Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/шш2021/01274

 


 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......дүүрэг, .......дугаар хороо, .......байр, .......тоотод оршин суух, .......овогт Бямбаагийн А....... /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......дүүрэг, .......дугаар хороо, .......гудамж, өөрийн байранд байрлах ....... /РД: ......./-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинд 22,474,583 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А......., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г......., хариуцагчийн өмгөөлөгч Т.Д......., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.А....... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б....... овогтой А....... миний бие .......оны 08 дугаар сарын 06-ны өдөр ....... дугаар тушаалаар .......т бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулж тус газарт ажиллаж эхэлсэн ба .......оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ....... дугаар тушаалаар Хүний нөөц, мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байх үед буюу .......онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын болон тус газрын даргын тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болж нэхэмжлэгч миний хийж байсан ажил үүргээс мэдээлэл технологи хасагдаж, Эрх зүй-хүний нөөцийн мэргэжилтэн, Тайлан төлөвлөлт дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 төрлийн албан тушаалын чиг үүрэгт хуваагдаж, албан тушаалын ангилал нь ТҮ-ээс Т3 болж өөрчлөгдсөн. Улмаар тус бүтэц зохион байгуулалтыг хэрэгжүүлэн ажиллах албан зайлшгүй шаардлагын улмаас Мал эмнэлгийн газрын даргатай хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, .......оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б\.......дугаар тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилогдож ажиллаж байсан.

Гэвч гуравдагч этгээд П.Д....... нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул хариуцагч .......оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б\.......дүгээр тушаалаар нэхэмжлэгч намайг чөлөөлж, .......оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б\.......дугаар тушаалаар П.Д.......ыг Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон.

Уг шийдвэрийг нэхэмжлэгч миний бие эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Хяналтын шатны шүүх хүртэл уг асуудлаар хандсан болно. Хяналтын шатны шүүхийн .......оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн .......дүгээр шүүхийн шийдвэрээр Нэхэмжлэгчийг өөр бусад ажил албан тушаалд томилолгүйгээр, Тухайлбал түүний өмнө нь эрхэлж байсан чиг үүрэгтэй хамааралтай Архив, бичиг хэргийн ажилтан, Эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтэн эсхүл өөрийн мэргэжлийн дагуу анх эрхэлж байсан мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн бусад албан хаагчдын адил төрийн захиргааны албан тушаалд шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас бүр чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоосон болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний мэргэжил, дадлага туршлагыг маань үндэслэн өөр бусад орон тоонд томилох мөн өөр бусад боломжийг олголгүй шууд ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн болох нь тогтоосон.

Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд орох хүсэлтээ 10 сард илэрхийлсэн боловч орон тоо байхгүй, хүлээж бай гэсэн хариуг өгсөн, дараа нь 11 сард өргөдөл өгсөн боловч мөн л орон тоо байхгүй, шийдвэрлэж байна гэж хойшлуулсаар .......оны 12 дугаар сарын 14-нд тушаалыг танилцуулсан. НМЭГ-ийн .......оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон байсан.

Иймд би тушаалынхаа төсөлтэй танилцчихаад Хүний нөөцийн мэргэжилтнээс ажлын байрны тодорхойлолтыг асуухад мал эмнэлгийн улсын байцаагчийн тодорхойлолт байгаа гээд танилцсан. Тус ажлын байранд тавигдах шаардлагад малын их эмч мэргэжилтэй, улсын байцаагчийн эрхтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, төрийн захиргааны ТЗ-6 ангилалд хамаарах, нарийн мэргэжлийн мэргэшсэн ур чадвар шаардсан албан тушаал байсан.

Ингээд маргааш нь буюу .......оны 12 дугаар сарын 15-ны өдөр бичгээр тус тушаалыг зөвшөөрөхгүй байгаа талаар, шүүхийн шийдвэрээ биелүүлж ажиллахыг, өмнө нь эрхэлж байсан албан тушаал, ажлын туршлагыг харж томилж өгнө үү гэсэн өргөдлийг НМЭГ-т хандаж гаргасан. .......оны 12 дугаар сарын 25-нд ...тус байгууллагын зохион байгууллагын бүтцэд буй орон тоо, ажлын байрны нөхцөл байдлыг харгалзан үзэж томилсон гэсэн хариуг ирүүлсэн.

.......оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөн НМЭГ-т хандан ажлын байрны тодорхойлолттой албан ёсоор танилцуулж, ажлын байраар хангана уу гэсэн өргөдлийг өгсөн. Өргөдлийн хариуг .......оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шуудангаар хүлээн аваад, очиж хүний нөөцтэй очиж уулзахад албан тушаалын тодорхойлолт байхгүй, одоогоор боловсруулж байгаа, ажлын байрны тодорхойлолтын шаардлагагүйгээр ажлаа хүлээж аваад ажилла гэсэн хууль бус шаардлага тавьж байсан ба түр хүлээж бай гэж хойшлуулсаар байна.

НМЭГ-ийн бүтэц, орон тоо, ажлын байрны жагсаалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын .......оны 10 дугаар сарын 18-ний өдрийн А-.......дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтаар баталсан байдаг. Гэтэл одоог хүртэл тус албан тушаалын тодорхойлолтыг албан ёсоор танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар ажил хийх нь тодорхой бус, ажиллах нөхцөл боломжоор зориуд хангахгүйгээс болж одоог хүртэл цалин олгогдоогүй байна.

Нөхцөл боломжоор хангаагүй мөртлөө ажил хийгээгүй, ажилдаа ирэхгүй байгаа, ажил хүлээн авахдаа хойрго хандсан гэх мэтээр тайлбарлан цалин хөлс олгохоос татгалзаж байна.

Мөн шүүхэд хандсан нэрээр НМЭГ-ийн даргын зүгээс маш их дарамт, шахалт, гүтгэлэг, доромжлол явуулж байгаа нь сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна.

Ажилд томилсон тушаал гарсны дараа миний бие өдөр тутамдаа яг ямар ажил үүрэг эрхлэх талаар мэдээлэл авч, ажлын байрны тодорхойлолттой танилцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч албан тушаалын тодорхойлолт одоогоор байхгүй гэсэн хариуг өгсөөр байна.

Иймд миний бие ажил олгогчийн буруугаас болж өнөөдрийг хүртэл ажлаа хийж цалин хөлс авч чадахгүй байгаа тул .......оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинд 22,474,583 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Бямбаагийн А.......гаас Нийслэлийн Мал эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.А.......г Нийслэлийн мал эмнэлгийн даргын .......оны Б/.......дугаар тушаалаар бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр анх хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түр хугацаагаар ажиллуулсан, улмаар Архив, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн П.Д.......ыг жирэмсний амралтаа авсантай холбогдуулан түүний орон тоон дээр Б.А.......г тус газрын даргын .......оны Б/.......дүгээр тушаалаар түр томилон ажиллуулсан байдаг. Ийнхүү ажиллаж байх үед буюу .......онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын болон тус газрын даргын тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болж П.Д.......ын эрхэлж байсан буюу Б.А.......гийн хийж байсан ажил үүрэг нь Архив-бичиг хэргийн ажилтан, Эрх зүй-хүний нөөцийн мэргэжилтэн, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 төрлийн албан тушаалын чиг үүрэгт хуваагдаж, албан тушаалын ангилал нь төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаал болж өөрчлөгдсөн юм. Иймээс Б.А.......г албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас .......оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/.......дугаар тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байдаг. Гэтэл П.Д.......ын хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул Нийслэлийн Мал эмнэлгийн газраас .......оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/.......дүгээр тушаалаар Б.А.......г үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/.......дугаар тушаалаар П.Д.......ыг Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон болно.

Түүнчлэн дээр дурдсанчлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын .......оны А/.......дүгээр тушаалаар Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ТҮ-ээс ТЗ болж өөрчлөгдсөн ба Б.А.......гийн хувьд тус ажлын байранд төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, харин тус албан тушаалд албан тушаалын зайлшгүй шаардлагаар түр томилогдон ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэх заалтын дагуу ажиллах шаардлагатай болсон тул П.Д.......ыг уг албан тушаалд томилох боломжгүй болж, харин мэргэшил, дадлага туршлага, ажлын байрны тодорхойлолтын дагуу Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилж, нэхэмжлэгч Б.А.......г уг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй юм.

Нэхэмжлэгч Б.А.......гийн хувьд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандан Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын .......оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/.......дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тухайн маргааныг анхан, давах, хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэж, хяналтын шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаас нэхэмжлэгч Б.А.......г П.Д.......ын оронд түр томилогдон ажиллаж байсан, албан тушаалын ангилал нь ТЗ болж өөрчлөгдсөн бөгөөд Б.А....... нь тухайн албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй буюу төрийн жинхэнэ албан хаагч болоогүй байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.А.......г заавал Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллах ёстой гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж, харин нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд бусад ажил, албан тушаалаар хангуулах эрхтэй гэж дүгнэсний дагуу ....... газрын зүгээс Б.А.......г өөр ажил, албан тушаалд томилох боломжтой байсан ч Б.А....... нь өөрөө хүсэлтээ өгөөгүй, заавал Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллах ёстой гэж маргаж байсан болно. Өөрөөр хэлбэл,....... газрын даргын .......оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/.......дүгээр тушаалыг Захиргааны хэргийн шүүх ямар нэг байдлаар хууль бус гэж дүгнээгүй. Харин Б.А.......г төрийн үйлчилгээний албан хаагчийнх нь хувьд өөр албан тушаалд томилох хүртэл буюу 3 сарын хугацаанд актыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн юм.

Үүний дагуу, ....... газраас Б.А.......г .......оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/.......дүгээр тушаалаар ....... хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтэн-ээр томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно. Ийнхүү томилохдоо, ....... газраас ....... хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтэн-ээр Б.А.......г ажиллуулах тухай тушаал, энэ тухай урилгыг шуудангаар дамжуулан Б.А.......д удаа дараа хүргүүлсэн байдаг боловч нэхэмжлэгч ямар нэг хариу өгөөгүй, ажилдаа ирээгүй юм.

Иймд, Б.А.......гийн .......т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А....... нь хариуцагч .......т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 22,474,583 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.А....... нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн .......т Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн-ээр ажиллаж байгаад тус газрын даргын .......оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/.......дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч нь энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны .......оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн .......дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн байх ба уг тогтоолд ... нэхэмжлэгчийг өөр бусад ажил, албан тушаалд томилолгүйгээр, ...төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус гэж дүгнэн ... ....... газрын даргын .......оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/.......дүгээр тушаалыг дахин шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагч байгууллага шүүхээс тогтоосон 3 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргаагүй бол хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч ....... нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор .......оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/.......дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.А.......г тус газрын мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон байна./хх-39 тал/

Ийнхүү хариуцагч байгууллагын .......ийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон .......оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/.......дугаартай тушаалыг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй. Учир нь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтэн нь малын эмч мэргэжилтэй байхыг шаарддаг. Гэтэл би малын эмч мэргэжил эзэмшээгүйгээс гадна тухайн ажлын байрны тодорхойлолттой танилцуулаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй гэж тайлбарлан, .......оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч Б.А.......г уг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй бөгөөд Улсын дээд шүүхийн .......оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн .......дугаартай тогтоолоор ....... газрын даргын .......оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/.......дүгээр тушаалыг хууль бус гэж дүгнээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүнийг ажилд авсан боловч ажилдаа шалтгаангүйгээр ирээгүй... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.А....... нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгч Б.А....... нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шаарджээ.

Улсын дээд шүүхийн .......оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн .......дугаартай тогтоолоор ... .......ийн газрын даргын ....... оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/.......дүгээр тушаалыг дахин шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагч байгууллага шүүхээс тогтоосон 3 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргаагүй бол хүчингүй болгохоор шийдвэрлэхдээ хариуцагч байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус дүгнэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь .......оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байх хариуцагч нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй.

Харин хариуцагч байгууллага Улсын дээд шүүхийн .......оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн .......дугаартай тогтоолыг биелүүлэх зорилгоор .......оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/.......дугаартай тушаал гаргаж нэхэмжлэгч Б.А.......г Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон байх боловч талууд уг тушаалыг биелэгдэх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх эсэх дээр маргаантай байна.

Хэдийгээр талууд ийнхүү маргаж байх боловч өнөөдрийн байдлаар уг тушаал хүчин төгөлдөр байх бөгөөд түүнийг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн тушаал шийдвэр хэрэгт авагдаагүй байх бөгөөд уг тушаал хүчинтэй хэвээр байгаа гэдэгт талууд маргаагүй.

Иймд шүүх .......оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Б/.......дугаартай тушаалыг гаргасан өдөр буюу .......оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Б.А....... нь ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тооцон нийт 22,474,583 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын ......оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцож үзэхэд 1,131,552 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь 1 сарын дундаж цалингаа 822,245 төгрөгөөр тооцож байх тул нэхэмжлэгчийн 1 сарын цалингийн хэмжээг өөрийнх нь тооцсон хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн ажлаас халсан ......оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Б/......дугаартай тушаал гарсан өдөр буюу ......оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 16 сарын хугацаагаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцон, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 13,157,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,317,063 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгч Б.А.......гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А.......гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. .

Харин ......оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/......дугаартай тушаал буюу нэхэмжлэгч Б.А.......г ......ийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон хариуцагч байгууллагын тушаалыг эрх бүхий этгээд хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгч нь түүний үр дагавар буюу уг хугацаанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......ийн газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд 13,157,520 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.А.......д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,317,063 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А.......гийн ажилгүй байсан хугацааны буюу ......оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ......оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч .......т үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 717,050 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.А.......д олгож, хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 293,938 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА