Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/02647

 

 

 

 

 

 

 



0000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 000/ШШ0000/00000

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ............. дүүрэг, ... дугаар хороо, ...-...-... тоотод оршин суух, ..... овогт ............. ............. /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: ............., ............. дугаар хороо, ............. ............. ............., өөрийн байранд байрлах, ............. ............. ............. ............. .............-т холбогдох,

 

  Үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

............. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ............. оны ............. дүгээр сарын .............-ны өдрийн 000/ШШ0000/0000 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ............. оны............. дүгээр сарын .............-ны өдрийн №............. тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ............. оны ............. дугаар сарын .............-ны өдрийн №............./ХТ............./............. дугаартай тогтоол тус тус гарсан. Шийдвэрээр ............., ............. нараас ............. төгрөг ............. мөнгө төлүүлэх шийдвэрийг Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн Ү-............. дугаартай, ............. дүүргийн ............. дугаар хороо, ............. хороолол, .............-р байрны ............. тоот ............. м.кв талбай бүхий .............өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн ............. өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг ............. оны ............. дугаар сарын .............-ний өдөр ............. надад өгсөн байдаг. Миний ............. өрөө байрыг ............. төгрөгөөр шинжээч үнэлсэн байна. Манай байрны зах зээлийн үнэлгээ ............. төгрөг байтал зах зээлээс доогуур үнээр үнэлсэн. Эх сурвалжаа мэдээллийн сайтуудаас авахдаа байр худалдах үнээр аваагүй, сарын түрээсийн дундаж үнийг сонгон авч тооцсон нь буруу болсон. Манай хорооллын манайх шиг супер завсар хийсэн, манай м.кв-тай ойролцоо орон сууцыг хамгийн багадаа ............. төгрөгөөр зарагдаж байгаа болно. Гэтэл үндэслэлгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнэлж байгаа тул шинжээчийн дүгнэлтийг буюу хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шинжээчийн тогтоосон үнэлгээ нь жишиг үнийн судалгааг олон талаас нь нарийн сайн судлалгүйгээр сайтын зар дээр бүртгэлтэй хамгийн хямд заруудыг хооронд нь харьцуулах замаар үнэлсэн байгаа нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлэх шалтгаан болсон байна. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ гаргуулахын өмнө миний бие өөрийн орон сууцыг зах зээлийн ханшийг орон сууцны байршил, иж бүрэн засвар хийгдсэн зэргийг харгалзан ............. төгрөгөөр үнэлсэн нь хөндлөнгийн байгууллагын үнэлгээтэй эрс зөрүүтэй байгаа юм. Шинжээчийн зүгээс миний орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу ............. төгрөгөөр үнэлсэн нь ............. буюу ............. төгрөгөөр анхны, ............. буюу ............. төгрөгөөр ............. дахь албан дуудлага худалдаанд тус тус оруулахаар байгаад гомдолтой байна.

Иймд тус шүүхэд хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч ............. шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ............. оны .............дүгээр сарын .............-ны өдрийн ............. дугаар шийдвэрээр ............., ............. нараас ............. төгрөг гаргуулж ............. банкинд олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч ............. оны ............. дугаар сарын .............-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид ............. оны ............. дугаар сарын .............-ны дотор төлбөр төлөхийг мэдэгдэж сайн дураар төлбөр биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох ............. дүүргийн ............. дугаар хороо, нарны хороолол, ............. дүгээр байрны ............. тоотод байрлах ............. м.кв талбайтай ............. өрөө орон сууцыг ............. оны ............. дүгээр сарын .............-ны өдрийн ............. дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, .............оны............. дүгээр сарын .............-ны өдөр мөн орон сууцыг хураах тогтоолоор хурааж хадгалалт хамгаалалтыг ............. үлдээсэн.

Төлбөр төлөгч............., ............. нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг ............. оны ............. дүгээр сарын .............-ны дотор талуудтай тохиролцож ирүүлэхийг мэдэгдэж, мэдэгдэл өгсөн боловч талууд үнийн дүнд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч .......................... ХХК-г томилон үнэлгээг хийлгэхэд ............. төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу төлбөр төлөгч .......................... оны ............. дугаар сарын .............-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг өгсөн. .............д ............. оны ............. дугаар сарын .............-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг тус тус Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн төлбөр төлөгч ............., ............. нарт ............. оны ............. дугаар сарын .............-ны өдөр утсаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийг, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн ............. хувиар тооцон тогтооно, гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ ............. төгрөгийн ............. буюу ............. төгрөгөөр доод үнийг тогтоосон. Төлбөр төлөгч ............. нь хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээнд ............. оны ............. дугаар сарын .............-ны өдөр ............. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж ............. оны ............. дүгээр сарын .............-ны өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өмнө нь үнэлгээтэй холбоотой асуудал шийдэгдсэн байхад ............. нь дахин үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан байна, Шүүхийн шийдвэр хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ............. нь хариуцагч ............. ............. ............. ............. ............. холбогдуулан ............. дүүрэг, ............. дугаар хороо, ............. хороолол, ............. дүгээр байр, ............. тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, ............. м.кв талбайтай,.............өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ............. оны ............. дүгээр сарын.............-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаартай шийдвэрээр хариуцагч ............., ............. нараас ............. төгрөг ............. мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ............. ХХК-д олгож, нэхэмжлэлээс ............. төгрөг ............. мөнгийг хэрэгсэхгүй болгож, энэхүү төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-............. дугаартай, ............. дүүрэг, ............. дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ............. гудамж, ............. дүгээр байр, .............тоотод байрлах ............. м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн ............. оны ............. дугаар сарын .............-ны өдрийн 000/ХТ0000/00000 дугаартай тогтоолоор хэвээр үлдээжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .............оны ............. дугаар сарын .............-ны өдрийн 000/ГХ0000/00000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ............. оны ............. дугаар сарын .............-ний өдрийн ............. дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч ............. өмчлөлийн Баянгол дүүрэг, ............. дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, ............. дүгээр байр, ............. тоотод байрлах ............. м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг ............. оны ............. дүгээр сарын .............-ны өдөр битүүмжлэн, ............. оны ............. дүгээр сарын .............-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, улмаар талууд тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ дээр санал нэгдээгүй тул, ............. оны............. дугаар сарын .............-ны өдрийн 00/000 дугаартай тогтоолоор ............. ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 

............. ХХК нь төлбөр төлөгч ............. өмчлөлийн ............. дүүрэг, ............. дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, .............гудамж, ............. дүгээр байр, ............. тоотод байрлах ............. м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй орон сууцыг ............. оны ............. дугаар сарын .............-ны өдөр ............. төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч ............. ............. оны ............. дугаар сарын .............-ны өдөр, төлбөр төлөгч .............д ............. оны ............. дугаар сарын .............-ны өдөр ............. ............. ХК-ийн баталгаат шуудангаар болон утсаар тус тус мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-76,77,78,79 тал/

 

Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч ............. нь тус мэдэгдлийг хүлээн аваад, үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн ............. оны ............. дүгээр сарын .............-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч .............ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ................ ХХК-ийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ............. оны ............. дугаар сарын .............-ны өдөр мэдэгдээгүй, шуудангаар явуулсан гэх мэдэгдэл нь гэрийнх хаягаар ирээгүй... гэж тайлбарлаж байгаа боловч тус мэдэгдэлд дурдсан хаягт одоог хүртэл амьдарсаар байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байх бөгөөд мэдэгдлийг ............. ............. ХК-аар явуулсан, мөн утсаар мэдэгдсэн талаар хариуцагч талаас гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч .............ыг ............. ХХК-ийн барьцаа хөрөнгөд хийсэн үнэлгээг ............. оны ............. дугаар сарын .............-ны өдөр мэдсэн гэж үзэхээр байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг үнэлсэн ............. ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ...уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ............. төгрөг байхад ............. төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна ... гэж тайлбарлаж байна.

 

............. ХХК нь тухайн орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох төлбөр төлөгч .............өмчлөлийн ............. дүүрэг, ............. дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ............. гудамж,............. дүгээр байр, ............. тоотод байрлах ............. м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг ............. төгрөгөөр үнэлсэн ............. ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч .............ын хариуцагч ............. ............. ............. ............. ............. холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .............ын хариуцагч ............. ............. ............. ............. ............. холбогдуулан гаргасан ............. дүүрэг, ............. дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ............. гудамж, ............. дүгээр байр, ............. тоотод байрлах ............. м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-.......................... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн ............. ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА