Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2021/00065/И |
Дугаар | 142/ШШ2021/01083 |
Огноо | 2021-11-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2021/01083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 46-04 тоотод оршин суух, Хавт харуул овгийн Пүрэвсүрэнгийн Нансалмаа /регистрийн дугаар: ФА74041203, 99540880/,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-20 дугаар байр 27 тоотод оршин суух, Эмээлч овгийн Гомбодоржийн Түвшинжаргал /регистрийн дугаар: ФА84011404, 99907236/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-11-33 тоотод оршин суух Алаг адуун овгийн Нацагдоржийн Өлзийжаргал /регистрийн дугаар ИЭ85122308, 953492448/-д холбогдох
41,967,816 төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Түвшинжаргал, П.Нансалмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагч Н.Өлзийжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Пүрэвсүрэнгийн Нансалмаа миний бие нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшилийн ХААН банкны дугаартай данснаас Н.Өлзийжаргалын эзэмшилийн ХААН банкны дугаартай дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 24,312,000 /хорин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Эхлээд 12,000,000 төгрөг, дараа нь 12,312,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Н.Өлзийжаргал нь энэ мөнгийг надаас авахдаа “stamford” гэх олон улсын хөрөнгө оруулалтын компанид элсүүлж, оруулсан мөнгийг маань өсгөж өгнө хэмээж авсан. Энэ компанид мөнгөө оруулсанаар ямар ч эрсдэл гарахгүй хэмээн итгүүлсэн тул би энэ Н.Өлзийжаргал гэдэг хүнд итгэж өөрийнх нь дансанд мөнгөө шилжүүлсэн. Ингээд Н.Өлзийжаргалаас удаа дараа маш олон удаа мөнгөө асууж лавлах болсон, нэг удаа надад 810 ам.доллар буюу монгол мөнгөөр 1,944,000 төгрөг өгсөн түүнээс хойш нэг ч төгрөг өгеөгүй өдий хүрч байна. Мөнгөө авъя гэхээр өгнө гэж хэлсээр маш их удаж байна. Би Н.Өлзийжаргалд итгэж, өөрийнх нь дансанд мөнгөө шилжүүлсэн учраас одоо энэ хүнээс өгсөн мөнгөө авах шаардлагатай байна. Энэ мөнгийг би зээлж Н.Өлзийжаргалд өгсөн тул эдийн засгийн хувьд маш их алдагдалд орж байна. Иймээс Н.Өлзийжаргалаас П.Нансалмаа надад 22,368,000 /хорин хоёр сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Түвшинжаргал миний бие 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай данснаас Өлзийжаргалын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансанд 1 удаагийн гүйлгээгээр нийт 19,549,816 төгрөгийг шилжүүлсэн. Н.Өлзийжаргал нь энэ мөнгийг надаас авахдаа “stamford” гэх олон улсын хөрөнгө оруулалтын компанид элсүүлж, оруулсан мөнгийг маань өсгөж өгнө хэмээж авсан. Энэ компанид мөнгөө оруулсанаар ямар ч эрсдэл гарахгүй хэмээн итгүүлсэн тул би энэ Н.Өлзийжаргал гэдэг хүнд итгэж өөрийнх нь дансанд мөнгөө мөнгөө шилжүүлсэн. Ингээд Н.Өлзийжаргалаас удаа дараа маш олон удаа мөнгөө асууж лавлах болсон, мөнгөө авъя гэхээр өгнө гэж хэлсээр маш их удаж байна. Би Н.Өлзийжаргалд итгэж, өөрийнх нь дансанд мөнгөө шилжүүлсэн учраас одоо энэ хүнээс өгсөн мөнгөө авах шаардлагатай байна. Энэ мөнгийг би зээлж Н.Өлзийжаргалд өгсөн тул эдийн засгийн хувьд маш их алдагдалд орж байна. Иймээс Н.Өлзийжаргалаас 19,549,816 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Өлзийжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ хоёр хүн сүлжээнд мөнгө оруулсан. Надад зээлдээгүй. Г.Түвшинжаргал гэх хүнийг би танихгүй. Г.Түвшинжаргалын эгчтэй нь би танил байсан. Эгчээрээ танилцуулж орсон. П.Нансалмаа гэх хүнийг Г.Түвшинжаргал гэх хүн өөрөө энэ сүлжээнд урьж оруулсан байх. Энэ сүлжээ ганцхан миний сүлжээ биш. Казакаас орж ирсэн Jtime-тай адилхан сүлжээ. Энэ сүлжээнд ганхан энэ хүмүүс ороод хохироогүй. Би ч гэсэн орж хохирсон. Эрүүгийн хэрэг нь одоог хүртэл Хан-Уул дүүрэгт явж байгаа. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч Мөнхзандан гэх хүнтэй би очиж уулзаж байсан. Тэр үед Баянгол дүүрэгт байсан. Би очиж уулзаад бүх зүйлийг тайлбарлаж хэлж байсан. Энэ иргэний хэрэг биш. Үүнийг эрүүгийн хэрэг гэж надад хэлсэн. Хэрвээ би ч гэсэн хохирогч гээд адилхан өргөдөл өгнө гэж очсон. Сүлжээний хэргийг Бат-Эрдэнэ гэдэг хүн тухайн үед офисс ажиллуулж байсан. Энэ хүн рүү би П.Нансалмаагийн мөнгийг өгсөн. Би П.Нансалмаа, Г.Түвшинжаргал нарыг энэ сүлжээнд ор гэж ятгаагүй. Амгаланбаатар гэх хүн Орхон аймагт ирж сургалт хийсэн. Сургалт хийхэд нь энэ хүмүүс орохоор шийдсэн. Шийдэхдээ мөнгөө миний данс руу явуулсан. Миний данснаас бүх газар руу явуулсан задаргааг нь явуулсан. Г.Түвшинжаргал П.Нансалмаагийн оруулсан урилгыг авч идсэн. Би авч идээгүй. Тийм учраас энэ хэрэг дээр намайг гүтгэж хэрэг үүсгэж явж байгааг би ойлгохгүй байна. Батзандан гэх хүнтэй уулзаж, ярилцахад тэр хүн надад бүх зүйлийг тодорхой тайлбарлаж өгсөн. Би өөрийнхөө мөнгийг Бат-Эрдэнэ гэх хүн рүү шилжүүлсэн учраас Бат-Эрдэнэд хүнд өргөдөл гаргаж өгье гэхээр надад хэлэхдээ тал мөнгөө буцаана авах боломжтой байна гэж хэлсэн учраас би тал мөнгөө буцаана гэж бодсон. Ганцхан над дээр ийм хэрэг үүсэж байгааг би ойлгохгүй байна. Г.Түвшинжаргал, П.Нансалмаа нар нь 2018 оны оны 3 дугаар сард цагдаад өргөдөл өгсөн байсан. Би тэр үед жирэмсэн байсан. Тухайн үед энэ хүмүүсийг өргөдөлөө буцаана аваач гэж хэлээгүй. Г.Түвшинжаргалын эгчтэй нь кион буюу цахимыг авсан байсан. П.Нансалмаа, Г.Түвшинжаргалын нарын дахин асуудал үүсгэхгүй, гомдолгүй гэж бичиж өгч байсан баримтууд нь бүгд алга болсон. Энэ хүмүүс ятгаж оруулсан гэдэг тийм зүйл байхгүй. Г.Түвшинжаргалтай ганцаарчилж уулзаж байгаагүй. Эгч нь манай дүү Станфорд компанид орох болчихлоо гэж хэлсэн. Мөнгийг тухайн үед хаашаа шилжүүлж байсан бүх баримт нь байгаа гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Нансалмаа нь 22,368,000 төгрөг, Г.Түвшинжаргал 19,549,816 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч П.Нансалмаад хариуцагч Н.Өлзийжаргалаас 22,368,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Түвшинжаргал 19,549,816 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нар “Хариуцагч Н.Өлзийжаргал нь энэ мөнгийг авахдаа Stamford гэх олон улсын хөрөнгө оруулалтын компанид элсүүлж, оруулсан мөнгийг маань өсгөж өгнө хэмээн авсан. Энэ компанид мөнгөө оруулснаар ямар ч эрсдэл гарахгүй хэмээн итгүүлсэн тул энэ хүнд итгэж өөрийнх нь дансанд мөнгөө шилжүүлсэн” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хариуцагч нарыг Станфордод урьж оруулаагүй, зөвхөн өөрсдийнх нь хүсэлтээр мөнгийг дамжуулж өгсөн гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч П.Нансалмаа он, сар, өдөр нь өөрийн 5099890808 тоот данснаас 24,312,000 төгрөгийг, нэхэмжлэгч Г.Түвшинжаргал нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5094654855 тоот дугаартай данснаас 19,549,816 төгрөгийг хариуцагч Н.Өлзийжаргалын ХААН банкны 5094654640 дугаартай дансанд тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.
Хариуцагч Н.Өлзийжаргал нь нэхэмжлэгч нарыг Stamford гэх олон улсын хөрөнгө оруулалтын компанид элсүүлж,оруулсан мөнгийг нь өсгөж өгнө, тус компанид мөнгөө оруулснаар ямар ч эрсдэл гарахгүй хэмээн итгүүлж ХААН банкин дахь 5094654640 дугаартай өөрийн дансанд мөнгө шилжүүлж авсан боловч мөнгийг нэхэмжлэгч нарт амласан Stamford компанид шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарын мөнгийг Ц.Г гэх хүний Хаан банкны 5172002457 тоот данс руу яриад 2018 оны 03 дугаар сарын 31-нд 3-н удаагийн гүйлгээгээр 324,000 төгрөг, мөн 6,192,000 төгрөг, 79,200 төгрөг нийт 6,595,200 төгрөг шилжүүлсэн, Хаан банкны данстай Г.Отгончимэгт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нийт 4,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4,584,200 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Н.Бат-Эрдэнэ нь төгрөг авахгүй доллар авна гэсэн учраас өөрийн Хаан банкны данснаас өөрийн Худалдаа хөгжлийн банкны 407268908 тоот долларын данс руугаа тухайн өдрийн ханшаар хөрвүүлэн нийт 3972 долларыг Н.Бат-Эрдэнэ рүү шилжүүлсэн энэ нь Худалдаа Хөгжлийн банкны 4 тоот төгрөгийн данс, мөн 407268908 тоот долларын дансны хуулгуудаар нотлогдоно гэж байгаа боловч мөнгийг өөрийн дансаар шилжүүлж авсан, хариуцагч нарт мөнгийг буцааж өгөөгүй шалтгаан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар няцааж чадахгүй байна.
Хариуцагч нь түүнчлэн нэхэмжлэгч нарыг 2018 оны намар 9-11 дүгээр сарын үед Орхон аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гомдол өгсөн байсан. П.Нансалмаа нь надад 16.000 койн цахим валютнаасаа өгвөл би өргөдлөө буцааж авна. Мөн гомдол гаргахгүй гэсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 06-нд 16.000 койныг Ж.Ариунзаяагаар дамжуулан П.Нансалмаад шилжүүлж өгсөн. Удалгүй П.Нансалмаа, Г.Түвшинжаргал нар нь надтай тохиролцож, дахин надад гомдолгүй гэсэн тайлбарыг бичиж өгөн бүх зүйл дууссан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 16.000 койныг Ж.Ариунзаяагаар дамжуулан Г.Түвшинжаргал, П.Нансалмаа нарт тус бүрт нь шилжүүлж өгснөөр бүх тооцоо дууссан гэж байгаа бол нэхэмжлэгч Г.Түвшинжаргал хариуцагч жирэмсэн, мөн бие нь өвдсөн маш хэцүү байна хэмээн гуйгаад байсан тул итгээд эхлээд 16000 койн авахаар болж гомдлоо буцааж авахаар болсон. 16000 койн нь мөнгө болж хөрвөнө гэсэн боловч өдийг хүртэл юу ч болоогүй, энэ нь гүйлгээнд хэрэглэгдэхүйн дээр ямар ч хэрэггүй зүйл байсныг мэдсэн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч П.Нансалмаа энэ талаар “Цагдаагийн газарт гомдол гаргахад Н.Өлзийжаргал нь бид хоёрт эхлээд тус тус 16.000 койн гэдэг юм өгнө, үлдэгдлийг нь сүүлд тооцоод өгье гэсэн, гэтэл энэ койн гэдэг нь ашиглагддаггүй зүйл байсан” гэж тус тус тайлбарлаж байна.
Гэрч Ж.Ариунжаргал: “Бид нар найзуудаараа мөнгөө нийлүүлж койн авсан. Н.Өлзийжаргалын хувьд 10.000.000 төгрөгөөр койн авсан ба тухайн 10,000,000 төгрөгт нь 341,790.53 ширхэг койн ирсэн. Н.Өлзийжаргалын зоосноос Г.Түвшинжаргал, П.Нансалмаа нар нь Nansalmaa01, Tuvshinjargal01 гэсэн крипто валютын дансны хаягтай байсан. Н.Өлзийжаргалын өөрийнх нь хүсэлтээр Г.Түвшинжаргал, П.Нансалмаа нар луу тус бүрт нь 16.000 ширхэг койн шилжүүлэх ёстойгоос данс нээхэд тухайн сайт нь дансны хураамж гээд тус бүрт нь 280 ширхэг койн татаж авдаг учраас үүнийг нь хасаад Г.Түвшижаргал, П.Нансалмаа нар луу тус бүр 15,720 койн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дансанд нь шилжүүлж хийсэн” гэжээ.
Дээрх баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч нараас авсан мөнгийг эргүүлж төлөх зорилготой байсан боловч бүрэн төлөөгүй, мөнгөний оронд койн санал болгож 16,000 койныг Г.Түвшинжаргал, П.Нансалмаа нарын тус тусынх нь нэр дээр байршуулсан боловч уг койныг гүйлгээнд хэрэглэдэггүй, мөнгө болгож хөрвөх боломжгүй хэрэгсэл болох нь батлагдаж байна. Иймд хариуцагчийг койноор төлбөр барагдуулсан гэж үзэх боломжгүй байна.
Шүүх хариуцагчийн Стамфордын хэргүүдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст нэгтгэж байгаа гэсэн. Иймд холбогдох материалыг БГД дүүрэг болон ХУД дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дэх Стамфордын хэргүүдээс шүүж П.Нансалмаа болон Г.Түвшинжаргал нар нь миний нэр дээр гомдол гаргаж, өргөдөл бичиж өгч байсныг мөн дахин ингэж өргөдөл гомдол гаргахгүй хэмээн тайлбар бичиж өгч байсныг нотлох баримтаар гаргаж өгнө үү гэсний дагуу шүүгчийн 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 142/ШЗ2021/00647 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан тоотод Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бьюлдингийн 203 тоотод байрлах “Стэмфорд Трейдинг Техноложис” компанид хөрөнгө оруулалт хийвэл 7 хоног бүр ноогдол ашиг өгч мөнгийг чинь өсгөж өгнө гэж төөрөгдөлд оруулж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэх Н.Бат-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн 1805021621072 хэрэгт Гомбодоржийн Түвшинжаргал, Пүрэвсүрэнгийн Нансалмаа нар нь Нацагдорж овогтой Өлзийжаргалд холбогдуулан гаргасан хэрэг харъяаллын дагуу ирүүлээгүй. Г.Түвшинжаргал нь Н.Өлзийжаргалд холбогдуулан гаргасан хэрэг, өргөдөл, гомдол шалгагдаагүй тухай дурьдсан байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Хариуцагч Н.Өлзийжаргал нь нэхэмжлэгч П.Нансалмаагаас шилжүүлж авсан 24,312,000 төгрөгнөөс 810 ам.доллар буюу 1,944,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд хариуцагч Н.Өлзийжаргалаас 22,368,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Нансалмаад,19,549,816 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд тус тус олгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Өлзийжаргалаас 22,368,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Нансалмаад, 19,549,816 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд тус тус олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Түвшижаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,700 төгрөг, нэхэмжлэгч П.Нансалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,510 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Өлзийжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 255,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд, 279,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Нансалмаад тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН