Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/шш2021/03391

 

 

 

 

 

 

00000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ0000 /0000  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүлийг суулгаж тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..... аймгийн ... сум, Харзат багийн .. дугаар байрны .. тоотод оршин суух, ... регистртэй, .....овогт ...ын .....ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .....дүүргийн .....дүгээр хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух, ........ регистртэй, ...... овогт .....ийн ......д холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,846,225 /арван есөн сая найман зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ......., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ...... нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:

.... оны .... дүгээр сарын.....-ны өдрөөс хариуцагч ......той Орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан. Гэрээгээр би өөрийн өмч болох .... дүүргийн ......р хороо,..... байрны.... тоотын ..... м.кв байрыг сарын ..... төгрөгийн хөлстэй, цахилгаан, СӨХ, байрны мөнгөө хариуцагч тал төлөхөөр тохиролцсон..... нь түрээсийн мөнгөө .... оны 8-12 сар, ...  оны 1-12 сар,.... оны 1-9 дүгээр сарын нийт 26 сарын төлбөрөө ...т ..... оны 11 сарын 01-ний дотор төлөхөөр тохирсон боловч ор сураггүй алга болсон. .... онд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэсний улмаас буцаасан. Өөрийн биеэр барьж авчирсан боловч явуулсан байсан. Хариуцагч гэрээний дагуу хөлслөн суусан ..... оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс ..... оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хөлсийг төлсөн. .... оны 8 дугаар сараас ...... оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацааны хөлс төлөөгүй. 26 сарын төлбөр (сарын 700,000 төгрөг)-ийг тооцвол 18,200,000 төгрөг болно. Үүн дээр хариуцагчийн төлөөгүй СӨХ, конторын нийт 1,646,225 төгрөгийн хамт гаргуулахаар шаардаж байна...гэв.

Хариуцагч ..... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ..... нь ... дүүргийн ... дүгээр хороо,.... байрны . ...тоот байрыг хөлсөлж байсан. Тухайн үед ажил төрөл бүтэмжгүй болж, түрээсийн мөнгөө төлж чадахгүй болсон. Ингээд тухайн байрны эзэн ...... эхнэртэйгээ ирж бүх тавилгаа үлдээгээд гар гэж хөөж гаргасан. Анх энэ байранд ороход ямар ч түрээсийн гэрээ хийгээгүй. Байрнаасаа гаргахдаа намайг түрээсийн мөнгөө төлнө гэсэн бичиг хийж өг гээд албадан хийлгэсэн. Тухайн үед би согтуу байсан, дээр нь би авто осолд ороод баруун талын нүд огт хараагүй, тархи толгойны маш хүнд гэмтэлтэй, унадаг өвчтэй, тухайн үед дарамт шахалтанд байсан учраас гарын үсгээ зурсан. Энэ айлын байрнаас хөөгдөж гараад сар сард нь мөнгийг төлөхөөр 34 дүгээр байр түрээслэж амьдарч байхдаа ......тай байнга холбоотой байсан. Гэтэл Гаалийн 34 дүгээр байрны эзэнд наад хүмүүс чинь манай байрны мөнгийг төлөөгүй зугтаасан, луйварчин аймаар хүмүүс гэж хэлээд энэ байрнаасаа бас хөөгдөж гараад энэ хүмүүсээс холбоогоо тасалсан. Дээр нь эхнэр хүүхдээсээ салсан. Одоо айлаар амьдарч явна. Манайх .... байрны ..... тоотод орохдоо жижиг өрөөний ком тавилга, шкаф, компьютерийн ширээ, номын тавиур, шүүгээ, ор зэргийг 3,000,000 төгрөгөөр, том өрөөний ком: цэвэр модон стенкийг 3,000,000 төгрөг, чулуун шигтгээтэй арьсан 3 хос буйданг 5,000,000 төгрөгөөр, чулуун тавцантай 4 хэсэг гал тогооны тавилга 1,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгөөр Мишээл экспогоос шинээр нь худалдаж авсан ба бүх тавилгаа энэ айлд үлдээгээд 4, 5 жил болж байна...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

..... нь ......д холбогдуулан Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 26 сарын хугацааны хөлс 18,200,000 төгрөг, ашиглалтын зардал 1,646,225 төгрөг, нийт 19,846,225 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзаж буй эсэх талаар тайлбарлаагүй боловч нэхэмжлэгчтэй орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, маргаан бүхий орон сууцыг хөлслөн ашиглаж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн ба тухайн орон сууцанд өөрийн эзэмшлийн тавилга, эд хогшлыг үлдээсэн тухай тайлбарласан байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ..... нь өөрийн өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо, .... байрны ... тоот дахь .... м.кв талбайтай .... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ....д ... оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн .... оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нэг сарын 700,000 төгрөгөөр хөлслүүлэх, хөлслөгч тал орон сууцны ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель телевиз, интернэт зэргийг хариуцан төлөхөөр харилцан тохиролцсоныг ...... оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээгээр баталгаажуулан, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. /Хавтаст хэргийн 4 дүгээр тал/

Гэрээний дагуу .... нь .....ын өмчлөлийн дээрх орон сууцыг ..... оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хөлсөлж эхэлснээс хойш .... оны 7 дугаар сарын ...ны өдрийг хүртэлх хугацаанд хөлслүүлэгчид төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан талаар нэхэмжлэгч тал тайлбарласан.

Харин ..... оны 8 дугаар сараас эхлэн.... оны 9 дүгээр сарыг дуусах хүртэлх 26 сарын хөлсийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хариуцагч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...ажил төрөл бүтэмжгүй болж түрээсийн мөнгөө төлж чадахгүй болсон... хэмээн тайлбарласнаар, мөн ...... оны 9 дүгээр сарын 04-ний өдөр талуудын хооронд Тооцоо нийлэх, төлбөр барагдуулах гэрээ хийгдсэнээр 26 сарын түрээсийн төлбөр 18,200,000 төгрөг болсныг ..... ..... оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсоныг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргасан байна.

Иймд орон сууц хөлслөх гэрээний дагуу нийт 26 сарын хөлс төлөх үүргээ ..... биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагчаас 18,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Орон сууц хөлсөлсөн хугацааны ашиглалтын зардал 1,646,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдсэн шаардлагын тухайд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө гэж хуульчилсан бөгөөд маргаан бүхий гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар хөлслөгч байрны ашиглалтын зардал: ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель телевиз, интернэтийн төлбөр зэргийг гарсан даруйд нь төлөх үүрэг хүлээсэн байна. /Хавтаст хэргийн 4 дүгээр талын арын нүүр/

Нэхэмжлэгч ......  нэхэмжлэлийн уг шаардлагыг нотлохоор Богд асар инженеринг ХХК-ийн Төрийн банк дахь төлбөрийн нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтууд, Тэнгэрийн гэгээ СӨХ-ны Хаан банк дахь төлбөрийн нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримтуудад хариуцагч .....ын маргаан бүхий орон сууцанд амьдраагүй хугацааны буюу.....  оны 8 дугаар сараас ..... оны 3 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардал, мөн ....  оны 1 дүгээр сараас хойш хугацааны конторын төлбөрийн баримтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. /Хавтаст хэргийн 8-10, 13-14/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны зардал нийт 970,359 төгрөг шаардсанаас .....ын амьдраагүй 2017 оны 8 дугаар сараас хойш ..... оны 3 дугаар сарыг хүртэлх хугацааны 406,197 төгрөг илүү шаардсан, мөн ...... оны 1-...10 дугаар сарын 675,866 төгрөгийн конторын ашиглалтын зардал тус тус илүү шаардсан байгаа тул эдгээрийг тооцсоноор илүү шаардсан 1,082,063 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагчийн амьдарч байсан хугацааны буюу 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардал 564,162 төгрөгийг нэхэмжлэгч ..... шаардах эрхтэй тул энэ хэмжээгээр ашиглалтын зардлыг хариуцагч ......оос гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......оос 18,764,162 /арван найман сая долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .......т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,082,063 /нэг сая наян хоёр мянга жаран гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн .... төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас .. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА