Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/02464

 

 

 

 

 

 

 

 

 

00000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 102/ШШ2021/00000

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ...... дүүрэг, . дүгээр хороо, .. дугаар хороолол, ..., 101 байр, ... тоот хаягт байрлах, .....ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... дугаар хороо, замчдын гудамж, өөрийн байранд байрлах, ..............  /РД:........../-д холбогдох,

........ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь Эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, протез, урвалж оношлуур, вакцин импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани ..... .... дугаар сарын ...-ны өдөр, .... ... ..... чиглэлд В серийн ........... тоот тээврийн бичиг баримттай ..... байр /хайрцаг/ 171 кг эм бараа /ачаа тээш/-г хүлээлгэн өгч тээвэрлүүлсэн. Тээвэрлүүлсэн ачааг ........ оны ...... дугаар сарын ......-ны ..... цагийн үед Сайншанд өртөөнд хүлээн авах үед ....... байр ачаа дутсан. Уг ачаа дутсан талаар ..................... хувь нийлүүлсэн нийгэмлэгт болон .............. ........... ....... ............. өртөө-д бичгээр мэдэгдэж, олж өгөхийг хүссэн боловч шийдвэрлэж өгөөгүй. Дээрх асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул бид Тээврийн Цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан боловч Тээврийн прокурорын газраас ............... ХХК-аас ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр .................................... Улаанбаатар хотоос Сайншанд өртөө чиглэлд .....байр ...... кг ачаа тээвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна, мөн ...... оны .... дугаар сарын .....-ны өдөр тус компанийн тээвэрлүүлсэн ..... байр ачаанаас .... байр ачаа дутсан нь тогтоогдож байгаа ч уг ачаа бараа тээвэрлэлтийн аль шатанд алга болсон нь тогтоогдохгүй байгаагийн улмаас ачаа бараа хулгайлагдсан эсхүл ачаа барааг эд хөрөнгө хариуцсан ажилтнууд завшсан эсэхийг тогтоох боломжгүй тул гэмт хэргийн шинжгүй, талуудын харилцаа нь Иргэний хуульд заасан Тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой харилцаа байх тул маргааныг Иргэний хуульд заасан Тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой харилцаа байх тул маргааныг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.

Уг алга болгосон .... хайрцаг буюу ... байр ачаанд нийт ............ төгрөгийн үнэ бүхий эд зүйл байсан. Хариуцагч тал нь уг ачаануудыг хүлээн авахдаа нийт үнийг захиалгын маягт бичээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, бид хариуцагч байгууллагын дотоод дүрэм журмыг мэдэхгүй.

Иймд хариуцагчаас тээвэрлэлтийн явцад дутаасан ... байр ачааны үнэ буюу .............. төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд заасан дутсан гэх ачаа тээшний үнэлгээг нэхэмжлэлд заасан үнийн дүн болох ............ төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дутсан гэх .... байр ачаанд ...........төгрөгийн ачаа буюу эм байсныг нотолсон баримт байхгүй байна. Тухайн ачаа тээшинд ................ төгрөгийн эм байсан уу, .......... төгрөгийн эм байсан уу  гэдгийг бид өнөөдөр тогтоох боломжгүй. Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2 дахь хэсэгт Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн А/154 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх журмын 6.1 дүгээр зүйлийн 6.1.1 дэх хэсэгт Ачаа тээш гэж илгээгчээс зорчих тасалбар шаардалгүйгээр захиалгын маягтыг бөглүүлж, хүлээн авсан эд юмс байна, 6.2 дугаар зүйлийн 6.2.5 дах хэсэгт илгээгч нь тогтоосон журмын дагуу ачаа тээшиндээ заавал үнэ зарлана.

УБТЗ ХНН-ийн Замын даргын 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/124 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Улаанбаатар-төмөр замаар зорчигч, тээш тээвэрлэх дүрмийн 34 дүгээр зүйл Хэрэв тээшийн дутагдал төмөр замын буруугаас болсон бол хохирлыг баглаа тус бүрийн зарласан үнийн дагуу буюу хэрэв зарласан нийт үнэтэй байвал дутсан тээшийн жинтэй пропорциональ хамаарлаар хохирлыг эзэнд нь төлнө. Хэрэв тээшиндээ үнэ зарлаагүй бол дутагдсан хүндийн хэмжээгээр хохирлыг төлнө. Тээш ачаа тээш төмөр замын буруугаас алдагдсан, дутагдсан, гэмтсэн тохиолдолд учирсан хохирлын хэмжээг ....кг тутмыг ...... Швейцар франкаар тооцож тухайн өдрийн Монгол банкны тогтоосон тооцооны ханшаар төгрөгт шилжүүлэн бодож төмөр замын байгууллага нөхөн төлнө гэж тус тус заасан. Бид дээрх хууль, төмөр замын нийтлэг багц дүрэм болох Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх журам болон өөрийн Улаанбаатар төмөр замаар зорчигч, тээш тээвэрлэх дүрмээр ачаа тээш тээвэрлүүлэх нөхцөл болон тухайн ачаа тээшийн үнэ зарлах ажиллагаа, үнэ зарлаагүй тохиолдолд гарах үр дагавар, хариуцлагын хэмжээ, зааг хязгаарыг зохицуулсны дагуу Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөл болох Үнэ зарлах тухай санамжийг тээш, ачаа тээш хүлээн авах складандаа ачаа илгээгч нарт харагдахуйцаар ил байрлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл үнэ зарлах буюу ачааны өртөг бичих нь ачаа дутах, алга болох, гэмтэх улмаар үүний улмаас яг ийм төрлийн маргаан талуудын хооронд гарсан тохиолдолд маргааныг шударга, үнэ зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд бид талуудын эрх ашгийг шударга үнэн зөвөөр хангаж хамгаалахын тулд ачаа, тээшиндээ үнэ зарлах боломжийг ачаа илгээгч нарт олгодог. Гэтэл ............. ХХК нь тухайн өдөр тээшээ тээвэрлүүлэхдээ тээвэрлэлтийн гэрээ буюу тээш явуулах захиалгын маягт дээр тээшийн өртөг бичээгүй буюу үнэ зарлахаас татгалзсан. Энэ нь ............. ХХК-ийн ачаа тээшийг тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн захиалгын маягтад ачааны өртөг, үнэ зарлах хэсгийг бичээгүй орхисон байдал, ачаа тээш хүлээн авах, манай нийгэмлэгийн складад байрлуулсан байсан гэрээний стандарт нөхцөл буюу үнэ зарлах санамж зэргээр тус тус нотлогддог. Захиалгын маягт болон гэрээний стандарт нөхцлийг сая хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

Дэлхий нийтэд төдийгүй манай улсад бусад салбарын тээвэрлэгч нар ч мөн энэхүү хэрэгтэй адил маргааны улмаас бий болсон дутсан, алга болсон ачаа, тээшийн өртгийг үнэ зарлаагүй тохиолдолд кг тутмыг нь өөрийн ачаа тээвэрлэлтийн дүрэм журамдаа заасан хэмжээгээр тооцоолж төлж барагдуулдаг. Тухайлбал: Монголын  ..............кг тутмаар боддог, дэлхий нийтийн хэмжээнд жишээ нь ОХУ-д ...... кг агаарын тээшинд ...... рублээр бодож хохирлыг төлдөг.

Иймд ............. ХХК-ийн нэхэмжилсэн ............... төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд харин нэхэмжлэгчийн танилцсан гэрээний салшгүй хэсэг болох манай нийгэмлэгийн тээш тээвэрлэх гэрээний стандарт нөхцөлийн дагуу тээш дутсан тохиолдолд учирсан хохирлыг хэмжээг ...кг тутмыг ... Швецайрь франкаар тооцож тухайн өдрийн Монгол банкны тогтоосон ханшаар төгрөгт шилжүүлэн бодож төмөр замын байгууллага нөхөн төлнө гэж заасны дагуу........ оны .... дугаар сарын ....-ний өдрийн Монгол банкны албан ханш болох ........ төгрөгөөр буюу ........ төгрөгөөр ....кг тутмыг нь тооцож дутсан гэх ачаа тээшийн үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин ........ ......... ХХК-ийн манай .........-т холбогдуулан гаргасан тээвэрлэлтийн явцад дутаасан .... байр ачааны үнэ гэх .............. төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн материал болон Тээврийн прокурорын материал авч үзэхэд нийт ......кг ...... байр ачаа гэх боловч алга болсон ..... байр ачаанд хэдэн кг байгааг нотлох баримтаар тогтоогдохгүй байна, Төмөр замын нийтлэг багц ачаа тээш тээвэрлэх журмын, ачаа тээш хүлээн авах хэсгийн 6.1.4 дэх хэсэгт ..... ачаа тээшийн хүндийн жин нь ..... кг-с бага, ..... кг-с ихгүй байж болох заалтыг заасан. Манай зүгээс захиалгын хуудас буюу дагалдах хуудас бөглүүлсэн нь тээврийн гэрээ болдог учир нэгэнт тээврийн гэрээ байгуулсанд тооцож ......... байр ачааг хүлээн авч, манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж .... байр ачааг дутаасан тул огт төлөхгүй гэх үндэслэлгүй бөгөөд, манай байгууллагын зүгээс ....... төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .............. ХХК нь хариуцагч ................. ...... .............. ........................ ..... ....... холбогдуулан ..........  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ:

 

Нэхэмжлэгч .......... ............. ХХК нь ...... оны .... дугаар сарын .....-ны өдөр ... байр /хайрцаг/ нийт .... кг эм бараа /ачаа тээш/-г Улаанбаатараас Сайншанд хүртэл тээвэрлүүлэхээр хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь уг ачаа барааг тээвэрлэн Сайншандад хүлээлгэж өгөх үед .... байр /хайрцаг/ ачааг дутаасан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтад зохигч маргаагүй.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Хариуцагч ........... ...... ......... ............. ............... ............... нь нэхэмжлэгч талтай тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний зүйл болох ..... байр /хайрцаг/, .... кг ачаа тээшийг тээвэрлэхээр хүлээн авсан, уг ачаанаас ... байр ачаа дутсан болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Харин талууд уг дутсан гэх ... байр /хайрцаг/ ачааны үнэлгээ нь дээр маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн явцад алга болсон .... байр /хайрцаг/ ачаанд нийт .............. төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл байсан болохоо нотлохоор ............ .......... ХХК-ийн дотоод хөдөлгөөний баримт гэх санхүүгийн баримтууд болон хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар өгсөн.

 

Харин хариуцагч тал нь нэхэмжлэгчийн ............... төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...нэхэмжлэгч нь ачаа тээш явуулах захиалгын маягт дээр үнэ зарлаагүй учраас хэдэн төгрөгийн эд зүйл байсныг тогтоох боломжгүй. Төмөр замын нийтлэг багц ачаа тээш тээвэрлэх журмын, ачаа тээш хүлээн авах хэсгийн 6.1.4 дэх хэсэгт ... ачаа тээшийн хүндийн жин нь .... кг-с бага, ..... кг-с ихгүй байж болох заалтыг заасан, мөн манай нийгэмлэгийн тээш тээвэрлэх гэрээний стандарт нөхцөлийн дагуу тээш дутсан тохиолдолд учирсан хохирлыг хэмжээг ....кг тутмыг .... Швецайрь франкаар тооцож, тухайн өдрийн Монгол банкны тогтоосон ханшаар төгрөгт шилжүүлэн бодож төмөр замын байгууллага нөхөн төлнө гэж заасны дагуу ...... оны .... дугаар сарын ......-ний өдрийн Монгол банкны албан ханш болох ...... төгрөгөөр буюу ....... төгрөгөөр ....кг тутмыг нь тооцож, нийт .... кг ачаа тээшийн үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчээс нийт .... байр, .... кг ачаа тээшийг тээвэрлэхээр хүлээн авсан боловч ..... байр ачаа хүлээлгэн өгсөн байх бөгөөд уг .... байр ачааг хүлээлгэн өгөхдөө жинлээгүйгээс дутсан гэх .... байр ачаа хэдэн кг байсныг тогтоох боломжгүй байна.

 

Иймд уг дутсан ачааг .... кг гэж тооцон төлбөрийг барагдуулахыг хүссэн хариуцагч байгууллагын тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн А/154 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх журмын 6.2 дугаар зүйлийн 6.2.5 дахь хэсэгт илгээгч нь тогтоосон журмын дагуу ачаа тээшиндээ заавал үнэ зарлана гэж заасан байх бөгөөд энэхүү журмын дагуу ачаа бараа тээвэрлүүлэгч нь үнэ зарлаагүй тохиолдолд хүлээх хариуцлага, үүсэх эрсдэлийг талаар тээвэрлэгч тал нь тээвэрлүүлэгчид танилцуулах үүрэгтэй.

Хариуцагч байгууллага нь ... гэрээний стандарт нөхцөл буюу үнэ зарлах санамж зэргийг бараа хүлээн авах хэсэгтээ нийтэд илэрхий байрлуулсан байдаг гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь захиалгын хуудсанд тээвэрлүүлэх ачааны үнийг бичээгүйгээс хүлээх хариуцлага, үүсэх эрсдэлийн талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэгт тээвэрлэгчийг тээвэрлэсэн ачаа дутсан, гэмтсэн, алдагдсанаас үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг зааж өгсөн байх боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ... байр ачааг дутаасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ............... төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч .............. .....    ....... ........ ............ ....... ....... ........ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... ....... ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлджээ, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... ....... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА