Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2021/03354

 

 

 

 

 

 

000  оны 00 сарын 000 өдөр Дугаар 102/ШШ0000 /00000 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргалыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ...гудамж, өөрийн байранд байрлах, .... регистртэй ... .....нэхэмжлэлтэй;

Хариуцагч:... дүүргийн.. дугаар хороо, ...дугаар байрны ... тоотод оршин суух, ..... регистртэй, . овогт .....ийн .......;

Хариуцагч:............. дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар хороолол, .....дугаар байрны ....тоотод оршин суух, ............. регистртэй, .......... овогт.....ын . ..........нарт холбогдох

Буруу олгогдсон жирэмсний тэтгэмж 1,876,725 /нэг сая найман зуун далан зургаан мянга долоон зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэлд, нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны А/20 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу тус хэлтэст тэтгэмжийн даатгалын сан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгосон тэтгэмжийн тогтоолт, олголтын үндэслэлийг 2017-2018 онд хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авсан нийт 6,885 даатгуулагчийн хувийн хэрэг, анхан шатны баримтын бүрдлийг массив, програм хангамжтай уялдуулан шалгасан байна. Шалгалтаар байцаагч ........... нь ...............-ийн 2017 оны 2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан Шимтгэлийн цахим систем-д шивэгдээгүй, тайлан ирүүлээгүй байхад ..............гийн нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийсэн. Уг баталгаажуулсан дэвтрийг үндэслэн байцаагч ............ даатгуулагч .............д жирэмсний тэтгэмжид 1,876,725 төгрөгийг олгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймээс мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар буруу олгогдсон тэтгэмжийг тус хэлтсийн Орлого шимтгэлийн тасгийн байцаагч .............., Үйлчилгээний тасгийн байцаагч ............... нараар төлүүлэхээр Нийгмийн даатгалын улсын байцаагчийн ............... оны ... дугаар сарын 08-ны өдрийн ..............тоот акт тавигдсан тул хариуцагч нараас 1,876,725 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү.

Хуульд зааснаар жирэмсний тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас 12 сараас доошгүй хугацааны өмнө, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсдэг. Гэтэл тухайн буруу олгогдсон тэтгэмжийг авсан даатгуулагч иргэн ..........ийн ажил олгогч ............ нь 2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тайлангаа ирүүлээгүй байсан учир ................ сүүлийн 6 сард тасралтгүй шимтгэл төлсөн гэж үзэхгүй бөгөөд уг буруу олгогдсон шимтгэлийг ..............гийн ажил олгогч ...............-д шилжүүлэгдсэн байсан. Хариуцагч нарын ажлын байрны тодорхойлолтын 2.2.1-д зааснаар ............. цаасан тайлан хүлээн авч, 2.2.2-т зааснаар мэдээллийн санд оруулах, улмаар 2.2.3-т заасны дагуу мэдээллийг тулгах үүргээ биелүүлэлгүйгээр баталгаажуулсан бол, хариуцагч ...............ын хувьд чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс энэ хохирол учирсан байна. Өмнө хэрэг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар ........ оны ........ сарын ......, эсвэл .....-ны өдрийн хурлын тэмдэглэл нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс ч уг баримт ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн байсан. Гэвч энэ өдөр албан ёсоор хурал хийгдээгүй, тиймээс хурлын тэмдэглэл гэж гараагүй бөгөөд шүүхэд гаргаж өгөх тэмдэглэл гэх баримт байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хамтран хариуцна гэж үзэж байгаа учир дундаас нь шаардаж байгаа. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Хариуцагч ............... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Монгол улсад ажил олгогч ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлийг нь суутган авч, нийгмийн даатгалын санд төлдөг тогтолцоотой. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг бүхий ажилтан энэ журмын дагуу нийгмийн даатгал төлсөн. Гэтэл ажил олгогч хуулийн этгээд нийгмийн даатгалын санд төлөх үүргээ биелүүлээгүй бол нийгмийн даатгалын байгууллага ажил олгогчоос л шаардах эрхтэй. Ажил олгогч болох хуулийн этгээд нь ажилтнаасаа нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авсан атлаа түүнийг нийгмийн даатгалын санд төлөөгүй нь тухайн хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа явдал юм. Хариуцагч намайг алдаа гаргасан гэсэн үндэслэлээр надаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие эцсийн хяналтыг хэрэгжүүлдэг эрх бүхий этгээд биш юм. Миний үйлдлийг шат шатандаа хянадаг хяналтын механизм манай байгууллагад байгааг нэхэмжлэгч хангалттай сайн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл миний хийсэн үйлдлийг гурван шатны албан тушаалтан хянана. Хэд хэдэн шат дараалан хянагдсаны дараа баталгааждаг. Гэтэл зөвхөн намайг буруутгаж байгаа нь хэт нэг талыг барьсан байгаа нь илт байна. Улмаар ажил олгогч хуулийн этгээд хүний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр үндэслэлгүй хөрөнгөжиж улсад хохирол учруулж байхад жинхэнэ хариуцагчаас шаардахгүй надаас шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Хариуцагч ................ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн ... оны .. дугаар сарын ..-ны өдрийн . тоот акт тогтоохоос өмнө буюу... оны . дугаар сарын ..-ны өдөр тэтгэмж бодсон тухай тайлбарыг өгсөн байхад намайг жирэмсний тэтгэмжээ авч байх хугацаанд 2 сарын дараа акт тогтоосон байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно гэснийг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын ... оны ... дугаар тушаалын 4.2.1-т даатгуулагч жирэмсний тэтгэмж авах тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ гэж хуульчилсан. Уг хэсэгт жирэмсний тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр ...үндэслэн олгоно гэж заасан байна. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэртэй байна гэж заасныг үндэс болгон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын ... оны .... дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай зааж өгсөн байдаг. Үүнд: нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай заавар-ын 1 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын дэвтэр нь даатгуулагчийн шимтгэл төлснийг нотлох, түүнчлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэмж төлбөр авах үндсэн баримт болно гэж зохицуулсан байна. Нэгдсэн мэдээллийн баазад орсноор тэтгэмжийг тогтооно гэсэн хуулийн заалт байхгүй бөгөөд харин хувийн хэргийг үндсэн баримтыг үдэхдээ 70 жилийн турш архивын хадгаламжийн нэгж болгон хадгалагдах болно. Мэдээллийн бааз нь эрсдэлтэй тул хуульчилж өгөөгүй. Ийм тодорхой хуулийн заалтуудыг үндэслэн тэтгэмжийг тогтоосон байхад надаар төлүүлэх тухай актыг тогтоосон байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

..............ээс ........... нарт холбогдуулан даатгуулагчид жирэмсний тэтгэмж буруу олгосны улмаас учирсан хохиролд 1,876,725 төгрөг гаргуулан Нийгмийн даатгалын санд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 1,876,725 төгрөгийг даатгуулагчид олгохдоо хуульд заасан журам зөрчөөгүй, тухайн даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчдоо төлж цалингаас суутгуулсан боловч даатгуулагчийн ажил олгогч Т........... хуульд заасны дагуу даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд дуудан ирүүлэх Мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ...............дугаарын утаснаас ........ нь одоогоор Монголд байхгүй, гадагшаа явсан. Ирэх хугацаа болоогүй гэх зурвас шүүхийн ажилтанд ирүүлсэн бол хариуцагч .......... зүгээс шүүх хуралдааныг өөрийн эзгүйд явуулах хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэг хүлээсэн. Хариуцагч ............. хуулиар хүлээсэн шүүх хуралдааны товыг лавлах, хаягаа өөрчилсөн болон удаан хугацаагаар гадаад улс руу явах болсноо шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй учир шүүх мэдэгдэх хуудсыг түүний сүүлийн хаягаар хүргүүлсэн тул тов мэдэгдсэн гэж үзэн хариуцагч нарын эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

............ оны 10 дугаар сарын 08-ны өдөр С..............т . ............ онд хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн амаржсаны тэтгэмж авсан нийт...... даатгуулагчдын хувийн хэрэг, анхан шатны баримтын бүрдэлд хяналт шалгалт хийж, Улсын байцаагчийн ....... тоот Илүү олгосон тэтгэмжийг төлүүлэх тухай акт гарсан байна. /Хавтаст хэргийн 3 дугаар хуудас/

Дээрх актаар даатгуулагч ................./-д жирэмсний тэтгэмж 1,876,725 төгрөг олгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1 дэх заалтыг зөрчсөн зөрчил илэрсэн, үндэслэлгүй илүү олгосон жирэмсэн амаржсаны тэтгэмжийг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор гэм буруутай албан тушаалтнуудаар тэтгэмжийн даатгалын санд буцаан төлүүлэх, актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ..................ийн Үйлчилгээний тасгийн даргад үүрэг болгон, актад зөрчлийн жагсаалтыг хавсаргаж, буруутай албан тушаалтан байцаагч .................нарыг тодорхойлжээ. /Хавтаст хэргийн 5 дугаар хуудас/

...............-ийн менежер ажилтай, даатгуулагч .............. нь ..... оны 3 дугаар сарын 24-ний өдөр ............... тоот Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас, ажил олгогчийн ............ оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Жирэмсэн амаржсаны тэтгэмж 1,876,725 төгрөг .................ээс олгуулах тухай төлбөрийн нэхэмжлэх, түүний нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бүрдүүлэлтийн дагуу түүнд тэтгэмжийг олгосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заажээ.

Даатгуулагч ................... Нийгмийн даатгалын сангаас жирэмсний тэтгэмж олгуулахаар хүсэх үед хуульд заасан хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэлийг сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх шаардлага хангаагүй буюу 2017 оны 2 дугаар сард шимтгэл төлөгдөөгүй, ажил олгогч ........................ нь Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийн тайлангаа цахимаар болон цаасаар ирүүлээгүйн улмаас даатгуулагчид жирэмсний тэтгэмж олгогдох эрх үүсээгүй байхад хариуцагч .................. нар .................... нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийсэн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэргийн 12 дугаар хуудаст нотлох баримтаар авагдсан шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа, №2419076 тоот Улсын байцаагчийн акт зэргээр тогтоогдож байна.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасны дагуу хариуцагч нараас 1,876,725 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцуулж, ................ гаас 938,362.5 төгрөг, ..................аас 938,362.5 төгрөгийг тус тус гаргуулан ..................д оруулах нь зүйтэй.

Хариуцагч .............аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй улсын байцаагчийн ......... тоот актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ......оны ... дугаар сарын ...-ний өдөр нэхэмжлэлд Захиргааны хэрэг үүсгэсэн байх боловч уг хэргийг шүүх хянаад, ...........ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан, мөн тухайн хэрэг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар татгалзлаа хариуцагч нар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч ..................... учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас шүүхийн зардал 44,978 төгрөгийг тэнцүү хариуцуулан .........аас 22,489 төгрөг, ..............гаас 22,489 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...........аас 938,362.5 /есөн зуун гучин найман мянга гурван зуун жаран хоёр төгрөг тавин мөнгө/, хариуцагч ..............аас 938,362.5 /есөн зуун гучин найман мянга гурван зуун жаран хоёр төгрөг тавин мөнгө/-ийг тус тус гаргуулан ................д оруулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ................гаас 22,489 /хорин хоёр мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөг, ..............аас 22,489 /хорин хоёр мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА