэ 2 компани дундын данстай байсан, дундын дансандаа мөнгөө хийхгүйгээр аль аль нь хувийн дансаараа мөнгөө авдаг байсан юм байна лээ ... манай хувьд энэ хоёр компанитай зөвшилцөж болохоо байгаад 2019 оны 12 дугаар сарын 19-нөөс хойш 3 жил хохирч байна ... би 2 оюутан хүүхэдтэй, надад мөнгө төгрөгийн хэрэг их байдаг, байрны бичиг баримтаа аваад банкнаас мөнгө төгрөг зээлэх хэрэг байна гэж хариуцагч байгууллагын төлөөлөгчид хэлэхэд Ш. чи энэ байрнаас гарах хэрэгтэй гээд байрнаасаа 2, 3 удаа хөөгдсөн ... би Ш.тэй уулзаад би яагаад мөнгөө төлж орсон байрнаасаа гарах ёстой юм бэ, байр худалдаж авснаараа хохирох ёсгүй, миний байрны бичиг баримтыг гаргаад өгчих, та өөрөө ХХК-тайгаа тохиролцож болдоггүй юм уу гэж асуухад Ш. болохгүй, чи мөнгө өгсөн хүнээсээ байрны бичиг баримтаа шаардаж ав гэж хэлсэн ... гэв.

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Т.******* бид хоёрын тайлбар бол ижилхэн, байр худалдаж авахдаа ХХК-нд мөнгөө шилжүүлсэн. Прокурорын баримтаас харахад ХХК-ийн данс руу байрны мөнгө орсон. ХХК-ийн захирал Р. манай байрны мөнгийг Ш.ийн данс руу шилжүүлсэн гэдэг. Тийм учраас Р.ыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан гэв.

Хариуцагч Ш. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Д.*******, Х.******* нар миний дансанд байрны мөнгө гэж нэг ч төгрөг хийгээгүй, миний зүгээс нэхэмжлэгч нарыг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа ... нэхэмжлэгч нар Р.ын данс руу мөнгөө хийсэн, тэр мөнгө нь миний данс руу шилжигдээгүй нь миний дансны хуулгаар батлагдаж байгаа ... 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нар байрны урьдчилгаа мөнгөө ХХК-ийн данс руу 26.000.000 төгрөгийг хийхэд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дансны үлдэгдэл нь 71.000.000 төгрөг болонгуут 70.000.000 төгрөгийг 5002991399 гэсэн данс руугаа авсан нь дансны хуулгаас нь харагдаж байгаа ... Р. нь байрны захиалгын гэрээ хийх ёсгүй байсан, зөвхөн манай компани л захилгын гэрээ хийх ёстой байсан ... манай компани байрын захиалгын гэрээ хийх ёстой байсан нь юугаар нотлогдох вэ гэхээр газрын кадастрын зураг, газар олгохыг зөвшөөрсөн захирамж бүгд ******* ХХК-ийн нэр дээр байдаг, мөн захиалагч мөн гэдгийг нотлох ганц зүйл бол Барилга хот байгуулалтын яаманд Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан барилгын ерөнхий зураг байдаг ... энэ талаарх баримтаа би эх хувиар нь аймгийн газрын албанаас гаргуулаад аваад ирсэн байна ... нэхэмжлэгч нар тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад байраа авсан байсан ... нэхэмжлэгч нар байрны мөнгөө манай компанид төлөөгүй учраас би үл хөдлөхийн газарт манай дансанд ийм төгрөг тушаасан гэх баримтыг гаргаж өгөх боломжгүй болчхоод байгаа юм ... иргэн Р. нь надаас 300.000.000 төгрөг зээлсэн, уг зээлээ төлж байгаа талаарх баримтаа Увс аймгийн шүүхэд тайлбарласан баримтыг би сая гаргаж өгсөн ... Р. над руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр дандаа зээл төлөв гэж бичсэн байгаа ... би Р.аас 300.000.000 төгрөгөө авахаар Увс аймгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Р. хариу тайлбараа гаргаж өгсөн ... уг тайлбартаа би Ш.ээс авсан 300.000.000 төгрөгөө төлсөн ... 7 удаагийн гүйлгээгээр зээл төлөв гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн гэж тайлбарладаг ... Р. нь Увс аймгийн шүүхэд тайлбар гаргахдаа 40.000.000 төгрөг, 50.000.000 төгрөгийг зээлсэн 300.000.000 төгрөгийнхөө зээлийг зээл төлөв гэж шилжүүлсэн гэж тайлбарладаг, энд прокурорт мэдүүлэг өгөхдөө Д.*******, Х.******* нарын байрны мөнгийг 40.000.000 төгрөг, 50.000.000 төгрөгөөр Ш.ийн данс руу шилжүүлсэн гэж хэлсэн ... гэв.

Гэрч Р.Цогтбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Би Ш.ээс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийн зээлийг 4 хувийн хүүтэй авсан. Тухайн барилга байгууламжийг барихад санхүүжилт дутсан учраас би Ш.ээс зээл хүссэн. Ш. надад 2019 оны 11 сарын 12-ны өдөр 222.000 төгрөгийг миний данс руу хийсэн. 300.000 төгрөгийн зээлийн гэрээ хийчхээд надад бодитоор 222.000 төгрөг өгсөн ... би Ш.ийн данс руу мөнгө шилжүүлж байгаа шалтгаан нөхцөл нь өрөө төлж байгаа. Би барилга босгосон уу гэвэл босгосон, мөн зээлээ төлсөн. Зээл төлөв гэж яагаад мөнгө шилжүүлсэн юм бэ гэхээр тухайн үед байрыг худалдан борлуулах эрх нь танд байгаагүй, надад байсан. Би иргэн Ш.ээс зээл авсан тэр зээлээ төлж байгаа хэлбэр болохоос байр худалдан авч байгаа хүмүүсийн мөнгө гэж өгөх шаардлагагүй байсан ... гэж тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь хариуцагч Завхан аймгийн суманд байрлалтай ******* ХХК-ийн захирал Ш.эд холбогдуулан орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш. нь нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... би байр авах гээд 59.840.000 төгрөгийг төлчихсөн, гэтэл яагаад манай байрны бичиг баримт гарахгүй байгааг би гайхаж байна ... би ******* ХХК болон ХХК-нд ямар нэгэн өр шир байхгүй, би Р., Ш. нарын хоорондын үйл ажиллагаанаас болоод үндсэндээ хохирч байна ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Манайх байрны мөнгөө цагаан сар дөхсөн байсан төлсөн, дараа нь байрны бичиг баримтыг гаргаж өгөхөөр Р., Ш. нар байр хэмжих гэж орж ирсэн, тэгээд хэмжилт хийх үед маргаан үүссэн ... тэгэхээр нь байрны хэмжээгээ улсын комисс хүлээж авснаар авна гэж хэлсэн чинь л Ш. тэгвэл та хоёр энэ байрыг өгөх алба байхгүй, та хоёр мөнгө өгсөн хүнээсээ байрны бичиг баримтаа аваарай гэж хэлсэн ... Түүнээс хойш л Ш. байрны бичиг баримт гаргаж өгөхгүй гүрийсэн. Тэгээд байрны хурал хийхээрээ Ш. энэ айл удахгүй байрнаас гарах гэж байгаа гэж хэлдэг гэсэн ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ш. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Д.*******, Х.******* нар миний дансанд байрны мөнгө гэж нэг ч төгрөг хийгээгүй, нэхэмжлэгч нар нь байрны үнэ болох 59.840.000 төгрөгөө Р.аас аваад надад өгчих юм бол би байрны гэрчилгээг чинь гаргаад өгье л гэж хэлж байгаа, нэхэмжлэгч нарыг Р.тайгаа учраа ол гэж хэлэхээр Р.ыг огт дуудаж уулздаггүй хугацаа аваад яваад байгаа ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн сумын Богдын гол баг цагдаагийн ард байрлалтай, баригдаж байгаа 25 айлын орон сууцны 3 давхрын 11 тоотод байрлалтай нэг өрөө 35.2 мкв талбай бүхий орон сууцыг худалдаж авахаар Орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. /хх-ийн 10-12/

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь дээрх орон сууцыг худалдаж авахаар констракшн ХХК-ний захирал Р.тай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нэхэмжлэгч Д.*******, Х.*******, хариуцагч Ш. нарын өгсөн тайлбар, гэрч Р.ын шүүхэд өгсөн мэдүүлэг, Орон сууц захиалгын гэрээ-гээр тус тус нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Мөн нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь худалдаж авсан гэх орон сууцандаа одоогоор амьдарч байгаа талаар мөн талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь Завхан аймгийн суманд байрлалтай ******* ХХК-ийн захирал Ш.ээс орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулна гэж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш. нь нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь тухайн орон сууцны үнийг надад төлөөгүй, миний дансанд орон сууцны үнэ гэж нэг ч төгрөг ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь констракшн ХХК-ний захирал Р.тай 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. /хх-ийн 10-12/

Энэхүү гэрээгээр талууд Завхан аймгийн сумын Богдын гол баг цагдаагийн ард байрлалтай 25 айлын орон сууцны 3 давхрын 11 тоотод байрлалтай нэг өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохирсон байна.

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь констракшн ХХК-ний захирал Р.тай худалдан борлуулах орон сууцны 1мкв талбайн үнийг 1.700.000 төгрөг байхаар тооцож, 35.2 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны нийт үнийг 59.840.000 төгрөг гэж тохиролцож, орон сууцны төлбөрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 26.000.000 төгрөгийг, байр ашиглалтад ороход үлдэгдэл 33.840.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь Завхан аймгийн сумын Богдын гол баг цагдаагийн ард байрлалтай 25 айлын орон сууцны 3 давхрын 11 тоотод байрлалтай нэг өрөө орон сууцны үнийг төлж өөрсдийн өмчлөлдөө авах, констракшн ХХК-ний захирал Р. нь тухайн орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулан харилцан тохирсон байна.

Нэхэмжлэгч Д.*******, Х.*******, констракшн ХХК-ний захирал Р. нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-гээр талууд Завхан аймгийн сумын Богдын гол баг цагдаагийн ард байрлалтай 25 айлын орон сууцны 3 давхрын 11 тоотод байрлалтай нэг өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь Завхан аймгийн сумын Богдын гол баг цагдаагийн ард байрлалтай 25 айлын орон сууцны 3 давхрын 11 тоотод байрлалтай 35.2 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны үнэ болох 59.840.000 төгрөгийг констракшн ХХК-ний захирал Р.т төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй, констракшн ХХК-ний захирал Р. нь хэлэлцэн тохирсноор тухайн орон сууцыг нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь орон сууцны үнэ болох 59.840.000 төгрөгийг

- 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 26.000.000 төгрөгийг Х.******* байрны урьдчилгаа гэх гүйлгээний утгаар /хх-ийн 62/,

- 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 33.840.000 төгрөгийг ******* байрны мөнгө гэх гүйлгээний утгаар /хх-ийн 9, 65/ тус тус констракшн ХХК-ийн Хас банкны 5003185252 гэсэн дансанд шилжүүлсэн болох нь констракшн ХХК-ийн дансны хуулга, нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон констракшн ХХК-ний захирал Р. нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь Орон сууц захиалгын гэрээ-гээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь худалдаж авахаар үнийг нь төлсөн орон сууцны өмчлөх эрхийг олж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

констракшн ХХК-ний захирал Р. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ... нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын шилжүүлсэн байрны мөнгийг би ******* ХХК-ийн захирал Ш.ийн дансанд шилжүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 50.000.000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн ... гэж тайлбарлаж байна.

Хэргийн материалд авагдсан баримтаар констракшн ХХК-ийн Хас банкны харилцах данснаас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 50.000.000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн захирал Ш.ийн Хаан банкны харилцах дансанд тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 64, 65, 74/

Хариуцагч ******* ХХК-ийн захирал Ш. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... констракшн ХХК-ний захирал Р. надаас 300.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан, бид 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ хийсэн ... Р. надад хэлэхдээ би танаас зээлсэн 300.000.000 төгрөгийг төлсөн ... зээлсэн мөнгөө төлөхдөө гүйлгээний утга дээр нь зээл төлөв гэж бичээд шилжүүлж байсан гэж хэлэхээр би хэлэх үгүй болчхоод байгаа ... Р. гэдэг хүнээс 7 удаагийн гүйлгээ зээл төлөв гэж миний данс руу мөнгө орсон байгаа ... Д.*******, Х.******* нарын нэрийг бичээд миний данс руу мөнгө шилжүүлсэн бол тэр талаар миний дансны хуулгаар гарч ирнэ ... Үнэхээр тийм гүйлгээ хийгдсэн бол та хоёр надаас үл хөдлөхийн гэрчилгээ нэхэх нь зөв ... тийм гүйлгээ хийгдээгүй, та хоёрын мөнгө миний данс руу орж ирээгүй учраас би үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгч чадахгүй байгаа ... би 300.000 төгрөгөө Р.аас нэхэхээр би таны данс руу зээл төлөв гээд мөнгө шилжүүлсэн нь би мөнгөө төлж байгаа асуудал, Д.*******, Х.******* нарын байрны мөнгө гэсэн мөнгө шилжүүлээгүй. Миний шилжүүлсэн мөнгө миний зээлээс хасагдах ёстой мөнгө гэж хэлдэг ... миний данс руу зээл төлөв гэж шилжүүлсэн мөнгийг би Д.*******, Х.******* нарын мөнгө гэж худлаа бичилтэй биш ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ******* ХХК-ний захирал Ш., констракшн ХХК-ний захирал Р. нар нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 300.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-ний хуулбараар тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ХХК-ний захирал Ш., констракшн ХХК-ний захирал Р. нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байжээ.

констракшн ХХК-ний захирал Р. нь хариуцагч ******* ХХК-ний захирал Ш.ийн Хаан банкны харилцах дансанд:

- 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 50.000.000 төгрөгийг Зээл төлөлт гэсэн гүйлгээний утгаар,

- 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөгийг Зээл төлөв гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн болох нь констракшн ХХК-ний Хас банкны дансны хуулга болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 64, 65/

констракшн ХХК-ний захирал Р. нь ******* ХХК-ний захирал Ш.ийн Хаан банкны дансанд зээл төлөв гэх гүйлгээний утгаар 90.000.000 төгрөг шилжүүлснийгээ нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын худалдаж авсан гэх орон сууцны төлбөр болох 59.840.000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна,

харин ******* ХХК-ний захирал Ш. нь констракшн ХХК-ний захирал Р. надтай байгуулсан 300.000.000 төгрөгийн Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг Зээл төлөв гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн, Д.*******, Х.******* нарын нэрийг бичээд миний данс руу мөнгө шилжүүлсэн бол та хоёр надаас үл хөдлөхийн гэрчилгээ нэхэх нь зөв гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл банкны дансны гүйлгээний утга нь тухайн мөнгөн хөрөнгийн зориулалтыг илэрхийлдэг бөгөөд констракшн ХХК-ний захирал Р.ын ******* ХХК-ний захирал Ш.ийн Хаан банкны дансанд зээл төлөв гэх гүйлгээний утгаар 90.000.000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын худалдаж авсан байрны төлбөр 59.840.000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч ******* ХХК-ний захирал Ш. нь нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын худалдаж авсан орон сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргаж өгөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, үүрэг шилжиж ирээгүй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар нь хариуцагч ******* ХХК-ний захирал Ш.тэй Орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй, орон сууцны үнэ болох 59.840.000 төгрөгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.ийн харилцах дансанд шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын харилцагч ******* ХХК-ний захирал Ш.ээс худалдаж авсан орон сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын констракшн ХХК-ний захирал Р.Цогтбаяртай 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2-т дээрх дурдсан орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах туслалцааг үзүүлэх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдон гарах төлбөр тооцоог захиалагч өөрөө хариуцна гэж заасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хэзээ, хэнээс, юуг шаардахыг өөрөө шийдвэрлэдэг ба үүнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын агуулга оршдог. Өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж байгаа этгээд иргэний хэрэгт хариуцагчаар ордог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдаж буй, нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулдаг болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-нд холбогдох орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай

нэхэмжлэгч овгийн *******гийн ******* /РД:*******/, овгийн *******ын ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ