Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/шш2021/03028

 



 

 

0000 оны 00сарын 00 өдөр

Дугаар 000/ШШ0000/00000

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч З.Доржнамжин, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ............... дүүрэг, ............... дугаар хороо, ............... дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, ............... байр, ............... тоотод оршин суух, ............... овогт ............... ............... /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............... аймаг, ............... сум, ............... дугаар баг, ............... гудамж, ............... тоотод бүртгэлтэй, ................. дүүрэг, ............... дугаар хороо, ............... дугаар байр, ............... тоотод түр оршин суух, ...............овогт ............... /РД:ЗП94121417/,

 

Хариуцагч: ............... аймаг, ............... сум, ............... дугаар баг, ............... гудамж, ............... тоотод бүртгэлтэй, ............... дүүрэг, ............... дугаар хороо, ............... байр В тоотод түр оршин суух, ............... овогт ............... /РД:.............../ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд ...............төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..............., хариуцагч ..............., хариуцагчийн өмгөөлөгч ..............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ................ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ................. дүүргийн ........хороо, ........хороолол, ........ байрны ............... тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. ............... оны ...............дугаар сарын ...............-аас ............... дугаар сарын ...............-д шилжих шөнө 03 цагийн үед дээд давхрын ............... тоот айлаас ус алдаж угаалгын өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөөний таазны замаск эмульс их хэмжээгээр урсан шарлаж, гал тогоо болон коридор, зочны өрөө, 2 коридорын ханын обой хөндийрч, угаалгын өрөөний ханын плита баруун, хойд талаараа хөндийрч ховхорсон. Мөн унтлагын өрөө, хоёр коридор болон гал тогооны паркет шал зарим хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Тухайн үед тэр даруйд нь сан техникийн ажилтанд дуудлага өгч ус алдалтыг зогсоосон. ............... оны ............... дугаар сарын ...............-ний өдрийн 10 цагийн үед Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газраас манай гэрт ирж гэмтлийн дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр дээд давхрын 38 тоот айлын ванн 00-ын өрөөний хэрэгцээний хүйтэн усны ф15 эр үзүүр цоорч ус алдсан болох нь тогтоогдсон. Тухайн үед ............... тоотын оршин суугч ..............., ................ нар засвар хийлгэж хохиролгүй болгож өгөх талаар ярьж байсан боловч хэд хоногийн дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, худал үнэн нь мэдэгдэхгүй янз бүрийн юм ярьж, элдэв янзын хүмүүс гэрт дагуулж ирж үл ойлголцох байдал үүсгэж, хэл амаар доромжилж, эрээ цээргүй, ёс суртахуунгүй, бүдүүлэг зан гаргаж гудамжны зохисгүй үг хэрэглэж засвар хийлгэж өгөхгүй шүүхээр шийдүүл гэж хэлсэн. Үүний дараа ............... оны ............... дугаар сарын ...............-ны өдөр хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний ............... ХХК-аар хөрөнгийн хохирлын үнэлгээ гаргуулсан бөгөөд барилгын засал хийдэг хувь хүн, албан байгууллага, мэргэжлийн хүмүүст хандаж гэрийн норж сүйдсэн хэсгүүдийг үзүүлж зөвлөгөө авсан бөгөөд замаск, эмульс, обой, паркетан шалыг хуулж, норж хөгцөрсөн зүйлийг хатааж, дахин шинээр засвар хийх нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн. Заслын ажил хийх байгууллага нь манай гэр бүлийг эрүүл мэнд болон аюулгүй ажиллагааны үүднээс байраа суллаж өгөхийг зөвлөсөн бөгөөд заслын ажлыг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ гэсэн. Үүний дагуу манай гэр бүл Найрамдал хүүхдийн зуслангийн дэргэд 10 хоногийн хугацаатай байр түрээслэхээр тохиролцсон бөгөөд гэрийн тавилга болон эд хогшил, цахилгаан бараанууд, хөнжил гудас, хувцас хунар нүүлгэхээр............... ХХК-д хандсан тул нүүлгэлт хийхэд гарах зардлын талаар манайд нэхэмжлэх ирүүлсэн бөгөөд төлбөр тооцоо хийсний дараа нүүлгэлт хийхээр тохирсон. 38 тоотын оршин суугч ..............., ................ нар өнөөдрийг хүртэл засвар хийж хохирол барагдуулаагүй бөгөөд манай гэр бүлийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнд нөхцөл байдалд амьдруулж байна. Энэ байдлаас болж гэр орны тав тух алдагдаж, эхнэр хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хүүхдүүдийн харшил хөдөлж, гэрээс чийгийн эвгүй үнэр үнэртэж, байрандаа амьдрах нөхцөл туйлын хүнд, амар тайван амьдрах аргагүй байна. Иймд ............. ХХК-ийн үнэлгээний ................... төгрөг, үйлчилгээний хөлс 70,000 төгрөг, .................. ХХК нүүлгэлтийн зардал .................. төгрөг нийт ................ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ..................т, ............... нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч ................ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Иргэн ................ нь ..............., ..................т биднээс өөрийн орон сууцанд учирсан хохирол ................ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Миний бие Улаанбаатар хот ................. дүүргийн ............... хороо, ............... хороолол барилгын ............... дугаар байрны 3............... тоот орон сууцыг төрсөн дүүгийн хамт түрээслэн амьдарч байсан. ............... оны ............... дугаар сарын ...............-ний шөнө 03 цагийн үед бидний амьдарч байсан орон сууцны хаалгыг маш чангаар цохиход нь цочиж сэрэхэд ариун цэврийн өрөөнд ус алдаж байсныг мэдсэн бөгөөд дуудлагын төвийн ............... дугаарт залгаж дуудлага өгсөн. Тухай үед Бидэ суултууртай холбогдсон уян холбоосоор ус алдаж байсан бөгөөд уян холбоосыг суултуур руу барьж ариун цэврийн өрөө болон үүдээр тогтсон усыг шавхаж, ус алдалтыг зогсоосон. Тогтсон усыг арчиж цэвэрлэж дуусах үед дуудлагын засварчин ирсэн. ............... оны ...............дугаар сарын ...............-ны өдөр ажлаас 17 цагт тараад 17 цаг 30 минут орчимд гэртээ ирэхэд хаалга цохиж, нэхэмжлэгч ................ нь муу мэдрэл хүүхэн минь утсаа салгаад алга боллоо ямар гайгаар луйварчинтай учрав гэж бодож байлаа гээд намайг элдэв дээдээр харааж зүхэж тавхан мянган төгрөгөөр юмаа солиулж чадахгүй байна уу арчаагүй хүүхэн гэх зэргээр хараахад би энэ бол аваар би өөрийн буруутай үйлдлээс болж ус алдуулаагүй, та ч гэсэн энэ паарыг хэзээ цоорохыг мэдэхгүй биз дээ би танай эхнэрт учир байдлаа хэлсэн шүү дээ та ............... нэг гэр бүлийн хүмүүс биз дээ гэж хэлсэн. Тухайн ус алдсан асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд ус алдсан асуудал нь бидний аливаа үйлдэлтэй шууд холбоогүй байхын сацуу ямар ч хүн ус алдуулах зорилгоор байгаа бүрэн бүтэн зүйлээ эвдээд зогсохгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал төдийгүй тухайн суултуурын хоолой хэзээ цоорох, задрахыг хэн ч таашгүй.

Иймээс тухайн ус алдсан үйлдэлд хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байхгүй. Уг ус алдсан хохирлын хариуцагч нь тус байрны өмчлөгчид байх тул нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь хэрэгт өгсөн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэж байх боловч уг дүгнэлт нь 1 талын хүсэлтээр гарсан байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад:

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ................ хариуцагч ..............., ..................т нарт холбогдуулан гэм хорын хохиролд ................  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Тус хэргийн хариуцагч ............... нь шүүх хуралдааныг өөрийнх нь эзгүйд хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ...............ын эзгүйд, мөн тус хэрэгт сонгогдсон иргэдийн төлөөлөгч ............... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

................. дүүргийн ............... дугаар хороо, ............... дугаар хороолол, ............... байрны ............... тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, ............... м.кв талбайтай, ...............өрөө, улсын бүртгэлийн Ү-...............дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч ................ийн өмчлөлийнх мөн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-5/.

 

............... оны ............... дугаар сарын ...............-аас ...............-д шилжих шөнө нэхэмжлэгч ................ийн өмчлөлийн орон сууцны дээд давхрын айл болох ................. дүүргийн ............... дугаар хороо, ............... дугаар хороолол,............... байрны ............... тоот орон сууцнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууцанд хохирол учирсан болох нь зохигчийн тайлбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-...............-ийн гаргасан орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт гэх баримт зэргээр тогтоогдож байна. /хх-6/

 

Нэхэмжлэгч ................ нь тийнхүү ус алдсаны улмаас учирсан хохирол буюу засвар хийхэд гарах зардалд ................... төгрөг, ............... ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн ажлын хөлс болох 70,000 төгрөг, уг байранд засвар хийхэд гэрийн тавилга, цахилгаан хэрэгслийг нүүлгэхэд гарах зардал гэх .................. төгрөгийг, нийт ................ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардан, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ............... ХХК-ийн ...............оны............... дугаар сарын ...............-ны өдрийн үнэлгээний тайлан, ............... ХХК-ийн кассын орлогын баримт, Пандамовинг ХХК-ийн нэхэмжлэх гэх баримт зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч тал нь өөрийн түрээслэн амьдардаг байсан ................. дүүргийн ............... дугаар хороо, ............... дугаар хороолол, ............... байрны ............... тоот орон сууцны ванн ...............-ын өрөөний хэрэгцээний хүйтэн усны ф15 эр үзүүр цоорч ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хохирол учирсан талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...уг ус алдсанд хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхгүй тогтоогдоогүй, тус байрны өмчлөгч хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон, ... ............... ХХК нь хохирлын үнэлгээг 1 талын хүсэлтийн дагуу хийгдсэн тул уг үнэлгээгээр хохирлыг тооцох нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

Хариуцагч нар нь ................. дүүргийн ............... дугаар хороо, ...............дугаар хороолол, ............... байрны ............... тоот орон сууцны ванн ...............-ын өрөөний хэрэгцээний хүйтэн усны ф15 эр үзүүр цоорч ус алдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн ............... тоот орон сууцанд хохирол учруулах үед ...............тоот орон сууцыг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшин, тус байранд амьдарч байсан байх тул нэхэмжлэгчид ус алдсаны улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний ............... ХХК-аар ............... тоот айлаас ус алдсаны улмаас учирсан хохирлыг буюу засвар хийхэд гарах зардлыг тооцуулахад ................... төгрөгийн үнэлгээг гаргасан байна.

 

Хариуцагч тал дээрх үнэлгээг 1 талын хүсэлтийн дагуу гарсан үнэлгээ гэх агуулгаар маргаж байх боловч уг үнэлгээг үгүйсгэсэн баримтыг хэрэгт нотлох баримтаар өгөөгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл болох хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд ............... ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч нараас гэм хорын хохиролд ................... төгрөг, үнэлгээ гаргасан ажлын хөлс 70,000 төгрөгийг, нийт 1,383,948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульц нийцнэ гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч нь нүүлгэлтийн зардалд .................. төгрөгийг нэхэмжилсэн боловч энэхүү зардлыг ус алдсан үйл баримттай холбоотой зардал гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл уг орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад зайлшгүй цахилгаан хэрэгслийг нүүлгэх шаардлагатай гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ..............., ..................т нараас гэм хорын хохиролд ............... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................т олгож, үлдэх .................. төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..............., ..................т нараас ...............төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх .................. төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..............., ..................т нараас улсын тэмдэгтийн хураамжид 37,093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА

 

ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН

 

А.САРАНТУЯА