Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/шш2021/03527

 

 

 

 

 

 

0000 оны 00 сарын 00 өдөр  Дугаар000/ШШ0000/00000  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  ........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... дүүрэг, ........... дүгээр хороо, ........... дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, ........... дугаар байр, ........... тоотод оршин суух, ........... овогт ........... /РД:.........../-ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: ........... дүүрэг, ........... дугаар хороо, ........... гудамж, ..........., өөрийн байранд байрлах, ...........ХХК /РД:.........../-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, олгогдоогүй үлдсэн цалин, хувь тэнцүүлсэн амралтын цалин болон алданги, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин нийт ........... төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..........., хариуцагчийн төлөөлөгч ........... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие ........... нь ........... оны ........... дугаар сарын ...........-ны өдөр хариуцагч компанид нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн ба ажиллаж эхэлсэн үеэсээ ........... оны бичиг баримтуудыг цэгцэлж, сар сараар нь ангилж, Банкны хуулгануудыг шилжүүлгүүдтэй нь хэвлэж нааж цэгцэлсэн. ...........оны ...........дүгээр сараас эхэлсэн баримтуудыг цэгцэлж явахаас гадна өдөр тутмын гүйлгээнүүдийг хийж, ойлгомжгүй байсан зүйлийн янзалж эмхэлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангуудыг хуулийн дагуу тогтоосон цаг хугацаанд нь тайлагнаж баталгаажуулсан. Хууль бус ажиллагаа гүйлгээг тухай бүр нь захирал ..........., эхнэр нь болох ........... хэлж зөвлөж ирсэн. ........... санхүүгийн тайлан алдаатай тайлагнасан, ........... оны Санхүүгийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Хувь хүний орлогын албан татвар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангуудыг огт тайлагнаагүй, үлдэгдэл хүлээлгэж өгөөгүй учраас ........... оны хагас жилийн санхүүгийн байдлын тайланг тайлагнах боломжгүй болохыг ...........т хэлсэн............ онд "Монгол такс" Татварын мэргэшсэн зөвлөх компаниар тайлангаа гаргуулсан гэх боловч тухайн байгууллагатай асуудал төлбөр тооцоотой гэсэн шалтгаанаар тайлан, бичиг баримтаа аваагүй байсан.

Өөрсдөө Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлмээр байна гэсэн боловч орлогоо шивээгүй учраас Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэхгүй гээд татгалзсан.Иймд хуулийнх нь дагуу санхүүг нь цэгцэлж, ........... оны ........... дүгээр сараас эхлэн шивэгддэггүй байсан орлогыг E-Barimt шивж ирсэн. Байгууллагын орлогоо хувийн данс руугаа хийлгэдгийг нь өөрсөд нь хэлж хувь хувьсгалаа хольж болохгүй, татварт асуудал үүснэ гэдгийг хэлдэг боловч огт хэрэгсдэггүй.

Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн хуулинд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэсэн заалтыг зөрчиж, өөрсдөд нь таалагдаагүй, хууль бусаар ажиллах сонирхлын дагуу намайг хохироож чадах зорилготой байсан. Хуультай оронд байгаагаа огт тоодоггүй, хуулиа мөрддөггүй хуульч авчраад зүгээр өнгөрнө гэсэн бодолтой хүмүүс.

Би гэртээ ехсеl дээр ажлаа цэгцэлж, данснуудаа шалгаж дуусаад ...........д тайлбарлаад хүлээлгэж өгөх гээд ирэхэд ...........ийн эхнэр Сансарчимэг чи наанаа битгий суугаад бай, бос зайл гэсэн. Нөхрийн хамт намайг гарах гэтэл ...........тай нийлж үүдээ түгжээд чи зөв тайлан гаргасныг чинь яаж мэдэх юм, энэ авгайг зайлуул гэж хэл амаар доромжилсон. Би хийсэн ажлаа файлаар байгууллагын албан ёсны [email protected] мэйл хаяг болон шинэ нягтлан гэх ........... руу явуулсан. Хуульч ..........., нярвын тайлангаа гаргаж мэддэггүй ........... нар нь нягтлан учраас намайг зөв буруу тайлагнасныг шалгах боломжтой. Татварт хүсэлт өгөөд шалгуулчих бас боломжтой.

........... дугаар сард ...........настай аав маань 5 зайтай шулуун гэдсээрээ цус гэнэт алдсаны улмаас сахиуртай хэвт гэсний дагуу ...........оны ...........дугаар сарын ...........-нд сахиж байгаад дүүгээ дуудаж, маргааш нь очиж эдний харьяа "Үeti" англи хэлний сургалтын хүлээн авалтын үеэр ажилласан нэг хоногийг хасаж Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тайлагнасан. ...........гээд жижүүрийн нөгөө ээлжийн ажил дээрээ архи уугаад суугаад байдаг жижүүр цаг бүртгэл дээр бичээгүй орхисон байна. Өмнөх шөнө нь сандраад ...........хэлсэн. Гэвч ........... сонссон мөртлөө мэдээгүй царайлсан. Аавын чинь бие гайгүй юу ч гэж асуугаагүй.Аавдаа хувийн эмнэлгээр шинжилгээ хийлгэ гэсэн эмнэлэг нь. Эм тариагийн нь авах хэрэгтэй байна дутуу цалингаа авъя гэхэд өгөхгүй гэсэн.

Иймд миний бие энэхүү компанид ажилласан хугацааны цалин, дүйцүүлэх амралтын цалин, хугацаандаа аваагүй цалингийн алданги болох ........... төгрөгөөс гадна ажилгүй байсан хугацааны цалин ........... төгрөгийг гаргуулж, намайг үндэслэлгүйгээр ажлаас хаагдсаныг тогтоож өгнө үү. Мөн авах ёстой цалинг Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд оруулж, даатгалаар баталгаажуулж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ........... шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

...........ыг ажлаас үндэслэлгүй халсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Манай байгууллагад ажилладаг ........... олон газар ажилладаг бөгөөд тэр хүний цахим орчинд тавьсан зарыг хараад асуудал үүсгэсэн бөгөөд үүнийг миний бие маргааш нь мэдсэн. ........... нь яваад өгсөн байсан бөгөөд миний бие Та хаачваа, ирэхгүй юм уу гэхэд компьютер кодлоод 7 хоног ажилдаа ирээгүй. 7 хоногийн дараа ажил дээр ирэн дадлагын оюутантай хамт сууж байсан бөгөөд яагаад ажилдаа ирээгүйг лавлахад миний хувийн амьдрал болон миний гэр бүлийн амьдралын талаар ярьсан учраас та гар, энд байх шаардлагагүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь манай байгууллагын нярав болон хуулийн зөвлөхтэй хувийн таарамжгүй харилцаа нь манай ........... ХХК-тай огт хамааралгүй. Манай байгууллагын зүгээс ...........ыг ажлаа буруу хийсэн гэж гомдол гаргаж байгаагүй дандаа өөрийнхөө төрсөн эгч шиг хандаж байсан. Цалин дутуу олгосон гэж ярьдаг боловч манай байгууллагын дотоод журамд ажлаа үндэслэлгүй хаяж явсан бол цалингийн 20%-ийг суутгана гэсэн дүрэм байдаг бөгөөд үндсэн цалингаас суутган ........... орчим төгрөгийг 7 хоногийн дараа шилжүүлсэн одоо үлдэгдэл байхгүй. Нэхэмжлэгчийг цагийн бүртгэл урсан, компанийн мэдээллийг бусдад дур мэдэн дамжуулсан, ажлаа 5 хоног тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ...........ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, олгогдоогүй үлдсэн цалин, хувь тэнцүүлсэн амралтын цалин болон алданги, ажилгүй байсан хугацааны буюу 11 сар хүртэлх 3 сарын цалинд нийт ........... төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ...........ХХК-ийн нягтлан бодогчийн ажлын байранд ...........оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ...........оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ..../.........../...........дугаартай тушаалаар ажлаас халагдсан байх ба тушаалд хариуцагч байгууллагын захирал гэх ........... гарын үсэг зурсан байна.

 

Дээрх ....../.........../...........дугаартай тушаалд зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч ...........ыг ...........оны 08 дугаар сарын ...........-ны өдөр ажлын байранд зүй бус үйлдэл гаргаж, ажлын байранд хэрүүл хийж, 8 сарын ...........-ны өдрөөс хойш 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын 5.2.9 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргаж, нууцын гэрээнд заасан нууцлалтай бичиг баримтыг задруулж, дүүргийн татварын алба болон мэргэжлийн хяналтын хэлтэст байгууллагыг илтэд гүтгэсэн худал гомдол гаргаж, байгууллагын үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр саад учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон ажлаас халсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... ........... нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоног ажил тасалсан, ирцийн бүртгэл урж, зүй бус үйлдэл гаргасан, байгууллагын нууц задруулсан тул ажлаас халсан нь үндэслэлтэй... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хариуцагч нь нууцын гэрээнд заасан нууцлалтай бичиг баримтыг задруулсан, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, ирцийн бүртгэл урж, зүй бус үйлдэл гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хариуцагчийн энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Харин хариуцагч ...........оны 08 дугаар сарын ...........-ны өдрөөс ...........-ны өдөр хүртэл 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан ирцийн бүртгэл гэх баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 5.2.13 дахь хэсэгт заасан чөлөөний хугацаа дууссан эсхүл 3 болон түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан гэх ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

 

Иймд ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах эрхтэй боловч ажил олгогчийн ажлаас халсан тушаал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байхыг шаардана.

 

Хэрэгт хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд уг гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар ...........ийг ...........оны 02 дугаар сарын ...........-ны өдөр, ...........оны 09 дүгээр сарын ...........-ны өдөр гүйцэтгэх захирлаар ...........ийг тус тус бүртгэсэн байх тул ...........оны 08 дугаар сарын ...........-ний өдөр ...........т компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, ажилтныг ажлаас халах эрх олгогдоогүй байсан гэж үзнэ.

 

Иймд компанийг төлөөлөх эрхгүй этгээд тус компанийн ажилтан ...........ыг ажлаас халсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байх тул 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн .../.........../...........дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт шүүх эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх замаар иргэний эрхийг хамгаална гэжээ.

 

Нэхэмжлэгч нь тус компанийн ...........оны 08 дугаар сарын ...........-ний өдрийн .../.........../...........дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргахдаа ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргаагүй байгаа хэдий шүүх тушаалыг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эргүүлэн тогтоох нь дээрх хуульд нийцнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ...........ХХК-ийн ...........оны 08 дугаар сарын ...........-ний өдрийн .../.........../...........дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ...........ыг тус компанийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ........... нь ажилгүй байсан хугацааны цалинд буюу 9,10,11 дүгээр сарын цалинд ........... төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын ...........оны ...........дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцож үзэхэд 1 сарын дундаж цалин ........... төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 9,10,11 сарын цалинд нийт ...........төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч ...........д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаандаа олгоогүй цалингийн алданги, хувь тэнцүүлсэн амралтын олговор, дутуу олгогдсон цалинг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэдэн сарын цалин ямар хугацаагаар хожимдуулсан болох, түүнд тухай бүр нь гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан эсэх нь тодорхойгүй, мөн хэдэн сарын цалингаас хэдэн төгрөгийг дутуу олгогдсон болох, ямар үнийн дүнгээс алданги тооцоод байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч нь ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаандаа олгоогүй цалингийн алданги, хувь тэнцүүлсэн амралтын олговор, дутуу олгогдсон цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ...........ХХК-ийн ...........оны 08 дугаар сарын ...........-ний өдрийн ../.........../...........дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ...........ыг тус компанийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд хариуцагчаас ........... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ........... төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ...........ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...........ХХК-ийн ...........оны 08 дугаар сарын ...........-ний өдрийн .../.........../...........дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ...........ыг тус компанийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд хариуцагчаас ........... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ........... төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...........ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ...........ХХК-д үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 128,760 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА