Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1171

 

 

 

 

  

    2020          9            10                                    2020/ДШМ/1171

 

Ө.Г, Ө.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч Ө.Г-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Ө.О-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч М.Далайхүү, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/645 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Г, Ө.О нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн тэдгээрт холбогдох 1805 0161 40265 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Ө.Г нь Ө.О бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод 82 настай М.Д-ыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт,

мөн Ө.О-тай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Д-д байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт,

2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ... тоотод оршин суух иргэн Б.Б-ийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ... тоотод оршин суух иргэн Г.Б-ийн гэрт нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 190.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Ө.О нь Ө.Г-тай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод 82 настай М.Д-ыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт,

мөн Ө.Г-тай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Д-д байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ө.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

Ө.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Г-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Ө.О-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т тус тус зааснаар шүүгдэгч Ө.Г-д 14 жил хорих ял, мөн шүүгдэгч Ө.О-д 14 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-д 3 жил хорих ял, шүүгдэгч Ө.О-д 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Г-д 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 14 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 19 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Ө.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 14 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ө.Г-д оногдуулсан 19 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.О-д оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.О-ын цагдан хоригдсон 829 хоног, Ө.Г-ын цагдан хоригдсон 831 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.О-аас 2.938.272 төгрөгийг, шүүгдэгч Ө.Г-аас 2.938.272 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-т нийт 5.876.844 төгрөгийг, шүүгдэгч Ө.Г-аас 109.800 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д, мөн 650.622 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг бахь, бор өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цагаан саарал өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн судалтай цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн футболк 1 ширхэг, цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хар хөх өнгийн 2 хос оймс, марланд бэхжүүлж авсан 1 ширхэг цусны дээж, 2 ширхэг “Түмний хишиг” нэртэй архины шил, улаан өнгийн паск 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Г давж заалдах гомдолдоо: “...Хүний амь нас хохирсон асуудалд маш их харуусаж хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Санамсар болгоомжгүйгээр, таарамжгүй харьцаанаас болж хүний амь насыг хохироосонд гүнээ харамсаж байгаа төдийгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн газарт Ц.Алтанзул, талийгаач бид гурав хамт байсан. Ц.Алтанзул нь намайг зүүрмэглэж унтах гэж байх хооронд талийгаачтай маргалдаж, цээж рүү нь өшиглөж байсан. Энэ үед би согтуу байсан учраас нөхцөл байдлыг, юу болж байгааг ойлгохгүйгээр талийгаачийг хардалт сэрдэлтээр зодсон нь үнэн болно. Намайг талийгаачийг зодож байх үед Ц.Алтанзул салгаж байсан. Тухайн үед талийгаачийн бие цус болсон байсан. Гэмт хэрэг гарах, мөн үүсэх нөхцөл байдалд нөлөөлсөн болох Ц.Алтанзулыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах, түүгээр нөхцөл байдлыг тодорхойлуулах хүсэлтэй байна. Хэсэг хугацаанд миний бие өөрийгөө хянах чадварыг алдсан төдийгүй гэнэт ухаан орох үед бахь бариад хүн зодсон байсан. Би ухаан ороод Ц.Алтанзул, талийгаач нараас уучлалт гуйж талийгаачийг тайвшруулж цусыг нь арчиж өгсөн. Ингээд би Алтанзулд явахаа хэлээд, тухайн айлаас гарч явах үедээ Хайлаастад хулгай хийсэн. Хэргийн нөхцөл байдлын талаар болон мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдаж байсан талаар анхан шатны шүүхэд гэм буруугийн хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Би дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хүн амины гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон байдаг. Надад болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зохих ажиллагааг гүйцэлдүүлж байсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан. Хэргийн материалтай нэг ч удаа танилцуулаагүй. “Хэргийн зүйлчлэл өөрчлөгдөөгүй” гэж хэлээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад л явдаг байсан. Миний хувьд сайн уншиж, бичиж чадахгүй. Хуулийн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор нар нь солигдох үедээ ажлын онцлогтоо тохируулан ашиглаж, зүйлчлэлийг өөрчилж, Ө.О бид хоёрыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэдгийг тогтоосон гэж хэлж байсан. Энэ үед ямар нэгэн тогтоолтой танилцуулж байгаагүй. Би Ө.О-тай хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Тухайн гэмт хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө гэдэгт маш их итгэл өвөрлөн хоёр жил хууль хяналтын байгууллагаар явсан. Гэтэл хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр миний дүү Ө.О-ыг холбогдуулах болсон асуудлыг ойлгохгүй байна. Харин Ц.Алтанзул нь талийгаачийн биед халдаж байсан. Хохирогчид учирсан болох олон тооны шарх, зарим гэмтлийг Ц.Алтанзул учруулсан тул шударга ёсны зарчимд нийцэх хэр хэмжээнд, тэнцвэртэйгээр хариуцлагыг тооцуулах хүсэлтэй байна. Хүн амины гэмт хэргийн дараа Хайлаастад очиж айлаас хулгай хийсэн. Үүний дараа Ц.Алтанзулын гэрт очсон. Үүнийг Ц.Алтанзул мэдсээр байж нуун дарагдуулж байгаа нь эрх зүйн байдалд минь сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа тул шударгаар зохих хариуцлагыг тооцуулах хүсэлтэй байна. Гэрч Ц.Алтанзул нь хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж өөрийгөө илтээр хамгаалж “Манай хоёр найз зодсон” гэж мөрдөн шалгах ажиллагаанд хэлсэн байх. Энэ асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Алтанзул мэдүүлэхдээ илтээр худал мэдүүлгийг өгсөн. Харилцан адилгүй зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч Г, О нараас гарцаагүй гэдгийг хэтэрхий дотоод итгэл үнэмшлээр дүгнэж байгаа нь хууль зүйн талаасаа шууд яллах сонирхолтой, мөн мөрдөгчийн нөлөөнд автсан болох нь дүгнэгддэг. Гэрч Ц.Алтанзул нь олон зүйлийг нуун дарагдуулсан болно. Хавтас хэрэгт авагдсан Ц.Алтанзулын мэдүүлэгт мөрдөгч нь хөтөлж байцаасан асуудлууд байдаг. Шууд бахиар цохисон байж магадгүй талаар дурдсан байдаг. Хөтөлж байцаалт авсан нь дүгнэгддэг. Миний бие нь талийгаачид гэмтэл учруулсан хэдий ч хамт байсан Ц.Алтанзул нь хохирогчид тодорхой гэмтлүүдийг үүсгэсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 654 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 8 дугаартай дүгнэлтэд бичигдсэнээр тухайн гэмтэл шархыг хохирогчид Ц.Алтанзул нь өгсөн байх үндэслэлтэй байдаг. Тухайн асуудлуудад холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад шат шатны байгууллагад удаа дараа гомдлыг гаргаж байсан боловч бодитой шийдвэрийг гаргаж байгаагүй. Дан ганц сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг нотлох баримтын хэр хэмжээнд үнэлэгдэхгүй, гагцхүү түүгээр хязгаарлагдахгүй бусад ажиллагаануудыг гүйцэлдүүлэх, шалгуулах хүсэлтийг удаа дараа илэрхийлж байсан болон холбогдох хэргийг үнэн зөвөөр мэдүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд миний болон дүү Ө.О-ын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан төдийгүй анхан шатны шүүхээс хорих ял өгч байсан болон тухайн хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хуульд нийцсэн хэр хэмжээнд судлан авч үзэн хууль ёсны шийдвэрүүдийг гаргаж байсан боловч тухайн шүүхийн шийдвэрийн хүрээнд холбогдох ажиллагаа бүрийг мөрдөгч, прокурор нар нь гүйцэлдүүлж өгөхгүй орхигдуулснаас үүдэлтэйгээр эрх зүйн байдалд минь сөрөг үр дагавар үүссэн байдаг болно. Хэргийн нөхцөл байдалд ач холбогдолтой асуудал бүрийг шалгаж өгөөгүй, түүнчлэн нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй, хэтэрхий нэг талыг баримтлан мөрдөн шалгах ажиллагааг гүйцэлдүүлсэн. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Надад холбогдох хэргийг шударга ёсны зарчмын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор миний бие эд зүйлсийг аваагүй. Гэрч Алтанзулын мэдүүлгээс улбаатай зүйлчлэл нэмэгдсэн асуудалд гүнээ харамсаж байгаа учир хуулийн хүрээнд шийдэж өгнө үү. Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд Ө.О нь өөр газар байсан гэдгийг гэрч Мөнхбат, Оюунгэрэл нар нь гэрчилдэг. Дан ганц О-аас талийгаачийн биед байсан эд хөрөнгө гарч ирснээр хүний амь нас хохироосон гэмт хэрэгт хамаатуулж байгаад гүнээ харамсаж байна. Гэмт хэрэгт зохих ажиллагаануудыг гүйцэтгүүлэхдээ эрүүдэн шүүлтийг байнга үзүүлж ирсэн төдийгүй, гэрч гэх субъектээр дан ганц гэм бурууг үнэлсэн асуудлыг анхааран авч үзнэ үү. Хөтөлж байцаалтыг бүрдүүлж хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг судлан авч үзнэ үү” гэжээ.

Шүүгдэгч Ө.О давж заалдах гомдолдоо: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тул өнөөг хүртэл надад оноосон хорих ялыг хүлээн зөвшөөрөлгүй удаа дараагийн шүүх хурлаар орсон боловч үнэнийг тогтоолгүй өдийг хүрлээ. Тухайн хэрэг болох үед би байгаагүй бөгөөд хохирогчийн надад хадгалуулсан мөнгийг авч архинд явахаар гараад буцаж очоогүй. Би анхны мэдүүлэгтээ өөрийн ах, эгч дээрээ очоод тэднийг дагуулан караокэд орсныгоо ах, эгчийгээ хэрэгт холбогдох байх гэж айхдаа худал мэдүүлэг өгсөн. Мөн өөрийн найз бүсгүйдээ аархаж, бодлогогүй худал хэлсэн маань намайг өнөөдөр ийм байдалд хүргэлээ. Би энэ алдаагаа ойлгож, үнэн мөнийг мэдүүлж, хэрэг болох үед өөр газар байсныг гэрчлэх гудамжны бичлэгийг шалгуулах хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 29-нд мөрдөн байцаагч Ганзоригт, 2018 оны 4 дүгээр сарын 09-нд прокурор Марал, мөрдөн байцаагч Наранбаатар нарт, 2018 оны 5 дугаар сарын 07-нд өмгөөлөгч Болорсүрэнгийн дэргэд прокурор Маралд, Наранбаатарт, 2018 оны 5 дугаар сарын 17-нд өмгөөлөгч Ганцэцэгийн дэргэд прокурор Марал, мөрдөн байцаагч Наранбаатар нарт удаа дараалан тавьсан боловч “завгүй байна, дараа болъё” гэх мэт тайлбар хэлсээр, улмаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаагч Наранбаатар ирэхдээ өмгөөлөгч Долгорсүрэнгийн дэргэд “чи хүн амины хэрэгт холбогдолгүй боллоо. Иймээс зам шалгалт, камерын бичлэг хэрэггүй боллоо” гэж хэлснээр миний зүйл ангийг өөрчилж, гарын үсэг зуруулж байсан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаагч, прокурор нар солигдож мөрдөн байцаагч Болор-Эрдэнэ, прокурор Л.Соёмбо нар ирж уулзаад явсан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаагч Болор-Эрдэнэ өөрөө ирэлгүйгээр мөрдөн байцаагч а/д Эрдэнэбаатарыг явуулж, миний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгосныг мэдэгдсэн. Үүнийг нь эсэргүүцэн хэрэг болох өдөр миний байсан, явсан гудамж талбайн камерын бичлэгийг шалгуулъя гэхэд “одоо боломжгүй” гэх тайлбар хэлсэн. Мөн прокурорын зүгээс урьд нь ах Г-тай хам хэрэгтэй байсан гэдгээр намайг энэ хэрэгт буруутган хэлмэгдүүлж байна. Мөрдөн байцаагч, прокурор нарын өөрсдийн алдаанаас болж миний гэм буруугүйг батлах камерын бичлэг болон тухайн хэрэг гарах үед надтай хамт байсан гэрчүүдээс мэдүүлэг авах үйл ажиллагааг огт хийгээгүй болно. Энэ бүгдээс хамааран Ө.О миний гэм буруугүйг нотлохгүй өдийг хүрсэн. Мөн Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс хэргийг удаа дараалан  буцааж гэмт хэргийн оролцоо, нотлох баримт зэргийг тодруулан тогтоолгохоор, Ө.О миний хүсэлтийг эцэслэн шийдвэрлүүлэхээр буцаасан асуудал дээр огт ажиллагаа хийлгүйгээр өөрсдийн алдааг хамгаалан өнөөг хүрлээ. Монгол Улсын парламентаас 2020 оны 2 дугаар сард Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль баталж иргэдийг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм бий болгох эрх зүйн орчин бүрдүүлсэн билээ. Иймд эрхэм шүүгч та бүхэн хэргийн үнэн мөнийг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож, миний хэлмэгдэн хохирч байгааг минь үнэн зөвөөр тогтоож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Би 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хоёр алуурчны давж заалдах гомдолтой танилцлаа. Ах нь дүүгээ энэ хэргээс илт мултлах гэсэн янз бүрийн арга хэрэглэж байна. Хэзээ ч тийм зүйл байхгүй ээ. Бүх зүйл нь хэд хэдэн шатны шүүхээр батлагдаад тодорхой болсон зүйлийг буруушааж төрийн хуулийг уландаа гишгэж байна. Төрийн тангараг өргөсөн шүүгч нарыг болон бусад мөрдөн байцаагч нарын хийсэн ажлыг илт эсэргүүцэж байгаад маш их зэвүүцэн жигшиж байна. Авсан ял нь хөнгөдөөд байгаа юм бол хоёуланг нь насаар нь хорьж өгнө үү. Мөн шүүгдэгч нар хохирол, төлбөр барагдуулаагүй. Би өөрөө урд хил дээр ажилладаг тул шүүх хуралд ирж эцгийнхээ ясыг өндөлзүүлмээргүй байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ө.Г-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Шүүгдэгч Ө.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Энэ хэргийн гол гэрч болох Алтанзул болон дуудлага, мэдээллээр тухайн хэргийн газар очсон цагдаагийн алба хаагч нар “хэргийн газар О, Г нар байсан. Энэ хоёр хүн гэмт хэрэг үйлдсэн байх. Энэ хоёр гарцаагүй үйлдсэн” гэх байдлаар мэдүүлсэн. Үүнтэй үүдэлтэйгээр Ө.Г, Ө.О нарыг хүн амины гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэс суурь тавигдсан. Таамгийн байдлаар асуудалд хандаж, шууд бус нотлох баримтад үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед учирсан дээрх олон тооны гэмтлүүдийг хоёр шүүгдэгчийн яг хэн нь учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. ...” гэв.

Шүүгдэгч Ө.О-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Г-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргаж буй байр суурьтай ижил саналтай байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаас Ө.О нь уг хэрэгт шууд хамааралтай гэх нөхцөл байдал харагддаггүй. Анхан шатны шүүх дүгнэхдээ шууд бус гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэсэн. Ө.О нь тухайн хэрэг болсон газраас аль эрт буюу 4 цагийн үед гараад явсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Ө.О нь бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах гэмт хэрэгт оролцсон болох нь харагдахгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан. Ө.О-ын хувьд зодож цохилгүйгээр мөнгийг нь авсан. Иймд Ө.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг буюу булаах гэмт хэргийн шинжтэй байна. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Гэрчүүд шүүгдэгч Ө.Г, Ө.О нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хангалттай тодорхой мэдүүлсэн. Гэрч нарын мэдүүлгээр Ө.Г, Ө.О нарын үйлдэл бүрэн  дүүрэн тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.О, Ө.Г нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн оролцогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Г, Ө.О нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод 82 настай М.Д-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан болох нь:

хохирогч Д.Э-ын: “...Ингээд аавын ... гэсэн дугаар руу өөрийн ... гэсэн дугаараас анх 20 цаг 10 минутын үед залгасан чинь нэг эмэгтэй хүн авахаар нь би шууд аавтайгаа ярьмаар байна гэсэн чинь тэр эмэгтэй “аав чинь манай гэрт унтаж байна” гэж хэлсэн ба тэр үед цаана нь аавын минь дуу ёо ёо гээд дугараад байсан. Ингээд би утсаа салгасны дараа эхнэр Энхжаргалд “аав цаана нь ёо ёо гэж дугараад байх юм,  жаахан юм уучихаад бөөлжөөд байгаа юм болов уу” гээд эхнэрт хэлсэн. Ингээд эхнэр Энхжаргал гадагшаа 00-ын өрөө орж бие засчихаад удалгүй 2-3 минутын дараа гэрт буцаж орж ирээд надад “энэ хойд айлд чинь юу болоод байна, цагдаа нар ирчихсэн юм биш үү” гэж хэлэхээр нь би гарсан. Миний хойноос эхнэр маань бас гараад, би түрүүлээд Зулаа гэх эмэгтэйн гэрт яваад орсон чинь 2 цагдаа түрүүлж ороод зогсчихсон байсан. ...Ингээд намайг анх байшинд орох үед тэдний гэрт аав минь газарт цус нөжиндөө автчихсан газарт ухаангүй хэвтэж байсан. ...Цагдаа нар хэн ингэсэн юм бэ гэж асуухад Зулаа хариуд нь эхлээд “бид хоёрыг байж байхад танихгүй хоёр хүн орж ирээд зодчихоод яваад өглөө” гэсэн чинь цагдаа нар “чи худлаа хэлж болохгүй шүү, сүүлд нь асуудалд орно шүү” гэж хэлэхэд “за за миний таньдаг хүмүүс байгаа юм” гээд нэг нэр хэлээд утасны дугаарыг нь цагдаад хэлж байсан. ... би машин дотор байхдаа ааваас “та юу болов оо” гэж асуухад хариуд минь “эд нар намайг зодож дээрэмдлээ” гэж хэлсэн ба аав надаас “одоо хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухад нь би “эмнэлэг рүү явж байна” гэж хэлсэн, өөр надад ямар нэгэн зүйл хэлж чадаагүй юм. Ингээд очоод Гавал тархины тасагт ороод 30 орчим минутын дараа таталт өгөөд ухаан алдаад сэхээн амьдруулах тасагт ороод, түүнээс хойш би юу ч ярьж чадаагүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 00:30 цагийн үед нас барсан. ...Аав минь машинд байхдаа надад “эд нар намайг зодож, мөнгө булааж явлаа” гэдэг үг хэлсэн,  өөр ямар нэгэн үг хэлээгүй юм. ...” /1хх 34-35/,

гэрч Ц.Алтансувдын: “...Ээжээс юу болов гэж асуухад “Өвгөн, Г, Г-ын дүү гээд эрэгтэй хүн, ээж дөрвүүлээ архи уусан гэсэн. Тэгсэн ээж түрүүлээд согтчихсон гэсэн. Нэг сэргээд харсан чинь өвгөн газар хэвтэж байхаар нь эхлээд унтсан юм байна гэж бодсон чинь ёолоод байхаар нь босоод харахад өвөөгийн толгойноос цус гарчихсан хэвтэж байсан гэсэн. Тэгэхээр нь ээж эмнэлэг дуудаад, дараа нь цагдаа дуудсан гэсэн. Энэ үед гэрт Г нь чи цагдаа дуудлаа гээд боож унагаад хөл гар руу нь өшиглөсөн юм шиг ярьсан. Тэгээд л Г нь гараад явчихсан гэсэн. Миний ойлгосноор эмнэлэг, цагдаа ирэхээс өмнө хамт архи уусан Г, мөн түүний дүү нь гараад явчихсан байсан гэсэн. ...Манай гэрийн шар өнгийн скочоор бариулыг нь ороосон төмөр бахь байдаг бөгөөд тэр газар цус болчихсон хэвтэж байсан. Өөр ил мэдэгдэх зүйл байгаагүй. ...” /1хх 40-41/,

гэрч Ц.Алтанзулын: “...Намайг гэртээ харихад манай 19 настай охин Алтансувд хичээлдээ явсан байсан. Тэгээд байж байтал гаднаас төд удалгүй Г-ын дүү О гэдэг хүн архи уугаагүй эрүүл, ганцаараа орж ирсэн. Гэртээ ороод 20 минутын дараа миний ... дугаарын утас руу Д өвөө ... дугаарын утаснаас залгаад “чи хаана байна” гэхээр нь “гэртээ байна” гэж хэлсэн чинь өвөө “жаахан хувцас угаалгах гэсэн юм аа” гэхээр нь би “тэг тэг ороод ир” гэсэн. Тэгээд 10-15 минутын дараа манай гэрт тортой өмд цамц бариад орж ирсэн ба тэр үед Г, О, Мөнхсайханы охин бид нар манайд хоол хийхээр бэлдэж байсан. Өвөө орж ирээд “би хөдөө явах гэж байгаа, жаахан хувцас угаалгаад авчихвал шовгор өгнө, бас хөдөө явахаасаа өмнө ганц, нэг юм уумаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за, та нэг жижиг 0,33 грамм архи авчихгүй юу” гэж хэлсэн. Ингээд Д өвөө хар өнгийн брюкен өмдний зүүн талын халааснаасаа нэг ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт, 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, мөн задгай 100 төгрөгийн хэдэн дэвсгэрт өгөхөд Г архинд явсан. Тэр үед би Г-д 0,33 граммын хэмжээтэй архи аваарай гэж хэлсэн боловч Г 0,75 грамм “Түмний хишиг” гэдэг нэртэй архи авч орж ирсэн. Тэр үед би хоол хийгээд бүгдэд нь хоол аягалж өгсөн. Мөн архиа хувааж уугаад архиндаа жаахан халж эхлээд бүгд хоорондоо ярьж байгаад дахин 1 шил архи авч ууцгаая гэхэд бид нар мөнгө байхгүй гэсэн чинь орон дээр О бид хоёрын голд сууж байсан чинь Д өвөө дээгүүрээ өмссөн цахилгаантай цамцаа сөхөөд сугандаа зүүсэн улаан өнгийн паскнаас 10.000 төгрөгийн дэвсгэрт сугалж өгөөд Г-ыг дахиад 0,75 граммын хэмжээтэй архи аваад ир гээд явуулсан. Удалгүй Г “Түмний хишиг” нэртэй арай том архи авч ирээд орны өөдөөс бид гурвын урдаас харж суусан. Ингээд би архи ууж байгаад нилээн согтсон ба нөгөө Мөнхсайханы жаахан хүүхэд уйлаад байхаар нь тэврээд хойноо оруулж, өөрөө урдуур нь хэвтээд унтсан. Намайг унтах гээд хэвтэх үед өвөө, О нар орон дээр суугаад харин Г орны өмнө сандал дээр сууж үлдсэн. Ингээд гэнэт орой миний архи жаахан гараад сэргээд босоод ирсэн чинь гэр маань чимээгүй болсон, дээшээ өндийгөөд хартал газарт толины урд талд Д өвөө хажуу тийшээ хараад “ёо ёо” гээд дугараад хэвтэж байсан. Тэгсэн чинь Г гаднаас хаалга онгойлгоод орж ирсэн. Тэгээд би дахин жаахан өндийгөөд Д өвөөг хартал толгойноос нь нилээн цус гарсан байсан. Тэгэхээр нь би “Г чи өвөөг яаж байгаа юм бэ, цагдаа дуудна” гэхэд намайг ор руу түлхээд дээр гарч өвдгөөрөө миний зүүн талын өвдгийг дараад миний хоолойноос хэсэг боосон. Миний амьсгал давчдаад ухаан хэсэг манарсан. Тэгээд сэргээд босоод иртэл Г гараад зугтаагаад явсан. Би босч очоод өвөөг түшиж босгох гэтэл толгойноос нь цус гарч байсан. Тэгтэл Д өвөөгийн утас нь орон дээр байсан шиг санагдаж байна. Өвөөгийн утас дуугарахаар нь аваад ярьтал нэг эрэгтэй хүн “аав байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн үед шоконд ороод “унтаж байна” гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгөхөд удалгүй 2 цагдаа орж ирсэн. Араас нь удалгүй Д ахын хүү нь эхнэртэйгээ орж ирсэн. Төд удалгүй эмнэлэг ч бас ирсэн. Ингээд Д ахыг эмнэлэг рүү авч явсан. Цагдаа нар надаас “хэн ингэв” гэж асуухад нь би “манайд байсан Г, О нар ингээд явсан байх” гэж хэлсэн. ...” /1хх 43/,

гэрч Б.Отгонцэцэгийн: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би О-ын ... гэсэн дугаар руу залгасан чинь утсаа авсан. Тэгээд “юу болов” гэхэд “Би Баянхошуунд найзындаа байна. Г ах, Жижгээ бид гурав урд талынх нь айлын залуутай архи ууж байгаад тэр хүн дургүй хүргээд би ганц цохисон чинь унахдаа орны ирмэг мөргөөд толгойгоо хагалчихсан, 3-4 оёдол тавих болсон. Эмнэлэг, цагдаа дуудсан, чи яв гэж Г ах хэлэхээр нь би зугтчихлаа” гэсэн юм. ...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Буянт-Ухаа хороололд байдаг Сэлэнгээ эгчийнх нь хүүхэд Хулангийн гэрт дуудахаар нь очсон юм. О тэнд байсан юм. Ингээд хамт хоносон. Энэ үедээ О “би архи уугаад өөрийн мэдэлгүй болчихсон. Тэгээд тэр хүнийг нэг цохиод нөгөө хүн унахдаа орны ирмэг мөргөсөн. Толгой нь хагараад цус болсон байсан” гэж ярьсан. Г “ах намайг яв гээд би явчихсан” гэсэн. “Г ах Мөнхбат ахынд байгаа” гэж хэлсэн. ...” /1хх 47/,

шинжээч Т.Чимэд-Очирын: “...Талийгаачийн гавал тархины оройн суурь ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн тохиолдолд зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь хүч үйлчилсэн цэгийг зааж байна. Уг гавлын оройн суурь ясны хугарлын улмаас тархины эдийн няцрал үүсч улмаар их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа үүссэн байна. Цээжний зүүн талын олон хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд уг хугарлын улмаас цээжний хөндийд цус алдалт бий болсон байна. Талийгаачид учирсан тархины гэмтлийг авсан хүнийг хэдий хэр хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлийг авсан даруйд ухаан балартах, бие сулрах, толгой өвдөх, унтах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний гэмтэл нь мөн адил амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна, уг гэмтлийг авснаас хойш харьцангуй удаан хугацаанд амьд байх боломжтой, зөвхөн энэ цээжний гэмтэл нь босож явах, ярих, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Цээжний хөндийн цус алдалт ихсэх тусам дээрх үйлдлийг хийх чадвар буурна. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн 2 хоног эмчлэгдэж байсан, ер нь согтууруулах, мансууруулах бодис нь 24 цагийн дотор биеэс бүрэн ялгарч, гадагшилдаг тул шинжилгээ аваад согтууруулах, мансууруулах бодис илрэхгүй гэсэн үг юм. ...” /1хх 215-216/,

гэрч С.Эрхэсхулангийн: “...Манайд надтай хамт хонохдоо О ах нь Мөнхбат ахынд хонох гэж байхад Г ирээд айлд хамт очоод ирэх үү” гээд дагуулж гараад тэр айлдаа очоод архи уусан гэсэн. Ингээд нэг хөгшин хүн байсан, тэрэнтэй маргалдаж түлхэж унагаад  гараад ирсэн гэхээр нь “тэгээд тэндээ хоносон юм уу” гэхэд “хоноогүй” гэж л хэлсэн. ...” /2хх 17/,

шүүгдэгч Ө.Г-ын: “...Өвөө орон дээр сууж байсан. Тэгээд дахин намайг сэрээгээд “зайл яв” гэхээр нь “хүн амраахгүй яагаад байгаа юм бэ, хэсэг амарчихгүй” гэж хэлээд босоод хартал плитка асаадаг бахь газарт байхаар нь гартаа барьж байгаад өвөөгийн толгойны дагз хэсэгт 3-4 удаа цохиод автал сөгдөөд суухаар нь цээж рүү нь нэг удаа өшиглөх үед хойшоо цаасан хайрцаг налаад унасан ба тэр үед Алтанзул босч ирээд намайг “болиочээ өвөөг цус нөжтэй нь холиод хаячихлаа” гээд орилж “өвөөг хар” гэхээр нь хартал толгойноос нь цус гарчихсан байсан. Ингээд намайг “байж бай, цагдаа дуудна, өвөөгийн хүүхдүүдийг дуудна” гэхээр нь би Алтанзулыг ор руу түлхэж  хаяад гараад явсан. ...Шөнө унтаж байхад Д намайг татаж сэрээсэн. Ингээд уурлаад хэд хэдэн удаа цохиж авсан. Яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Тэгтэл Зулаа хажуунаас “боль, хүн аллаа, цагдаа дуудлаа шүү” гэхэд ухаан ороод Зулааг түлхээд гэрээс нь гараад зугтаасан юм. ...Өвөө намайг татаж сэрээх үед түүний биед гэмтэл, шарх байгаагүй, хэвийн байсан. Өвгөн тухайн үед намайг явуулах гэж үзсэн үү, эсвэл Алтанзултай хамт унтах гэсэн үү, гэнэт л унтаж байхад татаж сэрээсэн. Мөн дахин сэрээх гээд хамар руу цохиход нь би энэ үйлдлийг нь тэвчиж чадаагүй, уураа хянаж чадаагүй өвгөнийг зодсон. Өвгөн тухайн үед намайг явуулчихаад Алтанзултай унтах гэж байна гэж бодоод хүний эхнэрийг харамлаад зодсон. ...” /2хх 25, 38, 5хх 99/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн №764 дугаартай: “...Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2 хоног эмчлэгдсэн байх тул согтууруулах болон мансууруулах төрлийн бодис илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 03196 тоот өвчний түүхэд дурдагдсанаар АВ4 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” /1хх 181-183/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №465 дугаартай: “...Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 764 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Эд эсийн С-764 дугаартай шинжилгээг дахин харуулахад тархины эдэд няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт илэрсэн бөгөөд аалзан хальсан доорх цус харвалт нь шинэ гэмтэл байна. Тархины хатуу хальсан доорх цусан хураа биежсэн байсан гэх тул амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын орой, суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. Амь хохирогчийн биед учирсан гавлын орой суурь ясны хугарал /8х6 см хэмжээтэй цөмөрсөн/, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа /300 мл/ бүхий гэмтлийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Эдгээр гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон цээжний зүүн хажуу 21x10 см, зүүн мөр, дал, хүзүүний ар доод хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсгийг хамарсан 35х20 см цус хуралт гэмтлүүд нь зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа /300 мл/, зүүн эгэм, зүүн далны ясны сэртэнгийн хугарал гэмтэлтэй нэг механизмаар нэг цаг хугацаанд учирсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шууны гадна доод хэсэгт 8х6 см, баруун шууны гадна доод хэсэгт 5хЗ см хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтлүүд нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэлтэй нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд үхэлд хүргэхгүй болно. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын орой, суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэвтээ, босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын орой суурь ясны хугарал /8х6 см хэмжээтэй цөмөрсөн/, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь төмөр бахиар цохих үед үүсгэгдэх боломжгүй. Амь хохирогч гавлын орой, суурь ясны хугарал /8х6 см хэмжээтэй цөмөрсөн/, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл бүхий гэмтлийг авсны дараа идэвхтэй үйл хөдлөл хийх боломж муутай. Эдгээр гэмтлийг авсан даруйдаа толгой өвдөх, дотор муухайрах, огих, бөөлжих, тэнцвэр алдагдах, ухаан алдах, цээжээр өвдөх, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдгүүд доорх ялтаслаг цусан xypaa, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл бүхий гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ. ...” /5хх 132-141/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №2270 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн бор цамцанд гарсан 180 мм, 6х5 мм, 8х6 мм, 180 мм хэмжээтэй 4 ширхэг хуучин урагдалт, Футболканд 180 мм, 88 мм хэмжээтэй шинэ, 9х9 мм хэмжээтэй хуучин урагдалт, хар өнгийн өмдөнд 40 мм, 24 мм, 10 мм хэмжээтэй 3 ширхэг хуучин ханзралт, дотоожинд 36 мм, 11х6 мм, 5х9 мм, 3х2 мм, 6х7 мм, 18х7 мм, 4х2 мм, 130х6 мм хэмжээтэй 8 ширхэг хуучин ханзралт, урагдалт, цооролтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байсан. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн өнгийн цамцанд дулааны үйлчлэлээр гарсан 7х11 мм, 5х13 мм, 5х4 мм хэмжээтэй 3 ширхэг хуучин цооролт байна. 7х11 мм хэмжээтэй талбайд гарсан цооролт нь 3 удаагийн, 5х13 мм, 5х4 мм хэмжээтэй цооролтууд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. Урагдалт, цооролт, ямар хугацаанд үүссэн байж болох эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн биеийн тамирын өмдний зүүн шуумагны ард талд 16.5 см урттай 2 ширхэг, 11.7 см урттай 1 ширхэг саарал өнгийн утасны ширхэгт илэрснийг хүргүүлэв. ...” /1хх 49-50/ гэх дүгнэлтүүд,

эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 250/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-6/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 7/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-14/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх сэтгэц Эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №460 дугаартай: “...Ө.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна. Ө.Г нь сэтгэцийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна. Одоо Ө.Г нь сэтгэцийн өвчингүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. Ө.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Ө.Г нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. Ө.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 242-243/,

Шүүх сэтгэц Эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 459 дугаартай: “...Ө.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна. Ө.О нь сэтгэцийн эмгэггүй байна. Эмчилгээнд хяналтад байдаг гэх баримт мэдээлэл байхгүй байна. Одоо Ө.О нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. Хэрэг үйлдэх үедээ Ө.О нь сэтгэцэд нөлөөлөх эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Ө.О нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. Ө.О нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 246-247/ гэх дүгнэлтүүдээр шүүгдэгч Ө.О, Ө.Г нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №465 дугаартай дүгнэлт, мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 764 дугаартай дүгнэлтүүдээс үзэхэд амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн тэр өдөр үүссэн шинэ гэмтэл төдийгүй амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын орой, суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн, мөн олон тооны буюу гавлын орой суурь ясны хугарал /8х6 см хэмжээтэй цөмөрсөн/, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа /300 мл/ бүхий гэмтлийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй гэдгийг тогтоосон. Мөн цээжний зүүн хажуу 21x10 см, зүүн мөр, дал, хүзүүний ар доод хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсгийг хамарсан 35х20 см цус хуралт гэмтлүүд нь зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа /300 мл/, зүүн эгэм, зүүн далны ясны сэртэнгийн хугарал гэмтэлтэй нэг механизмаар нэг цаг хугацаанд учирсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэдгийг тайлбарласан байна. Мөн дүгнэлтээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын орой, суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэвтээ, босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой, харин төмөр бахиар цохих үед үүсгэгдэх боломжгүй, мөн тархины доорх ялтаслаг цусан xypaa, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл бүхий гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай талаар дүгнэсэн байна.

Хэдийгээр шүүгдэгч Ө.Г нь амь хохирогчийг зодож алсан гэмт хэргийг өөрөө үйлдсэн талаар мэдүүлж, энэ талаар давж заалдах гомдолд дурдсан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч Б.Отгонцэцэг, С.Эрхэсхулан нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Ө.О, Ө.Г нарын хэн аль нь амь хохирогч М.Д-г зодож, түүний амь насыг хохироосон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалтуудад тус тус зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ө.Г, Ө.О нарыг тус бүр 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүгдэгч Ө.Г нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ... тоотод хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлс хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ... тоотод оршин суух иргэн Г.Б-ийн гэрт нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 190.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ийн: “...2017 оны 12 дугаар сарын 05-ны үдээс хойш 16 цагийн үед гэртээ очоод хашааны гаднаас харахад гал тогооны өрөөний цонх онгойчихсон байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн юм. Би гэрээсээ гарахдаа дотор хаалга, гадна хаалга, гадаа хашааны хаалга зэрэг 3 хаалгаа бүгдийг нь түгжээд гарсан. ...гал тогооны цонхоор орсон байсан. ...дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, ...мөнгөн бүс, ...Энх-Амгалан хааны шаазан бурхан, ...цагаан өнгийн чулуун дунд гарын хөөрөг, улаан даваа толгойтой, хөх торгон зүү ороож оёсон хуучивтар даалинтай, мөнгөн гүц, таваг, 6 хос хундагатай тавган дээр нь “50 насны ойд зориулж Шүүхийн хамт олноос дурсгав” гэсэн бичигтэй. Нийт 2.020.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /2хх 87/,

хохирогч Г.Б-ийн: “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн үед би гэртээ ирсэн чинь манай гэрийн үүдний амбаарын цоожийг онгойлгоод цоожийг зүүж үлдээсэн байсан. Тухайн үед 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед зээ охин Гэрэлтуяаг гэрт нь хүргэж өгөх зорилгоор гэрээ цоожлоод явсан байсан. ...Манай гэрээс баруун урд талын угаалгын машин дээр байсан цүнхтэй 2 пачик тамхи, хуурай сүү 2 уут, оймс, дотуур өмд, саван, вок, өмдний тэлээ, 1 кг чихэр зэрэг 100.000 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан. Хөргөгчинд байсан хонины мах алга болсон. ...” /4хх 69 /,

шүүгдэгч Ө.Г-ын “...Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байрлах гэрээсээ гараад Булган сумын шинэ хороонд оршин суух хүүхэн Б-тэй 23 цагийн үед уулзахаар гэрт нь очсон боловч гэрт нь хүн байхгүй, байшин нь цоожтой байсан. Тэгэхээр нь байшингийнх нь цонхыг хөшиж онгойлгож ороод байшин дотор байх авдар дотроос нь мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 1 ширхэг шаазан бурхан, цагаан өнгийн дунд гарын хөөрөг, 6 хундагатай мөнгөн гүц зэргийг хулгайлж авсан. Тэгээд хулгайлсан зүйлсээ маргааш нь зарж борлуулсан. Тухайн үед хулгай хийж байхад 100 гр жижиг Ерөөл архи байсан ба би задалж уугаад шилийг нь гэрт нь хаяад гарч явсан. ...Би 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой ах Мөнхбатын гэр рүү явж байгаад замдаа өөрийн танил Б эгчийн гэрээр орохоор очих үед хашааны хаалга нь онгорхой байхаар нь ортол гэр нь цоожтой байсан. Ингээд гэрийнх нь хаалгыг хөшиж онгойлгоод гэрт нь байсан хөргөгчнөөс нь хонины өрөөл мах, цүнхтэй байсан тамхинууд, ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, хуурай цай, хуурай сүү зэрэг зүйлүүдийг аваад гэрээс нь гарч хорооллын эцэс рүү Алтанзулын гэр рүү очиж уулзахад Алтанзул “өвөөгийн бие муу байна. Чи мөнгийг нь авчихсан юм уу” гэж асуухаар нь “юун мөнгө, би мэдэхгүй” гэж хэлтэл “чамайг Ганзориг гэж байцаагч асуугаад байна, очиж уулзаарай” гэхээр нь за гэж хэлчихээд айлаас авсан махаа үлдээгээд бусад зүйлээ аваад гарч яваад хороололд явж байгаад нэг дэлгүүрт нэг боодол тамхиа өгч оронд нь архи авч уусан. Тухайн үед 04 цаг болж байсан санагдаж байна. ...” /2хх 49, 3хх 220/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ хийсэн: “2017 оны 12 дугаар сарын 04-өөс 05-ны өдрийн хооронд ... тоот байшинд хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэрэгт шинжээчээр ажиллалаа. Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой баримт бичгийг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж, зах зэлийн судалгаа, мэдээ мэдээллийг харьцуулан үнэлгээний дүгнэлтийг 650.622 төгрөг.” /2хх 93/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны №136 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаарын гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Харин 3 дугаар гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд тэнцсэн 3 дугаар гарын мөр нь Б.Амартүвшиний гарын дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцсэн 3 дугаар гарын мөрийн папилон санд 2018-068-ОРХ гэж хадгалан хайлт хийж үзэхэд MN003010008162 дугаарын санд хадгалагдаж байх Өлзий овогтой Г гэгчийн зүүн гарын дунд хуруутай тохирч байна. ...” /2хх 105/ гэх дүгнэлтүүд,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Хонины өрөөл мах 93.000 төгрөг, Вест тамхи 44.000 төгрөг, хуурай сүү 10.000 төрөг, оймс 3.600 төгрөг, дотуур өмд 5000 төгрөг, саван 2.400 төгрөг, угаалгын нунтаг 2800 төгрөг, тэлээ 15.000 төгрөг, нийт 190.800 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэх тайлан /4хх 79-80/ болон хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 78-80, 4хх 62-66/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Г-ын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд хэргийг зөв зүйлчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнийг 2 жил 6 сар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Г, Ө.О нарыг “амь хохирогч М.Д-г алах явцдаа түүнд байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг бүхэлд нь судлахад, анхан шатны шүүх дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, сэдэл, санаа зорилгын хандлага, шалтгаан, гэмт хэргийн эхлэл, өрнөл, дэс дараалал, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн үйлдлийн шинж чанарыг нарийвчлан тогтоож чадаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шалгаж, үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтаар бус прокурорын яллах дүгнэлтийг хуулж бичих байдлаар шүүгдэгч Ө.Г-ыг амь хохирогч М.Д-ийн биед байсан бэлэн мөнгийг Ө.О-тхй бүлэглэн дээрэмдсэн гэж үндэслэл муутай дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүгдэгч Ө.Г-ыг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сүүлд О 850.000 төгрөгийг авсан гэдгийг мэдсэн. О хэзээ явсан, хэрхэн өвгөний мөнгийг авсныг мэдээгүй. ...” гэх, шүүгдэгч Ө.О-ыг “...Би өвгөнийг нас барсныг мэдээгүй, тухайн үедээ мөнгийг нь авч гараад үрээд явж байсан. Архинд гарах гэтэл өвгөн хамт явна гээд босоход нь би “та сууж бай” гээд арагш нь түлхчихээд гарсан. ...Өвгөнөөс нийтдээ 850.000 төгрөг авсан. ...” гэх, гэрч Б.Отгонцэцэгийн: “...Оюунгэрэлтэй утсаар ярихад “О чамд гомдоод архи ууж, хүн зодсон гэнээ” гэж хэлсэн. Би О руу залгахад “Г ах, Жижгээ /Алтанзул/ бид гурав урд талын айлын залуутай архи ууж байгаад тэр хүн дургүй хүргээд, би ганц цохитол унахдаа орны ирмэг мөргөөд толгойгоо хагалчихсан. Г ах “Чи яв” гэхээр нь би зугтаачихлаа” гэж хэлсэн. ...” гэх, гэрч С.Эрхэсхулангийн: “...Ээж Сэлэнгэтэй ярихад “О ах чинь хүнтэй маргалдаж зодооны хэрэгт холбгдсон. Маргалдсан хүн нь настай хөгшин хүн гэнэ” гэж байсан. ...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд амь хохирогчид байсан бэлэн 860.000 төгрөгийг шүүгдэгч Ө.О нь дээрэмдэж авсан нөхцөл байдал тогтоогджээ.

Тухайн үед Ө.О-ыг дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд Ө.Г нь хэрхэн хамтран оролцсоныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад “хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон” гэж анхан шатны шүүх түүнийг дээрмийн гэмт хэрэгт буруутгасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ө.Г-д холбогдох “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ийнхүү шүүгдэгч Ө.Г-ын холбогдсон “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 жил хорих ял оногдуулсныг хүчингүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.О нь 82 настай хохирогч М.Д-г өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Ц.Алтанзулын: “...Намайг сэргэж босч ирэх үед миний хажууд нөгөө жаахан охин унтаж байсан. Харин газарт Д өвөө байсан. Нөгөө Г, О нар хоёулаа байгаагүй юм. Харин дөнгөж бостол Г гаднаас орж ирээд намайг тийм болгоод гараад зугтаад явсан. ...Талийгаач энгэрээ ухаад сугандаа зүүчихсэн байсан паскнаасаа 10.000 төгрөг гаргаж өгч байсан. Тэр мөнгийг Г, О нар харчихаад мөнгийг авах гээд л зодож цохисон байх. Өвөөг орж ирэхээс өмнө нь О, Г нар ярилцаж байхдаа О нь “би гэр рүүгээ буцмаар байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэж ярьж байсан ба “дүүдээ мөнгө төгрөг хэлчихсэн байгаа, бүтээж өгөх нь үү” гэж ярьж байсан. ...Талийгаач улаан өнгийн яг түрийвч гэхэд хэцүү хавтас аятай зүүдэг паск шиг юм гаргаж ирээд тэрнээсээ мөнгө төгрөг гаргаж байсан. Би хальт харахад тэр пасканд нь нилээн хэдэн төгрөг байх шиг байсан. Яг хэдэн төгрөгтэй байсныг нь мэдэхгүй. Хэрэг болсны маргааш нь манай охин Алтансувд гэр цэвэрлээд байж байтал манайд байсан хувцас хийдэг хар хайрцагны араас өвөөгийн улаан паскыг олсон гэсэн. Пасканд нь нэг ч төгрөг байгаагүй гэж байсан. Тэрийгээ манай охин маргааш нь надад хэлсэн ба тэр паскыг нь шүүгээнд ил хийчихсэн байсан гэсэн. ...Тухайн үед бид нарт мөнгө өгөхдөө энгэртээ улаан өнгийн паск зүүсэн байснаасаа мөнгө гаргаж өгч байсан. ...” /1хх 43-44, 3хх 227/,

шүүгдэгч Ө.О-ын: “...Өвгөн нөгөө хоёрыг согтсоны дараа өмсч явсан улаан эрээн куртикны дотор талын халааснаас баахан мөнгө гаргаад ирсэн ба намайг архи пиво аваад ир гээд бүх мөнгөө өгсөн юм. ...байгаа бүх мөнгөө гаргаад ирсэн бөгөөд архи пиво аваад ир гэсэн юм. Би мөнгийг аваад гарахдаа өвгөнийг унтаж бай гээд хойшоо түлхээд унагасан. Бид нар Батаагийн жижиг байшингийн зүүн талд байсан нилээн өргөн орон дээр би хойд хэсэгт, миний зүүн гар талд өвгөн, Жижгээ эгч, Г ах нар сууж байсан юм. Жижгээ эгч, Г ах хоёр энэ орон дээрээ хойшоо налаад хэвтсэн байсан ба өвгөнийг би хойшоо татаад хэвтүүлсэн юм. Учир нь тухайн үед өвгөн “чи миний мөнгийг бүгдийг нь авч явах гэлээ, хамт явна” гээд байсан бөгөөд би “та байж бай” гээд хойшоо татаад хэвтүүлсэн. Тэгээд би гараад явсан ба салхинд цохиулаад согтсон байсан юм. ...Нийтдээ 850.000 төгрөг авсан. 130.000 төгрөг нь дандаа 10.000-тийн дэвсгэрт байсан ба 720.000 төгрөг нь дандаа 20.000-тийн дэвсгэрт байсан. ...” /1хх 99-101, 2хх 30/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ө.О-ын бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тусад нь зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэм буруутайд тооцохдоо “Хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа” гэж тухайн гэмт хэрэгт байхгүй хүндрүүлэх шинжээр гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүх хуралдаанаас мөн зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ө.Г, Ө.О нарын гаргасан “...Амь хохирогч М.Д-г Ө.Г би алсан, Ө.О-ын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/645 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Г-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ө.Г-г бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө.О-г бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Г-д 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.О-д 3 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-д 3 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 19 жил 6 сарын хугацаагаар, ...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 14 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 6 сарын хугацаагаар, ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Ө.Г-д оногдуулсан 19 жил 6 сарын хугацаагаар хорих ял, ...” гэснийг “...шүүгдэгч Ө.Г-д оногдуулсан 16 жил 6 сарын хугацаагаар хорих ял, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Г, Ө.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                     ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ