Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2018/00121

 

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2018/00121

 

 

Д  ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Э  ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00739 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д  ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э  ХХК-д холбогдох,

Махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг урагш нь харуулж, Д  ХХК-ийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, гутал засварын цэг, хуушуурын повильон зэргийг албадан нүүлгүүлж, газар чөлөөлүүлэх, 1,540,000 төгрөг гаргуулах, Д  ХХК-ийн 000310415 тоот гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг албадан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д  ХХК-ийн захирал Ж.Г ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С , хариуцагчийн өмгөөлөгч М.Г , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

НэхэмжлэгчД  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймгийн Баян Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Хүлэг хүнсний захыг Д  ХХК болон Э ХХК 50:50 харьцаатай хамтран эзэмшдэг. Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргад захиргааны акт гаргахыг даалгасан билээ. Энэхүү захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 303 тоот шийдвэрийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших 000310415 тоот гэрчилгээ гарсан. Иймд 2015.05.01-ний өдөр Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших гэрээг Д  ХХК, Эрдэнэт-Импекс ХХК-тай байгуулсан. Уг газар эзэмших гэрээний гуравдугаар зүйлийн 3.7-д эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол Эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлнэ." 3.10-д Хамтран эзэмшигчид газрын харилцаанд тэгш эрхтэй оролцоно. гэсэн заалтыг зөрчиж тухайн дундын эзэмшлийн газарт хариуцагч Э  ХХК-нь 2017.05.23-24-нд шилжих шөнө хуушуурын повильон, 2011 онд гутал засварын үйлчилгээний цэг байршуулах зөвшөөрлийг хариуцагч компанийн захирал Д.Э олгосон. Э  ХХК-ийн захирал Н.Э нь Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт 2017 оны 06 сарын 09-ны өдөр №19 тоот албан бичгийг өгсөн ба уг хуушуурын павилион тавигдсанаас хойш 15 хоногийн дараа өгсөн байна. Уг хуушуурын павилион тавигдсан өдрөөс эхэлж сар бүр 280.000 төгрөг өнгөрсөн 10 сарын хугацаанд дангаараа 3.080.000 төгрөгийг аваад байна. Махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг урагш нь харуулж, Д  ХХК-ийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, гутал засварын цэг, хуушуурын повильон зэргийг албадан нүүлгүүлж, газар чөлөөлүүлэх, 1.540.000 төгрөг гаргуулах, Д  ХХК-ийн 000310415 тоот гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч Э  ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дундаа хамтран эзэмших газарт зөвшөөрөлгүй байрлуулсан махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг ертөнцийн зүгээр урагш нь харуулж, талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд манай компани нь 000310535 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр нэхэмжпэгч Д " ХХК-тай Хүлэг худалдааны төвийг хамтран эзэмшдэг. Нэхэмжпэлд дурьдсан махны хөргүүр нь Хүлэг худалдааны төвд байрладаг бөгөөд өөрийн 50 хувийн эзэмшлийн бүсд барьсан манай өмчлөлийн хөрөнгө юм. Манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар хамтран эзэмшигч болох Д " ХХК-ийн эзэмшлийн талбайд халдсан, газар эзэмших эрхийг нь зөрчсөн зүйл байхгүй болно. Гутал засварын цэг, том хуушуурын павильон зэргийг албадан нүүлгэж газар чөлөөлүүлэх нэхэмжпэлийн шаардлагын хувьд Хүлэг худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд байрлах ногооны захыг манай компани нь 000297210 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Гутал засварын цэг нь тус ногооны захын хажууд буюу манай эзэмшлийн талбайд байрладаг. Нэхэмжпэгчийн нэхэмжпэлд дурьдаж буй шиг дундын эзэмшлийн талбайд үйлчилгээний цэг байршуулсан зүйл байхгүй. Том хуушуурын павильоны хувьд ертөнцийн зүгээр Хүлэг худалдааны төвийн урд, ногооны хажууд байрладаг Э  ХХК нь 000297210 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг газарт хамаарна. Иймээс нэхэмжпэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00739 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,108.5,106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан Д  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э  ХХК-д холбогдох Махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг урагш нь харуулж, эзэмших эрхэд нь саад учруулж байгаа үйл ажиллагааг зогсоолгох, гутал засварын цэг, хуушуурын повильон зэргийг албадан нүүлгүүлж, газар чөлөөлүүлэх, 1,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д  ХХК-ийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, Д  ХХК-ийн 000310415 тоот гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 250,190 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д  ХХК-ийн захирал Ж.Г  давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан шүүхийн шийдвэр хүуль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч эхний шаардлагаа буюу махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг ертөнцийн зүгээр урагш нь харуулж эзэмшилийн талбайг чөлөөлүүлэх шаардлагаа өөрчлөн эзэмших эрхэд нь саад учруулж байгаа үйл ажиллагааг зогсоолгохыг шаардсан ба талбайг чөлөөлүүлэх болон газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй нь хууль бус шийдвэр болсон байна. Өөрөөр хэлбэл махны хөргүүрийн хаалга/ уг хаалга нь хариуцагч талын эзэмшилийн газар дуусгавар болж энэ хаалганаас эхлэн манай эзэмшлийн газар эхэлдэг/ -ыг хариүцагч тал ашиглахгүй, танай эзэмшилийн газар хаалганаас цааш эхэлж байгаа учраас танайх наагуур нь хаалт хийж болно гэж хариуцагч талтай шүүх хуралдаан дээр тохиролцсон. Гэтэл энэ талаар шүүхийн шийдвэрт өөрөөр дурдагдсан бөгөөд тогтоох хэсэгт энэ талаар огт оруулаагүй байна. длагын тухайд дээрх үйлчилгээний цэгүүдийг ажиллуулж байгаа гуравдагч этгээд Л.Дашнямын хуушуурын повилон нь "Далхбүрэн" ХХК-ийн нэгж талбарын дугаар бүхий 427м.кв, "Э " ХХК-ны нэг талбарын дугаар бүхий 459 м.кв талбай дотор ороогүй нийтийн эзэмшилийн зам талбайд байрлан газрын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа, хариуцагч "Э " ХХК повилон тавихыг зөвшөөрсөн, Гуравдагч этгээд Л.Дашнямд газар чөлөөлөх мэдэгдэл удаа дараа хүргүүлж байсан байна гэж дүгнэсэн. Нийтийн эзэмшилийн талбайд байрласан юм бол тэнд үйл ажиллагаа явуулахыг "Э " ХХК-ийн зөвшөөрлөөр олгодог мэтээр дүгнэсэн нь хууль бус байна. "Э " ХХК бид тэгш эрхтэй хууль ёсны өмчлөгчид. Нийтийн эзэмшлийн талбайд байрласан уг цэгүүдийн байрласан газраар манай эзэмшилийн дулааны болон цэвэр бохир усны шугам явах учраас энэ газрууд зөвшөөрөлгүй байрлаж, бидний эрх ашигт муугаар нөлөөлж, үйл ажиллагаа явуулхад саад учруулж байгаа гэдгийг тайлбарлаж нотолсоны үндсэн дээр эдгээр цэгүүдийг албадан нүүлгэх нэхэмлэлийн шаардлагыг гаргасан. Гэтэл шүүх бодит байдлыг авч үзэлгүй нэхэмжлэгч гуравдагч этгээдийн газрыг шаардах эрхгүй гэж дүгнэж хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Э  ХХК-ийн захирал Н.Э - аас махны хөргүүрийн зориулалттай баригдсан өргөтгөлийн хаалгыг урагш харуулах, гутал засварын цэг, том хуушуурын павилон зэргийг албадан нүүлгэж Дархбүрэн ХХК-ийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх, 1.540.000 төгрөг гаргуулах, Д ХХК-ийн 000310415 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг албадан гаргуулах тухай шаардлага гаргасан ба хариуцагч Э  ХХК-ийн захирал Н.Э зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Д ХХК-ийн захирал Ж.Г  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д ХХК Э  ХХК-ийн хооронд 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хүнсний захыг хамтран өмчлөгч нараас үйл ажиллагааг хэвийн явуулах талаар хамтран ажиллах гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.5, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Э  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүлэг хүнсний захын худалдаа үйлчилгээний зориулалттай 18430432769 бүхий нэгж талбарын дугаартай 2880 м2 талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар Д ХХК Э  ХХК 50:50 хувиар хамтран эзэмшдэг бөгөөд 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээг талууд байгуулсан байна.

Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх эрхийн 000310415 тоот гэрчилгээг олгосон ба Монгол улсын аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д ХХК хариуцагч Э  ХХК нар нь хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.7, 3.10 дахь заалтуудыг зөрчиж дундын эзэмшлийн газар дээр 2017 оны 05 дугаар сард хуушуурын павилон, 2011 онд гутал засварын цэг байршуулсан, түүнээс сар бүр 280.000 төгрөгийн орлого авдаг, орлогын 50 хувь авах ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон мэтгэлцэж байх бөгөөд шүүх гутал засварын цэг хуушуурын павилон нь нэхэмжлэгч хариуцагч нарын эзэмшлийн талбайд байрлаагүй, нийтийн эзэмшлийн талбайд байрласан нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хамтран эзэмших дундын эзэмшлийн газрыг бусдад ашиглуулж орлого олдог болох нь тогтоогдоогүй дундаа хамтран эзэмших газарт үйлчилгээ явуулах зорилгоор өргөтгөл барьж махны хөргүүр байршуулсан нь Д ХХК-ийн эзэмших эрхэд саад учруулаагүй, хариуцагчийн эзэмшлийн бүсэд баригдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв Иргэний хуулийн зохицуулалтанд нийцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд махны хөргүүрийн үйлчилгээ явуулах зориулалтаар барьсан өргөтгөлийн хаалга, нэхэмжлэгчийн эзэмших эрхэд ямар байдлаар саад учруулж байгаа болох нь тогтоогдоогүй, мөн хуушуурын павилон, гутал засварын цэг нь нэхэмжлэлийн эзэмшлийн газар дээр бус нийтийн эзэмшлийн газар дээр байршсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гутал засвар хуушуурын павилоноос хариуцагч нь сар бүр 280.000 төгрөгийн орлого авдаг болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь газрын гэрчилгээг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаан дээр татгалзсан байх ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзал зэргийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуульд зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00739 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д  ХХК-ийн захирал Ж.Г ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Д  ХХК-ийн захирал Ж.Г ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН

С.УРАНЧИМЭГ