Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2022/00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын 3-р баг, ******* багт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-т холбогдох,

10,719,867.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.*******, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч В. /онлайнаар/, гэрч Д., нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь ******* ХХК-наас 2019 оны 05-р сараас 2019 оны 10-р сарын 01-н хүртэл хугацаанд ******* суманд шинэ эмийн сан байгуулна гэж манай байгууллагаас нийт 15,897,935.4 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авч 2,055,489.2 төгрөг төлж, 3,122,580 төгрөгийн эм бараа буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл 10,719,867.4 төгрөгийг тооцож нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.******* хариу тайлбартаа: ...******* суманд эмийн сан нээхээр эм бараа авсан гэх нь 5,000,000 гаран төгрөгний эм барааны падааныг нь бичүүлж гаргуулсан боловч унаа олдолгүй аваагүй явсан. Мөн -ний төвийн нягтлан ******* ******* нар бэлэн мөнгөөр 3,705,000 төгрөг удаа дараалан авсан. Би бол 3 удаагийн цалингийн гэрээтэй. Миний бие сэтгэлийн хохиролыг барагдуулсны дараа би нь хохирлыг хэлэлцэх хүсэлтэй байна. Миний нэр төрд халдсан. Цалин мөнгө бодож өгөөгүй гуйвуулсан байдаг гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан Ажил олгогчоос олгогдоогүй үлдсэн цалин нийт 10,865,799 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ХХК-д 2018.07.22-ноос 2019.01.08 хүртэл хугацаан дахь гэрээний дагуу ажиллахаар эм хангамж ХХК захирал С.*******тай гэрээ байгуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ 650,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 3,900,000 цалингийн тооцооноос 2018 оны 8, 9 сарын хөдөлмөрийн хөлс нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн боловч /2018-08 сарын 728152 мөн 2018-09 сарын 650000 төгрөг/ тус тус олгогдоогүй. Тиймээс 3615799 төгрөгийн цалинг нэхэмжилж байна.

Гэрээний хугацаа буюу 2018.07.23-наас 2019.01.08-ны хоорондох цалингийн хэмжээ 3615799, мөн 2019.07.01-нээс 2020.06.30-н хүртэл хугацааны цалин 7,800,000 төгрөг тооцогдохоос 2019.09 сарын цалин 549,333.3 төгрөг бодож олгосон болно. Тиймээс үлдэгдэл 7,250,000 цалинг ажилгүй амьдарл ахуй доройтсон тул нөхөн тооцуулж авахаар Завхан аймаг дахь Эм хангамж ХХК-наас нийт 10,865,799 төгрөгийн цалинг нэхэмжилж байна. Мөн эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын шимтгэлийг гэрээний хугацааны дагуу нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Б.******* нь 2018/07/23-наас 2019/01/08 хооронд ажиллахаар манай байгууллагатай түр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажиллах хугацаандаа 650000 төгрөгөөр цалинжуулахаар тохирсон. Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь 2018/07/23-2018/09/01 хооронд ажилласан хугацааны тооцоог бодсон боловч тооцоогоор хариуцан ажиллаж байсан эд хөрөнгөөс 1,452,179.09 төгрөгний эм бараа болон бэлэн мөнгө дутаасан. Гэтэл уг тооцоог зөвшөөрөхгүй ажлаа хаяж, байгууллагын баримтыг авч явсан. Ийм учраас хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаас халсан болно. Тэгээд Улаанбаатар хот руу очиж ******* нягтлан бодогчоор тооцоогоо бодуулсан боловч уг дутагдал мөн адил батлагдсан.

Ажиллах хугацааны цалинг 7-р сарынх олгосон, 8-р сарын цалин болох 710506,3 төгрөгийг авлагаас суутган авсан. Б.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааны цалинг тооцож, олгогдох ёстой гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 7 болон 8 сард ажиллаад /2018/ дутагдал гаргасан учир ажлаас халсан. Ажлаас халагдсан талаар гомдол гаргаагүй. Халснаас хойших хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй учир цалин тооцох боломжгүй.

2019/07/01-2020/06/30 хүртэлх хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч өөрөө ажлаа ирж хүлээж аваагүй болно. Тэгээд 2019/09/16-ны өдөр Б.******* манайд ахиж ажилд орохыг хүсэж дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан. 2018/09/16-наас 2019/10/01 хооронд ажилласан хугацааны тооцоог бодоход мөн адил бараа материал болон мөнгө дутаасан болно. Нэгэнт дутагдал гаргасан учраас ажлаас халсан. Уг дутагдлуудыг хүлээн зөвшөөрч төлөхгүй байсан учраас аймгийн цагдаагийн байгууллагад хандсан. Одоо уг материалыг шалган прокурорт хянагдаж байгаа болно.

2019/07/01-2020/06/30-ны цалин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй: учир нь 1-рт өөрөө ажиллаагүй, 2-рт дутагдал гаргасан, 3-рт дутагдал гаргасан учраас ажлаас халагдсан болно. Манай байгууллагаас болж 3-4 жилийн ажил амьдралаар хохироогүй. НДШ, ЭМД шимтгэлийг нөхөн төлөх үндэсгүй гэж үзэж байна.

Б.*******ийн нэр төрд халдаж шалтгаангүйгээр ажлаас халаагүй. Харин өөрөө ажил хариуцаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгийг завшиж дутагдал үүсгэсний улмаас ажлаас нь халж байсан.

Б.*******т ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. Гаргасан дутагдлыг нь байгууллагын нягтлан бодогч болон аудитын байгууллагаар баталгаажуулсан болно. Иймд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд, ******* ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээ, бараа материалын борлуулалтын баримтууд /хх-4-40/, ******* ХХК-ний харилцах дансны хуулгууд /хх-63-65/, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хөдөлмөрийн гэрээнүүд /хх-76-84, цалингийн тодорхойлолт /хх-85/, нийгмийн даатгалын дэвтэр /хх-86/, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ажилд томилсон болон ажлаас халсан тушаалууд / хх-95-97/, ******* ХХК-ний дэлгэрэнгүй тайланууд /хх-98-104/, бараа материалын тооллогын хуудсууд, тайлбарууд /хх-105-128/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Завхан аймгийн газраас ******* ХХК-ний ажилд томилох болон ажлаас халах тушаалууд, харилцагчийн дэлгэрэнгүй тайлангууд, цалингийн цэс, бараа материалын борлуулатын матераилууд зэрэг баримтуудыг /хх-/ шүүх бүрдүүлсэн байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.*******ээс эм, эмнэлгийн хэрэгсэл авч зарж борлуулсаны үлдэгдэл төлбөр 10,719,867.4 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 4,687,749.4 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 6,032,118 төгрөгийн шаардлагыг, мөн хариуцагч Б.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******ийг ******* суманд шинэ эмийн сан байгуулна гэсэн нэрээр манай байгууллагаас нийт 15,897,935.4 төгрөгийн эм, эмнэлгийн бараа зээлээр худалдан авч 2,055,489.2 төгрөг төлж, 3,122,580 төгрөгийн эм бараа буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл 10,719,867.4 төгрөгийг төлөөгүй. Нийт 13-14 удаагийн падааны захиалгаар дээрх бараануудаа авсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон дээрх шаардлагыг гаргасныг хариуцагч Б.******* ******* суманд эмийн сан нээхээр эм бараа авсан гэх нь 5,000,000 гаран төгрөгний эм барааны падааныг нь бичүүлж гаргуулсан боловч унаа олдолгүй аваагүй явсан учраас би хариуцахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан ба харин гэрээ бол хоёр ба түүнээс дээш этгээдийн хүсэл зоригийн харилцаанд нийцсэн тохиролцоо юм.

Өөрөөр хэлбэл гэрээ гэдгийг хоёр ба түүнээс дээш этгээдийн агуулгын хувьд хууль зөрчөөгүй харилцан илэрхийлсэн хүсэл зориг, түүний илэрхийллээс бүрдэх хэлцэл гэж ойлгоно.

Зохигчдын хооронд гэрээний болон хуульд заасан ямар харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй боловч хариуцагч Б.******* нь концерний ******* ХХК-д нийлүүлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулах үйл ажиллагаанд оролцож тооцоог ******* ХХК-тай хийж байсан, уг тооцооны дагуу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бэлэн мөнгөөр болон зээлээр 15,897,935.4 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авч, 2,055,489.2 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, 3,122,580 төгрөгийн эм барааг буцаан өгсөн үйл явдлын талаар талууд маргаагүй, харин эм эмнэлгийн хэрэгсэл зарж борлуулсаны үлдэгдэл төлбөр болох 10,719,867.4 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бараа материалын борлуулалт падаан гэх баримтуудаас харахад:

-2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн худалдан авагчийн падаанаар нийт 2,491,450 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авсан гэх баримтад хэн авч байгаа нэр, хаяг тодорхойгүй, мөн хүлээн авсан хэсэгт гарын үсэггүй,

-2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн худалдан авагчийн падаанаар нийт 555,408 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авсан баримтад ******* бэлэн гэх бичилтээр, хүлээн авсан хэсэгт гарын үсэггүй боловч, уг баримтад хаанаас хүлээн авсан хаягийн бичсэн,

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн худалдан авагчийн падаанаар нийт 562,500 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авсан баримтад бараа зээлээр, хүлээн авсан хэсэгт *******ийн гарын үсэгтэй,

2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн худалдан авагчийн падаанаар нийт 688,500 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авсан баримтад ******* зээл гэх бичилтээр, хүлээн авсан хэсэгт гарын үсэггүй боловч, уг баримтад хаанаас хүлээн авсан хаягийг бичсэн байдал,

2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн худалдан авагчийн падаанаар нийт 27000 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авсан баримтад, зээл гэх бичлтээр, хүлээн авсан хэсэгт гарын үсэггүй боловч, гэж бичигдсэн байдал,

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн худалдан авагчийн падаанаар нийт 19800 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авсан баримтад ******* ******* гэх бичилтээр, хүлээн авсан хэсэгт гарын үсэггүй боловч, нэр, хаягийг тодорхой бичсэн байдал,

2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн худалдан авагчийн падаанаар нийт 2,831,450 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл авсан баримтад ******* гэх бичлтээр хүлээн авсан хэсэгт *******ийн гарын үсэгтэй,.....

Дээрх бүхнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн маргаан биш, тодруулбал ажил гүйцэтгэсэн

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Иймд .................................үнийг шаардах эрхтэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.*******ээс 4,687,749.4 /дөрвөн сая зургаан зуун наян долоон мянга долоон зуун дөчин есөн мянга дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 6,032,118 /зургаан саян гучин хоёр мянга нэг зуун арван найман/ төгрөгийг хасч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,468 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 89954 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, хариуцагч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ