Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2018/01111

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч Т  ХХК /Регистрийн дугаар: /,

Нэхэмжлэгч: ОТ А ХХК

Нэхэмжлэгч: М Г БС Н  / Регистрийн дугаар: /,

Нэхэмжлэгч: Х.О/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э У Д Т С

Хариуцагч: Д К ХХК-д /Регистрийн дугаар: / холбогдох,

Д К ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээх, Э У ДТС ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Т Э ХХК 2 495 607 төгрөг, МГБССНийгэмлэг 8 969 747 төгрөг, Ч Т ХХК 12 687 184.00 төгрөгөөр, мөн 874 767 төгрөгөөр буюу нийт 13 561 951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх, Э У ДТС ОНӨХК-иас Т Э ХХК-д 5 002 447 төгрөг, МГБССНийгэмлэгт 21 662 508 төгрөг, Ч Т ХХК-д 17 727 678 төгрөг буюу нийт 44 392 633 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э У ДТС ОНӨХК нь Ч Т ХХК-с цэвэр бохир ус, дулааны төлбөр алданги 8 600 213.71 төгрөг, Т Э ХХК-с цэвэр бохир ус, дулааны төлбөр алданги 2 193 589,60 төгрөг, МГБССНийгэмлэгээс цэвэр бохир ус, дулааны төлбөр алданги 2 937 485 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.б , хариуцагч Э У ДТС ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.б , Д К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч Т ХХК, Т Э ХХК, М Г Б Н ийн Орхон аймаг дахь салбар, Х.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...

1. Э У, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компани, Д К ХХК нар хамтран хэрэглэгч бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж эхэлсэн 2010 оны 10 дугаар сараас хойшхи хугацаанаас өнөөг хүртэл төлсөн дулааны төлбөрийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжпэх гэж заасныг үндэслэж бүгдийг нь буцаахаар, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5,0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжпэх эрхтэй гэж заасныг үндэслэн төлсөн дулааны төлбөрийнхөө 5,0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийн хамт Э У, дулаантүгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компаниас тус тус нэхэмжлэх эрх нэхэмжпэгчид бидэнд үүссэн байна. Гэвч хууль мэдэхгүйгээс 2015 он хүртэл дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий дулааны төлбөрийг төлж байсан нэхэмжпэгчид бидний буруу байх тул 2015 оны 10 дугаар сараас энэ эрхээ мэдэж төлөхөөс татгалзсан дулааны төлбөр, алдангийг хэрэг шийдвэрлэгдсэн хугацаа хүртэл бүрэн чөлөөлөх, зарим байгууллагуудын энэ хугацаанд төлсөн дулааны төлбөрийг дараа саруудад суутган тооцохийг Э У, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгаж өгнө үү. Т Э ХХК нь дулааны төлбөр 2 243 370 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77 550 төгрөг буюу нийт 2 320 920 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайханы нийгэмлэг-ийн Орхон аймаг дахь салбар нь дулааны төлбөр 7 416 885 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 148 485 төгрөг буюу нийт 7 565 370 төгрөг, Ч Т ХХК нь дулааны төлбөр 8 473 332 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 162 985 төгрөг буюу нийт 8 636 317 төгрөгийг тус тус дулааны төлбөрөөс чөлөөлүүлэх, нөхөн тооцох журмаар хохирлоо барагдуулахаар Э У, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компаниас нэхэмжилж байна.

2. Д К ХХК-ний өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-д эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн тул эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлнэ гэж заасны дагуу Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, хариуцагч нэхэмжлэгчдийг байлцуулан акт үйлдэн гарын үсэг зуралцаж нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргуулахгүй байхад Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллахыг Э У, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгаж өгнө үү.

3. Д К ХХК-ний өргөтгөлийн барилга нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуульд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон 37 дугаар зүйлийн 37.2-д Энэ хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчвөл хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлнэ гэж заасны дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-р олгогдсон эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа доорхи байдлаар өөрчилж байна.

1. Д К ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-ийн Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор барилга байгууламж барих, ...ыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчид бидний дундын эзэмшлийн дулааны болон бохирын гадна инженерийн шугам сүлжээн дээр өргөтгөлийн барилга барьж засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлт хийх нөхцөл боломжийг бүрмөсөн хаасан байх тул 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус хуулинд нэмэлт өөрчлөлтөөр орсон 37 дугаар зүйлийн 37.2-д Энэ хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчвөл хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлнэ. гэж заасны дагуу Д К ХХК-ны өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээж өгнө үү.

2. Э У ДТС ОНӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-ийн ......энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах, 29.1.8-ийн энэ хуулийн 32.2-т заасны дагуу эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн бол хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх гэж заасан эрх үүргээ зориуд, санаатайгаар хэрэгжүүлэлгүйгээр 2010 оноос хойш одоог хүртэл 8 жилийн турш Д К ХХК-ны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй, харин өөгшүүлэн дэмжиж, үгсэн хуйвалдаж нэхэмжпэгчдийн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-ийн стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхийг зөрчиж Дагинас төвийн дулааныг доголдуулан хэрэглэгч биднийг хохироож, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-ийн Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж Д К ХХК-ний өргөтгөлийн барилгыг дулааны эрчим хүчээр хангаж ирсэн тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-ийн эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх гэсэн хэрэглэгчийн эрхийн дагуу доорх 2 байдлаар тус компаниас хохирол нэхэмжилж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчдийн Э У ДТС ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Т Э ХХК 2 495 607 төгрөг, МГБССНийгэмлэг 8 969 747 төгрөг, Ч Т ХХК 12 687 184.00 төгрөгөөр, мөн 874 767 төгрөгөөр буюу нийт 13 561 951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх.

2. Нэхэмжлэгчид нь Э У ДТС ОНӨХК хууль зөрчиж биднийг хохироож ирсэн 2010 оноос хойш 5 жилийн турш нийт 35 сар дулаан доголдож, халаалтгүй байсан хэдий ч төлбөр тооцоог бүрэн барагдуулж ирсэн бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5,0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу дээрхи 35 сарын нийт төлбөрийг 5 хувийн алдангийн хамт тус компаниас буцаан нэхэмжилж байна. Энэ нь Т Э ХХК 4 924 897 төгрөг, МГБССНийгэмлэг 21 514 023 төгрөг, Ч Т ХХК 17 154 308 төгрөг байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжинд Т Э ХХК 77 550 төгрөг, МГБССНийгэмлэг 148 485 төгрөг, Ч Т ХХК 573 370 буюу нийт 799 405 төгрөг төлсөн байна.

Иймд Э У ДТС ОНӨХК-иас Т Э ХХК-д 5,002,447 төгрөг, МГБССНийгэмлэгт 21,662,508 төгрөг, Ч Т ХХК-д 17 727 678 төгрөг буюу нийт 44 392 633 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.б шүүхэд гаргасан тайлбартаа: Э У ДТС ОНӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.б би Б.б /Ч Т ХХК/, Ц.Анхмаа /Т Э ХХК/, Ж.Мөнхзул /МГБССН/, Х.Оюунчимэг /иргэн/ нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараахи тайлбарыг гаргаж байна.

1. Дээрхи хэрэглэгчдийн гаргаж байгаа нэхэмжилсэн мөнгө буюу дулаан ус хэрэглэсний төлбөрийн талаар /иргэн Х.Оюунчимэгээс бусад нь/ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь энэ талаар Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан байгаа тул нэгтгэн шалгаж өгөхийг хүсэж байна. Харин иргэн Х.Оюунчимэгийн нэхэмжпэлд гаргаж сөрөг нэхэмжлэл гаргаж өгөх болно.

2. Д К ХХК-тай хийсэн дулааны эрчим хүчээр хангах гэрээг цуцлах буюу түдгэдзүүлсэн охиолдолд дээрх хэрэглэгч /нэхэмжпэгчид/ нарын эрчим хүчний хэрэглээг давхар зогсоох нөхцөл байдал давхар үүсдэг юм. Нөгөө талаасаа 4-р сургууль, 16-р цэцэрлэгүүдийг хангасан төв шугам тэдгээрийн хоорондох худгууд нь орон нутгийн өмч бөгөөд худгаас цааших салбар шугам нь Д К ХХК болон бусад хэрэглэгч нарын шугам хөрөнгө тул бид бусдын өмчлөлийн шугам дээр ямар нэгэн схем монтаж өөрчлөх эрх зүйн үндэс байхгүй болно.

3. Төв шугамын худгаас цааших дулааны шугам сүлжээн дээр Д К ХХК өргөтгөл барьж Оникс пабын үйл ажиллагаа явуулах үед дундын өмчлөлийн шугам сүлжээн дээрээ дээрх обьектыг бариулах эсэх асуудлыг тухай үед нь ярих учиртай атал өнөөдөр сөхөн тавьж манай байгууллагатай хариуцлага тооцуулахаар асуудалд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй үзэж байна. Өргөтгөлийн асуудлаар 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан шүүхийн 839 тоот шийдвэр хүчин төгөлдөр байгаа учир дээрх обьектыг нураах буулгах ямар нэгэн эрх зүйн үндэс байхгүй байна.

4. Иргэн Х.Оюунчимэгийн нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргах мөн нэхэмжпэлд дурьдагдсан зарим асуудлуудаар шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах, зарим нотлох баримт нэмж цуглуулах шаардлагатай байгаа тул хариуцагчийн төлөөлөгчийн хувьд хүсэлтээ тусад нь гаргаж өгнө гэжээ.

Хариуцагч Э У ДТС ОНӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч Т ХХК-ний захирал Б.б нь тус компаниас дулааны төлбөрийн үнэ 8 743 332 /найман сая долоо зуун дөчин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг тэмдэгтийн хураамж 162 985 /нэг зуун жаран хоёр мянга есөн зуун наян тав/ төгрөг нийт 8 636 317 /найман сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Э У ДТС ОӨХК-ний итгэмжпэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй тухай тайлбараа гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг үндэслэн дараахи сөрөг нэхэмжпэл гаргаж байна.

Тус компаний захирал б нь 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны 1 давхар болон подвалын давхрын тодорхой хэсгийн эзэмшин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18- ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 8 600 213.71 /найман сая зургаан зуун мянга хоёр зуун арван гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Гэрээний үүргээ биелүүлээгүй Ч Т ХХК-иас 8 600 213.71 /найман сая зургаан зуун мянга хоёр арван гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг,

Т Э " ХХК-ний төлөөлөгч Ц.Анхмаа нь тус компаниас дулааны төлбөрийн үнэ 2 243 370 /хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга гурван зуун далан/ төгрөг тэмдэгтийн хураамж 77550 / далан долоон мянга таван зуун тавь/ төгрөг нийт 2 320 920 / хоёр сая гурван зуун хорин мянга есөн зуун хорь/ төгрөгний төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Т Э ХХК 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны тодорхой хэсгийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 10 дугаар сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 2 193 589.60 /хоёр сая нэг зуун ерэн гурван мянга таван зуун наян есөн төгрөг жаран мөнгө/ төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй Тэнгэрийн Аураг ХХК-иас 2 193 589.60 /хоёр сая нэг зуун ерэн гурван мянга таван зуун наян есөн төгрөг жаран мөнгө/ төгрөг,

МГБСС нийгэмлэгийн төлөөлөгч Ж.Мөнхзул нь тус компаниас дулааны төлбөрийн үнэ 7 416 885 /долоон сая дөрвөн зуун арван зургаан мянга найман зуун наян тав/ төгрөг тэмдэгтийн хураамж 148 485 /нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг нийт 7 565 370 / долоон сая таван зуун жаран таван мянга гурван зуун дал/ төгрөгний төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

МГБСС нийгэмлэг нь 4 дүгээр бичил хороололд байрлах Дагинас төвийн байрны тодорхой хэсгийг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 02 дугаар сараас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар цэвэр бохир ус, дулааны төлбөр алдангийн хамт 2 937 485 /хоёр сая есөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй МГБСС нийгэмлэгээс 2 937 485 /хоёр сая есөн зуун гучин долоо мянга дөрвөн зуун наян тав/ төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.б шүүхэд нэхэмжлэгч нарын өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: 'Ч Т ", Т Э , МГБСС ниймэглэгийн итгэмжилсэн төлөөлөгч Б.б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.8 хэсэг, 32 дугаар Вшийн 32.2 дахь хэсгүүдийг дурьдаж Д К ХХК-д дулаан өгөхөөс татгалзсангүй, шгэглээг нь түдгэлзүүлсэнгүй тэдний хууль зөрчсөн үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжиж үгсэн | хуйвалдаж байна гэжээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт Эрчим хүчний тухай хуулийг тайлбарласан хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч дараахи тайлбар хийнэ.

1. Д К ХХК-ний өргөтгөлийн барилга ямар нэг байдлаар хамгаалалтын зурваст оруугүй гэдэг нь хил заагийн эзэмшлийн зааг тогтоосон болон инженерийн шугам зураг /схем зургийг хавсаргав/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогддог /ХХ-228-р хуудас/, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заагдсан хамгаалалтын зурвас" гэдэг нийт хотын хэмжээнд хамааралтай төв шугамыг ойлгох нь хууль зүйн ойлголтоороо ч, инженер техникийн ойлголтоор ч зөв болно. Түүнээс хувь хүний шугамыг хамгаалалтанд авах асуудал биш юм. Схем зургаар 4 дүгээр сургуулиас 16 дугаар цэцэрлэг рүү явсан дулааны шугам нь Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ний эзэмшлийн хотын хэмжээний ач холбогдолтой төв шугам харин ДХ-4-9 /дулааны худаг 4-9/-өөс Дагинас төврүү явсан шугам нь аж ахуйн нэгжүүдийн харъяаллын хувийн шугам болно.

2. Д Кы дулааны хэрэглээг түдгэлзүүлэх, эрчим хүчээр хангахаас татгалзсан тохиолдолд Дагинас төвд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр таслагдана. Тийм ч учраас Дагинас төвд үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжтэй гэрээ хийж дулааны эрчим хүчээр хангадаг.

3. Дулаан доголдоод байгаа шалтгаан бол Э У ДТС ОНӨХК-иас огт шалтгаалгүй гэж үзэж байна. Учир нь ийм байдал шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. ХХ-228-р хуудас.... Дагинас төвийн хэрэглэгчийн халаалтанд орж байгаа температур Т3-13 хэмээр илүү байна... Шинжээчийн дүгнэлтэнд дулаан алдаж байгаа шалтгаануудыг тодорхой дурьдсан байна.

4. Д К-ны өргөтгөлийг барих асуудал яригдахад энэ хуралдаанд оролцож байгаа нэхэмжлэгч барилгын зураг төсөл бусад шаардлагатай асуудлуудыг өөрсдөе дотроо хамтран ярилцаад уг барилгын өргөтгөл хийгдсэн. Барилыг өргөтгөл хийгдсэний дараа дулаан доголдлоо гэдэг асуудал яригдаад шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудал 3 шатны шүүхээс Д К-ыг ямар нэгэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Энэ тохиолдолд Э У ДТС ОНӨХК дулааны эрчим хүчээр хангахаас татгалзах, тэдний хэрэглээд түдгэлзүүлэх эрх зүйн үндэс байхгүй.

Хоёр. Нэхэмжлэлийн өрнөөс чөлөөлүүлэх, торгууль ногдуулах хэсгийг бүхэлд нь үл зөвшөөрч өгөх тайлбар байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар иргэний хэрэгийн оролцогч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар, баримт нотлох баритмыг өөрөө гаргаж өгөх үүрэпгэй. Гэтэл иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямарч нотлох баримтгүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ.

1. Одоо байгаа үлдэгдэл Т Э ХХК- 2.495.607 төгрөг, МГБССН-8.969.747 төгрөг, Ч Т ХХК-13.561.951 төгрөгийг төлбөрөөс бүрэн чөлөөлүүлэх гэсэн байна. Энэ нэхэмжлэлийн мөнгөн дүн дотор, эдгээр аж ахуйн нэгжийн хэрэглэсэн дулаан, хэрэглээний халуун хүйтэн ус үнэ, бохир ус татан зайлуулсны төлбөр байгаа юм. Бид мэтгэлцээний гол зүйл бол дулаан халаалтын зардлын асуудал байдаг. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК нь Дагинас төвийн байшинд стандарт, шаардлагын хэмжээнд хүрсэн дулаан хүргэж өгөх үүрэг гэрээгээр хүлээсэн болохоос энэ барилгын дотоод монтажийг засварлаж өгнө, үйлчилгээг нь хариуцна гэж гэрээ хийгээгүй. Энэ асуудлаа аж ахуйн нэгжүүд мэргэжлийн слесарь цалинжуулж, эсвэл мэргэжпийн багтай гэрээ хийж шийдвэрлүүлдэг. Ийм учир манайхыг эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-аар буруутгаж төлбөрөөс чөлөөлүүлэх нэхэмжлэл өөрөө хууль зүйн шаардлага хангахгүй байна.

2. Сүүлийн 5 жил буюу 35 сарын турш дулаан доголдож халаалтгүй байсан ч манайх төлбөрөө бүрэн барагдуулж байсан. Энэ хугацаанд төлсөн нийт мөнгөө алдангийн хамт Т Э 4 924 897 төгрөг, МГБССН 21 514 023 төгрөг, Ч Т 17 154 308 төгрөг буцаан нэхэмжилж байна. гэжээ Халаалт доголдсон нь Эрдэнэт-Ус ДТС ОНӨК-ны буруу биш гэдгийг дахин хэлье. Шинжээч Л.Анхбатын дүгнэлтээр Т Э -ийн тасалгааны температур -17.8 хэм, Ч Т -ийн тасалгааны температур-16 хэм, МГБССН-ийн тасалгааны температур-12 хэм байсныг огт халаалтгүй байсан эсвэл шаардлагын хэмжээнд хүрээгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн нэхэмжилж байгаа мөнгө, нэхэмжлэлд дагалдсан хүснэгт нь өөрөө ямар нотлох баримтын эх үүсрийг үндэслэсэн болох нь тодорхойгүй. Нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5,0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэхэмжилнэ гэдэг нь хэдэн төгрөгнөөс хувьлаж байгаа нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзнэ.

Эдгээр аж ахуйн нэгжүүдийн сүүлийн 5 жил буюу дулаан хэрэглээний улирлын 35 сарын төлбөр тооцоог аж ахуй тус бүрээр нь сар сараар нь борлуулалтын албаар комъютерийн лрограмаас гаргуулахад төлбөл зохих 35 818 075,51 /гучин таван сая найман зуун арван найман мянга, далан таван төгрөг тавин нэгэн мөнгө/, төгрөгнөөс энэ хугацаанд 19 395 026,00 /арван есөн сая гурван зуун ерэн таван мянга хорин зургаан төгрөг/ төлж одоо 16 423 049,57 /арван зургаан сая дөрвөн зуун хорин гурван мянга дөчин есөн төгрөг тавин долоо мөнгө/ -ний үлдэгдэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д К ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын манай компанид холбогдуулан гаргасан ихээхэн сунжруу урт өгүүлэмжтэй нэхэмжлэлд манайд хамаарах дараах асуудлыг тавьсан байна гэж ойлгоод тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Д К ХХК-ийн дулааныг таслах, хангахгүй байх талаар Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагч шийдвэр гаргасан боловч хэрэгжихгүй байна.

2. Д К ХХК-ийг дулаанаар хангах гэрээ 2016 оны 6 дугаар сард цуцлагдсан боловч дулаанаар хангагдаж байна.

3. Д К ХХК-ийн өргөтгөлийн барилгад дулаанаар хангагдах техникийн нөхцөл олгогдоогүй.

4. Д К 'ХХК дулааныг дур мэдэн нэмж хасдагаас нэхэмжлэгч нарын дулаан лс-олддог тул Д Ку ХХК-ийн өргөтгөлийн дулаан хангамжийг Дагинас төвийн дулаанаас салгаж, өргөтгөлийн барилгыг буулгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. Эдгээрт тус бүрд нь тайлбар өгье.

1. Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагчаас манай дулааныг таслах, хангахгүй байх талаар манайд ямар нэгэн мэдэгдэл, улсын байцаагчийн акт ирүүлсэн, манай компанитай энэ талаар уулзсан зүйл байхгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргасан бол хэрэглэгч манай компаниас зохих тайлбар авах, бичиг баримт үндэслэлээ гаргаж өгөх эрхийг хангах, улмаар шийдвэрээ гардуулан өгч Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 35.3-д зааснаар уг шийдвэрийн талаар 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг эдлүүлэх ёстой.

2. Мөн эрчим хүчний тухай хуульд зааснаар хангагч байгууллага манай компанийг дулаанаар хангахыг түдгэлзүүлсэн, дулаанаар хангахгүй байхаар шийдвэрлэж гэрээг цуцалсан бол мөн л манайд энэ талаар урьдчилан мэдэгдэж зөрчлөө арилгахыг сануулах, хэрэглээг түдгэлзүүлсэн шийдвэрээ өгч бидний эрхийг хангах ёстой. Дулаан, усаар хангагч байгууллагуудаас манайд ийм мэдэгдэл, шийдвэр ирээгүй бөгөөд манайх 2016-2017 оны хүйтний улиралд дулаанаар хэвийн хангагдсан. Дулааны гэрээг жил бүр сунгуулж явдаг бөгөөд 2017-2018 оны өвлийн буюу дулаанаар хангах гэрээг одоо энэ сардаа багтаан сунгуулах ёстой.

3. Д К ХХК-ийн өргөтгөлийн барилгад дулаан; усаар хангах техникийн нөхцөл өгөгдсөн бөгөөд уг техникийн нөхцлийг өмнө нь Орхон аймаг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн Х.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй /Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.б гаргасан/, Д.Доржпүрэвт холбогдох иргэний хэрэгт 2015 оны 07 сарын 20-нд манай өмгөөлөгч Р.н гаргаж өгч байсан байна.

4. Дагинас төв гэх хуучин социализмын үед нэг зургаар баригдсан барилга; хожим нэмж хийгдсэн өргөтгөл түүн дотор үйл ажиллагаа явуулдаг байгууллага,иргэд дулаанаар адил журмаар хангагддаг бөгөөд дулааны тохируулга, горимыг хэрэглэгч дураараа өөрчилж нэмж хасдаггүй, хангагч байгууллага түүний мэргэжлийн хүмүүс тохируулгыг шалгаж баталгаажуулж байдаг. Ийм болохоор манайх дулааныг нэмж, хасаж дураараа тохируулдаг, бусад хэрэглэгчдийн дулаанаар гачигдуулдаг гэдэг худлаа үг. Хэрэв ийм зүйл гардаг бол хэрэглэгч хангагч байгууллагад мэдэгдэж, дуудлага өгч учир шалтгааныг тодруулан зохих арга хэмжээг цаг тухай бүрд нь авахуулсан байх учиртай. Ийм баримт манай компаниас гарах боломжгүй ба харин нэхэмжлэгч өөрөө гаргах боломжтой юм.

5. Эрчим хүчний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гарсан зөрчлийг шалган тогтоох, хориглосон үйл ажиллагаа явуулсан бол түүнийг таслан зогсоож барилга байгууламжийг буулгахыг шаардах эрх адил түвшний хэрэглэгч байгууллага "Ч Т ХХК-д биш хууль тогтоомжоор эрх олгогдсон тодорхой субъектэд байх учир манай өргөтгөлийг буулгахыг шаардах эрх "Ч Т ХХК-д байхгүй. Манай компани өргөтгөлөө газрын хувьд Дагинас төвд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага, иргэдтэй хурал хийж протоколоор тохиролцон зөвшөөрүүлж, зохих зураг төсөл гарган, эрчим хүчний техникийн нөхцлийг зохих журмын дагуу авч, тусгай зөвшөөрөл бүхий барилгын байгууллагатай гэрээ хийж бариулан улсын комиссын актаар ашиглалтад хүлээн авч ашиглаж байгаа болно. Энэ тухай өмнө нь "Чухал трейпд' ХХК, Б.б , Х.Оюунчимэг /Б.б ын эхнэр/ нарын нэхэмжлэлтэй шүүхээр шийдвэрлэгдэж дууссан хэргүүдэд нотлох баримтыг гаргаж өгч, хангалттай тайлбарласан, шүүх зохих дүгнэлт хийж байсан болно.

Чухам ийм учраас манай өргөтгөлийн барилгад олгосон техникийн нөхцлүүд, барилга эхлүүлэх зөвшөөрөл, барилгыг улсын комисс хүлээн авсан акт хүчингүй болоогүй тохиолдолд "Ч Т ' ХХК, Б.б ын хүсэл сонирхолоор барилгыг буулгах хууль эрхзүйн ямар ч боломж байхгүй. Харин Б.б байнгын, бусдыг хардсан, гүтгэсэн сунжирсан зарга хийж байхын оронд хөрштэйгээ үг хэлээ ололцоод жирийн тайван ажиллаж амьдрах хэрэгтэй байх. Түүний гаргасан энэ нэхэмжлэл нь шантааж үүсгэх замаар дулаан, усны хуримтлагдсан өрөөсөө чөлөөлөгдөх зорилготой мэт харагдаж байна.

Б.б ын нэхэмжлэлдээ дурдсан асуудлууд өмнө нь шүүхээр түүний нэхэмжлэлээр удаа дараа хэлэлцэгдэж байсан бөгөөд лавтай 4 удаагийн хэрэг шийдвэрлэгдсэн байгааг дурдая. Д К ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах тухай шаардлага нь Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны 1082 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул шүүх энэ шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзах учиртай байна. Иймд "Ч Т 'ХХК-ийн нэхэмжлэлийн "Д К ХХК-д холбогдох хэсэг ямар ч үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй түл хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Д К ХХК нэхэмжлэгч нарын өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нараас 2018 оны 06 дугаар сарын 07-нд гаргасан нэхэмжлэлийн нэмэлт шаардлагын 1 дэх хэсэг нь "Д К" ХХК-д хамаарч байх тул энэ хэсэгт тайлбар өгье.

1. Нэхэмжлэгч нарын "Д К" ХХК-ийн өргөтгөлийн барилгыг албадан буулгах шаардлагын талаар өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр дараах шийдвэрүүд байна.

Үүнд: "Д К" ХХК-ийн өргөтгөлийн газрыг албадан чөлөөлүүлэх талаар Ч Т " ХХК-ийн нэхэмжлэлийг Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015.01.28-ны 124 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015.03.10-ны 39 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015.04.23-ны 262 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн Х.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Д К ХХК, Д.Доржпүрэвт холбогдох өргөтгөлийн барилгыг албадан буулгаж газар чөлөөлөх нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.18-ны 839 тоот шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.09.30-ны 132 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2015.12.10-ны 1082 тоот тогтоолоор мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд энэ шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д заасан үндэслэлийг бий болгож байна.

2. Нэхэмжлэлд дурдсан Эрчим хүчний тухай хуулийн 37.2 гэсэн заалт нь 2015 оны 6 сарын 19-ний өөрчлөлтөөр орж ирсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 04-ний хуулийн өөрчлөлтөөр байхгүй болжээ. Иймд хүчингүй болоод 2 жил гаруй болсон хуулийн заалтаар үүрэг шаардах боломж байхгүй.

3. Эрчим хүчний тухай хуулийн 29.1.8 дахь заалтад техникийн нөхцөл зөрчсөн гэж байхгүй бөгөөд энэ зүйлд заасан эрх нь хэрэглэгчид биш хангагч болон улсын байцаагчид байх тул нэхэмжлэгч нар шаардах эрхгүй болно. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч Т ХХК, Т Э ХХК, Монголын гэр бүлийн сайн сайханы нийгэмлэг-ийн Орхон аймаг дахь салбар, иргэн Х.Оюунчимэг нар нь Эрдэнэт-Ус ДТСОНӨХК, Д К ХХК-д холбогдуулан

2015 оны 10-р сараас Т Э ХХК нь дулааны төлбөр 2 243 370 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайханы нийгэмлэг-ийн Орхон аймаг дахь салбар нь дулааны төлбөр 7 416 885 төгрөг, Ч Т ХХК нь дулааны төлбөр 8 473 332 төгрөгийг дулааны төлбөрөөс чөлөөлүүлэх, нөхөн тооцох журмаар хохирлоо барагдуулах, Д К ХХК-ний өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг Э У, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгах, Д К ХХК-ний хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж,

1. Д К ХХК-ий өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвасыг сэргээх,

2. Э У ДТС ОНӨХК нь хуулийн заалт зөрчиж 1. Нэхэмжлэгчдийн Э У ДТС ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Т Э ХХК 2 495 607 төгрөг, МГБССНийгэмлэг 8 969 747 төгрөг, Ч Т ХХК 12 687 184.00 төгрөгөөр, мөн 874 767 төгрөгөөр буюу нийт 13 561 951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлүүлэх,

3. Нэхэмжлэгчид нь Э У ДТС ОНӨХК хууль зөрчиж биднийг хохироож ирсэн 2010 оноос хойш 5 жилийн турш нийт 35 сарын нийт төлбөрийг 5 хувийн алдангийн хамт Т Э ХХК-д 5 002 447 төгрөг, МГБССНийгэмлэгт 21 662 508 төгрөг, Ч Т ХХК-д 17 727 678 төгрөг буюу нийт 44 392 633 төгрөгийг буцаан гаргуулахаар өөрчилсөн.

Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Дагинас төвийн барилгыг нэхэмжлэгч Х.Оюунчимэг, Т Э ХХК, МГБССНийгэмлэг нь дундаа хэсгээр хамтран өмчилдөг талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд хэрэгт энэ талаар баримт ирүүлээгүй болно.

Хариуцагч Даубль кроун ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч Дагинас төвийн барилгын өргөтгөлийг барьж, 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Барилга байгууламж ашиглалтанд оруулах комисс хүлээн авч 07/12 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нар нь өргөтгөл хийснийг эс зөвшөөрч, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөлийн барилга барьсан нь хууль тогтоомжийн заалтыг зөрчиж тэдний эрх ашиг хохироосон үндэслэлээр Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/597 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хариуцагчийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 ж, 29.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 238 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Иймд урьд нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Д К ХХК-ний хамгаалалтын зурвас дахь барилга байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э У, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийг дулааны эрчим хүчээр бүрэн гүйцэд хангаагүй, хариуцагч Д К ХХК-ний халаалтыг зогсоогоогүй, техникийн нөхцөл олгоогүйгээр дулаан хэрэглэх зөвшөөрөл олгож дулаанаар хангасны улмаас хохирол учирсан гэж үзэж 2015 оны 10 дугаар сараас хойш төлсөн Т Э ХХК нь дулааны төлбөр 2 243 370 төгрөг, Монголын гэр бүлийн сайн сайханы нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар нь дулааны төлбөр 7 416 885 төгрөг, Ч Т ХХК нь дулааны төлбөр 8 473 332 төгрөгийг дулааны төлбөрөөс чөлөөлүүлэхээр шаардсан.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд эрчим хүчээр хангах гэрээний талаар зохицуулсан байх бөгөөд Ч Т ХХК, Т Э ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М Г Б Н нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус дулаан, цахилгаан түгээх эрхтэй Э У ДТСОНӨХК-тай цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулж, Ч Т ХХК, Т Э ХХК-н гэрээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, М Г Б Н ийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгажээ.

Эрчим хүчээр хангах байгууллага нь Стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нар нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дулааны эрчим хүчний чанар, хангамж болон халаалтын төлбөрт тооцоотой холбоотой өргөдлийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж, Эрчим хүчний зохицуулах хороо нэхэмжлэгч нарын халаалтын төлбөрийн үлдэгдэлд тооцсон алдангийг болон 2015 оны 11, 12 сар, 2016 оны 1,2 дугаар саруудын хаалтын төлбөрийг 20 хувь хөнгөлөх албан бичгийг Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д явуулсан байсан, мөн Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-142 тушаалаар халаалтын нийт төлбөр 4 744 841.20 төгрөгний 20 хувь болох 948 968.24 төгрөгнөөс нэхэмжлэгч нарыг чөлөөлжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна, мөн хуулийн 31.4.т Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Дулааны цахилгаан станцын ашиглалтын инженер нарын хамтарсан шинжээчийн дүгнэлтээр Хангагч байгууллага болох Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-иас Дагинас төвийн барилгад өгч буй дулааны хэмжээ нь стандартын шаардлагыг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн байх бөгөөд дулаан хангалтгүй байгаа шалтгааныг тодорхойлохдоо дулааны алдагдал ихтэй цонхнуудыг засварлаж дулааны алдагдалгүй болгох, халаах хэрэгсэлийн урдуур хаасан дулаан тусгаарлагчийг авч, халаах хэрэгслийг бүрэн чөлөөлөх, Дагинас төвийн барилгын гаднаас орох хаалгыг дулаалж, хаалганы дотор талын хэсэгт халаах хэрэгсэл байрлуулан шатны хонгил болон 2 дугаар давхрын коридорын дулаан байдлыг хангах, барилгын дотор халаалтын схем зургийг шинээр хийлгэн түүний дагуу халаалтын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн схемийг өөрчлөх гэж дүгнэжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч Э У, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь нэхэмжлэгч нарын дундаа хамтран өмчилдөг дулааны шугамын узель хүртэл дулаан эрчим хүчээр хангалттай хэмжээнд хангаж байсан байх бөгөөд Дагинас төвийн барилгад байрлах аж, ахуй нэгж байгууллагууд нь уг узелийг дуудлага өгсөн цагт нь саадгүй онгойлгож өгдөггүй, мэргэжлийн туслалцаа авч байгаагүй, дулааны хуваарилалтын узелээс дураараа буруу хуваарилж байсны улмаас дулаан доголддог байсан болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хариуцагч Э У, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь эрчим хүч хангах гэрээнд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах үүргээ зохих ёсоор биелүүлж байсан байх тул 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаарх Э У ДТС ОНӨХК-д төлөх төлбөр, алдангийн үлдэгдэл болох Т Э ХХК-ийн 2 495 607 төгрөг, МГБССНийгэмлэгийн 8 969 747 төгрөг, Ч Т ХХК-ийн 12 687 184.00 төгрөг, мөн 874 767 төгрөг буюу Ч Т ХХК-ийн нийт 13 561 951 төгрөг тус тус гарсан байгааг бүрэн чөлөөлөх боломжгүй байна. Иймд шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн түүнчлэн хангагч байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхгүйн улмаас хэрэглэгч нарт хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул 2010 оноос хойш 5 жилийн турш нийт 35 сарын нийт төлбөрийг 5 хувийн алдангийн хамт Т Э ХХК-ийг 5 002 447 төгрөг, МГБССНийгэмлэгийг 21 662 508 төгрөг, Ч Т ХХК-ийг 17 727 678 төгрөг буюу нийт 44 392 633 төгрөгийг буцаан авах төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Э У, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас шаардлага хангасан дулааныг түгээж байгаа боловч хэрэглэгч нар нь дулааныг зөв хуваарилж, хангалттай дулаан очих боломжоор хангаагүй, барилгад шаардлагатай дулаалгыг хийгээгүй байгаагийн улмаас хангалттай дулаанаар хангагдаж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэлээ.

Дагинас төвд байрлах аж, ахуй нэгж байгууллага нь мэргэжлийн байгууллагад хандаж, барилгын дулааны схем зургийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон байна.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан.

Зохигчид буюу нэхэмжлэгч байгууллагуудын дулаан эрчим хүчний төлбөрийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй бөгөөд Э У, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн нэхэмжлэхүүд, талуудын тайлбарууд зэргээр нэхэмжлэгч байгууллага болох Ч Т ХХК, Тэнгэрийн Аураг ХХК, М Г Б Н ийн Орхон салбар зэрэг нь дулаан эрчим хүчнийхээ төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас хойш төлөөгүй болох нь нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч Т ХХК-аас 8 600 213.71 төгрөг, Тэнгэрийн Аураг ХХК-аас 2 193 589.60 төгрөг, М Г Б Н ийн Орхон салбараас 2 937 485 төгрөг тус тус гаргуулан Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар нь мөн Д К ХХК-ний өргөтгөлийн барилгын дулаан хангамжийг Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх, дахин ийм зөрчил гаргуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг Э У, дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид даалгах шаардлага гаргажээ.

Дээрх шаардлагын тухайд Д К ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагуудын дулаан доголдсон гэж шууд дүгнэх боломжгүй байх ба, дулааны доголдлыг шинжээч дүгнэхдээ ...дулааны алдагдал ихтэй, цонхнуудыг засварлаж дулааны алдагдалгүй болгох, халаах хэрэгсэлийн урдуур хаасан дулаан тусгаарлагчийг авч, халаах хэрэгслийг бүрэн чөлөөлөх, Дагинас төвийн барилгын гаднаас орох хаалгыг дулаалж, хаалганы дотор талын хэсэгт халаах хэрэгсэл байрлуулан шатны хонгил болон 2 дугаар давхрын коридорын дулаан байдлыг хангах, мөн барилгын дотор халаалтын схем зургийг шинээр хийлгэн түүний дагуу халаалтын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн схемийг өөрчлөх гэж дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлтээр дан ганц Д К ХХК-ийн буруутай биш, нэхэмжлэгч нар өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг хийх шаардлагатай байна.

Нөгөөтэйгүүр Д К ХХК нь барилгын дотор халаалтын схем зургийг шинээр хийлгэн түүний дагуу халаалтын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн схемийг өөрчлөхөд өөрөөсөө бүх зардлыг гарган, нэхэмжлэгч нарыг хамтран ажиллъя гэдэг боловч тэд саналыг хүлээж авдаггүй, одоо ч энэ саналаа тавьсаар байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

 

өөрөөр хэлбэл узелийг дуудлага өгсөн цагт нь саадгүй онгойлгож өгдөггүй, мэргэжлийн туслалцаа авч байгаагүй, дулааны хуваарилалтын узелээс дураараа буруу хуваарилж байсны улмаас дулаан доголддог байсан болох нь гэрчийн мэдүүлэг,

 

Өргөтгөлийн барилгын дулаан хангамжийн холболт хийж дулааны эрчим хүч авахдаа техникийн нөхцөл аваагүй, үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд Э У,дулаан түгээх сүлжээ ОНӨХК-аас холболтыг удаа дараа салгаж байсан боловч хариуцагч үргэлжлүүлэн холбож дулаан хэрэглэж байсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрч Б.Мягмарсүрэн, шинжээч Л.Анхбат нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд хариуцагч Даубль кроун ХХК нь Дагинас төвийн дотоод дулаан хангамжаас салгаж, нэхэмжлэгчдэд хүлээлгэн өгөх гэж шаардлагын тухайд нэхэмжлэгч нь хариуцагчийн зохих зөвшөөрөл, техникийн нөхцөл авахгүйгээр дулааны эрчим хүч ашиглаж, дулаан хангамжид доголдол үүсгэн, тэдний эрх, ашгийг хохироосон гэж үзэн дээрх шаардлагыг гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Даубль кроун ХХК нь техникийн нөхцөл аваагүй, барилгын доторх халаалтын схем зургийг шинээр хийлгүүлж, түүний дагуу шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн схемийг өөрчлөхгүйгээр дулаан авч хэрэглэсний улмаас нэхэмжлэгч нарын дулааны шугамын халаалт доголдож, хангалттай дулаан авч чадахгүй, өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учирсан болох нь тогтоогдож байна.

Энэхүү байдлын улмаас хэсгээр болон дундаа хамтран өмчилдөг өмчлөгч нарын өмчлөх эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж, хангагч байгууллагын нийлүүлсэн дулааны эрчим хүчний хэмжээ алдагдах, буурахад хүргэж байгаа тул дээрх зөрчлийг арилгуулж өмчлөх эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2,9.4.3,106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан мэргэжлийн холбогдох байгууллагаас техникийн нөхцөл авч дулааны холболтыг хийлгүүлэн, нэхэмжлэгч нарын эзэмших ашиглах эрхийг зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг хариуцагч Даубль кроун ХХК-нд даалгаж, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсүгэй.

2.Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2,32.3.2-д заасныг баримтлан Даубль кроун ХХК-ны дулааны эрчим хүчний хэрэглээг, техникийн нөхцөл аваагүй зөрчлөө арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3.Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2,33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан Тэнгэрийн аураг ХХК, Монголын Гэр бүлийн сайн сайханы нийгмлэгийн Орхон аймаг дахь салбар, Ч Т ХХК, иргэн Д.Оюунчимэг нарын хариуцагч Э У, дулаан түгээх сүжээ ОНӨХК-нд төлөх төлбөр алданги нийт 13.561.951 төгрөг, 5 хувийн алданги 44.392.633 төгрөг гаргуулах, хамгаалалтын зурвас дахь байгууламжийг буулгуулж, зурвасыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1,30 дугаар зүйлийн 30.1.2-д заасныг баримтлан Ч Т ХХК-наас 8.600.213 төгрөг, Тэнгэрийн Аураг ХХК-наас 2.193.589 төгрөг, Монголын Гэр бүлийн сайн сайханы нийгэмлэг Орхон аймаг дахь салбараас 2.937.485 төгрөг тус тус гаргуулан Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд олгосугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 620,985 төгрөг, хариуцагч Эрдэнэт-Ус ДТСОНӨХК-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 264,559 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Даубль кроун ХХК-аас 105,300 төгрөг, Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-аас 105,300 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тэнгэрийн аураг ХХК, Монголын Гэр бүлийн сайн сайханы нийгмлэгийн Орхон аймаг дахь салбар, Ч Т ХХК, иргэн Д.Оюунчимэг нарт, нэхэмжлэгч Тэнгэрийн аураг ХХК-аас 50,047 төгрөг, Ч Т ХХК-наас 152,553 төгрөг, Монголын Гэр бүлийн сайн сайханы нийгмлэгийн Орхон аймаг дахь салбараас 61,949 төгрөг тус тус гаргуулан Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д олгосугай.

6.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА