Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 207/МА2018/00106

 

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 207/МА2018/00106

 

 

Ч  ХХК, Т ХХК,

М ,

Х.О нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Э

ОНӨХК, Д ХХК, нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00651 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч  ХХК, Т ХХК, М , Х.О нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э  ОНӨХК, Д ХХК-д холбогдох,

Д ХХК-ны өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээх, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Т ХХК 2,495,607 төгрөг, МГБССНийгэмлэг 8,969,747 төгрөг, Ч  ХХК 12,687,184.00 төгрөгөөр, мөн 874,767 төгрөгөөр буюу нийт 13,561,951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-иас Т ХХК-д 5,002,447 төгрөг, МГБССНийгэмлэгт 21,662,508 төгрөг, Ч  ХХК-д 17,727,678 төгрөг буюу нийт 44,392,633 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ч  ХХК, Т ХХК, М-ийн Орхон аймаг дахь салбар, Х.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компани, Д ХХК нар хамтран хэрэглэгч бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж эхэлсэн 2010 оны 10-р сараас хойшхи хугацаанаас өнөөг хүртэл төлсөн дулааны төлбөрийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжпэх гэж заасныг үндэслэж бүгдийг нь буцаахаар, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжпэх эрхтэй заасныг үндэслэж төлсөн дулааны төлбөрийнхөө 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийн хамт Эрдэнэт ус, дулаантүгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компаниас тус тус нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид бидэнд үүссэн байна. Гэвч хууль мэдэхгүйгээс 2015 он хүртэл дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий дулааны төлбөрийг төлж байсан нэхэмжпэгчид бидний буруу байх тул 2015 оны 10-р сараас энэ эрхээ мэдэж төлөхөөс татгалзсан дулааны төлбөр, алдангийг хэрэг шийдвэрлэгдсэн хугацаа хүртэл бүрэн чөлөөлөх, зарим байгууллагуудын энэ хугацаанд төлсөн дулааны төлбөрийг дараа саруудад суутган тооцохийг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгаж өгнө үү. Т ХХК нь дулааны төлбөр 2,243,370 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77,550 төгрөг буюу нийт 2,320,920 төгрөг, М--ийн Орхон аймаг дахь салбар нь дулааны төлбөр 7,416,885 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 148,485 төгрөг буюу нийт 7,565,370 төгрөг, Ч  ХХК нь дулааны төлбөр 8,473,332 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 162,985 төгрөг буюу нийт 8,636,317 төгрөгийг тус тус дулааны төлбөрөөс чөлөөлүүлэх, нөхөн тооцох журмаар хохирлоо барагдуулахаар Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компаниас нэхэмжилж байна.

Д ХХК-ийн өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-д эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн тул эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлнэ гэж заасны дагуу Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, хариуцагч нэхэмжлэгчдийг байлцуулан акт үйлдэн гарын үсэг зуралцаж нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргуулахгүй байхад Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгаж өгнө үү

Д ХХК-ийн өргөтгөлийн барилга нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуульд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон 37 дугаар зүйлийн 37.2-д Энэ хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчвөл хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлнэ гэж заасны дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ:

Д ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-ийн Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор барилга байгууламж барих, ...ыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчид бидний дундын эзэмшлийн дулааны болон бохирын гадна инженерийн шугам сүлжээн дээр өргөтгөлийн барилга барьж засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлт хийх нөхцөл боломжийг бүрмөсөн хаасан байх тул 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус хуулинд нэмэлт өөрчлөлтөөр орсон 37 дугаар зүйлийн 37.2-д Энэ хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчвөл хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлнэ. гэж заасны дагуу Д ХХК-ны өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээж өгнө үү.

Эрдэнэт ус ДТС ОНӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-ийн ......энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах, 29.1.8-ийн энэ хуулийн 32.2-т заасны дагуу эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн бол хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх гэж заасан эрх үүргээ зориуд, санаатайгаар хэрэгжүүлэлгүйгээр 2010 оноос хойш одоог хүртэл 8 жилийн турш Д ХХК-ны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй, харин өөгшүүлэн дэмжиж, үгсэн хуйвалдаж нэхэмжпэгчдийн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-ийн стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхийг зөрчиж Дагинас төвийн дулааныг доголдуулан хэрэглэгчид биднийг хохироож, эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-ийн Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж Д ХХК-ны өргөтгөлийн барилгыг дулааны эрчим хүчээр хангаж ирсэн тул эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-ийн эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх гэсэн хэрэглэгчийн эрхийн дагуу доорх 2 байдлаар тус компаниас хохирол нэхэмжилж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгчдийн Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Т ХХК 2,495,607 төгрөг, МГБССНийгэмлэг 8,969,747 төгрөг, Ч  ХХК 12,687,184.00 төгрөгөөр, мөн 874,767 төгрөгөөр буюу нийт 13,561,951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх.

2.Нэхэмжлэгчид нь Эрдэнэт ус ДТС ОНӨХК хууль зөрчиж биднийг хохироож ирсэн 2010 оноос хойш 5 жилийн турш нийт 35 сар дулаан доголдож, халаалтгүй байсан хэдий ч төлбөр тооцоог бүрэн барагдуулж ирсэн бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй. гэж заасны дагуу дээрхи 35 сарын нийт төлбөрийг 5 хувийн алдангийн хамт тус компаниас буцаан нэхэмжилж байна. Энэ нь Т ХХК 4,924,897 төгрөг, МГБССНийгэмлэг 21,514,023 төгрөг, Ч  ХХК 17,154,308 төгрөг байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжинд Т ХХК 77,550 төгрөг, МГБССНийгэмлэг 148,485 төгрөг, Ч  ХХК 573,370 буюу нийт 799,405 төгрөг төлсөн байна.

Иймд Эрдэнэт ус ДТС ОНӨХК-иас Т ХХК-д 5,002,447 төгрөг, МГБССНийгэмлэгт 21,662,508 төгрөг, Ч  ХХК-д 17,727,678 төгрөг буюу нийт 44,392,633 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д ХХК-тай хийсэн дулааны эрчим хүчээр хангах гэрээг цуцлах буюу түдгэдзүүлсэн охиолдолд дээрх хэрэглэгч /нэхэмжпэгчид/ нарын эрчим хүчний хэрэглээг давхар зогсоох нөхцөл байдал давхар үүсдэг юм. Нөгөө талаасаа 4-р сургууль, 16-р цэцэрлэгүүдийг хангасан төв шугам тэдгээрийн хоорондох худгууд нь орон нутгийн өмч бөгөөд худгаас цааших салбар шугам нь Д ХХК болон бусад хэрэглэгч нарын шугам хөрөнгө тул бид бусдын өмчлөлийн шугам дээр ямар нэгэн схем монтаж өөрчлөх эрх зүйн үндэс байхгүй болно. Төв шугамын худгаас цааших дулааны шугам сүлжээн дээр Д ХХК өргөтгөл барьж Оникс пабын үйл ажиллагаа явуулах үед дундын өмчлөлийн шугам сүлжээн дээрээ дээрх обьектыг бариулах эсэх асуудлыг тухай үед нь ярих учиртай атал өнөөдөр сөхөн тавьж манай байгууллагатай хариуцлага тооцуулахаар асуудалд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй үзэж байна. Өргөтгөлийн асуудлаар 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан шүүхийн 839 тоот шийдвэр хүчин төгөлдөр байгаа учир дээрх обьектыг нураах буулгах ямар нэгэн эрх зүйн үндэс байхгүй байна. Иргэн Х.Оюунчимэгийн нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргах мөн нэхэмжпэлд дурьдагдсан зарим асуудлуудаар шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах, зарим нотлох баримт нэмж цуглуулах шаардлагатай байгаа тул хариуцагчийн төлөөлөгчийн хувьд хүсэлтээ тусад нь гаргаж өгнө гэжээ.

Хариуцагч Эрдэнэт ус ДТС ОНӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус компаний захирал Б  нь 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны 1 давхар болон подвалын давхрын тодорхой хэсгийн эзэмшин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18- ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 8 600 213.71 /найман сая зургаан зуун мянга хоёр зуун арван гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй Ч  ХХК-иас 8 600 213.71 /найман сая зургаан зуун мянга хоёр арван гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг,

Т " ХХК-ний төлөөлөгч Ц.А нь тус компаниас дулааны төлбөрийн үнэ 2 243 370 /хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга гурван зуун далан/ төгрөг тэмдэгтийн хураамж 77550 / далан долоон мянга таван зуун тавь/ төгрөг нийт 2 320 920 / хоёр сая гурван зуун хорин мянга есөн зуун хорь/ төгрөгний төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Т ХХК 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны тодорхой хэсгийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 10 дугаар сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 2 193 589.60 /хоёр сая нэг зуун ерэн гурван мянга таван зуун наян есөн төгрөг жаран мөнгө/ төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй Тэнгэрийн аураг ХХК-иас 2 193 589.60 /хоёр сая нэг зуун ерэн гурван мянга таван зуун наян есөн төгрөг жаран мөнгө/ төгрөг, МГБСС нийгэмлэгийн төлөөлөгч Ж.Мөнхзул нь тус компаниас дулааны төлбөрийн үнэ 7 416 885 /долоон сая дөрвөн зуун арван зургаан мянга найман зуун наян тав/ төгрөг тэмдэгтийн хураамж 148485 /нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг нийт 7 565 370 / долоон сая таван зуун жаран таван мянга гурван зуун дал/ төгрөгний төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжпэл шүүхэд гаргасан байна.

МГБСС нийгэмлэг нь 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны тодорхой хэсгийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 02 дугаар сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 2 937 485 /хоёр сая есөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй МГБСС нийгэмлэгээс 2 937 485 /хоёр сая есөн зуун гучин долоо мянга дөрвөн зуун наян тав/ төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Д ХХК-ний өргөтгөлийн барилга ямар нэг байдлаар хамгаалалтын зурваст оруугүй гэдэг нь хил заагийн эзэмшлийн зааг тогтоосон болон инженерийн шугам зураг /схем зургийг хавсаргав/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогддог /ХХ-228-р хуудас/, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заагдсан хамгаалалтын зурвас" гэдэг нийт хотын хэмжээнд хамааралтай төв шугамыг ойлгох нь хууль зүйн ойлголтоороо ч, инженер техникийн ойлголтоор ч зөв болно. Түүнээс хувь хүний шугамыг хамгаалалтанд авах асуудал биш юм. Схем зургаар 4 дүгээр сургуулиас 16 дугаар цэцэрлэг рүү явсан дулааны шугам нь Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ний эзэмшлийн хотын хэмжээний ач холбогдолтой төв шугам харин ДХ-4-9 /дулааны худаг 4- 9/-өөс Дагинас төврүү явсан шугам нь аж ахуйн нэгжүүдийн харъяаллын хувийн шугам болно.

Дабль кроуны дулааны хэрэглээг түдгэлзүүлэх, эрчим хүчээр хангахаас татгалзсан тохиолдолд Дагинас төвд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр таслагдана. Тийм ч учраас Дагинас төвд үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжтэй гэрээ хийж дулааны эрчим хүчээр хангадаг. Дулаан доголдоод байгаа шалтгаан бол Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-иас огт шалтгаалгүй гэж үзэж байна. Учир нь ийм байдал шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. ХХ-228-р хуудас.... Дагинас төвийн хэрэглэгчийн халаалтанд орж байгаа температур Т3-13 хэмээр илүү байна... Шинжээчийн дүгнэлтэнд дулаан алдаж байгаа шалтгаануудыг тодорхой дурьдсан байна. Дабль кроун-ны өргөтгөлийг барих асуудал яригдахад энэ хуралдаанд оролцож байгаа нэхэмжлэгч барилгын зураг төсөл бусад шаардлагатай асуудлуудыг өөрсдөе дотроо хамтран ярилцаад уг барилгын өргөтгөл хийгдсэн. Барилыг өргөтгөл хийгдсэний дараа дулаан доголдлоо гэдэг асуудал яригдаад шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудал 3 шатны шүүхээс Дабль кроун-ыг ямар нэгэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Энэ тохиолдолд Эрдэнэт Ус ДТС ОНӨХК дулааны эрчим хүчээр хангахаас татгалзах, тэдний хэрэглээд түдгэлзүүлэх эрх зүйн үндэс байхгүй. Одоо байгаа үлдэгдэл Т ХХК-2.495.607 төгрөг, МГБССН-8.969.747 төгрөг, Ч ХХК-13.561.951 төгрөгийг төлбөрөөс бүрэн чөлөөлүүлэх гэсэн байна. Энэ нэхэмжлэлийн мөнгөн дүн дотор, эдгээр аж ахуйн нэгжийн хэрэглэсэн дулаан, хэрэглээний халуун хүйтэн ус үнэ, бохир ус татан зайлуулсны төлбөр байгаа юм. Бид мэтгэлцээний гол зүйл бол дулаан халаалтын зардлын асуудал байдаг. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК нь Дагинас төвийн байшинд стандарт, шаардлагын хэмжээнд хүрсэн дулаан хүргэж өгөх үүрэг гэрээгээр хүлээсэн болохоос энэ барилгын дотоод монтажийг засварлаж өгнө, үйлчилгээг нь хариуцна гэж гэрээ хийгээгүй. Энэ асуудлаа аж ахуйн нэгжүүд мэргэжлийн слесарь цалинжуулж, эсвэл мэргэжпийн багтай гэрээ хийж шийдвэрлүүлдэг. Ийм учир манайхыг эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-аар буруутгаж төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл өөрөө хууль зүйн шаардлага хангахгүй байна.

Сүүлийн 5 жил буюу 35 сарын турш дулаан доголдож халаалтгүй байсан ч манайх төлбөрөө бүрэн барагдуулж байсан. Энэ хугацаанд төлсөн нийт мөнгөө алдангийн хамт Т -4.924.897 төгрөг, МГБССН-21.514.023 төгрөг, Ч -17.154.308 төгрөг буцаан нэхэмжилж байна. гэжээ Халаалт доголдсон нь Эрдэнэт-Ус ДТСОНӨК-ны буруу биш гэдгийг дахин хэлье. Шинжээч Л.Анхбатын дүгнэлтээр Т ийн тасалгааны температур -17.8 хэм, Ч ийн тасалгааны температур-16 хэм, МГБССН-ийн тасалгааны температур-12 хэм байсныг огт халаалтгүй байсан эсвэл шаардлагын хэмжээнд хүрээгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн нэхэмжилж байгаа мөнгө, нэхэмжлэлд дагалдсан хүснэгт нь өөрөө ямар нотлох баримтын эх үүсрийг үндэслэсэн болох нь тодорхойгүй. Нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэхэмжилнэ гэдэг нь хэдэн төгрөгнөөс хувьлаж байгаа нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзнэ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн сүүлийн 5 жил буюу дулаан хэрэглээний улирлын 35 сарын төлбөр тооцоог аж ахуй тус бүрээр нь сар сараар нь борлуулалтын албаар комъютерийн лрограмаас гаргуулахад төлбөл зохих 35.818.075,51 / гучин таван сая найман зуун арван найман \лянга, далан таван төгрөг тавин нэгэн мөнгө/, төгрөгнөөс энэ хугацаанд 19.395.026,00 /арван есөн сая гурван зуун ерэн таван мянга хорин зургаан төгрөг/ төлж одоо 16.423.049,57 /арван зургаан сая дөрвөн зуун хорин гурван мянга дөчин есөн төгрөг тавин долоо мөнгө/ -ний үлдэгдэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д ХХК-ийн дулааныг таслах, хангахгүй байх талаар Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагч шийдвэр гаргасан боловч хэрэгжихгүй байна. Д ХХК-ийг дулаанаар хангах гэрээ 2016 оны 6 дугаар сард цуцлагдсан боловч дулаанаар хангагдаж байна. Д ХХК-ийн өргөтгөлийн барилгад дулаанаар хангагдах техникийн нөхцөл олгогдоогүй.

Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагчаас манай дулааныг таслах, хангахгүй байх талаар манайд ямар нэгэн мэдэгдэл, улсын байцаагчийн акт ирүүлсэн, манай компанитай энэ талаар уулзсан зүйл байхгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргасан бол хэрэглэгч манай компаниас зохих тайлбар авах, бичиг баримт үндэслэлээ гаргаж өгөх эрхийг хангах, улмаар шийдвэрээ гардуулан өгч Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 35.3-д зааснаар уг шийдвэрийн талаар 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг эдлүүлэх ёстой. Мөн эрчим хүчний тухай хуульд зааснаар хангагч байгууллага манай компанийг дулаанаар хангахыг түдгэлзүүлсэн, дулаанаар хангахгүй байхаар шийдвэрлэж гэрээг цуцалсан бол мөн л манайд энэ талаар урьдчилан мэдэгдэж зөрчлөө арилгахыг сануулах, хэрэглээг түдгэлзүүлсэн шийдвэрээ өгч бидний эрхийг хангах ёстой. Дулаан, усаар хангагч байгууллагуудаас манайд ийм мэдэгдэл, шийдвэр ирээгүй бөгөөд манайх 2016-2017 оны хүйтний улиралд дулаанаар хэвийн хангагдсан. Дулааны гэрээг жил бүр сунгуулж явдаг бөгөөд 2017-2018 оны өвлийн буюу дулаанаар хангах гэрээг одоо энэ сардаа багтаан сунгуулах ёстой. Эрчим хүчний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гарсан зөрчлийг шалган тогтоох, хориглосон үйл ажиллагаа явуулсан бол түүнийг таслан зогсоож барилга байгууламжийг буулгахыг шаардах эрх адил түвшний хэрэглэгч байгууллага Ч  ХХК-д биш хууль тогтоомжоор эрх олгогдсон тодорхой субъектэд байх учир манай өргөтгөлийг буулгахыг шаардах эрх "Ч  ХХК-д байхгүй. Манай компани өргөтгөлөө газрын хувьд Дагинас төвд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага, иргэдтэй хурал хийж протоколоор тохиролцон зөвшөөрүүлж, зохих зураг төсөл гарган, эрчим хүчний техникийн нөхцлийг зохих журмын дагуу авч, тусгай зөвшөөрөл бүхий барилгын байгууллагатай гэрээ хийж бариулан улсын комиссын актаар ашиглалтад хүлээн авч ашиглаж байгаа болно. Энэ тухай өмнө нь "Чухал трейпд ХХК, Б.Б , Х.О /Б.Б ын эхнэр/ нарын нэхэмжлэлтэй шүүхээр шийдвэрлэгдэж дууссан хэргүүдэд нотлох баримтыг гаргаж өгч, хангалттай тайлбарласан, шүүх зохих дүгнэлт хийж байсан болно. Чухам ийм учраас манай өргөтгөлийн барилгад олгосон техникийн нөхцлүүд, барилга эхлүүлэх зөвшөөрөл, барилгыг улсын комисс хүлээн авсан акт хүчингүй болоогүй тохиолдолд "Ч ' ХХК, Б.Б ын хүсэл сонирхолоор барилгыг буулгах хууль эрхзүйн ямар ч боломж байхгүй. Харин Б.Б  байнгын, бусдыг хардсан, гүтгэсэн сунжирсан зарга хийж байхын оронд хөрштэйгээ үг хэлээ ололцоод жирийн тайван ажиллаж амьдрах хэрэгтэй байх. Түүний гаргасан энэ нэхэмжлэл нь шантааж үүсгэх замаар дулаан, усны хуримтлагдсан өрөөсөө чөлөөлөгдөх зорилготой мэт харагдаж байна. Иймд "Ч  'ХХК-ийн нэхэмжлэлийн "Д ХХК-д холбогдох хэсэг ямар ч үндэслэлгүй байх тул хулээн зөвшөөрөх боломжгүй түл хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Д ХХК нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын "Дабль кроун" ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах шаардлагын талаар өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр дараах шийдвэрүүд байна. Үүнд: "Дабль кроун" ХХК-ийн өргөтгөлийн газрыг албадан чөлөөлүүлэх талаар Ч " ХХК-ийн нэхэмжлэлийг Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015.01.28-ны 124 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015.03.10-ны 39 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015.04.23-ны 262 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн Х.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Д ХХК, Д.Д т холбогдох өргөтгөлийн барилгыг албадан буулгаж газар чөлөөлөх нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.18-ны 839 тоот шийдвэр, Булган, Орхон, гзсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.09.30-ны 132 тоот магадлал,Улсын Дээд шүүхийн 2015.12.10-ны 1082 тоот тогтоолоор мөн хэрэгсэхгүй :тгож шийдвэрлэжээ. Иймд энэ шаардлага нь ИХШХШТ хуулийн 65.1.6-д заасан үндэслэлийг бий болгож байна. Нэхэмжлэлд дурдсан Эрчим хүчний тухай хуулийн 37.2 гэсэн заалт нь 2015 оны 6 сарын 19-ний өөрчлөлтөөр орж ирсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 04-ний хуулийн өөрчлөлтөөр байхгүй болжээ. Иймд хүчингүй болоод 2 жил гаруй болсон хуулийн заалтаар үүрэг шаардах боломж байхгүй. Эрчим хүчний тухай хуулийн 29.1.8 дахь заалтад техникийн нөхцөл зөрчсөн гэж байхгүй бөгөөд энэ зүйлд заасан эрх нь хэрэглэгчид биш хангагч болон улсын байцаагчид байх тул нэхэмжлэгч нар шаардах эрхгүй болно. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00651 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2,9.4.3,106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан мэргэжлийн холбогдох байгууллагаас техникийн нөхцөл авч дулааны холболтыг хийлгүүлэн, нэхэмжлэгч нарын эзэмших ашиглах эрхийг зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг хариуцагч Даубль кроун ХХК-нд даалгаж, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2,32.3.2-д заасныг баримтлан Даубль кроун ХХК-ны дулааны эрчим хүчний хэрэглээг, техникийн нөхцөл аваагүй зөрчлөө арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2,33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан Тэнгэрийн аураг ХХК, Монголын Гэр бүлийн сайн сайханы нийгмлэгийн Орхон аймаг дахь салбар, Ч  ХХК, иргэн Д.О нарын хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүжээ ОНӨХК-нд төлөх төлбөр алданги нийт 13.561.951 төгрөг, 5 хувийн алданги 44.392.633 төгрөг гаргуулах, хамгаалалтын зурвас дахь байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1,30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан Ч  ХХК-наас 8.600.213 төгрөг, Тэнгэрийн Аураг ХХК-наас 2.193.589 төгрөг, М- Орхон аймаг дахь салбараас 2.937.485 төгрөг тус тус гаргуулан Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 620,985 төгрөг, хариуцагч Эрдэнэт-Ус ДТСОНӨХК-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 264,559 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Даубль кроун ХХК-аас 105,300 төгрөг, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-аас 105,300 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тэнгэрийн аураг ХХК, Монголын Гэр бүлийн сайн сайханы нийгмлэгийн Орхон аймаг дахь салбар, Ч  ХХК, иргэн Д.О нарт, нэхэмжлэгч Тэнгэрийн аураг ХХК-аас 50,047 төгрөг, Ч  ХХК-наас 152,553 төгрөг, Монголын Гэр бүлийн сайн сайханы нийгмлэгийн Орхон аймаг дахь салбараас 61,949 төгрөг тус тус гаргуулан Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх ...урьд нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх тул Д ХХК-ний хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ...шийдвэр байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасантай зөрчилдөж байна.

Бидний нэхэмжлэлтэй иргэний хэргийн оролцогч бөгөөд инженерийн шугам сүлжээг дундаа хамтран өмчилдөг Т ХХК, М-ийн Орхон аймаг дахь салбар, иргэн Х.Оюунчимэг, Д ХХК нарт холбогдуулан шийдвэрлэсэн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас газрыг албадан чөлөөлүүлэхийг хэрэгсэхгүй болгосон тухай ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй учир шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэгчид бид үзэж байна.

Ч  ХХК-ийн нэхэмжлэлээр Орхон аймгийн Засаг даргад холбогдуулж, гуравдагч этгээдээр иргэн Д.Д ийг оролцуулан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгчээс Сантайн зоогийн газрын өргөтгөлийн барилга доор инженерийн шугам сүлжээ, бохирын худаг байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа гэж маргаж байгаа боловч уг инженерийн шугам сүлжээ болон бохирын худгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хариуцсан эрх бүхий этгээд нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХКомпани байх ба дээрх шугам сүлжээ болон бохирын худгийг хэвийн ашиглахад саад учруулсан талаар гомдол гаргах эрх нь Эрдэнэт ус.дулаан түгээх сүлжээ ОНӨХКомпанид байна. Энэ талаар нэхэмжпэгч Ч  ХХКомпани гомдол гаргах эрхгүй юм. Харин нэхэмжлэлд дурьдсан байрны халаалт доголдсон, нэмэлт халаалт хэрэглэх үед цахилгааны зардал ихэсдэг гэх гомдлоо холбогдох байгууллагад гаргах нь зүйтэй юм. гэж дүгнэсэн байдаг.

Мөн тус шийдвэрт ...Иргэн X.О нь 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэлдээ өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг иргэн Баяраагийн Б т олгосон тул Ч  ХХК нь иргэн X. Оюунчимэгийг бүрэн төлөөлөх эрхгүй юм. ...Дагинас төв байрлах газрыг дундаа хамтран эзэмшдэг газар эзэмшигч нараас тус шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шүүхэд нэхэмжпэл гаргах бүрэн эрхийг Ч  ХХКомпанид олгоогүй байна. Харин нэхэмжлэгч Ч  ХХК нь Орхон аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар аймгийн Засаг даргын 486 дугаар захирамж гарсан байх ба маргаан бүхий Засаг даргын А/597 дугаар захирамжаар энэхүү 486 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул Ч  ХХКомпаний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байж болзошгүй гэж үзэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа. гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзэхэд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Дагинас төвийн хамтран эзэмшлгчид болох М-, Т ХХК. иргэн X. Оюунчимэг, Д ХХК зэрэг энэ удаагийн иргэний хэргийн оролцогч болох Дагинас төвийн барилгын газрыг хамтран эзэмшигч нартай холбоотой үйл баримт, гэм буруутай эсэх талаар огтхон ч дурдаагүй байх тул М-, Т ХХК, иргэн X. О нарын Иргэний хуулиар олгогдсон Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх-ийг иргэний хэргийн анхан шатны шүүхээс үгүйсгэж хязгаарлах үндэслэл алга байна.

Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэгт оролцогчоор ороогүй Д ХХК-г захиргааны хэргийн оролцогч бөгөөд гэм буруугүй нь шүүхээр тогтоогдсон мэтээр харуулахыг зорьж, уг шийдвэрт огт тусгагдаж үндэслэл болоогүй Дагинас төвийн барилгыг урагшаа 6м, ар тал руу 12м өргөтгөхийг хамтран эзэмшигчид 100 хувь зөвшөөрч гарын үсгээ зурсан тул Д ХХК нь Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл аван өргөтгөл барьж улсын комисст хүлээлгэн өгсөн мэт үйл баримтыг бий боггоод, үүнийг нь нэхэмжлэгч нар эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан тул захиргааны хэргийн гурван шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон мэтээр зохиомжилсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар шийдвэрт нэхэмжлэгч нар гэсэн олон тоон дээрх ойлголт огт байхгүй. Нэхэмжпэгч нь цор ганц Ч  ХХК бөгөөд нэхэмжлэл гаргасан нь зохигчийн эрх зүйн байдлын зохицуулалтыг хангахгүй байгаа боловч хууль ёснь эрх ашиг нь хөндөгдсөн байж болзошгүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж тов тодорхой дурдсан байх тул нэхэмжлэгч Т ХХК М-ийн Орхон аймаг дахь салбар, иргэн XОюунчимэг, хариуцагч Д ХХК нарын иргэний хэргийн оролцогчидтой огтхон ч холбогдолгүй юм.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 3 дугаар шийдвэрийг хэрэглэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулж харгалзан үзээгүй, иргэний хэрэг захиргааны хэргийн оролцогчдийг өөр хоорондоо холбогдолтой мэт харагдуулах гэж зохиомжилсоны улмаас Шүүх гэдэг байгууллага нь хэн нэгний нэрээр эрх зүйн байдлыг нь тогтоолгүйгээр нэхэмжлэл хүлээж аваад түүнийгээ ашиглан шийдвэр гаргаж ямар ч хамааралгүй өөр бусдын эрх, эрх чөлөөнд халддаг, эрхийг нь хязгаарладаг, хуулиар хориглосон зүйлийг гагцхүү шүүх хоригийг нь цуцалж хууль даван зөвшөөрөл олгодог мэт буруу ойлголтыг нэхэмжлэгч бидэнд төрүүлж байна.

Э  ОНӨХК нь Д ХХК-ны өргөтгөлийн барилга доорхи дулааны шугам, бохирын шугам, худгийг байгууллагынх нь хариуцах өмч хөрөнгө биш Дагинас төвийн барилга эзэмшигчдийн хувийн өмч болохыг Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Иргэн X. О барилгын 37.2 хувь. Т ХХК 8,3 хувь, М- 22 хувь, Д ХХК 11,8 хувийг тус тус эзэмшдэг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 0224044 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хавсралтаар тогтоогдоно.

Нэхэмжлэгчид барилгын нийт талбайн 67,5 хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь гадна инженерийн шугам сүлжээнд мөн хамааралтай байх тул 11,8 хувийн эзэмшигч Д ХХК-аас хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж эд хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдлыг хангуулах эрхийг шүүх үгүйсгэх үндэслэл иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудад алга байна. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүх дан ганц Д ХХК-ийн хууль бус эрх ашгийг дээдэлж, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчид Иргэний хуулиар үүссэн Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх Эрчим хүчний тухай хуулиар үүссэн өөрийн эзэмшлийн гадна инженерийн шугам сулжээг хамгаалалтын зурвастай байлгах эрх, хамгаалалтын зурвас дээр барилга байшин бариулахгүй байх ба барьсан бол албадан буулгуулахыг шаардах эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж Давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа болно.Иргэний хэргийн анхан шүүх Эрчим хүчний Зохицуулах хорооноос Эрдэнэт ус, дулаан тугээх сүлжээ ОНӨХК-д ирүүлсэн маргаан шийдвэрлэх тухай албан бичгийг үнэлж шийдвэр гаргахдаа зөвхөн алданги, төлбөр тооцооны хөнгөлөлтийн тухай хэсгийг нь хэрэглэсэн байна. Харин Дагинас төвийн халаалт доголдож хэрэглэгчдийг хохироож байгааг тогтоосон, энэ доголдлыг арилган хэвийн болгож нэхэмжлэгчдийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах, цаашид хууль журмаа мөрдөж ажиллах, Дагинас төв болон Д ХХК-ний техникийн нөхцөлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг тус тус Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д /үрэгдсэнийг анхан шатны шүүх хэрэгсэлгүйгээр зориуд орхигдуулсан байна.

Эрчим хүчний Зохицуулах хорооны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8/834 дугаартай алба бичигт ...манай Хорооны холбогдох мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж судлан, танай компанийн болон өргөдөл гаргагчдын төлөөллийг байлцуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уулзалт хийж дулааны эрчим хүчний чанар. хангамж болон халаалтын төлбөр, тооцооны талаар ярилцан дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: Дагинас төвийн дулаан хангамжийн доголдлыг арилгаж хэвийн болгох... Цаашид орон нутгийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөлтэй танай компани нь Дагинас төв болон Оникс ХХК-ийн өргөтгөлийн барилгад холбогдох дүрэм журмын дагуу техникийн нөхцөл олгох асуудлыг шийдвэрлэж, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн дулааны эрчим хүчээр хангах, Эрчим хүчний тухай хууль, холбогдох дүрэм, журмыг биелүүлж, тодорхой шаардлагыг тавьж ажиллах нь зүйтэй. гэжээ.

 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх үүргийг Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн байдаг. Гэвч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь төлбөр тооцооны хөнгөлөлтөөс бусад бүх үүргийг нь биелүүлээгүйн улмаас Дагинас төвийн халаалтын доголдол өнөөг хүртэл арилаагүй байгаа тул нэхэмжпэгчид эрчим хүчний тухай хуулиар олгогдсон эрхээ эдлэж дулааны төлбөр тооцооны үлдэгдэлийг төлөхгүй байгаа. Зохицуулах хорооны холбогдох хүмүүс, дулаанаар хангагч, хэрэглэгч бидний гурван талт уулзалтаар Д ХХК-ний өргөтгөлийн барилгын халаалтыг Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас тасласан тохиолдолд хэрэглэгч нар маргаанаа дуусгахаар тохиролцсон.

Дагинас төвийн барилга 1988 онд ашиглалтанд орсноос хойш Д ХХК-ний өргөтгөлийн барилга баригдсан 2010 он хүртэл 20 гаруй жилийн турш дулаан өгсөн эхний нэг сар бага зэрэг доголдож байгаад цаашид жигд халдаг болохыг Хангагч тал ч, Хэрэглэгч таг ч хүлээн зөвшөөрч, Хангагч тал Д ХХК-ны өргөтгөлийн барилгын халаагтыг Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгасан бөгөөд цаашид дахи- хогбохгүй, Д ХХК-ний өргөтгөлийн барилгын техникийн нөхцөлийг хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхээр ярилцаж байна гээд доорх албан шаардлагыг Зохицуулах хорооны хүмүүс болон хэрэглэгч талд үзүүлсэн. Энэ нь гурван талт уулзалтаас 20-иод хоногийн өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дабль кроун" ХХК-д Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас өгсөн албан шаардлага байсан бөгөөд Танай компаний шинээр барьсан өргөтгөл нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт Хамгаалалтын зурвасын дотор гэр орон сууц, барилга байгууламж барих........хориглоно гэсэн заалтыг зөрчиж Ч  ХХК, Тэнгэрийн аураг ХХК, М  зэрэг аж ахуйн нэгжүүдийн халаалт доголдож энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.5-д заасан ...эрчим хүчний хангамжид осол, саатал... гарах нөхцөлийг бүрдүүлсэн байх тул Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-г үндэслэн эрчим хүчээр хангах гэрээг цуцлаж эрчим хүчээр хангахаас татгалзаж байна. Иймд бодит байдалтай холбогдуулан шинээр техникийн нөхцөл авч засвар үйлчилгээ хийхийг сануулж байна. гэсэн байсан.

Гэвч хангагч тал Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүйгээр хэрэглэгч талын хууль ёсны эрх ашгийг хохироосоор байсан тул бид шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж Хангагч талаас Дагинас төвийн барилгад өгч буй дулааны хэмжээ нь стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчид хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Хангагч талыг зөвхөн Хэрэглэгч талын дулааны узельд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүч нийлүүлэх гэрээний үүрэгтэй бөгөөд энэ үүргээ бүрэн биелүүлж байгаа гэж дүгнээд нэхэмжлэлийн төлбөр тооцооны үлдэгдлийг чөлөөлүүлэх төлсөн төлбөрөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээгүй бөгөөд үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Д ХХК-г техникийн нөхцөл аваагүй болохыг тогтоон хариуцлага тооцож дулаан хангамжийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл яагаад техникийн нөхцөлгүй хэрэглэгчийг 8-н жилийн турш хууль зөрчин дулаанаар хангаж Дагинас төвийн халаалтыг доголдуулж нэхэмжпэгчдийг хохироож байсан Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийг шүүх буруугүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзсэнийг бид ойлгохгүй байна. Эрчим хүчний тухай хуулинд Эрчим хүчний тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж буй тул уг хуулинд нийцүүлэн гаргасан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийг хэрэглэж Эрдэнэт ус. дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь нэхэмжлэгчдийн эрх ашгийг хэрхэн хохироож буй тухай шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч анхан шатны шүүх үл хэрэгссэн байна.

Иймд Давж заагдах шатны шүүхэд Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 2.7-д өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид дулааны эрчим хүч авах, ...тухай бүрт ...дулааны техникийн нөхцөл авна., 2.15-д Техникийн нөхцөлийг үндэслэл муутай, буруу өгснөөс учирсан аливаа хохирлыг техникийн нөхцөл олгосон этгээд хариуиана." 4.26-д ...техникийн нөхцөлийн шаардлага бүрэн хангагдсан нөхцөлд ...өргөтгөл шинэчлэл хийсэн барилга байгууламжийг дулааны шугам сүлжээнд холбоно. 4.28-д .... Техникийн нөхцөл, ...-ийн дагуу бариагүй барилга байгууламжийг дулаанаар хангахгүй. гэсэн үндэслэлүүдээр нэхэмжпэгчид бид Эрдэнэт ус,дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийг буруутгаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гагцхүү хэрэгсэхгүй болгох талаас нь харж шинжээч, гэрчүүдийн тоочсон ач холбогдолгүй, аахар шаахар зүйлсийг бүгдийг нь хамж шимж байгаад дүгнэлт хийгээд шийдвэр гаргачихсан учраас хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж нэхэмжлэгчид үзэж байна. Нэхэмжпэгч тал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр халаалтын асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр буюу 45 хоногийн дараа хүсэлтийг шийдвэрлэж. үзлэг шалгалт хавар болж гадаа дулаарсан 02 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд хийгдсэн учраас гадна хаалганы татуурга, дулаалгыг авсан байсан. Т ХХК-ний нэгөрөөний 2 вакум цонхчанар муутай хийгдэж дулаан алдаж байгаа болохыг шинжээч тогтоосоныг нь бүх хаалга цонхоор дулаан алдаж барилга бүхэглээ халахгүй байгаа мэтээр дүгнэлт хийж болохгүй. Анхан шатны шүүх Дагинас төвийн барилгад байрлах аж, ахуй нэгж байгууллагууд нь уг узелыг дуудлага өгсөн цагт нь саадгүй онгойлгож өгдөггүй, мэргэжпийн туслалцаа авч байгаагүй, дулааны хуваарилалтыг узелээс дураараа буруу хуваарилж байсны улмаас дулаан доголддог байсан болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. гэж дүгнэсэнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шинжээч М.Анхбаярын үзлэг шалгалтын 2-рт нь Дагинас төвийн барилгын 2 дугаар давхарт байрлах Харц продакшн-ы түрээслэн эзэмшиж байгаа өрөөнүүдийн халаах хэрэгсэл огт халахгүй байв., 3-рт нь Дагинас төвийн барилгын 2 дугаар давхарт байрлах М- үйл ажиллагаа явуулж буй ...нэг өрөө нь огт халаалтгүй байв, ДҮГНЭЛТ-ийн 5-рт Д ХХК-ийн харьяа Оникс пабын өргөтгөл барилгатай холбоотойгоор Дагинас төвийн барилгын дотор халаалтын анхны схем, зураг өөрчлөгдсөн учраас өнөөгийн нөхцөл байдал үүссэн байна., мөн шинжээч Л. Анхбат үзлэг шалгалт хийсэн тухайдаа М-ийн ...нэг өрөөний халаах хэрэгсэл халалт байхгүй, тасалгааны температур 12 байв., ОНЕКС пабны харалдаа дээд талын Харц продакшны өрөөний халаах хэрэгслүүд халалт байхгүй тасалгааны температур 11 байв., дүгнэлт хэсгийн 2-рт Ч  ХХК, Т ХХК, М-ийн өрөө тасалгаа нь жигд бус халж байгаа нь дотор системийн тохируулга болон ОНЕКС пабны халаалтын шугам нэмж холбосонтой холбоотой байж болно., 4-рт ОНЕКС пабны өргөтгөлийн эсрэг өрөөний дээд талын өрөөнүүдийн халаалт байхгүй нь Д ХХК-ны холболттой холбоотой болно. гэж тус тус дүгнэсэн байна.

Эдгээр дүгнэлтүүдээс үзэхэд Дагинас төвийн халаалт анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан шиг жигд, стандартын шаардлагыг бүрэн хангаж байсан байх үндэслэл алга байна. Шинжээч М. Анхбаяр Д ХХК-ийн харьяа Оникс пабын өргөтгөл барилгатай холбоотойгоор Дагинас төвийн барилгын дотор халаалтын анхны схем зураг өөрчлөгдсөн учраас өнөөгийн нөхцөл байдал үүссэн, шинжээч Л.Анхбат ...Д ХХК-ний өргөтгөлийн барилгын дулааны холболттой холбоотой болно гэж тус тусдаа дүгнэсэн нь Дагинас төвийн халаалтын доголдол нь "Д ХХК-аас хамааралтай болохыг тогтоосон гэж нэхэмжлэгчид үзэж байна.

Шинжээчид үзлэг шалгалт хийсэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д ХХК нь Дагинас төвийн халаалтыг шилжүүлж Т ХХК, М , Чухал трөйд ХХК нарын өрөөний халаалтыг өндөр болгох зорилгоор өөрийн байрны халаалтыг хаачихаад ажиллаагүй гэж үзсэн учраас нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ асуултыг шүүх хуралдаан дээр шинжээчид тавихад Д ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н болон шүүгч нарын аль аль нь Тийм юм гэж юу байдгийн гэж дуу алдацгааж байсан тул шинжээч Л.Анхбат бүрэн гүйцэд тайлбар хийж чадалгүй Би бол наадахыг чинь магадлалтай л гэж байгаа гэж хариулсан. Гэтэл Л.Анхбат нь шинжээчийн дүгнэлт дээр ОНЕКС пабны өргөтгөлийн эсрэг өрөөний дээд талын өрөөнүүдийн халаалт байхгүй нь Д ХХК-ний өргөтгөлийн барилгын дулааны холболттой холбоотой болно гэсэн учраас хариуцагч Д ХХК нь шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөх зорилгоор тэр өдөр халаалтаа хаачихаад зугтаад алга болсон гэж үзэж байна. Энэ бүхэн нэхэмжлэгчдийн авч танилцсан шүүх хуралдааний дүрс бичлэгт тодорхой байгаа болно. Анхан шатны шүүх Дагинас төвд байрлах аж, ахуй нэгж байгууллага нь мэргэжлийн байгууллагал хандаж. барилгын дулааны схем зургийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон байна гэж дүгнэснийг бодит байдалд нийцэхгүй, Д ХХК-ний өргөтгөлийн барилгын халаалтыг нэмж холбосноос өөр өөрчлөлт ороогүй, харин хууль зөрчиж холбосон халаалтыг нь салгачихвал ашиглалтанд орсон анхны схем зургаараа хэвийн халах учраас хариуцагч нарын хууль зөрчсөн үйлдлийг анхан шатны шүүхээс хайцаалах гэсэн оролдлого гэж үзэж байна.

Анхан шатны шүүх "...гэрээнд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах үүргээ зохих ёсоор биелүүлж байсан тул..., Мөн түүнчлэн хангагч байгууллагын буруутай үйл, эс үйлдэхгүйн улмаас хэрэглэгч нарт хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул... гэсэн үндэслэлүүдээр төлбөр тооцоо алдангийн үлдэгдэл чөлөөлүүлэх, төлсөн төлбөрөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхээс зориуд хэрэгсэлгүйгээр орхигдуулсан Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас хууль зөрчиж хэрэглэгчдээ хохироож байсан үйлдлүүдийг доор жагсаав. Үүнд:

1.Нэхэмжлэгчид 2010 оноос эхлэн дулааны шугаман дээр барилга барьсан тухай олон удаа гомдол гаргасаар байтал 8 жилийн турш дулаанаар хангаж ирсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-г зөрчсөн байна.

2.Техникийн нөхцөлгүй өргөтгөлийн барилгад дулаанаар хангах гэрээ байгуулан дулаан өгч Дабль кроун" ХХК-тай хамтран ажиллаж 8 жил Дагинас төвийн халаалтыг хүчээр доголдуулж нэхэмжлэгчдийг хохироосон нь Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.7. 2 ' 5 4.26. 4.28-г тус тус зөрчсөн байна.

3.Д ХХК-нь хууль бус эрх ашгийг хангахын тулд хууль зөрчсөн, хуурамч тодорхойлолт гарган өгч нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Мөн бидний нэхэмжлэлтэй энэ удаагийн иргэний хэрэгт оролцохдоо хүртэл тусгай зөвшөөрөлтэй хангагч байгууллагын хуулиар хүлээсэн эрх, үүрэг, байгуулсан гэрээгээ зөрчиж өөр хоорондоо маргалдаж буй хэрэглэгчдэдээ тэгш шударгаар хандалгүйгээр хэт нэг талыг баримталж шүүхийн шийдвэрт хууль бусаар нөлөөлж байна.

4.Эрх бүхий байгуулага болох Эрчим хүчний зохицуулах хорооноос Дагинас төвийн дулааны доголдлыг арилгах, холбогдох дүрэм журмын дагуу Д ХХК-ний техникийн нөхцлийг шийдвэрлэх гэж үүрэг болгосныг хэрэгжүүлэлгүйгээр 2 жил нэхэмжлэгчдийг хохироож шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд хүргэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-г зөрчиж байна.

5.Д ХХК-ний өргөтгөлийн барилгын халаалтыг таслалгүйгээр хамтад нь халаах байдлаар дотоод дулаан хангамжийн схемээ бүрэн өөрчилсөн зураг төсөл хийлгэж өөрсдэер нь гүйцэтгүүлэх, хөрөнгө мөнгө гаргахыг шаардаж байснаас зарим нэгийг нь хийлгэх хэрэглэгчид 4 сая шахуу төгрөг зарцуулан дулааны узелиэ солиулсан боловч үр дүнгүй болсон болох нь гэрч Мягмарсүрэнгийн шүүх хуралдааны мэдүүлгээр нотлогдох бөгөөд энэ нь Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиогдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгээрлахыг хориглоно гэсэн Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь зээлтыг зөрчиж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчдийн доорхи 2 нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч бэйна.

1.Дагинас төвийн гадна дулааны шугам, бохирын шугам, худгийг дундаа хамтран өмчилдөг М-, Т ХХК, иргэн X. О нарын өмчлөх эрхийг сэргээж, засвар үйлчилгээ хийх боломжоор хангахын тулд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг Д ХХК-ний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

2.Хангагч талыг холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй гэсэн үндэслэлүүдээр буруутгаж эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх Эрчим хүчний тухай хуулиар хэрэглэгчдэд олгогдсон эрхийн дагуу барагдуулаагүй төлбөр, алдангийн үлдэгдэл болох Т ХХК-ний 2,495,607 төгрөг, МГБССН-ийн 8,969,747 төгрөг, Ч  ХХК-ны 12,687,184 төгрөг, мөн 874,767 төгрөг тус тус гарсан нь нийлээд 13,561,951 төгрөг буюу нийт 25,027,305 төгрөгийн дулааны төлбөр алдангийг чөлөөлүүлэхээр, мөн тус хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2010 оноос хойш 5 жилийн хугацаанд нийт 35 сарын турш дулааны төлбөр төлсөн Т ХХК-ний 4,924.897 төгрөг, МГБССН-ийн 21,514,023 төгрөг, Ч  ХХК-ний 17,154,308 төгрөг буюу нийт 43,593,228 төгрөгийн дулааны төлбөрийг буцаан авахаар тус тус Эрдэнэт ус лулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас нэхэмжилж байна. Энэ шаардлагын үнийн дүн бүгд 68,620,533 төгрөг болсон тул Т ХХК-наас тэмдэгтийн хураамжинд 101.253 төгрөг, МГБССН-ээс 470,000 төгрөгийг тус тус тушаав.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тэмдэгтийн хураамжинд тус тус төлсөн Т ХХК-ний 178,803 төгрөг, МГБССН-ийн 618,485 төгрөг, Ч  ХХК-ний 573.370 төгрөгийг холбогдох хариуцагч нараас гаргуулан авч өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н давж заалдсан гомдолдоо:

Шүүх шийдвэртээ мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтээр нэхэмжлэгч нар өөрсдөө хаалга, цонхоор дулаан алддаг, дулааны халаах хэрэгслийг хаалтаар хаадаг, зарим хэсэгт халаах хэрэгсэл байрлуулаагүйгээс дулааны алдагдал гаргадаг, нэгдсэн ойлголт зохион байгуулалтгүйгээс дулааны узелийг дур мэдэн хааж нээж тохируулгыг алдагдуулдаг болохыг зөв дүгнэсэн. Түүнчлэн Дагинас төвд байрлах аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагд хандаж барилгын дулаан хангалтын схем зургийг шинэчлэх шаардлагатай болохыг шинжээчдийн дүгнэлт болон шүүх хуралдаанд оролцсон хангагч байгууллагын ерөнхий инженер Ч.Мягмарсүрэнгийн мэдүүлэгт үндэслэн зөв дүгнэсэн байна.

Гэвч шүүх тун удалгүй энэхүү дүгнэлттэйгээ дотроо зөрчилтэй дүгнэлт шийдэл гаргаж дулааны алдагдал гагцхүү "Дабль кроун" ХХК-ийн өргөтгөл барьсан болон техникийн нөхцөл аваагүйтэй холбоотой мэтээр дүгнэж нэхэмжлэгч нарын өмч эзэмших ашиглах эрхийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Энэ хэрэгт Техникийн нөхцөл гэж ийм зүйл байх ёстой, эндээс ингэж авах ёстой гэсэн техникийн бичиг баримт, загварын талаар шинжээч гэрч нар тодорхой зүйл хэлээгүй байна. Харин тэд "Дабль кроун" ХХК-ийн өргөтгөлийн барилгын дулаан холболт нөлөөлсөн байхыг угуйсгэхгуй, туунийг гагцхуу нарийвчлан узэж шалгаж тогтоож байж, шинээр схем зураг уйлдэн зөрчилгүй болгох боломжтой гэж дүгнэсэн байтал шүүх таамгаар дүгнэлт хийж "Дабль кроун" ХХК-ийн буруу мэт үзэж үүрэг даалгасан нь үндэслэлгүй байна. Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн ийм агуулгатай дүгнэлт хийж болох бөгөөд ингэнэ гэвэл дээр дурдсанаар Дагинас төвд байрлах хэрэглэгч нарт хамтад нь үүрэг даалгах, гарах зардлыг "Дабль кроун" ХХК хариуцахаар заах боломжтой юм. Учир нь Дагинас төвд байрлах уг барилгыг хэсгээр өмчлөгч нар дулаан хангалтыг хэвийн болгох талаар нэгдсэн ойлголтод хүрдэггүй, мэргэжлийн байгууллагын туслалцааг нэгдсэн байдлаар авч чаддаггүй, дулааны тохируулгын талаар хангагчийн шаардлагыг биелүүлдэггүй болох нь шүүхэд цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тодорхой болсон юм. Ийм нөхцөлд бусад хэрэглэгч тодорхой үүрэгтэйгээр оролцохгүй бол "Дабль кроун" ХХК дангаараа бусад хэрэглэгчийн сүлжээнд нэвтрэх, үзэх шалгах, техникийн байдлыг тогтоох эрхгүй тул 00651 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт биелэгдэх боломжгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон хангагч байгууллагын ерөнхий инженер Дагинас төв гэх нэг барилгад дулаан хэрэглэгчдийн тус тусад нь дулаанаар хангах, "Дабль кроун" ХХК-ийн дулааныг бусад хэрэглэгчээс салган хангах техникийн ямар ч боломжгүй гэдгийг тодорхой тайлбарласан, дулаанаар хангагдаж ирсэн олон жилийн үйл ажиллагаагаар энэ нь батдлагдсан байхад шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа "Дабль кроун" ХХК-ийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн нь мөн л бодит байдалд үндэслэээгүй, Эрчим хүчний тухай хуулийн шүүх хэрэглэсэн заалтад шууд хамааралгүй биелэгдэх боломжгүй заалт болж байна. Нөгөө талаар энэ заалт хэрэгжвэл нэхэмжлэгч нар ч мөн адил дулаанаар хангагдах боломжгүй болж эрх зүйн байдал нь дордоно. Угаасаа мэргэжлийн этгээд дулааны хангалтын сүлжээг шалгаж, зөрчил хаана байгааг тогтоож, хангалтын схемийг шинэчилбэл бүх хэрэглэгч зохих ёсоор дулаанаар хангагдах, дулааны алдагдлын шалтгаан илүүтодорхой болох нь мэдээж юм. Нэхэмжлэгч нар болон сөрөг нэхэмжлэгчид "Дабль кроун" ХХК-д холбогдуулан үнийн дүн бүхий нэхэмжлэл гаргаагүй, шүүх "Дабль кроун" ХХК-д үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлага хангасан шийдвэр гаргаагүй байтал "Дабль кроун" ХХК-иас 105 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Харин тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг даалгасан шийдвэр гаргаж байгаа тул УТХ-ын тухай хуульд зааснаар 70 200 төгрөг гаргуулах үндэслэлтэй байж болох юм.

Иймд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.25-ны 00651 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 ба 2 дахь заалтыг нэгтгэн ''Дагинас төвийн дулааны хангалтыг мэргэжлийн байгууллагаа шалгуулан хангалтын схемийг шинээр үйлдуулэхийг нэхэмжлэгч хариуцагч нарт энд гарах зардлыг хариуцахыг Д ХХК-д даалгасан өөрчлөлт оруулж, тэмдэгтийн хураамжийг зөвтгөнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нөлөөллийн мэдүүлэгт шүүгч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. /х/х-ийн 82 дугаар хуудас,

Шүүгчээс татгалзсан хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан ...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана... гэсэн заалтыг зөрчжээ. /х/х-ийн 89 дүгээр хуудас/,

Ерөнхий шүүгчээс татгалзсан хүсэлтийг өөрийг нь оролцуулан шүүгчдийн зөвлөгөөн хийж тогтоол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д заасныг зөрчжээ.

2017 оны 12 дугаар сарын 15 ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нь Дагинас төвийн халаалтыг шинжээч томилуулж тогтоолгуулахаар хүсэлт гаргажээ. /х/х-ийн 214 дүгээр хуудас/,Шүүх хүсэлтийг тухайн өдөр хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 31 ний өдөр хүсэлтийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. х/х-ийн 218 дугаар хуудас/,Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 27 ны өдөр иржээ.х/х-ийн 229 дүгээр хуудас/

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-т зааснаар ...шүүгч хүсэлтийг даруй шийдвэрлэнэ ... гэснийг зөрчжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийгээгүй, хийсэн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ... 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нараас нотлох баримт шинжлэн судлуулжээ. х/х-ийн 80 дугаар хуудас /,

Дээрх судлуулсан нотлох баримтуудын талаар шүүгч шүүхийн шийдвэрт ийм нотлох баримт байна гэж дурьдсан боловч түүндээ дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан ... үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасан ...хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэхээр заасныг зөрчжээ.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтласан үндэслэлгүй бөгөөд шүүх хууль буруу хэрэглэжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.3. дахь заалтуудыг зөрчжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н нарын давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00651 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571.253 төгрөгийг, хариуцагч Д ХХКийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР