Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/03048

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/03048

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 5 дугаар хороо, ................, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ...........................оршин суух, П.Б /РД: .............../-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................... дүүрэг, 5 дугаар хороо, ............................, Н газарт холбогдох,

 

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ннар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02285 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, С.И, Ц.Х, П.Б нараас 38 233 670 төгрөгийг гаргуулж “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ш газар ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд Б дүүрэг, 5 дугаар хороо, ................, ......................... хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээч томилж 62 268 276 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаагаар оруулах болсон байна.

 

Шүүхийн ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байтал энэ процессыг хариуцагч байгууллага явуулаагүй хөрөнгийг шууд албадан дуудлага худалдаанд оруулсан.

 

Хариуцагч С.И, Ц.Х, П.Б нар байхад өнөөдрийг хүртэл П.Б надад албан ёсоор үнэлгээ болон дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг хүргээгүй.

Төлбөр төлөгч миний бие нь дуудлага худалдаагаар оруулахаар гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаж байна. Иймд улсын бүртгэлийн Ү-2205016959 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 5 дугаар хороо, ................, ......................... хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02285 дугаар захирамжаар С.И, Ц.Х, П.Б нар нь “М ББСБ” ХХК-д 38 233 670 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд П.Б, Ц.Х нарын өмчлөлийн, эрхийн улсын Ү-2205016959 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 5 дугаар хороо, ......................... хаягт байршилтай, 29 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт даалган шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч ш ажиллагааг үүсгэн явуулсан.

 

ш ажиллагаагаар явуулж барьцааны орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20250768/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20250768/02 дугаар тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч өмчлөгч П.Б, Ц.Х нар нь орон сууцаа 250 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч С.И нь 215 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Гэвч төлбөр авагч “М ББСБ” ХХК уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан.

 

Талууд үнэлгээ дээр тохиролцоогүй тул Шүүхийн ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3/47 дугаар тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч тухайн орон сууцыг 88 954 680 төгрөгөөр үнэлж, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн.

 

Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад үнэлгээг мэдэгдэх ажиллагааг явуулж, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4-146/6175 дугаар мэдэгдэх хуудсаар үнэлгээний тайлангийн хуулбарын хамт төлбөр төлөгч С.И, Ц.Х, П.Б нарын одоо оршин суудаг, албан ёсны бүртгэлтэй, барьцаа хөрөнгийн хаягаар Шүүхийн ш тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж, төлбөр төлөгч нарт утсаар энэ талаар давхар мэдэгдсэн.

 

Төлбөр төлөгч П.Б, Ц. Хорлоо нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд төлбөр төлөгч Ц.Х, С.И нар нь шийдвэр гүйцэтгэгчтэй ирж уулзах үедээ үнэлгээний мэдэгдэл болон тайланг шуудангаар хүлээн авсан тухай тайлбар өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлд тусгагдсан. Мөн үнэлгээний мэдэгдэл болон тайланг төлбөр төлөгч П.Б нь уурлаад ураад хаячихсан тул дахин хуулбарлаж өгөх талаар С.И, Ц.Х нараас хүсэлт гаргаж байсан нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд тусгагдсан байгаа нь төлбөр төлөгч П.Б нь үнэлгээг хүлээн авсан болохыг нотолж байна.

 

Төлбөр төлөгч нар нь Шүүхийн ш тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг үнэлэгдсэн үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаа олгосон боловч уг хугацаанд өөрсдөө худалдан борлуулаагүй.

 

Иймд ш ажиллагаа үргэлжлэн явагдаж 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6/2 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр албадан дуудлага худалдаагаар худалдаанд оруулахад санал ирээгүй тул 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/2 дугаар 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 72 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон.

 

Шүүхийн ш тухай хуулийн 55 дугаар 55.7 дахь хэсэгт зааснаар талууд үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэнээс өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт ш ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүнээс гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гүйцэтгэсэн өдрөөс хойш, эсвэл олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болохоор зохицуулсан.

 

Төлбөр төлөгч С.И, Ц.Х, П.Б нар нь хуульд заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээг баталгаат шуудангаар хүргүүлснээс хойш 4 сарын дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн төлбөр төлөгч этгээдээс үнэлгээнд гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь үнэлгээг надад мэдэгдээгүй, ...шинжээч нь хэт багаар үнэлсэн” гэж тодорхойлсон, хариуцагч нь уг шаардлага, үндэслэлийг “...үнэлгээний тайланг нэхэмжлэгчид мэдэгдсэн, ...нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02285 дугаар захирамжаар 37 797 633 төгрөгийг С.И, П.Б, Ц.Х нар 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 807 633 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 055 000 төгрөгийг төлөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох П.Б, Ц.Х нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205016959 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 5 дугаар хороо, ................, 12-А дугаар байр, 58 тоот хаягт байршилтай орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрсний баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч С.И, П.Б, Ц.Х нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1145 дугаар гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20250768/02 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2205016959 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 5 дугаар хороо, ................, 12-А дугаар байр, 58 тоот хаягт байршилтай орон сууцыг битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20250768/02 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хурааж шийдвэрлэжээ.

 

Улмаар дээрх орон сууцыг төлбөр төлөгч С.И нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 215 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч П.Б, Ц.Х нар нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 250 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд төлбөр авагч “М ББСБ” ХХК уг үнийн саналыг зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлээр шинжээчийн дүгнэлтийн талаарх мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч П.Б, Ц.Х нарт тэдний оршин суух хаяг болох Б дүүрэг, 5 дугаар хороо, ................, 12-А дугаар байр, 58 тоот хаягаар хүргүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч П.Б, Ц.Х нар үүнийг зөвшөөрсөн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/47 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр уг орон сууцыг 88 954 680 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүхийн ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх бөгөөд мөн зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

 

Н газрын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4-146/6175 дугаар мэдэгдлээр шинжээчийн дээрх дүгнэлтээр тухайн орон сууцыг 88 954 680 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг төлбөрт төлөгч П.Б, Ц.Х, С.И нарт Монгол шуудангаар 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн нь Монгол шуудангийн УБ 28-01 дугаар дардсаар нотлогдож байна. /хх 59 дүгээр тал/ Мөн төлбөр төлөгч С.И нь дээрх мэдэгдлийг шуудангаар хүлээн авсан, мөн уг орон сууцыг 1 сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах, мөн төлбөр төлөгч С.И болон Ц.Х нар нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрөө худалдан борлуулах хүсэлтийг тус тус Н газарт гаргажээ. /хх 60, 61 дүгээр тал/

 

Түүнчлэн, төлбөр төлөгч П.Б нь шинжээчийн дүгнэлтийн талаарх мэдэгдлийг шуудангаар хүлээн авсан боловч устгасны улмаас төлбөр төлөгч С.И болон Ц.Х нар нь уг мэдэгдлийг дахин хуулбарлуулах хүсэлтийг Н газарт гаргасан нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Дээрх үйл баримтаар хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4-146/6175 дугаар шинжээчийн дүгнэлтийн талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч П.Бд 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн нь, мөн тэрээр уг мэдэгдлийг хүлээн авсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байх тул хариуцагчийг Шүүхийн ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг шинжээчийн дүгнэлтийн талаарх хариуцагчийн мэдэгдлийг хүлээн авсан гэж үзнэ.  

 

Шүүхийн ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Гэтэл нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар хүлээн авсан, мэдсэн атлаа эд хөрөнгийн үнэлгээний талаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуулийн дээрх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Хөрөнгө эстимэйт” ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ, зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 88 954 680 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь шинжээчийн дээрх дүгнэлтээр тухайн орон сууцыг багаар үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадахгүй байна.

 

Иймд хариуцагч Н газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016959 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 5 дугаар хороо, ................, 12-А дугаар байр, 58 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай П.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Н газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016959 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 5 дугаар хороо, ................, 12-А дугаар байр, 58 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Бы гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН