Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 140/ШШ2022/00071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг 1******* тоотод оршин суух овгийн *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ийн ын газарт холбогдох

Завхан аймгийн ийн ын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах,

нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Мэргэжилийн ын газарт жолоочоор ажилд орсон. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа халагдаад өдийг хүртэл хохироод явж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэвэл ажилд эгүүлэн томилуулах, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өдийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ... гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/84 тоот ийн ын ерөнхий газрын даргын аймгуудын ийн ын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаал гарсан. Уг тушаалд заасны дагуу Завхан аймгийн ийн ын газар өмнө 51 орон тоотой байсныг 50 болгон орон тоог цөөрүүлсэн. Мөн энэ дотроо үйлчилгээний албан тушаалтан буюу бусад үйлчилгээний ажилтны тоо 8 байсныг 7 болгож нэг орон тоо цөөрүүлсэн. Уг тушаалын 4-т заасны дагуу бүтэц орон тооны хүрээнд Төрийн албаны тухай хуульд заасан зохих шаардлагыг хангасан иргэнийг томилон ажиллуулахыг аймгуудын ийн ын газрын дарга нарт үүрэг болгосугай гэсэн шийдвэр ирсэн. Энэхүү шийдвэрийг үндэслээд Завхан аймгийн ийн ын газрын даргын эрхийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А/45 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Батлагдсан 50 орон тоонд нийцүүлэн, мөн үйлчилгээний албан хаагчийн орон тоо 8 байсныг 7 болгон хассан. Ингэхдээ чухал шаардлагатай буюу зайлшгүй ажиллах ёстой албан тушаалтны орон тоог баталсан. Энэхүү тушаалаар жолоочийн орон тоо өмнө 3 байсныг 2 болгосон, мөн үйлчлэгчийн орон тоог 2 болгосон. Манай байгууллага хүнсний лавлагаа лабортари итгэмжлэл авахын тулд зайлшгүй шаардлагатай албан тушаалын орон тоог бий болго гэсэн стандарт хэмжил зүйн дүгнэлтийн дагуу лаборантын орон тоог шинээр бий болгосон. Манай байгууллага 3 жолоочийн орон тоотой байснаас 1 орон тоог лаборантын орон тоонд шилжүүлэн жолоочийн орон тоо нэгээр хасагдсан. Энэ бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслээд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалыг гаргасан. Уг тушаал дээр бүтэц орон тоог цөөрүүлсний улмаас орон тоог цөөрүүлсэн албан хаагчдад мэдэгдэх хуудас өгөхийг бичиг хэргийн ажилтанд үүрэг болгосон. Үүний дагуу жолоочийн орон тоо цөөрсөн болохыг жолооч С.*******ад урьдчилан сэргийлээд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ энэ талаар нь өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулсан. Энэхүү тушаалдаа орон тоо цөөрсөн шалтгаанаар С.*******ыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалж 3 сарын үдсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг нягтлан бодогчид үүрэгжүүлсэн. Ийнхүү орон тоо цөөрсөн тул С.*******ыг ажлаас чөлөөлж 3 сарын тэтгэмжийг тухайн үед нь олгосон. Мөн С.*******тай ажил хүлээлцсэн хугацааг тооцож 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр Ажил хүлээлцсэн акт үйлдсэн байгаа. Энэ талаарх баримтаа мөн гаргаж хэргийн материалд хавсаргасан ... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Завхан аймгийн ийн ын газарт холбогдуулан Завхан аймгийн ийн ын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч С.******* нь Завхан аймгийн ийн ын газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/43 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Завхан аймгийн ийн ын газрын жолоочоор томилогдон ажилласан байна. /хх-ийн 12/

Нэхэмжлэгч С.*******ыг Завхан аймгийн ийн ын газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/38 дугаартай С.*******ыг эгүүлэн ажилд томилох тухай тушаалаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу *******ийн *******ыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаал болох ийн ын газрын жолоочоор 2021 оны 7 дугаар 26-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэжээ. /хх-ийн 42/

Нэг талаас Завхан аймгийн ийн ын газрыг төлөөлж Д.*******, нөгөө талаас жолооч С.******* нар нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-г бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 4-5/

Завхан аймгийн ийн ын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/59 дугаартай С.*******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар жолооч *******ийн *******ыг албаны автомашины бэлэн байдлыг хангаагүй, албан томилолтоор ажиллахдаа удирдлагын зөвшөөрөлгүйгээр хувийн машиныг ашигласан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 44/

Завхан аймгийн ийн ын газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэх хуудас-аар жолоочийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу жолооч албан тушаалд ажиллаж байгаа ******* овогтой ******* тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг мэдэгье гэж хариуцагч С.*******ад жолоочийн орон тоо хасагдсан тухай мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулсан байна. /хх-ийн 43/

Завхан аймгийн ийн ын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Орон тоог цөөрүүлсэн тул жолооч С.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг нягтлан бодогчид, ажлыг картаар хүлээлцүүлэхийг байгууллагын ажил хүлээлцэх байнгын комисст тус тус даалгасугай гэж жолооч С.*******ыг ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 17/

1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн ийн ын газар нь жолоочийн орон тоо хасагдсан /цөөрүүлсэн/ тухай мэдэгдэх хуудсыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.*******ад гардуулж, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.*******ыг ажлаас нь чөлөөлөх тухай тушаал гаргасан бөгөөд мэдэгдэх хуудас гардуулсанаас хойш 30 хоног тоологдож байна. /хх-ийн 17, 43/

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна гэж заасан байна.  

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн ийн ын газар нь С.*******ад жолоочийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хуульд заасан нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байхаар тогтоосон хугацааг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Учир нь сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусахаар байжээ.  

Завхан аймгийн ийн ын газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэх хуудаст ... жолооч албан тушаалын 1 орон тоо хасагдсан гэж, Завхан аймгийн ийн ын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд ... орон тоог цөөрүүлсэн тул жолооч С.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцалж ... гэж бүтэц, орон тоог хасагдсан, цөөрүүлсэн гэж өөр өөрөөр томъёлжээ. /хх-ийн 17, 43/ 

Аж ахуйн нэгж, байгууллагын орон тоо хасагдах гэж тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, харин орон тоо цөөрүүлэх гэж ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгасан байхыг тус тус ойлгоно.  

Тодруулбал Завхан аймгийн ийн ын газар нь жолоочийн орон тоог цөөрүүлсэн эсвэл хасагдсан аль шалтгаанаар С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ойлгомжгүй байна гэж үзэхээр байна.  

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... орон тоо цөөрүүлсэн гэж мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, мэдэгдэх хуудас өгсөн бичиг хэргийн ажилтан техникийн алдаа гаргасан байх .... гэж тайлбарлаж байх тул орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр жолооч С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна гэж үзлээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч С.******* нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзээд Завхан аймгийн ийн ын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.

Нэхэмжлэгч С.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд хандсан байна. /хх-ийн 1, 17/

Хариуцагч Завхан аймгийн ийн ын газрын дарга Д.******* нь нэхэмжлэгч С.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэл болгожээ. /хх-ийн 17/

1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан байжээ.

Нэхэмжлэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... би 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс тасралтгүй жолоочоор ажиллаж байсан, 2020 онд 2 жолоочийн орон тоо байсан, Одбаяр бид хоёр жолоочоор ажиллаж байсан, 2021 онд мөн адил Одбаяр бид хоёр жолоочоор ажиллаж байсан, намайг ажиллаж байхад Дэмүүл жолоочоор ажилд орж байгаа гээд яригддаг байсан. Тэгээд би халагдаад Дэмүүл жолоочоор ажилд орж байгаа юм байна гэж бодож байсан, намайг ажлаас халаад Дэмүүлийг жолоочоор ажилд авсан ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... орон тоо цөөрүүлсэн гэдгээр тушаалаа гаргасан. Яагаад орон тоо цөөрүүлсэн гэдгээр тушаалаа гаргасан юм бэ гэхээр С.*******ын хариуцаж байсан машин эвдэрсэн, нэг фургон шинэ, нэг патрол шинэ учраас цаашид 3 жолооч байх шаардлагагүй гээд нэг жолоочийн орон тоог цөөрүүлсэн, жолоочийн орон тоог цөөрүүлсэн нь төсвийн шууд захирагч буюу аймгийн ийн ын газрын даргын эрх хэмжээний асуудал ... гэж тайлбарлаж байна.

ийн ын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/02 дугаартай Аймгуудын ийн ын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад зааснаар Завхан аймгийн ийн ын газрын бүтэц, орон тоог:

... няравын орон тоо батлаагүй ... бусад үйлчилгээний ажилтан - 8, ... мал эмнэлэгийн ын улсын байцаагч - 2, ... лабораторын ажилтан - 4 ... гэж нийт 51 орон тоотойгоор баталсан байна. /хх-ийн 31-33/

Завхан аймгийн ийн ын газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/засвартай дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад зааснаар Завхан аймгийн ийн ын газар бүтэц орон тоогоо:

... нярав - 1, ... жолооч 2 байсныг 3 болгосон засвартай, ... үйлчлэгч - 3, ... хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн - 1, ... лабораторын ажилтан 5 байсныг 4 болгосон засвартай гэж нийт 51 орон тоотойгоор баталсан байна. /хх-ийн 37-39/

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн ийн ын газар нь ийн ын ерөнхий газрын баталсан 51 орон тоонд багтааж няравын 1 орон тоог нэмж баталсан, бусад үйлчилгээний ажилтан 8 орон тоонд жолооч, үйлчлэгч, хэвлэл мэдээллийн ажилтаны орон тоог багтааж баталсан, мөн лабораторын ажилтаны 1 орон тоог нэмж баталсан байна.

ийн ын ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дугаартай Аймгуудын ийн ын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад зааснаар Завхан аймгийн ийн ын газрын бүтэц, орон тоог:

... няравын орон тоо батлаагүй ... бусад үйлчилгээний ажилтан - 7, ... мал эмнэлэгийн ын улсын байцаагч - 2 байсныг 1 болгож /цөөрүүлсэн/, ... лабораторын ажилтан - 5 гэж нийт 50 орон тоотойгоор баталсан байна. /хх-ийн 34-36/

Завхан аймгийн ийн ын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/45 дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад зааснаар Завхан аймгийн ийн ын газар бүтэц орон тоогоо:

... нярав - 1, ... жолооч 2, ... үйлчлэгч - 2, ... хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн - 1, ... лабораторын нийт орон тоог 6 байхаар үүн дотроо эрхлэгч шинжээч - 1, ахлах шинжээч - 1, шинжээч - 3, лаборант - 1 гэж нийт 50 орон тоотойгоор баталсан байна. /хх-ийн 40-41/

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн ийн ын газар нь ийн ын ерөнхий газрын баталсан 50 орон тоонд багтааж няравын 1 орон тоог нэмж баталсан, бусад үйлчилгээний ажилтан 7 батлагдсанаас жолооч 2, үйлчлэгч 2, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 1 гэж баталсан, лабораторын ажилтан 5 орон тоотой батлагдсаныг 6 болгож 1 орон тоо нэмж баталсан байна.

ийн ын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/02 дугаартай Аймгуудын ийн ын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад зааснаар:

Завхан аймгийн ийн ын газрын бүтэц, орон тоог батлахдаа мал эмнэлэгийн ын улсын байцаагч - 2 гэсэн орон тоотой баталсан байсныг ийн ын ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад зааснаар Завхан аймгийн ийн ын газрын бүтэц, орон тоог батлахдаа мал эмнэлэгийн ын улсын байцаагч - 1 гэж орон тоог цөөрүүлж баталсан байна. /хх-ийн 33, 36/

ийн ын ерөнхий газраас Завхан аймгийн ийн ын газрын бүтэц, орон тоог 2020 онд 51 гэж баталсан, 2021 онд 50 гэж батлан 1 орон тоо цөөрүүлсэн бөгөөд мал эмнэлэгийн ын улсын байцаагчийн 2 орон тоог 1 болгон цөөрүүлж баталсан байна.

Мөн ийн ын ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/84 дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад зааснаар Завхан аймгийн ийн ын газрын бүтэц, орон тоог батлахдаа лабораторын ажилтан - 5 гэсэн орон тоотойгоор баталсан ирүүлснийг Завхан аймгийн ийн ын газар лаборатори - нийт 6 гэсэн орон тоотойгоор баталж нэмж 1 орон тоо нэмж баталсан байна. /хх-ийн 36, 41/

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн ийн ын газар нь бусад үйлчилгээний ажилтан - 7 гэж батлагдаж ирсэн орон тооноос 1 орон тоог хасч, лабораторийн батлагдаж ирсэн - 5 гэсэн орон тоон дээр 1 орон тоо нэмж баталсан байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... үйлчилгээний ажилтны орон тоогоо би Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д заасны дагуу ажлын ачаалал чиг үүрэг, хийдэл давхардлыг зохицуулах хүрээнд төсвийн шууд захирагч өөрөө зөвшөөрөгдсөн орон тоонд бүтэц орон тоогоо батална гэсэн хуулийн хүрээнд би шийдсэн. Би хууль зөрчөөгүй, хуулиар олгосон эрхийн хүрээнд зохицуулалт хийсэн ... гэж тайлбарлаж байна.

Завхан аймгийн ийн ын газрын жолооч нарын ажлын ачаалалыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх, хийдэл давхардлыг зохицуулах зайлшгүй шаардлагатай, жолоочийн орон тоог 2020 онд 3 байсныг 2021 онд 2 болгож цөөрүүлэх болсон шалтгаан нөхцөл байсан байна гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Завхан аймгийн ийн ын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/засвартай дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад жолооч 2 байсныг 3 болгосон засвартай байгаа нь тус байгууллагад 2020 онд жолоочийн 2 орон тоо батлагдсан байсан уу, 3 орон тоо батлагдсан байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. /хх-ийн 38/

Хэдийгээр Завхан аймгийн ийн ын газрын дарга Д.*******ы ийн ын ерөнхий газраас Завхан аймгийн ийн ын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан 50 орон тоонд багтааж, бүтэц орон тоогоо баталсан, өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд жолоочийн 1 орон тоог цөөрүүлж, лабораторийн ажилтан 5 орон тоотой батлагдаж ирсэн орон тоон дээр 1 орон тоог нэмж 6 болгосон гэж тайлбарлаж байгааг зөвтгөх боломжгүй юм.

Завхан аймгийн ийн ын газрын жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.*******ыг ажлаас чөлөөлж түүний эрх зүйн байдлыг дордуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч С.*******ын Завхан аймгийн ийн ын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны ******* сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-ийн 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор тодорхойлно гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заажээ.  

Нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход ажлын 56 өдөр тоологдож байна.

Нэхэмжлэгч С.*******ын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сүүлийн гурван сарын цалингийн дундаж буюу 2021 оны 8, 9, 10 дүгээр сарын цалин болох 662.112 + 568.098 + 565.298 = 1.795.508 3 = 598.502 нэг сарын дундаж цалин, 598.502 21.5 = нэг өдөрт 27.823 төгрөг х 56 хоног/ нийт 1.558.088 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн ийн ын гзараас гаргуулан нэхэмжлэгч С.*******ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч С.*******ад 2021 оны ******* сарын 21-ний өдөр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******д 2021 оны ******* сарын 09-ний өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 25-26/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн ийн ын газраас 39.879 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч овгийн *******ийн ******* /РД:*******/-ыг Завхан аймгийн ийн ын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар Завхан аймгийн ийн ын газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.558.088 /нэг сая таван зуун тавин найман мянга наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

3.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрхи олговороос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн ийн ын газарт даалгасугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн ийн ын газраас 39.879 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ